Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 165

­

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, барилгачдын талбай, 4-6, 34 байрлах “Монтрак групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: - Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Баруун суу 5-9 тоотод оршин суух Доржжанцангийн Энхтуяа,

            - Өмнөговь аймгийн Цогтцэций сум 4 дүгээр баг, Цэций хороолол, 10-23 тоотод оршин суух Эрдэнэхүүгийн Мөнх-Од нарт холбогдох

            47,620,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх, хариуцагч Д.Энхтуяа, Э.Мөнх-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Манай компани Хятад улсын “Дегун” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж 2 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулж Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уул уурхайн машин тоног төхөөрөмжийн худалдаа, засвар, сэлбэг, авто тосны үйлчилгээний нэгдсэн төв нээж ажиллуулах төлөвлөгөөтэй байсан. Дээрх автомашин, тоног төхөөрөмжийн нэгдсэн төв барьж, байгуулах зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 2500 м.кв газрыг 2014.07.04-ний өдөр иргэн Д.Энхтуяагаас 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, №08 дугаартай газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний үндсэн дээр урьдчилгаа 47,000,000 төгрөгийг автомашин оролцуулан газрын нэг эзэмшигч Э.Мөнх-Одод шилжүүлэн өгсөн.

Гэрээний зүйл болох 2500 м.кв газар нь угтаа бүхэлдээ Д.Энхтуяагийн эзэмшлийн газар байгаагүй. Ш.Баттогтох, Э.Болор-Од, Э.Мөнх-Од, Д.Байгалмаа, С.Анужин нарын эзэмшлийн газар байсан. Уг Газар худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8 дахь заалтад “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Д.Энхтуяа нь бусад газар эзэмшигчдээс зөвшөөрөл аваагүй, итгэмжлэлгүй хийгдсэн гэрээ байна.

Мөн уг гэрээний зорилго хэрэгжээгүй. Гэрээ ёсоор газрын эрхийг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлэхээр тохиролцсон байсан боловч Д.Энхтуяа, Э.Мөнх-Од нар нь манай компанид уг газрыг шилжүүлэн өгөөгүй. Газар худалдах, худалдан авах гэрээний 1.3, 2.2 дахь хэсгүүдийг зөрчсөн. Уг гэрээний үүргээ зөрчсөний улмаас хөрөнгө оруулагч “Дегун” компани манай компанитай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх гэрээгээ цуцалсан. Үүний улмаас манай компанид багагүй хэмжээний хохирол учирсан.

Д.Энхтуяа, Э.Мөнх-Од нар нь Иргэний хуулийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр гэрээний төлбөр 47,000,000 төгрөгөөр хөрөнгөжсөн байна.

Хөрөнгө оруулагч компанийн шаардлагаар компанийн ажилтан Б.Болдбаатар, У.Оюунболд нарт итгэмжлэл өгч газраа шилжүүлэн авахаар уг газрын байршил дахь нотариатаар нэр шилжүүлэх үйлдэл хийлгэх хуулийн шаардлагын дагуу 3 удаа, мөн захирал Н.Уранчимэг 2 удаа Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очиход Э.Мөнх-Од нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр утсаа аваагүй, ирээгүй, газрыг шилжүүлэн өгөөгүй болно. Ингэж очиход нийт 620,000 төгрөгийн зардал гарсныг нэмж нэхэмжилж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК нь БНХАУ-ын компанитай хамтран хүнд машин мехнизмын сэлбэг борлуулах, засвар үйлчилгээний төв байгуулах зорилгоор гэрээ байгуулсан. Тус гэрээнд хятад улсын компани 2,000,000 ам долларын хөрөнгө оруулж, манай зүгээс үйлчилгээ явуулах газрыг бэлдэх байсан. Иймээс гэрээний дагуу 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Мөнх-Од, Энхтуяа нараас 2500 м2 газрыг 50.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний үндсэн дээр урьдчилгаа болох 47,000,000 төгрөгийг нэг машины хамт газар эзэмшигч Мөнх-Одод шилжүүлэн өгсөн байдаг. Тухайн гэрээ байгуулсан газар нь бүхэлдээ Энхтуяагийн эзэмшлийн газар байгаагүй, Баттогтох, Байгалмаа, Болор-Од, Мөнх-Од, Анужин нарын эзэмшлийн газар байсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байсан. Учир нь Энхтуяа нь бусад газар эзэмшигч нараас зөвшөөрөл авч гэрээ хийгээгүй. Хариуцагч нар уг газрыг шилжүүлж өгөөгүйн улмаас гэрээний зорилго хэрэгжээгүй цуцлагдсан. Гэрээний үүргээ биелүүлээгүйн учир компанид тодорхой хэмжээний хохирол учирсан. Хариуцагч нар нь 47.000.000 сая төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Манай зүгээс Болдбаатар, Оюунболор нарт итгэмжлэл хийж газар шилжүүлж авахаар явуулсан боловч газраа шилжүүлж өгөөгүй. Дараа нь захирал Уранчимэг нь Цогтцэций суманд 2 удаа ирж газар шилжүүлж авах гэсэн боловч газраа шилжүүлж өгөөгүй. Иймээс хохирол болгож  нэмж 620,000 төгрөг нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар Энхтуяа, Мөнх-Од нараас газрын үндсэн төлбөр 47.000.000 төгрөг мөн газар шилжүүлэхээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очсон зардал болох 620.000 төгрөг, Нийт 47.620.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар шаардаж байгаа гэв.

Хариуцагч Д.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Д.Энхтуяа миний бие “Монтрак групп” ХХК-тай газар худалдахаар гэрээ хийсэн нь үнэн бөгөөд өөрийн хүү болох Э.Мөнх-Одоор тус 6 айлын газрын гэрчилгээнд итгэмжлэл хийлгүүлж гэрээ байгуулуулсан. Тус газар нь Монгол улсаас иргэн бүрт өгч буй гэр бүлийн хэрэгцээний 2500 м.кв газар бөгөөд эрх зүй, хуулийн хүрээнд авсан нь үнэн болно.

“Монтрак групп” ХХК-ийн захирал болох Н.Уранчимэг нь одоогоос 3 жилийн өмнө газар худалдан авах санал тавьж тухайн үеийн ханшаар 60 сая төгрөгт худалдан авахаар тохиролцсон боловч мөнгийг маш их удаасан. Бидний зүгээс газраа өөр хүнд заръя мөнгө нь яаралтай хэрэгтэй байна гэж хэлэхэд зөвшөөрөөгүй бөгөөд 2 жилийн хугацаанд 32 сая төгрөг цувуулан өгч, 15 сая төгрөгөөр тоёото аксио маркийн машин ав гэж шаардан гарцаагүй байдалд оруулсан. Тус машин нь тухайн үеийн ханшаар 10 сая төгрөгтэй тэнцэж байсныг бид мэдэж байсан ч авсан ба 1 жилийн дараа зах зээлийн ханшаар 7 сая төгрөгөөр зарагдсан.

Тухайн үед газрын үнэ 60 сая төгрөгөөр хангалттай зарагдах байсан ба 2-3 жил өнгөрсний дараа уул уурхай зогсонги байдалд орсноор газрын үнэ даган буурсан. Иймээс тус компани нь анх тохиролцсоноосоо татгалзаж одоогийн ханшаар үнээ бодъё, үнийн дүнд машин оролцуулъя гэх мэтээр булзайруулж байсан. Иймд манай гэр бүлийн хувьд санасан үнэндээ зарж чадаагүй маш хямдаар өгч ийм их явдал чирэгдэл учруулсанд гомдолтой байна.

Бидний зүгээс энэ оршин суугаа орон нутагтаа тогтвор суурьшилтай ажил хөдөлмөр эрхэлж, гэртээ тогтвортой байдаг ба утас байнга нээлттэй байсан. 2014 оны 07-р сарын 31-нээс өмнө газрыг шилжүүлж өгөхийг мэдэж байсан ба тус компанийн зүгээс төлөөлөгчөө нэг удаа ирүүлэхдээ итгэмжлэлгүй ирүүлсэн. Дараа нь олон дахин ирсэн, олон удаа утсаар залгасан гэж худал мэдүүлж байна.

Н.Уранчимэг рүү утсаар залгахад утас нь холбогддоггүй, утсаа авдаггүй байсан. Миний зүгээс газрыг Н.Уранчимэгийн нэр дээр шилжүүлэхэд эрх зүйн доголдолгүй байсан ба шилжүүлэхийг хичээсэн ч утсаа аваагүй, өөрөө ирээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө ирүүлээгүй. Иймд нэмж нэхэмжилж буй зардлын үнэ болох 620 мянган төгрөгийг ямар ч үндэслэлгүй нэхэмжилсэн гэж үзэж байна.

Нэхэмжилж байгаа мэдүүлэгтээ газраа шилжүүлээгүйгээс болж хөрөнгө оруулалт зогссон гэж мэдүүлж байгааг эсэргүүцэж байна. Бидний зүгээс Н.Уранчимэгээс мөнгөө нэхэхэд Хятадаас хөрөнгө оруулалт орж ирэхээр удахгүй өгнө гэж байсан ба уул уурхайн үйл явц доголдсонтой холбоотойгоор хөрөнгө оруулалт нь зогссонд бидэнтэй холбоотой мэтээр мэдүүлж байгааг дэмжихгүй байна.” гэжээ.

          Хариуцагч Э.Мөнх-Од шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

          “...Монтрак групп” ХХК нь надад холбогдуулан гаргасан 47,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнө хариу тайлбартаа тодорхой дурдсан болно. 50,000,000 төгрөгөөр газар худалдан авах гэрээ байгуулаад 47,000,000 төгрөг авсан ба үлдэгдэл 3,000,000 төгрөг нэхэмжилсэнээ татгалзаж байна. Гэрээтэй холбоотой үлдэгдэл 3,000,000 төгрөгний асуудлыг жич нэхэмжлэх болно.” гэжээ.

Хариуцагч Э.Мөнх-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Нэхэмжлэгч талаас ямар ч нотлох баримтгүйгээр тайлбар хэлж байна. Тухайлбал захирал Уранчимэг ирсэн гэж ярьж байна. Бидний зүгээс байнга Цогтцэций суманд оршин суудаг байсан. Өмнөх шүүх хуралдаанд тайлбараа хэлсэн. Газар шилжүүлж авахаар ирсэн Болдбаатар гэх хүн итгэмжлэлээ нотариатаар баталгаажуулаагүй байсан. Тэрнээс болж цаг хугацаа алдсан. Манай зүгээс Монтрак группд газар шилжүүлж авах талаар удаа дараа хэлсэн боловч авна гэсэн хариу өгсөн. Уранчимэг захирал ирснийг мэдэхгүй байна. Уул уурхай уналтанд орж газрын үнэ буусны дараа газар худалдан авах гэрээгээ цуцласан. Үүний улмаас бид нарт хохирол учирч байна” гэв.

Хариуцагч Д.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар анх “Монтрак групп” ХХК-ийг Хятад компанитай гэрээ байгуулсан талаар мэдээгүй. Тухайн газрыг эзэмшигчид нь бүгд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж газраа зарахаар болсон. Газар шилжүүлж авахаар ирсэн хүн итгэмжлэлээ нотариатаар батлуулаагүй захирлын гарын үсэг зурж явуулсан байсан. Түүнийг үл хөдлөх газар хүлээж аваагүй. Итгэмжлэлээ нотариатаар батлуулаад ирсэн тохиолдолд газар шилжүүлж өгөхөд бэлэн байсан боловч ирээгүй. Одоо шүүхэд хандаж мөнгө буцааж авах талаар ярьж байгаад гомдолтой байна. Шүүхийн байгууллагад хандахаас өмнө гэрээ цуцалж төлбөрөө авах талаар урьдчилан хэлсэн бол бидний зүгээс татгалзах зүйл байгаагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч нарын тайлбар, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээний тухай, баримт, гэрээний хавсралт-1, машин механикм хүлээлцүүлэх акт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн хуулбар,  итгэмжлэлүүд, байрны хөлсний тодорхойлолт, хамтран ажиллах, хөрөнгө оруулах гэрээ зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК, хариуцагч Э.Мөнх-Од, Д.Энхтуяа нарт холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, 47.620.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Харин хариуцагч Д.Энхтуяа, Э.Мөнх-Од нар тухайн гэрээг байгуулсан нь үндэслэлтэй, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу газрыг нэхэмжлэгч талд шилжүүлж, төлбөрийг өөрсдөдөө үлдээнэ гэж маргаж байна.

Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК хариуцагч Д.Энхтуяатай 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 08 дугаартай Баттогтох, Мөнх-Од, Байгамаа, Болор-Од, Энхтуяа, Анужин нарын өмчлөлийн газрыг /24-29-р хуудас/ худалдах, худалдан авах хэлцлийг бичгээр байгуулсан /хавтаст хэргийн 5-6-р хуудас/ ба мөн түүний дараа хариуцагч Э.Мөнх-Одтой дээрх нөхцөлөөр хэлцэл байгуулсан нь хавтаст хэргийн 9-12-р хуудас дахь гэрээний хавсралт, автомашин хүлээлцэх акт зэрэг баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэ талаар ч зохигч маргахгүй байна.

Мөн тэдгээрийн хооронд хэлцлийг байгуулсаны үндсэн дээр төлбөр болох 47,000,000 төгрөгийг бэлэн болон эд хөрөнгө оролцуулан худалдагч талд шилжүүлсэн нь хавтаст хэргийн 7,8,9,11-12,80-р хуудас дахь баримтуудаар нотлогдож байх ба үүнийг хариуцагч Д.Энхтуяа, Э.Мөнх-Од нар ч хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шилжүүлсэн 47,000,000 төгрөг болон өөрт учирсан хохирол болох 620,000 төгрөгийг хариуцагч Д.Энхтуяа, Э.Мөнх-Од нараас гаргуулах хүсэл зорилготой байгаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас тодорхойлогдож байна.

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тухайд:

“Монтрак групп” ХХК болон иргэн Д.Энхтуяа нарын хооронд байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 08 дугаартай байгуулсан гэрээний гол нөхцөл Баттогтох, Мөнх-Од, Байгамаа, Болор-Од, Энхтуяа, Анужин нарын өмчлөлийн газрыг худалдах, худалдан авах буюу худалдан авагчид газрыг шилжүүлэн өгөх, худалдагчид 50,000,000 төгрөгийг төлөх тухай хэлцэл нь хуулийн шаардлагыг хангаагүй байгуулагдсан байна.

- Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлнээр гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байдаг.

“Монтрак групп” ХХК болон Д.Энхтуяа нарын хооронд байгуулсан дээрх хэлцлийг гэрээ байгуулагдсан гэж тооцох боломжгүй, учир нь хэлцлийн зүйл болох газрыг түүний өмчлөгч нараас өмчлөлийн талаар зохих зөвшөөрлийг нь аваагүй байгуулсан учир эд хөрөнгийг шилжүүлэх боломжгүй болсон.

Иймд газрын өмчлөгч нар болох Болор-Од, Байгалмаа, Энхтуяа, Анужин, Баттогтох нараас газрыг худалдах, бусдад бэлэглэх гэрээ хэлцлийг байгуулах эрхийг олгосон итгэмжлэлийг Э.Мөнх-Одод олгож, /хавтаст хэргийн 49-53-р хуудас/ Э.Мөнх-Од нэхэмжлэгч компанитай дахин хэлцлийг байгуулсан байдаг. /уг хэлцэл хавтаст хэрэгт байхгүй ч талууд энэ талаар тайлбартаа нотлож байх бөгөөд хавтаст хэргийн 9-12-р хуудсаас мөн харагдана/

- Гэвч тэрхүү хэлцлийг нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Энэ талаар нэхэмжлэгч тайлбарлаж, хариуцагч нар өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.

Өөрөөр хэлбэл Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1.-д “...Монгол улсын газар ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна”, 3. “... Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно”  гэсэн үзэл баримтлалын үндсэн дээр тогтоосон Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэх заалтыг зөрчиж байгуулсан байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу “Монтрак групп” ХХК-аас Д.Энхтуяа, Э.Мөнх-Од нартай байгуулсан Баттогтох, Мөнх-Од, Байгамаа, Болор-Од, Энхтуяа, Анужин нарын өмчлөлийн газрыг худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нь зүйтэй юм.

- Хариуцагч Д.Энхтуяа, Б.Мөнх-Од нар нь хүсэл зоригийн хувьд нэгдмэл ашиг сонирхолтой адил гэм буруутай байгаагаас харгалзан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоны улмаас үүсэх хариуцлагыг ижил хувиар хариуцах үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг, мөн түүнчлэн тус хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсноос хөрөнгөө шаардах эрхтэй” гэж заасны дагуу газрын төлбөрт шилжүүлсэн 47,000,000 төгрөгийг Д.Энхтуяа, Б.Мөнх-Од нараас гаргуулан, нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК-д олгох нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хангаагүй тухайд:

Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК-ийн нэхэмжилсэн зам, хоногийн зардал /хавтаст хэргийн 75-77-р хуудас/ 620,000 төгрөгийг Д.Энхтуяа, Б.Мөнх-Од нар хариуцах үүрэг үүсээгүй.

Учир нь Д.Энхтуяа, Б.Мөнх-Од нар нь “Монтрак групп” ХХК-д ямар нэг гэм хор учруулаагүй, тэдний дээрх үйлдэл нь гэм хор учруулах үйлдлийн шинжийг агуулахгүй учир Иргэний хуульд заасан зардал гаргуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй тул 620,000 нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч 396,050 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээх бөгөөд харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэгт “гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр” гэж заасны дагуу 50,000,000 төгрөгийн үнийн дүнгийн хэлцлээр улсын тэмдэгтийн хураамжийг 407,950 төгрөгөөр тооцож, дутуу төлсөн 11,900 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, харин уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч нараас 407,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар “Монтрак групп” ХХК, Д.Энхтуяа, Э.Мөнх-Од нарын хооронд байгуулсан Баттогтох, Мөнх-Од, Байгамаа, Болор-Од, Энхтуяа, Анужин нарын өмчлөлийн бүхий газрыг худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Энхтуяа, Э.Мөнх-Од нараас нийт 47,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 620,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.4-д зааснаар нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 396,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 11,900 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, мөн хариуцагч Э.Мөнх-Од, Д.Энхтуяа нараас 407,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА             