Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/366

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Буянжаргал,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эхолбогдох эрүүгийн 1938004370420 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Хүйтний эх” гэх нэртэй газраас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 1.26 м.куб хэмжээтэй 10 ширхэг нойтон шинэс мод хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Э нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Хүйтний эх” гэх газраас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 1.26 м.куб хэмжээтэй 10 ширхэг нойтон шинэс мод хууль бусаар тээвэрлэж байгаль орчинд 462.672 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938004370420 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрөнгөөс гарч засмал замаар яваад нуурын тушаа очоод засмалд шороон зам дээгүүр явж байгаад нэлээн өндөр уулын орчим байдаг газар очсон. Тэгсэн тэнд 2 метр орчмоор хэмжиж тайрсан, хийгээд тавьсан нилээн олон мод бэлэн байж байхаар нь машиндаа 10 ширхэгийг ачсан. Тэнд их удаагүй модоо ачиж дуусаад буцаж модноос бууж яваад замдаа Байгаль орчны байцаагч гэж хүн бичиг баримтаа үзүүлж шалгаж,  зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна гээд намайг дагуулж мод хийсэн гэх газарт явж шалгасан... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

      Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/,

      Шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/,

      Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл / хх-ийн 14-16-р хуудас/,

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 17-20-р хуудас/,

      Хохирогч Ч.Омөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би болсон хэргийн талаар мэдэхгүй байна. Би энэ хэрэгт Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын томилсны дагуу хохирогчоор оролцож байна. Экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу учирсан хохирлыг орон нутгийн орлогын дансанд буруутай этгээд нь тушаах хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Гэрч А.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хүйтний эх гэдэг газар руу явж байтал модны захад цагаан өнгийн истана маркын машин зогсож байхыг хараад уг машин дээр очиход таван том хүн нэг бага насны хүүхэд байсан. Жолооч арын тээшээ онгойлгоход 10 ширхэг нойтон дүнз ачиж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Гэрч Л.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мод бэлтгэсэн газарт нь очихоор манай сумын мэргэжлийн хяналтын улсын байцаагч Цэрэнпүрэв, газрын даамал Улсболд нарын хамт мод бэлтгэсэн гэх газарт нь очихоор явж байтал мод бэлтгэсэн газраас 150 орчим метрийн зайд ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан ба Цэрэнпүрэв бид хоёр очоод мэнд мэдээд хяналт шалгалтаар явж байна гэдгээ хэлээд та бичиг баримтаа шалгуул гэхэд бичиг баримт байхгүй гэсэн. Тэгэхээр нь тухайн Истана маркийн тээврийн хэрэгслийн тээшийг онгойлгож үзэхэд 2 метрын урттай 10 ширхэг нойтон мод ачсан байсан. Тэгээд хаанаас мод бэлтгэсэн юм бэ, мод бэлтгэсэн газарт чинь хамт очно гэхэд бид нар мод бэлтгээгүй, энд бэлтгэсэн мод байхаар нь ачиж явна гэсэн. Ойр орчмын газрын ойд үзлэг хийхэд ойрын хугацаанд тайрсан бололтой модны хожуул үрдэс байсан. Бүдэг давхар дугуйтай, том ачааны машины мөр байсан. Мөн өмнө нь тэндээс мод ачсан юм уу гэмээр хоёр ширхэг дэр мод тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-35-р хуудас/,

Гэрч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Модны захад цагаан өнгийн истана маркийн машин зогсож байхаар нь яваад очтол таван том хүн нэг бага насны хүүхэд байсан. Машины тээшийг үзэхэд 10 ширхэг дүнз мод ачсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

Гэрч И.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хүү энд бэлэн мод байна аччихъя гээд манай хүү Г.Э авч явсан хоёр хүнийхээ хамт 10 ширхэг мод ачсан. Тэгээд би болж байгаа юм уу гэхэд юу ч дугараагүй. Тэгээд бид нарыг ойгоос гарч явахад жижиг машин ирж байсан бөгөөд бид нар мод бэлтгэсэн хүн нь ирж байгаа юм байна гэж бодсон чинь Тосонцэнгэл сумын байгаль орчны улсын хяналтын байцаагч Цэрэнпүрэв, Цогбаяр нар байсан. Тэгээд бид нар хүмүүст бэлтгэчихсэн байхаар нь тэндээс нь ачаад явж байна гэж хэлсэн. Бид нарын мод ачсан газарт өмнө нь мод ачсан бололтой дэр мод тавьчихсан, том машины дугуйн мөр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Э гэх залуу цагаан өнгийн истана маркийн машинтай ирээд модонд явах гэсэн юм. Хөлсийг нь өгнө туслах ажилтан хийх хүү гэхээр нь зөвшөөрөөд хамт зогсож байсан Шинэхүү гэх хүний хамтаар явсан. Ой руу ороход мод бэлтгээд орхисон байсан. Тэгээд тэндээс 10 ширхэг бөөрөнхий мод ачаад ойгоос дөнгөж гарсан чинь Тосонцэнгэл сумын байгаль орчны хүмүүс ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/05 дугаартай дүгнэлтэд:

      ....1.26 м.куб хэмжээтэй 2 метрын урттай, 10 ширхэг нойтон шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ 462.672 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 51-52-р хуудас/,

     Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 58-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-75-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938004370420 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Хүйтний эх” гэх газраас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 1.26 м.куб хэмжээтэй 10 ширхэг нойтон шинэс мод хууль бусаар тээвэрлэж байгаль орчинд 462.672 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

      Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/,

      Шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/,

      Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл / хх-ийн 14-16-р хуудас/,

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 17-20-р хуудас/,

Хохирогч Ч.О/хх-ийн 27-р хуудас/, гэрч А.Цэрэнпүрэвийн /хх-ийн 29-30-р хуудас/, гэрч Л.Цогбаярын /хх-ийн 32-35-р хуудас/, гэрч Д.Улсболдын /хх-ийн 37-38-р хуудас/, гэрч И.Улаанхүүгийн /хх-ийн 46-47-р хуудас/, гэрч Ж.Батсуурийн /хх-ийн 49-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

       Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/05 дугаартай дүгнэлт/хх-ийн 51-52-р хуудас/,

       Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 58-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Г.Э нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хууль бусаар мод тээвэрлэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Г.Э нь экологи эдийн засагт 462.672 төгрөгний хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлөөгүй байх тул 462.672 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгыг газарт олгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-р хуудас/-аар тогтоогдож байна.

 Шүүгдэгч Г.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Г.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 8, ээж, дүү нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1938004370420 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.26 м.куб нойтон шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Истана маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

       4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Эгаас 462.672 /дөрвөн зуун жаран хоёр мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

       5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1938004370420 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1.26 м.куб нойтон шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Истана маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

     6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

     7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР