Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар ХШТ/2025/112

 

                                             Б.Б-д холбогдох                                               

эрүүгийн хэргийн тухай

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1286 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 887 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-д 02 жил хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, Б.Б-ыг даруй сулласугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б нараас насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 13,200,000 (арван гурван сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Б.Ж болон түүний хууль ёсны төлөөлөгч Ж.А нарт олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                            Ц.ОЧ

 

ШҮҮГЧИД                                                Б.БАТЦЭРЭН

 

М.ПҮРЭВСҮРЭН

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Б.ЦОГТ