Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 174

 

­

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би,

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2 дугаар баг, Цаг-Уурын 1-9 тоотод байрлах “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Гавилуудад оршин суух, Мэргэд овогт Равданцэрэнгийн Мөнхтуяа, /РД:КЮ67032764/, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, дунднаран 11-306 тоотод оршин суух хаягтай Их мянган овогт Жалцангийн Батсайхан нарт /РД:ЗЕ71011415/ холбогдох барьцаат зээлийн гэрээний үүрэгт 7,080,306 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн аваад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Равданцэрэн овогтой Мөнхтуяа нь тус банкнаас 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1460003073 дугаар зээлийн гэрээ байгуулан 7,000,000 /долоон сая/ төгрөгийн зээлийг холимог зориулалтаар 36 сарын хугацаатай авч өөрийн өмчлөлийн Өмнөговь аймаг, Ханбогд сумын төв, Дөрөлж 7-3, 7-4 тоотод байршилтай 40 м.кв талбайтай хувийн сууц, ажлын байр, Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Дөрөлж 7-3, 7-4 тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газруудыг тус тус барьцаалсан.

            Зээлдэгч банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 3.2.1, 3.2.7, 3.2.10, 3.3.1 дэх заалтуудыг зөрчсөн /Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүй байгаа зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчсөн/. Өнөөдрийн байдлаар Р.Мөнхтуяагийн нийт төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 5.970.000 төгрөг, үндсэн хүү 1.091.868 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.438 төгрөг нийт 7.080.306 төгрөг болоод байна.

            Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан. Удаа дараалан дээрх шаардлагуудыг тавьж байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү.

            Зээлдэгч Р.Мөнхтуяагийн барьцаалсан хөрөнгөөс 7,080,306 /долоон сая наян мянга гурван зуун зургаа/ төгрөгийг төлүүлж банкийг хохиролгүй болгуулах,

            Барьцааны хөрөнгийг хамгаалалтад авах

            Тэмдэгтийн хураамжийн төлбөрийг гаргуулах,        

            Нотариатчийн зардалыг гаргуулах 13,500 төгрөг

            Шүүх хуралдаан зарлагдах хүртэл хугацааны хүүг зээлийн гэрээнд заасны дагуу тооцож нэмж нэхэмжилнэ...” гэжээ.

Хариуцагч Р.Мөнхтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Р.Мөнхтуяа би “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвөөс 10,000,000 төгрөгийн зээл авсан. Ингээд хугацаанд нь төлж байгаад том хүүхдүүдийн аав өвдөн нас барж, түүнийг асрах, хойдох бүх асуудал над дээр ирж санхүүгийн асуудал хүндрэлтэй болсон. Р.Мөнхтуяа би зээлийн үлдэгдэл 7,080,306 төгрөгийг 2017 онд 3,500,000 төгрөг, 2018 онд 3,500,000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул энэ байдлыг минь харгалзан үзэж ингэж төлөхийг зөвшөөрч өгнө үү” гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Равдандорж овогтой Мөнхтуяа би Хас банкнаас авсан зээлийн үлдэгдэл 7080306 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хас банктай уг төлбөрийг дараах байдлаар төлөхөөр тохирч байна.

2017 оны 1 сарын 25-нд 250 000 төгрөг,

 2 сарын 25-нд 250 000 төгрөг,

 3 сарын 25-нд 250 000 төгрөг,

 4 сарын 25-нд 250 000 төгрөг,

 5 сарын 25-нд 500 000 төгрөг,

 6 сарын 25-нд 3 000 000 төгрөг,

 7-11 саруудын 25-нд 430 000 төгрөг,

12 сарын 25-нд 430306 төгрөг төлж барагдуулахаар тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төв, хариуцагч Р.Мөнхтуяа, Ж.Батсайхан нарт холбогдуулан барьцаат зээлийн гэрээний үүрэг 7,080,306 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.            

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулах талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, 2017 оны 1 сарын 25-нд 250 000 төгрөг, 2 сарын 25-нд 250 000 төгрөг, 3 сарын 25-нд 250 000 төгрөг, 4 сарын 25-нд 250 000 төгрөг, 5 сарын 25-нд 500 000 төгрөг, 6 сарын 25-нд 3 000 000 төгрөг, 7-11 саруудын 25-нд 430 000 төгрөг, 12 сарын 25-нд 430306 төгрөгийг нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан ба зохигчийн эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,234.90 төгрөгийн тал хувь болох 64 117,45 төгрөгийг төрийн сангийн орлогоос, тал хувь болох 64 117,45 төгрөгийг хариуцагч Р.Мөнхтуяа, Ж.Батсайхан нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.Хас банкны нэхэмжлэлтэй, Р.Мөнхтуяа, Ж.Батсайхан нарт холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2017 оны 1 сарын 25-нд 250 000 төгрөг, 2 сарын 25-нд 250 000 төгрөг, 3 сарын 25-нд 250 000 төгрөг, 4 сарын 25-нд 250 000 төгрөг, 5 сарын 25-нд 500 000 төгрөг, 6 сарын 25-нд 3 000 000 төгрөг, 7-11 саруудын 25-нд 430 000 төгрөг, 12 сарын 25-нд 430306 төгрөгийг нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,234.90 төгрөгийн тал хувь болох 64 117,45 төгрөгийг төрийн сангийн орлогоос, тал хувь болох 64 117,45 төгрөгийг хариуцагч Р.Мөнхтуяа, Ж.Батсайхан нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО