Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 166

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо “Капитрон банк”-ны төв байр, /Утас:70535545/,  Капитрон банкны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 4-р баг, Бумбан овоо, 4-18 тоотод оршин суух Мижид овогт Шар-Өвгөний Нарангэрэл /РД:КМ71031484, Утас:88304653/-д холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 2 434 735,09 төгрөг гаргуулах тухай Капитрон банкны нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын иргэн Шар-Өвгөний Нарангэрэл нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр №3019-2013/206 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 4 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлсэн. Гэтэл зээлдэгч Ш.Нарангэрэл нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл хүүгийн төлөлтийг тогтоосон хугацаанд төлөлгүй 2015 оны 07 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 2 434 375,09 төгрөг, үндсэн хүү 162 769,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 223,06 төгрөгийн төлөлтийг хийгээгүй байна. Тус банк нь зээлдэгчтэй Ш.Нарангэрэлийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүүний төлбөрийг хугацаанд нь төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байна.

Иймд зээлийн гэрээний 5.3 дугаар зүйл болон Иргэний хуулийн 225, 284, 451 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлийг бүрдүүлсэн тул банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийг баримтлан 3019-2013/206 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний үүрэгт:

Үндсэн зээл – 2 434 375,09 төгрөг, Зээлийн хүү – 162 769,66 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү – 23 220,85 төгрөг, Нийт – 2 614 367,82 төгрөгийг зээлдэгч Ш.Нарангэрэлээс нэхэмжилж байгааг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү.

Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26-р зүйлд заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ. 

  Зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: “...Зээлдэгчийн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэлийн дүн буюу зээл, хүүгийн төлбөрийн үнийн дүнг талууд 2 614 367,82 төгрөг болон түүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж байхаар тохиролцов. Төлбөрийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 2016 оны 10 дугаар сард багтаж 900 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард багтаж 850 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө үлдсэн 864 367,82 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулна. Талууд гэрээнд заасан эрхийг эдэлж, үүргийг биелүүлэх тул нэхэмжлэгчээс шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 106 дугаар зүйлд заасан зүйлүүдийг үндэслэн эвлэрсэн гэж үзнэ.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитрон нь хариуцагч Ш.Нарангэрэлд холбогдуулан зээлийн үлдэгдэл болох 2 614 367,82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулах талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулсан өдрөөс хойш 2016 оны 10 дугаар сард багтаж 900 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард багтаж 850 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө үлдсэн 864 367,82 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан ба зохигчийн эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Капитрон банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 56780 төгрөгнөөс 28390 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэгдэл 28390 төгрөгийг тус орон нутгийн төсвийн орлогын 211000134959 тоот данснаас, мөн 28390 төгрөгийг хариуцагч Ш.Нарангэрэлээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгохоор шийдвэрлэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.Капитрон банкны нэхэмжлэлтэй, Ш.Нарангэрэлд холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 2 614 367,82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2016 оны 10 дугаар сард багтаж 900 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард багтаж 850 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө үлдсэн 864 367,82 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулахаар нэхэмжлэгчтэй  эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч 56 780 төгрөгнөөс 28 390 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэгдэл 28 390 төгрөгийг тус орон нутгийн төсвийн орлогын 211000134959 тоот данснаас, мөн 28 390 төгрөгийг хариуцагч Ш.Нарангэрэлээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

           

 

ШҮҮГЧ                                        Д.БАТТУЛГА