| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0339/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/338 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/338
2019 11 18 2019/ШЦТ/338
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор И.Мөнхцэцэг,
Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч О.Оюунчимэг,
Шүүгдэгч, хохирогч Н.Б, Х.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б Х-н С-ад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б Н-нБд тус тус яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1934008170429 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б Н-н Б, 1968 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар баг Илтийн 12-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 68072611 регистрийн дугаартай.
Монгол улсын иргэн, Б Х-н С, 1964 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-ын тохижилт үйлчилгээний газар жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар баг Уурхайн 8-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:
1.Төв аймгийн шүүхийн 1981 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б, 168 дугаар зүйлийн Б-д зааснаар 8 жилийн хорих ялаар,
2. Төв аймгийн хэсгийн ардын 8-р шүүхийн 1987 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-р хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 38-р зүйлийн 1-р хэсгийг журамлан өмнөх ялыг нэмж нэгтгэн 5 жил хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, 64030817 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг Уурхайн 6-2 тоотод 2019 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө иргэн Х.С-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Х.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг Уурхайн 6-2 тоотод 2019 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө иргэн Н.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Х.С-ын: Би болсон үйл явдлын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн учраас шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Н.Б-ы хохирогч, шүүгдэгчээр өгсөн: Х.С бид хоёр хар багийн нэг нутгийн хүмүүс. 2019 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Ганхуягийн гэрт 21 цагаас 24 цаг хүртэл 0.5 гр-ын Хараа нэртэй 2 шил архийг Ганхуяг, С нарын хамт хувааж уугаад тарсан. Тэгээд Ганхуяг бид хоёр Ганхуягийн гэрт унтаад өгсөн. С гараад явсан өглөө үүрээр 5 цаг өнгөрч байхад С буцаад нилээн согтуу орж ирээд намайг босоод ир чамайг ална гээд байсан. Гэрт орж ирээд зүүн хөлний гуталны түрийнээсээ хутга гаргаж ирээд миний хүзүү рүү хатгаад дайраад байсан. Ганхуяг С-ыг татаж холдуулахаар нь ширээн дээр байсан ганбанзаар С-ын толгой руу хэд хэдэн удаа цохиод тэр зүйлээрээ хутга барьсан гар руу цохиод гэрээс гараад зугтаасан. Гэртээ ирээд эхнэртээ болсон явдлын талаар хэлээд машинаа авчруулаад унтсан. С миний нүүр рүү гараараа цохиод, хүзүү рүү хутгаар хатгасан. Би өөрийн буруу зүйлээ ойлгож байна. Хохирогч Сад 450 000 төгрөг өгсөн. Надад хохирогчийн хувиар ямар нэг гомдол, нэхэмжлэх зүйл байгүй гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Х.С-ын хохирогч, яллагдагчаар өгсөн: Би 2019 оны 9 дүгээр сарын 19-ний орой хүнээс мөнгө авах гээд гартал хажуу айлын болох Ганхуягийн гэрэл асаалттай байсан. Би тэгээд Ганхуягийнх руу ороход Б, Ганхуягийн төрсөн ах болох Ядамдорж нар архи уугаад сууж байсан. Надад архинаас 1 хундага хийж өгсөн. Нөгөө архи дуусаад Ядамдорж ах гэр рүүгээ орсон. Б дэлгүүр хаахаас өмнө Ерөөл гэсэн бичигтэй 0.75 литрийн нэг архи авсан. Тэгээд Ганхуягийнд очоод нөгөөхөө ууж дуусаад дахиад дэлгүүр хаахаас өмнө гээд дахин 0.75 литрийн архи авсан. Ганхуяг гэх айлд очоод дэлгүүрээс худалдаж авсан архиа ууж нилээн согтоод сууж байтал чи малын хулгайн хэрэгт бид нарыг матсан, бөгс ухдаг гэсэн. Тэрнээс хойш би юу ч санахгүй. Гэнэт сэрэхэд Б бид хоёр хоорондоо маргалдаж Б намайг заамдаж авсан би өөдөөс нь заамдахад Б гартаа хар иштэй заазуур барьсан зогсож байсан. Тэрнээс өөр мэдэх юм байхгүй. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх 20, 42-43/,
Гэрч Б.Энхцэцэгийн өгсөн: Манай нөхөр С орой 20 цагийн үед хүнээс мөнгө авна гээд гэрээсээ гарсан. Тэгээд гэртээ ирээгүй. Би шөнө дунд 02 цаг өнгөрч байхад бие засах гээд гэрээсээ гарахад хашаан дотор жижиг машиндаа согтуу унтаж байсан. Тэгээд өглөө 07 цаг 40 минутын орчим манай бага Бат-Очир хичээлдээ явах гээд гэрээс гараад буцаж орж ирээд аав хашаан дотор буланд хэвтэж байна гэсэн. Гараад харсан чинь нүүр ам нь аймар болчихсон, хоёр нүд нь тагларсан, дух, хамарнаас нь цус гоожсон, дух нь гурван хэсэг газраа ярагдсан, толгой нь хагарсан хөл доголоод явж чадахгүй, өмсөж явсан хувцас нь нил цус болсон хэвтэж байсан гэх мэдүүлэг /хх 23/,
Гэрч Н.Энхзулын өгсөн: Тухайн үед би нилээн муудчихсан байсан учир орон дээр нь шууд унтаад өгсөн. Би зодолдож байхыг хараагүй. Тэгээд өглөө сэрсэн чинь Ганхуяг ах ганцаараа гэртээ сууж байсан гэх мэдүүлэг /хх 26/,
Гэрч Б.Ганхуягийн өсгөн: Шөнө дундаас хойш үүрээр байх С гаднаас хашхираад ороод ирсэн. Тэгснээ баруун хөлийн түрийнээсээ хутга гаргаж ирээд Быг нугасалж ална гээд шууд дайрсан. Тэгээд дээр нь дарж багалзуурдаад хутгаар хатгасан. Тэгэхээр нь би очоод гарыг нь бариад авсан. С-ын нүүр толгой руу Б цохисон. Тэгсэн чинь Б манай тогооны саван дээр байсан махны модоор нүдээд байсан. Хэдэн удаа цохисон эсэхийг хараагүй. Мод хугараад Б гартаа байсан юмаа тавьсан гэх мэдүүлэг /хх 27/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 681 дугаартай дүгнэлт: “1.2.Х.С-ын биед баруун 5, 6 дугаар хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дээд хана, дотор ханын хугарал, дух зулай, хэвлийд шарх, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн хацар, цээж, баруун тохой, баруун шилбэнд зулгаралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр дух, зулай, хэвлийд үүссэн шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.“ гэх /хх 35-36/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 677 дугаартай дүгнэлт: “1.2.Н.Б-ы биед дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, хүзүүнд шарх гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хүзүүн дэх шарх нь хурц, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх /хх 30-31/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх 42-43/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх 78-88/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 89-91/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 96/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13/, хэргийн газраас хураан авсан хүрэн өнгийн нимгэн махны жижиг мод, хүрэн өнгийн иштэй хутга зэргийг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэл /хх 16-17/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг Уурхайн 6-2 тоотод 2019 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө иргэн Х.С-ыг зодож эрүүл мэндэд нь “баруун 5,6 дугаар хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дээд хана, дотор ханын хугарал, дух зулай, хэвлийд шарх, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн хацар, цээж, баруун тохой, баруун шилбэнд зулгаралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол,
Шүүгдэгч Х.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг Уурхайн 6-2 тоотод 2019 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө иргэн Н.Б-ыг зодож эрүүл мэндэд нь "дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, хүзүүнд шарх" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь;
Шүүгдэгч, хохирогч Н.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...тэгээд тэр архийг Ганхуяг, Энхзул нартай хамт ууж дуусгаад С гэр рүүгээ яваад би Ганхуягийн гэрт унтахаар болоод орон дээр нь унтаж байхад үүрээр С Ганхуягийн гэрийн хаалгыг цохиод Б чамайг ална даа гээд орилоод байсан. Тэр үед Ганхуяг гэрийн хаалга онгойлгож өгөхөд С гэрт орж ирээд намайг ална гээд зүүн хөлний гутлын түрийнээсээ хутга гаргаж ирсэн. Тэр хутгаараа минийи хүзүү рүү хатгаад дайраад байсан. Ганхуяг С-ыг татаж холдуулахаар нь ширээн дээр байсан гамбанзаар С-ын толгой руу нь хэд хэдэн удаа цохиод тэр зүйлээрээ хутга барьсан гар руу нь цохиод гэрээ гараад зугтаасан." гэх мэдүүлэг,
Шүүгдэгч, хохирогч Х.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...Ганхуягийн гэрт ирээд архиа ууж дуусаад гэр рүүгээ харихаар явсан. Гадаа салхинд гараад хэсэг тасраад буцаад сэргэхэд Ганхуягийн гэрийн гадна зогсож байсан. Тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Би нэг мэдэхэд гартаа хутга бариад Б-тай маргалдаж муудалцчихсан зогсож байсан." гэх мэдүүлэг,
Гэрч Б.Энхцэцэгийн өгсөн: Манай нөхөр С орой 20 цагийн үед хүнээс мөнгө авна гээд гэрээсээ гарсан. Тэгээд гэртээ ирээгүй. Би шөнө дунд 02 цаг өнгөрч байхад бие засах гээд гэрээсээ гарахад хашаан дотор жижиг машиндаа согтуу унтаж байсан. Тэгээд өглөө 07 цаг 40 минутын орчим манай бага Бат-Очир хичээлдээ явах гээд гэрээс гараад буцаж орж ирээд аав хашаан дотор буланд хэвтэж байна гэсэн. Гараад харсан чинь нүүр ам нь аймар болчихсон, хоёр нүд нь тагларсан, дух, хамарнаас нь цус гоожсон, дух нь гурван хэсэг газраа ярагдсан, толгой нь хагарсан хөл доголоод явж чадахгүй, өмсөж явсан хувцас нь нил цус болсон хэвтэж байсан гэх мэдүүлэг /хх 23/,
Гэрч Б.Ганхуягийн өсгөн: Шөнө дундаас хойш үүрээр байх С гаднаас хашхираад ороод ирсэн. Тэгснээ баруун хөлийн түрийнээсээ хутга гаргаж ирээд Быг нугасалж ална гээд шууд дайрсан. Тэгээд дээр нь дарж багалзуурдаад хутгаар хатгасан. Тэгэхээр нь би очоод гарыг нь бариад авсан. С-ын нүүр толгой руу Б цохисон. Тэгсэн чинь Б манай тогооны саван дээр байсан махны модоор нүдээд байсан. Хэдэн удаа цохисон эсэхийг хараагүй. Мод хугараад Б гартаа байсан юмаа тавьсан гэх мэдүүлэг /хх 27/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 681 дугаартай дүгнэлт: “1. 2.Х.С-ын биед баруун 5, 6 дугаар хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дээд хана, дотор ханын хугарал, дух зулай, хэвлийд шарх, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн хацар, цээж, баруун тохой, баруун шилбэнд зулгаралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр дух, зулай, хэвлийд үүссэн шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.“ гэх /хх 35-36/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Х.С-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн,
Шүүгдэгч Н.Б-ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул,
хяналтын прокуророос шүүгдэгч нарт дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б шүүгдэгч Х.С-аас гэм хорын хохирол нэхэмжлээгүй, хохирогч Х.С гэм хорын хохиролд шүүгдэгч Н.Б-аас 450 000 төгрөг авсан байх бөгөөд цаашид хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч Н.Б, Х.С нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч нарт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Н.Б-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох,
Шүүгдэгч Х.С-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.С нь урьд 2 удаа ял шийтгэгдсэн байх бөгөөд үүнд:
1.Төв аймгийн шүүхийн 1981 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б, 168 дугаар зүйлийн Б-д зааснаар 8 жилийн хорих ялаар,
2. Төв аймгийн хэсгийн ардын 8-р шүүхийн 1987 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-р хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 38-р зүйлийн 1-р хэсгийг журамлан өмнөх ялыг нэмж нэгтгэн 5 жил хорих ялаар тус тус шийтгэгдсэн. Энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Б-ыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Х.С-ад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Б, Х.С нарт тус бүр оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бөгөөд шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1934008170429 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн нимгэн махны жижиг мод 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б Х-н С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг,
Шүүгдэгч Б Н-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Б, Х.С нарт тус бүр оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Н.Б, Х.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 1934008170429 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн нимгэн махны жижиг мод 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б, Х.С нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Х.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ