Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 171

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би

            Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод байрлах Төрийн банкны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р баг, 1а байрны 1 тоотод оршин суух Боржигин овогт Довдонгийн Гансүх /РД:ВЮ82021411/, Боржигин овогт Доржбатын Сод-Оюун /РД:ВЭ80050162/ нарт холбогдох зээлийн үлдэгдэл        4 174 906  /дөрвөн сая нэг зуун далан мянга есөн зуун зургаа/-н төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төрийн банк ХХК-ний Өмнөговь салбарын Цогтцэций тооцооны төвийн захирал Э.Оргилмаа, Д.Гансүх, Д.Сод-Оюун нарын хооронд байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №Ц-226 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж 7,500,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн, сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар, хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан зээл авсан.

Д.Гансүх, Д.Сод-Оюун нар нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т заасны дагуу зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой зээлдэгчтэй уулзаж, холбоо барьж байсан хэдий ч зээлийн төлбөрийг хийлгүй банкийг хохироосоор байна.

Нэхэмжлэл гаргах үеийн /2016.09.07-ны өдрийн/ байдлаар зээлийн төлбөр Үндсэн зээл 2 580 509.28 төгрөг, үндсэн хүү 1 385 375.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206 022.45 төгрөг, нийт 4 171 906.86 төгрөг байна.

Зээлдэгч Д.Гансүх, Д.Сод-Оюун нар нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж цаг хугацаанд нь төлөхгүй нийт 766 хоног хэтрүүлж, Зээлийн гэрээний 3.2.3, 3.2.5-т заасан үүргээ биелүүлэхгүй банкыг хохироосоор байна.

Банкнаас авсан зээлийг гэрээнд заасны дагуу төлөхгүй хүндрэл үүсч байгаа тул зээлдэгч Д.Гансүх, Д.Сод-Оюун нартай байгуулсан №Ц-226 тоот гэрээг гэрээнд заасны дагуу цуцалж, түүнээс төлөгдөөгүй байгаа зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох нийт 4 171 906.86 төгрөгийг гаргуулж, Иргэний хуулийн 453 дугаар зүйл, зээлийн гэрээний 3.2.5, 5.2-т заасны дагуу зээлийн үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Д.Гансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Гансүх миний бие нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Төрийн банкнаас нийт 7 500 000 төгрөгийг 2 жилийн хугацаатайгаар зээлэн авсан нь үнэн болно. Зээлээ хугацаандаа сар болгон хуваарийн дагуу төлж байсан бөгөөд Тавантолгойн уурхайд хувиараа түрээсэлж байсан 3 машины 1 нь эвдэрснээс болж орлого маань тасалдаж төлөлт хийх боломжгүй болсон юм. Төлөлт хийгээгүй 1 жил гаруй болсон учраас банкны зээлийн хүү их нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрч байна. Иймд Банкны зээлийн үлдэгдэл                2 580 509 төгрөг, зээлийн хүү 1 385 375 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206 022 төгрөг, нийт 4 171 906,86 төгрөгийг удаахгүй төлж барагдуулан банкийг хохиролгүй болгоно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Д.Гансүх, Д.Сод-Оюун нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 4 174 906,86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хамтран хариуцагч Д.Сод-Оюун нь шүүхэд өөрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийг хариуцагч Д.Гансүхэд итгэмжлэлээр олгосон ба хариуцагч Д.Гансүх нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тухайн зээлийг төлж барагдуулахаар тайлбараа бичгээр ирүүлсан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 81 749 /наян нэгэн мянга долоон зуун дөчин ес/-н төгрөгний тавин хувь болох 40 875,5  /дөчин мянга найман зуун далан тав/-н төгрөгийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын төрийн сангийн 211000134959 тоот данснаас,   40 875,5  /дөчин мянга найман зуун далан тав/-н төгрөгийг хариуцагч Д.Гансүх, Д.Сод-Оюун нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгохоор шийдвэрлэв.             

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 , 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.Төрийн банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Гансүх, Д.Сод-Оюун нарт холбогдох 4 174 906,86 /дөврөн сая нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун зургаа/-н төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 81 749 /наян нэгэн мянга долоон зуун дөчин ес/-н төгрөгний тавин хувь болох 40 875,5  /дөчин мянга найман зуун далан тав/-н төгрөгийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын төрийн сангийн 211000134959 тоот данснаас, 40 875,5  /дөчин мянга найман зуун далан тав/-н төгрөгийг хариуцагч Д.Гансүх, Д.Сод-Оюун нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай           

 

 

ШҮҮГЧ                                        Д.БАТТУЛГА