Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 134/ШШ2016/00148

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1960 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Рэгцэгийн 2-7 тоотод оршин суух, Боржигин шар овогт Ухнын Тунгалаг /РД: ЕЙ60070606, утас: 89464978/-т холбогдох

 

Зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 1 726 689 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар нь 2011 оноос эхлэн сум хөгжүүлэх сангаар дамжуулан бизнес эрхлэгчдийг дэмжин жижиг дунд үйлдвэрлэлийн хүрээнд зээл олгож эхэлсэн. У.Тунгалаг нь хүлэмжид ногоо тариалах зориулалтаар 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэйгээр зээлж, гэрээ байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хийж гарын үсэг зурж баталгаажуулсан. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар гэрээний хугацаа дууссан боловч 881 355 төгрөг төлж, 1 618 645 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

У.Тунгалаг нь гэрээг зөрчиж зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төвлөрүүлээгүй байна. Байгууллагаас зээлийн эргэн төлөлтийг төлүүлэхээр удаа дараа шаардлага тавьж, албан тоот хүргүүлж байсан.

Иймд У.Тунгалагийн зээлийн үлдэгдэл 1 618 645 төгрөг, зээлийн алданги 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 267 хоногт 72 029  төгрөг, зээлийн хүү 36 014 төгрөг, нийт 1 726 689 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор сум хөгжүүлэх сангийн 220555401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У.Тунгалаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сүмбэр сумын Засаг дарга нь сум хөгжүүлэх сангийн зээл 1 726 689 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч н.Уранчимэгтэй уулзаж, зээлийн эргэн төлөлт дээр тулгалт хийхэд таарч байх тул нэхэмжлэлийн шаардлага болох 1 726 689 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга нь хариуцагч У.Тунгалагт холбогдуулан зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 1 726 689 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүмбэр сумын Засаг даргатай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулж, 2 500 000 төгрөгийг сард 0.25 хувь, жилд 3 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Рэгцэгийн 2-7 тоотод байрлах 49м2 талбайтай, Ү-1902002011 улсын бүртгэлийн дугаартай, 000136218 гэрчилгээний дугаартай гражийг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №26 тоот барьцааны гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2015 оны 10 дугаар сарын 30, 2014 оны 04 дүгээр сарын 11, 2014 оны 08 дугаар сарын 12, 2014 оны 07 дугаар сарын 25, 2014 оны 06 дугаар сарын 27, 2014 оны 02 дугаар сарын 28, 2013 оны 06 дугаар сарын 14, 2013 оны 07 дугаар сарын 15, 2013 оны 08 дугаар сарын 15, 2013 оны 09 дүгээр сарын 13, 2013 оны 10 дугаар сарын 23, 2013 оны 11 дүгээр сарын 19, 2013 оны 12 дугаар сарын 23ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч У.Тунгалаг нь нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 1 726 689 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн ба хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоодог тул улсын тэмдэгтийн хураамж 42 577 төгрөгийн тал хувь болох 21 288.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 1 726 689 /нэг сая долоон зуун хорин зургаан мянга зургаан зуун наян ес/ төгрөгийг хариуцагч У.Тунгалаг төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч У.Тунгалагаас улсын тэмдэгтийн хураамжид 21 288.5 төгрөг  гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                             

 

 

ШҮҮГЧ                                Ц.НАРАНЧИМЭГ