Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/339

 

 2019            11           20                                           2019/ШЦТ/339

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болор-Эрдэнэ, өмгөөлөгч Б.Энхзаяа,  

Хохирогч С.Мөнхнаст,

Өсвөр насны шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М Ш Б-д холбогдох эрүүгийн 1934002970250 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М Ш-ын Б , 2002 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 02292733 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ш.Б-ийн өгсөн: С.Мөнхнастын эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон асуудал огт байхгүй. 2018 оны 8 дугаар сард Мөнхнаст бид хоёрын хооронд ямар ч асуудал болоогүй. Харин 2019 оны 4 дүгээр сард С.Мөнхнаст өөрөө хүлээн зөвшөөрч урьд өвөл нь намайг адуу харж өгсөн тиймээс эгч нь чамд сум орж бэлэг авч өгөх үү эсхүл биеэрээ төлбөрөө төлөх үү гээд сонин сонин юм яриад байсан.  Тэгээд өвөөгөө гадаа машинд суулгаад өгчих гэхээр нь би өвөөг гадна машинд суулгаж өгчихөөд буцаад гэр лүү орж ирээд Мөнхнасттай бэлгийн харьцаанд орсон. Мөнхнаст өөрөө намайг өдөж байгаад бэлгийн харьцаанд орсон. 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн асуудлаас 3 хоногийн өмнө Мөнхнаст нь Эрдэнэсант сумын цагдаа руу утсаар яриад манай гэр бүлийг Мөнхнастыг дарамтлаад байгаа мэтээр дуудлага өгсөн байсан гэх мэдүүлэг,

 

Хохирогч С.Мөнхнастын өгсөн: Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутагт өөрийн нөхөр Болдаатар, нөхрийн өвөө Батцоож болон хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг. 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өглөө 07 цагийн орчим босоод малаа бэлчээрт гаргачхаад хадам өвөө Батцоожийн приус 11 маркийн машиныг саахалт айлын Шаравжамцынхаас нөхөртэйгөө очиж авчраад 10 цагийн орчим нөхөр бид хоёр гэрийнхээ зүүн талын худаг дээр хонь, ямаагаа усалчхаад манай нөхөр адуугаа харна гээд мотоциклтойгоо явсан. Би гэртээ өвөө Батцоож, хоёр хүүхдийнхээ хамт байж байгаад гэрийнхээ зүүн талын орны хажууд хувцсаа угааж байтал 11 цагийн орчим манай гэрийн үүдэнд мотоцикл ирж зогстол саахалт айлын Б  гэдэг манай нөхрийн үеэл дүү орж ирсэн. Өвөө Б ийг "Өвөөгөө машинд суулгаад өгчих. Гадаа гармаар байна." гэж хэлэхэд Б  өвгөнийг авч гарч машинд суулгачхаад буцаж орж ирээд манай охин Номингэрэлийг зурагт үзээд байж байхад нь ахын дүү гар гар, гарч тогло машинд суу гэж хэлээд манай хоёр хүүхдийг хоёуланг нь гаргаж машинд суулгасан. Тухайн үед би юу ч бодоогүй. Тэгтэл гэрт ганцаараа орж ирээд гэрийн хаалгыг дотор талаас нь түгжихээр нь би яах гэж байгаа юм бол гэж бодоод босох гэтэл намайг тэвэрч аваад гэрийн зүүн талын ор руу түлхээд орон дээр дарж хэвтүүлээд миний хоёр гарыг чанга барьж аваад тавихгүй болохоор нь "яах гэж байгаа болиоч чи" гэж хэлэхэд зүүн гараараа миний хоёр гарыг толгойн дээд талд хөдөлгөөнгүй бариад баруун гараараа өмдийг шувтлаад хүчиндчихсэн. Тухайн үед би Б-ийг дийлэхгүй байсан. Б өөрийнхөө өмдийг хагас шувтлаад миний өмдийг өвдөгнөөс доош тайлж бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийж ойролцоогоор 5 минут орчим хүчиндсэн. Б  намайг хүчиндэх үед гаднаас ямар ч хүн ирээгүй. Харин намайг хүчиндүүлснээс хойш 10 орчим минутын дараа нөхөр маань малдаа явчхаад ирсэн. Тэгээд нөхөртөө "би хүнд элэг бариулж чадахгүй шүү. Би сумын цагдаа дуудна." гэж хэлтэл өөдөөс "чи намайг хүчиндсэн гэж цагдаад дуудлага өгөх гэж байгаа юм уу." гэж хэлтэл Б  гэрээс гараад мотоциклоо унаад яваад өгсөн. Нөхөр бид хоёр гэрт хоёулахнаа үлдэхээр нь би "танай наад Б  чинь намайг хүчиндчихлээ." гэж хэлтэл "эцэг, эхэд нь хэлээч тэгээд" гэж хэлсэн. Б  хүчиндсэнийхээ дараа юу ч яриагүй. Би түүнийг "тэнэг юмуу хаашаа юм" гэхэд өөдөөс юу ч дуугараагүй. Үүнээс өмнө нь 2018 оны 8 дугаар сард санагдаж байна намайг гэртээ ганцаараа байхад гаднаас орж ирээд манай нөхрийг хониноосоо ирэх болоогүй юмуу гэж хэлээд намайг газар сууж байхад дээрээс дараад миний өмдийг тайлахыг завдсан. Тэр үед нь би өөдөөс нь эсэргүүцээд гарыг нь болиулаад гурил элдэж байсан элдүүрээрээ өөдөөс нь цохиод хашхирч босгосон. Тэгээд Б  шууд гэрээс гараад яваад өгсөн. Би энэ талаар тухайн үед хэн нэгэнд мэдэгдээгүй. Б  тэр үед намайг хүчиндэж чадаагүй, бас айлын хүүхдийг хэрэгт хийгээд яахав гэж бодсон. Нэр нүүрээ юм дуугаралгүй өнгөрөөсөн. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дахин иймэрхүү асуудал гаргаад улмаар намайг хүчиндсэн болохоор нь би тэсэлгүй энэ талаар нөхөртөө болон бусад хүмүүс, цагдаад мэдэгдсэн. Б-ийн 2018 оны 8 дугаар сард намайг хүчиндэхийг завдсан үйлдэлд нь ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. Учир нь тэр үед завдсан болохоос намайг яаж ч чадаагүй. Харин сүүлд буюу 2019 оны 4 дүгээр сард болсон хэргийнхээ хохирлыг барагдуулж авмаар байна. 2019 оны 4 дүгээр сард шинэ сарын бэлэг, адуу харуулсан гээд бэлэг өгнө гэж байсан юм. Би биеэрээ төлнө гэж шүүгдэгчид хэлээгүй. Гомдолтой байна. Хохиролд 1 500 00 төгрөг авсан. Өмгөөлөгчийн хөлсөө нэхэмжлэхгүй. Сэтгэл санааны хохиролд 2 сая төгрөг нэхэмжилнэ. Түүнээс гадна наашаа цаашаа явахад зөндөө зардал гарсан гэх мэдүүлэг,

           

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Гэрч М.Хадуурын өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Сумын Эрүүл мэндийн төвийн дарга над руу залгаж хөдөө хэсгийн төлөлөөгчтэй хамт дуудлагаар явчаад ир гэж хэлсэн. Хэсгийн төлөөлөгч Эрдэнэбаяртай хамт Мөнхнастын хөдөө гэрт очиход Мөнхнаст надад Б гэдэг залууд хүчиндүүлсэн талаар хэлсэн. Тэгээд би биед нь үзлэг хийгээд үтрээнээс нь арчдас авч хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх 12/,

 

Гэрч Д.Батцоожийн өгсөн: 2019 оны 4-р сарын 13-ны өдөр зээ хүү Болдбаатар малдаа 10 цагийн орчим явсан. Төд удалгүй зээ хүү Б  ганцаараа мотоциклтой ирсэн. Тухайн үед манайд бэр Мөнхнаст, тэдний хоёр хүүхэд бид хэд байсан. Би гадаа гармаар санагдаад Б д "чи өвөөгөө машинд суулгаад өг" гэхэд намайг түшиж гэрийн үүдэнд байсан машинд суулгаж өгсөн. Би өөрөө гар, хөл муутай болохоор түшүүлж дамжуулж явдаг. Тэгээд өдөр нь сумын цагдаа нар ирсэн байхаар нь юу болсон талаар Болдбаатараас асуухад "Мөнхнастыг Б  хүчиндсэн байна гэнээ" гэж хэлсэн. Надад Мөнхнастыг хүчиндүүлсэнийг харсан, сонссон зүйл байхгүй. Гэрийн хаалга хаалттай байсан.  Машиныг гэрийн чанх урд талд 3 орчим метрийн зайд зүүн тийшээ харуулаад тавьсан байсан. Тэр өдөр салхи ихтэй байсан учир машины цонх хаалга хаалттай байсан. Б намайг машинд суулгачхаад гэрт ороод ойролцоогоор 9 орчим минут л болсон байх. Болдбаатарын хоёр хүүхэд намайг машинд орсны дараа өөрсдөө машинд орж ирсэн. Надтай хамт машинд байсан гэх мэдүүлэг /хх 20/,

 

Гэрч Н.Шаравжамцын өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр би Төв аймгийн Бүрэн суманд байсан. 17 цагийн орчим манай эхнэр Болор-Эрдэнэ над руу манай найз Тамжидын утас руу залгаж надтай ярьсан. Би саахалт айлынхаа Санжаажамцынд очиж цаг агаар сонсчихоод гэрт иртэл гэр эзэнгүй байсан. Мөнхнаст над руу залгаад танай хүү намайг хүчиндчихлээ би цагдаад хэлээд бариулаад явуулчихсан гэж байна гэж надад хэлсэн. Тэгээд би Бүрэн сумаас Эрдэнэсант суманд иртэл манай эхнэр, хүүхэд, Мөнхнаст, түүний нөхөр Болдбаатар нар сумын цагдаагийн хэсэг дээр байсан гэх мэдүүлэг /хх 24-25/,

 

Гэрч Б.Болдбаатарын өгсөн: 2019 оны 4-р сарын 13-ны өдөр 10 цагийн орчим өөрийнхөө мотоциклтой ганцаараа адуундаа явж адуугаа хайж байгаад гэрийнхээ баруун хойд зүгт 3 километрээс адуун дээрээсээ хоёр морио тасдаж гэрийнхээ үүдэнд хөөж ирсэн. Тэгээд гэртээ иртэл манай гэрийн үүдэнд байсан приус 11 машин дотор манай өвөө Батцоож, хоёр хүүхдийн хамт сууж байсан. Тэгээд би машин дотроос хоёр хүүхдээ аваад гэрт ороход манайд Б ирчихсэн баруун талын орны толгой дээр зурагт үзээд сууж байсан. Харин манай эхнэр Мөнхнаст гэрийн зүүн талын орны хажууд хувцсаа угаагаад байж байсан. Намайг орж ирэнгүүр Б  надаас "Агаа хаагуур явав." гэхээр нь би "холдсонгүй ээ." гэж хэлсэн. Тэгтэл Б ийг гэрээс гарч мотоциклоо унаад гэрийнхээ зүг рүү яваад өгсөн. Тэгээд Б-ийг явсны дараа манай эхнэр "танай дүү чинь намайг элэг бариад байх юм" гэхээр нь би яасан болохыг нь мэдээгүй "чи тэгээд өөрийнх нь эцэг, эх хоёрт нь хэлээч. Та нар өөрсдөө учраа ол" гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 55-56/,      

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 2452 дугаартай шинжээчийн дүгнэлт: "С.Мөнхнастын өмсөж явсан гэх шаргал эрээн өнгийн дотоож, ариун цэврийн хэрэглэл дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. Уг илэрсэн эр бэлгийн эсийн эзэн холбогдогчийг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоолгож болно." гэх /хх 45/,

 

            Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 379 дугаартай шинжээчийн дүгнэлт: "Ш.Б нь хурьцал үйлдэх чадвартай байна." гэх /хх 54/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2942 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Шинжилгээнд ирүүлсэн С.Мөнхнастын үтрээнээс авсан гэх сойтог дээр илэрсэн эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтцоороо Ш.Б-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 2.С.Мөнхнастын үтрээнээс авсан гэх сойтогноос илэрсэн хучуур эсийг ДНХ-ийн тогтоцыг тогтоов." гэх /хх 78/, 

 

            Эд мөрийн баримтаар дотуур өмд 2 ширхэг, арчдас авсан сойтог, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл зэргийг тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх 9/, 2019.4.13-ны өдрийн эмчийн магадлагаа /хх 33/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70/, Ш.Б-ийн нас тоолсон тэмдэглэл /хх 74/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болно.  

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүхээс тогтоосон үйл баримтаа дүгнэвэл өсвөр насны шүүгдэгч Ш.Б нь хууль зүйн хувьд хоёр удаагийн санаатай үйлдлээр хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд халдаж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн болох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт надад хийсэн хэрэг байхгүй. Би Мөнхнасттай тохиролцож бэлгийн харьцаанд орсон. 2018 оны 8 дугаар сард бид хоёрын дунд юу ч болоогүй гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан,

Хохирогч С.Мөнхнастын өгсөн: "Өвөө Б-ийг "Өвөөгөө машинд суулгаад өгчих. Гадаа гармаар байна." гэж хэлэхэд Б өвгөнийг авч гарч машинд суулгачхаад буцаж орж ирээд манай охин Номингэрэлийг зурагт үзээд байж байхад нь ахын дүү гар гар, гарч тогло машинд суу гэж хэлээд манай хоёр хүүхдийг хоёуланг нь гаргаж машинд суулгасан. Тухайн үед би юу ч бодоогүй. Тэгтэл гэрт ганцаараа орж ирээд гэрийн хаалгыг дотор талаас нь түгжихээр нь би яах гэж байгаа юм бол гэж бодоод босох гэтэл намайг тэвэрч аваад гэрийн зүүн талын ор руу түлхээд орон дээр дарж хэвтүүлээд миний хоёр гарыг чанга барьж аваад тавихгүй болохоор нь "яах гэж байгаа болиоч чи" гэж хэлэхэд зүүн гараараа миний хоёр гарыг толгойн дээд талд хөдөлгөөнгүй бариад баруун гараараа өмдийг шувтлаад хүчиндчихсэн. Тухайн үед би Б-ийг дийлэхгүй байсан. Б өөрийнхөө өмдийг хагас шувтлаад миний өмдийг өвдөгнөөс доош тайлж бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийж ойролцоогоор 5 минут орчим хүчиндсэн. ...2018 оны 8 дугаар сард санагдаж байна намайг гэртээ ганцаараа байхад гаднаас орж ирээд манай нөхрийг хониноосоо ирэх болоогүй юмуу гэж хэлээд намайг газар сууж байхад дээрээс дараад миний өмдийг тайлахыг завдсан. Тэр үед нь би өөдөөс нь эсэргүүцээд гарыг нь болиулаад гурил элдэж байсан элдүүрээрээ өөдөөс нь цохиод хашхирч босгосон. Тэгээд Б шууд гэрээс гараад яваад өгсөн." гэх мэдүүлэг,

Гэрч М.Хадуурын өгсөн: "2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Сумын Эрүүл мэндийн төвийн дарга над руу залгаж хөдөө хэсгийн төлөлөөгчтэй хамт дуудлагаар явчаад ир гэж хэлсэн. Хэсгийн төлөөлөгч Эрдэнэбаяртай хамт Мөнхнастын хөдөө гэрт очиход Мөнхнаст надад Б гэдэг залууд хүчиндүүлсэн талаар хэлсэн. Тэгээд би биед нь үзлэг хийгээд үтрээнээс нь арчдас авч хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн," гэх мэдүүлэг /хх 12/,

Гэрч Д.Батцоожийн өгсөн: "2019 оны 4-р сарын 13-ны өдөр зээ хүү Болдбаатар малдаа 10 цагийн орчим явсан. Төд удалгүй зээ хүү Б ганцаараа мотоциклтой ирсэн. Тухайн үед манайд бэр Мөнхнаст, тэдний хоёр хүүхэд бид хэд байсан. Би гадаа гармаар санагдаад Б-д "чи өвөөгөө машинд суулгаад өг" гэхэд намайг түшиж гэрийн үүдэнд байсан машинд суулгаж өгсөн. Би өөрөө гар, хөл муутай болохоор түшүүлж дамжуулж явдаг. Тэгээд өдөр нь сумын цагдаа нар ирсэн байхаар нь юу болсон талаар Болдбаатараас асуухад "Мөнхнастыг Б хүчиндсэн байна гэнээ" гэж хэлсэн. Надад Мөнхнастыг хүчиндүүлсэнийг харсан, сонссон зүйл байхгүй. Гэрийн хаалга хаалттай байсан.  Машиныг гэрийн чанх урд талд 3 орчим метрийн зайд зүүн тийшээ харуулаад тавьсан байсан. Тэр өдөр салхи ихтэй байсан учир машины цонх хаалга хаалттай байсан. Б  намайг машинд суулгачаад гэрт ороод ойролцоогоро 9 орчим минут л болсон байх. Болдбаатарын хоёр хүүхэд намайг машинд орсны дараа өөрсдөө машинд орж ирсэн. Надтай хамт машинд байсан." гэх мэдүүлэг /хх 20/,

Гэрч Б.Болдбаатарын өгсөн: 2019 оны 4-р сарын 13-ны өдөр 10 цагийн орчим өөрийнхөө мотоциклтой ганцаараа адуундаа явж адуугаа хайж байгаад гэрийнхээ баруун хойд зүгт 3 километрээс адуун дээрээсээ хоёр морио тасдаж гэрийнхээ үүдэнд хөөж ирсэн. ...манайд Б ирчихсэн баруун талын орны толгой дээр зурагт үзээд сууж байсан. Харин манай эхнэр Мөнхнаст гэрийн зүүн талын орны хажууд хувцасаа угаагаад байж байсан. ...Б-ийг явсны дараа манай эхнэр "танай дүү чинь намайг элэг бариад байх юм" гэхээр нь би яасан болохыг нь мэдээгүй "чи тэгээд өөрийнх нь эцэг, эх хоёрт нь хэлээч. Та нар өөрсдөө учраа ол" гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх 55-56/,      

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 2452 дугаартай шинжээчийн дүгнэлт: "С.Мөнхнастын өмсөж явсан гэх шаргал эрээн өнгийн дотоож, ариун цэврийн хэрэглэл дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. Уг илэрсэн эр бэлгийн эсийн эзэн холбогдогчийг ДНХ-ийн шинжилгээгээг тогтоолгож болно." гэх /хх 45/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2942 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Шинжилгээнд ирүүлсэн С.Мөнхнастын үтрээнээс авсан гэх сойтог дээр илэрсэн эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтцоороо Ш.Б-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 2.С.Мөнхнастын үтрээнээс авсан гэх сойтогноос илэрсэн хучуур эсийг ДНХ-ийн тогтоцыг тогтоов." /хх 78/ зэрэг бичгийн бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдсан гэж үзлээ. 

 

Өсвөр насны шүүгдэгч Ш.Б нь 2018 оны 8 дугаар сард Төв аймгийн Эрдэнэсант сумын Сүүлийн өвөр гэх газар Б.Болдбаатарын гэрт хохирогч С.Мөнхнастын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдсан,

2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг Залантын өндөр дэрс гэх газар нутаглах иргэн Б.Болдбаатарын гэрт хохирогч С.Мөнхнастын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

         Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн тул,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэмт хэрэг бүрэн дүүрэн нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

 

Шүүгдэгч Ш.Б болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдаанд хохирогч С.Мөнхнаст нь 1 500 000 төгрөг авсан, сэтгэл санааны хохиролд 2 сая төгрөг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн бөгөөд шүүх сэтгэл санааны хохирлыг гаргах боломжгүй гэж үзсэн бөгөөд энэ гэмт хэргийн улмаас ирсэн, буцсан унааны зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд 2 жил 1 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялыг 2 дахин багасгаж, 1 жил 15 хоног хорих ялаар тогтоож, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа миний үйлчлүүлэгч өсвөр насны хүүхэд цаашид хүмүүжихэд тустай тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70/, гэрч Ц.Пүрэв-Очирын өгсөн: "Б нь ам 4. Эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг. Эцэг, эхийгээ дагаад хөдөө мал дээр гарсан. Зан чанарын хувьд даруухан хүүхэд шиг харагддаг. Надтай тааралдах болгондоо мэндэлж байдаг юм. Б ийн талаар хэн нэгнээс сайн болон муу зүйл сонсож байгаагүй." гэх мэдүүлэг /хх 52/, гэрч А.Төгсжаргалын өгсөн: "Би Б-ийг Бүрэн сумын Ерөнхий боловсролын сургуульд байхаас нь мэднэ. Хэл дуу цөөтэй, төлөв даруухан, ерөнхийдөө инээмсэглээд л явж байдаг хүүхэд. Энэ тэнд хэл ам татлаад явж байхыг нь мэдэхгүй. Хөдөөгүүр явж байгаад гэрээр нь ороход өөдөөс мэндлээд байж байдаг. Ахмад хүний үгэнд сайн ордог." гэх мэдүүлэг /хх 31/, гэрч П.Номин-Эрдэнийн өгсөн: "Б нь хэл ам татлаад байдаггүй. Хүмүүстэй эелдэг харьцаатай. Мал маллах сонирхолтой хүүхэд." /хх 58/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх 62-70/ зэрэг баримтууд авагджээ.

 

Шүүгдэгч Ш.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Ш.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэрэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоож, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.  

 

Эрүүгийн 1934002970250 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрэгтэй дотоож 1 ширхэг, эмэгтэй дотоож 1 ширхэг, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл 1 ширхэг, шинжилгээнд ирүүлсэн арчдас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч М Ш-ын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг 1 /нэг/  жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн 1934002970250 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрэгтэй дотоож 1 ширхэг, эмэгтэй дотоож 1 ширхэг, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл 1 ширхэг, шинжилгээнд ирүүлсэн арчдас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

 

5.Хохирогч С.Мөнхнаст нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.  

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Т.БАТЖАРГАЛ