Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/182

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч З.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн  шүүгдэгч *******  овогт *******гын *******т  холбогдох эрүүгийн 1936002660215 дугаартай, 178/2019/0177/Э/ индекстэй хэргийг 2019 оны 11  сарын 29-ний  өдөр  хүлээн  авч  2019 оны 12 сарын 02-ны  өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1993 оны 01 сарын 19-ний өдөр Ховд аймгийн  Дуут  суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, ард урианхай, тусгай дунд  боловсролтой, тогоочийн мэргэжилтэй,  “Талын буудал” зочид буудалд тогоочийн  ажилтай, ам бүл -3 эцэг, дүүгийн  хамт Ховд аймгийн Жаргалант  сумын Жаргалан багийн 5-10 тоотод  оршин суух,  аминдаа 600 толгой мал,бод мал 80,  гэр-2-ын   хөрөнгөтэй,  сарын өрхийн  орлого 600000 төгрөг, ял шийтгэлгүй,  ******* дугаарын регистртэй, *******  овогт *******гын *******

           Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

Шүүгдэгч З.******* нь “Талын буудал” ХХК-ны камерийн бичлэгийг гар утсаараа хуулбарлан авч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Ш.*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц  баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж 2019 оны 09 сард Ш.*******аас 3 сая төгрөг авсан,  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Гар утсанд үзлэг хийсэн  тэмдэглэл , гэрэл зургийн  үзүүлэлт/хх-ийн 11-42-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч /Баян-Өлгий аймгийн Толбо сумын Хөх толгой багт оршин суух, 1977 оны 12 сарын 04-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд   боловсролтой, нягтлан бодогч  мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга ажилтай ******* дугаарын регистртэй / ******* *******и овогт  *******ын *******ын өгсөн...“Надад 3 сая төгрөгийн хохирол учирсан. Би 3 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Явсан ирсэн унаны задлыг тооцож үзээгүй байна. Зүс танихгүй хүнд өгсөн харах юм бол танина. Би мөнгө өгөхдөө харсан шар царайтай махдагдуу дунд зэргийн нуруутай 20-30 орчим настай, гэдэс  байхгүй,  спортоор хичээллэдэг бололтой дөрвөлжиндүү биетэй залуу байсан. Хохирлын тооцоог одоогоор  гаргаагүй байна.  Хохирлын тооцоо гаргаж байгаад хохирлоо барагдуулж авмаар байна. 2019 оны 10 сарын  дундуур өдрийг  санахгүй байна. Баян-Өлгий аймагт Талын буудалд ажилладаг ******* гэх залуу ирж улзаад “би таны бичлэгийг хийж авсан хүн байна. Би 3 сая төгрөгийг Г.Амарсанаагаар авахуулсан. Г.Амарсанаа  энэ талаар мэдэхгүй. Би таниас 3 сая төгрөг авсан юм гэж хэлээд надад бэлнээр 3 сая төгрөг авч ирж өгөөд уучлалт гуйсан. Би мөнгийг нь асан. Надад  одоо нэхэмжлэх зүйл хохирол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 55-57-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд Ш.*******ын гэрчээр өгсөн...Би Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга хийдэг, манай сумын нутагт 2016 оноос эхэлж асфальтан замыг  Чайна хуаши энтерпрайзиз ХХК  тавьж ашиглалтанд оруулж 2018 оны 12 сарын 17-ны өдөр зам хүлээлгэж өгсөн, зам хүлээн авахад хүмүүсийн бүрэлдэхүүнд миний бие,  манай сумын Байгаль орчны улсын байцаагч Х.Бахытхан бид хүлээж авах комиссын гишүүн байсан. Тэгээд жолооч А.Айболат, Байгаль орчны улсын байцаагч, Х.Бахытхан бид гурав 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймагт ирээд зам хүлээн авах үйл ажиллагаанд оролцоод явсан.  Тэгээд  байж байхад 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дугаарын утаснаас нэг үл таних хүн залгаж орж ирээд “Зам хүлээн авахад таныг хахуул авсан бичлэг надад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь хэн бэ хаана байгаа хүн бэ гэхэд тэр шаардлагагүй гээд байгаа газар болон нэрээ хэлээгүй. Тэгээд би шатахууны мөнгө гэж 100000 төгрөг авсан гэж хэлээд би утсаа тасалсан. Тэгээд над руу залгасан дугаараас мессеж бичээд тохиролцох юм бол бичлэгийг чинь устгана гэж мессеж бичсэн, тэгээд тэр орой аймгийн чинь “Facebook”  дээр бичлэгийг чинь тавилаа гэж хэлсэн. Тэгээд би утсаар ярихад намайг “Facebook”-ийн  хаягаа явуул гэж хэлсэн. Тэгээд би хаягаа явуулахад 4 ширхэг зураг, 28 секундийн бичлэг, бас нэг юм биччихсэн байсан. Би тэр бичсэн зүйлийг нь санаандгүй устгачихсан. Тэгтэл маргааш  нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр утсаар яриад ярьж тохиролцъё гэж хэлсэн. Тэгээд надаас ямар саналтай байна гэхээр нь тэр хүнийг хэн болохыг мэдэх гээд 1 сая төгрөг өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь та битгий доромжлоод бай гэж хэлээд  өнөөдөртэй багтаагаад 7 сая төгрөг өг гэж хэлсэн.  Тэгэхээр надад тийм мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд утсаа тасалсан. Бид хоёр тохиролцохгүй юм байна гэж байгаад өнөөдөртэй багтаагаад 5 сая төгрөгөөр тохирвол тохирч болно. Тэрнээс доош байхгүй гэж мессеж ирсэн. Тэгээд  утсаар яриад 3 сая төгрөг өгөхөөр болж тохирсон. Тэгээд Баян-Өлгий аймгийн “Facebook”  дээр байгаа жолооч бид хоёрын зургийг авчих гэж хэлэхэд тэр зургийг нь  арилгачихсан. Тэгээд Ховд аймагт 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 20:00 цагийн үед ирээд ирсэн талаараа дугаарын утас руу залгаж хэлэхэд “эргээд яръя” гэж хэлээд  30-40 орчим минутын  дараа яриад “хотын төв рүү орж ирээд ярь” гэж хэлсэн. Тэгээд давхар дэлгүүрийн өмнө ирээд ярихад хэнтэй ирсэн бэ гэхэд байгаль орчны байцаагчтайгаа  ирсэн гэж хэлэхэд “Парк дээр хүрээд ир” гэж хэлсэн. Би парк хаана байдгыг мэдэхгүй гэж хэлсэн. Тэгтэл байгаль орчны байцаагчаа орхичихоод  “таксинд суугаад залга” гэж хэлсэн. Би  ганцаараа автомашинаас буугаад явж байсан бараан өнгийн автомашин зогсоогоод суусан. Дахин  залгаад” таксинд суучихсан байна” гэж ярихад парк дээр хүрээд ир гэж. Паркийн зогсоол руу ороод ярихад “төв хаалганы үүдэнд зогсож бай” гэсэн.  Тэгээд  зогсож байтал нэг залуу ирээд “өө та мөн үү” гээд надад нэг меморы карт өгсөн. Би мөнгөө өгөөд тэр хүний царай харах гээд гар бариад одоо асуудалгүй биздээ гэхэд тэр хүн би явлаа гэж хэлээд яваад өгсөн. Би царайг нь харж аваад бид хоёр салаад явсан, Тэгээд чимээгүй байж байгаад, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс дугаараас залгаад дахиад мөнгө нэхээд дарамталж эхэлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд мессежнүүдийг нь устгалгүй баримтжуулж би ярьж байгаад цагдаад гомдол гаргаж байна. Манайх Толбо суманд хүнсний дэлгүүр ажиллуулдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд Х.Бахытханы гэрчээр өгсөн...Манай сумын Засаг дарга Ш.******* бид хоёр 2018 оны 12 сарын 17-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн  сумын  Шургийн гүүрнээс Баян-Өлгий аймгийн Хашаатын ам хүртэл шинээр тавьсан асфальтан зам хүлээн авахад комиссийн  бүрэлдэхүүнд байсан. Тэгээд жолооч А.Айболат, Засаг дарга Ш.******* бид гурав 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өглөө 08 цагийн үед Ховд аймагт ирээд "Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ний орчуулагч Шагдартай манай сумын Засаг дарга Ш.******* утсаар яриад “бид нар ороод ирлээ” гэхэд нэрийг нь одоо санахгүй байна “буудалд хүрээд ир “гэсэн. Тэгээд утсаар ярьж зам заалгаад буудал дээр ирэхэд Зам тээвэр Хөгжлийн яамнаас ирсэн хүмүүс болон олон хүн байсан. Тэр хүмүүс дотор Шагдар гэх орчуулагчаас өөр таних хүн байхгүй байсан. Өглөөний цайндаа ороорой гэж хэлэхэд  буудлын нэг давхарт баруун гар талдаа эргээд заал руу ороод ширээн дээр манай засаг дарга Ш.Савит, жолооч А.Айболат бид нар сууж цай ууцгаасан.  Тэр үед  нэг хятад ирээд Ли гэх хүн ирж суусан. Тэр Ли карманаасаа цаасанд нугалаад боочихсон зүйл өгсөн. “Энэ юу бэ” гэж асуухад бензин шатахуун, хоол, буудлын мөнгө манай компаниас өгч байгаа юм гэж хэлсэн. Бид гуравт тус тусад нь өгсөн.  Намайг задалж үзэхэд  140000 төгрөг байсан. Тэгээд тэр хятад яваад өгсөн.  Цайгаа уучхаад хүлээж авах зам үзнэ гэж хэлсэн. Хэдэн автомашинтай хэдэн хүн явсныг мэдэхгүй байна, нэлээн олон автомашинтай олон хүн яваад замыг эхнээс нь дуустал нь үзээд Хашаатын ам хурээд тэднээсээ буцаад Ховд аймгийн төвд ирсэн. Бид нарыг өглөө цай уусан буудалд ирээд, эхлээд Ховд аймгийн төвөөс Шургийн гүүр хүртэлх зам хүлээн авах комисс хуралд ороод бид нар хоол унд идээд байж байсан. Тэр хүмүүс нэлээд удсан. Хүлээж байхад тэр хурал тараад дараа нь Шургийн гүүрнээс Хашаатын ам хүртэлх зам хүлээн авах хурал болоод бид нар хуралд орсон. Тэнд саналаа хэлээд комисс шийдвэрээ гаргаад хүлээж авсан материал дээр бид нар гарын үсэг зурсан.  Тэндээс  гараад шууд сум руугаа явсан. Тэгээд байж  байтал  2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө манай сумын Засаг дарга Ш.******* дуудаад дугаараас ийм мессеж ирээд байна “бид нарыг хахуул авсан та нарын бичлэг надад байна би олон нийтийн сүлжээнд тавина,  намайг “Facebook”  хаягаа өг “ гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь  би “хаягаа өгчих,  ямар бичлэг байна үзье” гэж хэлсэн. Тэгээд тэр орой нь Засаг дарга Ш.******* намайг  дуудахаар нь би яваад очисон. Бичлэг ирсэн байнаа гээд  түүнийг  миний автомашин дотор Засаг дарга бид хоёр үзэхэд “зам хүлээж авахад бид нар цай уусан газрын бичлэг байсан. Бичлэг дээр бид гуравт зөөгч цай авч ирж  өгөөд, бид нарын хажууд нэг хар хувцастай хүн ирээд сууж байсан бичлэг байсан. Тэр  хажууд суусан хүн бид нарт цаастай хоол, буудал, шатахууны мөнгө гэж өгсөн бичлэг байсан. Засаг дарга Ш.*******ийг  7 сая төгрөг өг гэж нэхсэн гэж хэлж байсан. Тэгээд  ярих уу яах уу гэхээр нь  ярь ярь гээд яриулсан чинь 7 сая төгрөг өг өгөхгүй бол бичлэгийг чинь “Facebook”-эд  тавина гэхээр нь бид нарын авсан мөнгө 140000 төгрөг бид нарт  байна. Тийм их хэмжээний мөнгө байхгүй  гэж хэлээд утсаа  тасалсан. Тэгээд жолоочоо дуудаад  энэ асуудлын талаар яриад ард түмэн юу гэж ойлгох бэ гэж ярьж байгаад “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ний мөнгө өгсөн хүмүүстэй яръя гээд жолооч бид хоёрт мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд Засаг дарга Ш.******* за яах уу дэлгүүрт юу байна би олохыг бодъё гэж хэлсэн. Тэр өдрөө  амраад маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Чайна хуаши энтерпрайзиз”  ХХК-ний орчуулагч  Шагдар төслийн менежер Ли хоёртой очиж уулзсан. Шагдар тэр өдрөөс хойш хэдэн хоногийн дараа энэ асуудпаар бид нарт хандаж эхэлсэн.  Шагдар би тэр бичлэгийг 100000 төгрөг өгч устгуулсан гэж хэлсэн.  Наад хүн чинь болихгүй манай компаниас дахин дахин мөнгө шаардаад манайхан мөнгө өгсөн гэж байсан, би тухайн үед байгаагүй,  Алтай гэх орчуулагч эмэгтэй байсан гэж хэлж байсан. Хэдэн төгрөг өгсөн талаар асуухад 3-4 сая төгрөг өгсөн байхаа, дахин дахин нэхээд байгаа нэг үйлдлээрээ болихгүй дахин дахин нэхээд байдаг гэж хэлж байсан. Тэгээд та нар тэр хүнийг хэн гэдгийг мэдэх үү гэхэд  эхлээд мэдэхгүй гэж байгаад дараа нь яриа нь дундаа Амарсанаа гэх хүн байсан цагдаад ажиллаж байгаад гарсан гэж сонссон гэж хэлж байсан. Тэгээд би танай компанид гомдол гаргамаар байна танай компани зохион байгуулалттай мөнгө өгөөд энэ байдлаас чинь болсон гэж хэлэхэд, манай компанид асуудал байхгүй бид нар та нарын зардлыг төлсөн. Манай компаний дарга нар мэдэж байгаа тэр хүлээн авалтанд манай дарга нар байсан гэж хэлсэн.  Бид нарыг гарч  ирэхэд Засаг дарга Ш.******* “ мөнгө нэхээд байгаа  хүн  одоо 3 сая гэж байна, өнөөдөртэй багтааж авч ирэхгүй бол бичлэгийг чинь олон нийтийн сүлжээнд тавина “гэж байна гэж хэлсэн.  Бид  гурав ярилцаж байгаад “энэ  хүн үнэхээр Амарсанаа гэх хүн мөн үү биш үү, энэ хүн цагдаад  ажиллаж байсан бол бид нар нотлох баримтаа цуглуулж байгаад цагдаад өгье” гэж ярилцаад тэгээд Засаг дарга Ш.******* мөнгө олохоор болоод тарсан. Орой 18:00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумаас миний  автомашинтай Засаг дарга Ш.*******, жолооч А.Айболат бид гурав гараад 20:00 цагийн үед Ховд аймаг руу орж ирээд Рашааны хажууд зогсоод, Засаг дарга Ш.******* утсаар ярьсан.  Тэгтэл наанаа хүлээн байж би өөрөө залгана гэж хэлсэн. Рашааны тэнд 1 цаг орчим зогсож байгаад  одоо ингээд зогсоод байх уу залгаад яръя гэж хэлсэн удалгүй Засаг дарга утсаар ярьсан, өөреө залгасан уу, цаанаас, залгаж орж ирсэн үү мэдэхгүй байна, засаг дарга яриад бид нар яваад давхар дэлгүүрийн хажууд ирээд зогссон. Тэгээд А.Айболатыг автомашинаас буулгаад талбайн энд байж бай гээд засаг дарга бид хоёр автомашинд үлдээд, Засаг дарга дахиж залгаад” бид нар ийм газар ирлээ” гээд ярьсан. Тэгтэл  парк дээр хүрээд ир гэж байна парк нь хаана байдаг юм бэ гэж надаас асуусан би мэдэхгүй гэж хэлсэн. Засаг дарга ярьж байгаад Байгаль орчны байцаагчтай явж байна гэж байсан гэхэд  байцаагчаа наана хая гэж хэлсэн. Тэгээд засаг дарга автомашинаас буугаад зогсож байгаад такси бариад явсан. Би засаг даргыг автомашинаас буугаад  та таксинд суухад нь  “ та таксины жолоочтойгоо  яриад замаа заалгаад явчих байх бид нартай ярих боломж олгохгүй байх, боломж гарвал хаана оч гэж байна бид нарт хэлээрэй” гэж хэлсэн. Би хүлээгээд автомашиндаа сууж байгаа А.Айболатыг хайгаад талбай дээр жолооч А.Айболаттай уулзахаар ярихад “Засаг дарга залгаад ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэгээд  автомашин дээр очоод засаг даргатай уулзахад засаг дарга би таксинд суугаад парк дээр очоод таксинаас буугаад парк руу ороод явж байхад ийшээ яв тийшээ яв гэсээр байгаад нэг газар очсон нэг хүн утасны гэрэл гаргаад яваад очиход нөгөө хүн хашааны цаад талд зогсож байна нөгөө юм аа авч ирсэн үү гэж хэлсэн би авч ирлээ гэж хапсэн чинь надад юм өгөх гэж байснаа эхлээд мөнгө өг гэсэн би менгө өгөөд бүрэн бүтэн байна уу гэж асуухад бүрэн байна гээд надаас мөнгө аваад надад меморы карт өгөөд явах гэхээр нь би эр хүн байна одоо асуудал байхгүй биздээ гээд царайг нь харах гээд гар барихад асуудал байхгүй болгоомжтой байгаарай гэж хэлээд явсан, царайг нь харсан дөрвөлжин дүү бадируун биетэй, надаас намхан дуу нуруутай, бор царайтай гэж харлаа харанхуй болоод тэгж харагдсан уу, харвал танина зүс царайг нь сайн тогтоож чадсан гэж хэлсэн. Тэгээд бид нар буцаад сум руугаа явсан. Маргааш нь  би Facebookээс  Амарсанаа гэх нэртэй хүмүүсийг хайж эхэлсэн. Хайж байтал  цагдаа хувцастай, Гантогтохын Амарсанаа гэх хүний хаяг руу ороод энгийн хувцастай 3 ширхэг зургийг нь засаг даргын “Facebook” хаяг руу мессенжерээр явуулсан. Өдөр нь  ажил дээр очоод Засаг дарга уулзахад “чиний явуулсан зураг дээр байгаа хүн мөн байна чи яаж олсон бэ” гэж  асуусан. Би “Facebookээс” хайж байгаад цагдаа хувцастай болохоор нь энэ мөн байж магадгүй гэж бодоод тан луу явуулсан гэж хэлсэн. Тэгээд нам жим болоод байж байхад 2-3 өдрийн дараа ажил дээр байж байхад Засаг дарга дуудаад яваад өрөөнд нь ороход “ нөгөө нөхөр чинь дахиад мөнгө нэхэж байна, танай аймгаас хүмүүс 5 сая төгрегөөр худалдаж авъя гэж байна, манай аймгийн хурлын даргын дугаар бичсэн байна, танай аймгийн ардын намын хүмүүс худалдаж авъя”гэж  надад хэлсэн. Тэгэхээр нь би хурлын дарга ингэж ярьж байгаа бол ёстой худлаа бид нар ярианы бичлэг хийж аваагүй нь буруу болж одоо цагдаад мэдэгдье одоохондоо мөнгө олдохгүй байна гэж яриад яриаг нь бичиж авъя гэж хэлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгчид хэлэх гэхэд аймгийн төв дээр явж байна гээд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хэсгийн төлөөлөгчийг ирэхээр нь Хэсгийн төлөөлөгч Жагслагтай уулзаад болсон явдлын талаар хэлсэн. Засаг даргын яриаг нь бичиж болох уу гээд яриа бичдэг программ суулгаад тэрнээс хойш ярьсан яриаг нь бичиж авсан.  Тэгээд  төлөөлөгч Цагдаагийн газрын даргадаа мэдэгдсэн.  Бид нар  2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн цагдаад өргөдөл гаргаад цагдаагийн газрын дарга нь “энэ асуудал чинь Ховд аймгийн Цагдаагийн газрын харьяаллын асуудал байна Ховд аймгийн цагдаад ханд” гэж хэлсэн. Тэгээд бид нар өнөөдөр ирж гомдол гаргаж байна.  Чайна хуаши энтерпрайзиз ХХК-ний менежер Ли ирээд бид 3-т цаасанд боосон мөнгө өгсөн.Бусад хүмүүст өгсөн үгүйг нь  мэдэхгүй.  Чайна хуаши энтерпрайзиз ХХК-ний орчуулагч Шагдар Амарсанаа гэх хүн бид нараас бичлэг байгаа гээд мөнгө нэхэж байсан гэж хэлсэн. Засаг дарга 3  сая төгрөг өгөхдөө өөрийн биеэр тэр хүнйийг харсан. Би “Facebook”-ээс  хайгаад цагдаа хувцастай Гантогтохын Амарсанаа гэх хүний 3 ширхэг зургийг Засаг дарга ру явуулахад “мөн байна” гэж хэлсэн. Засаг дарга Ш.*******ын сууж явсан автомашин маркийг мэдэхгүй бараан өнгийн автомашин байсан.20 цагийн  үед харанхуй болчихсон байсан. Хоёр хятад иргэнээс яаралтай  мэдүүлэг авмаар байна. Хятад улс руу явах гэж байгаа, олон нийтийн сүлжээнд байгаа постуудыг арилгуулмаар байна...гэх мэдүүлэг

Мөрдөн  шалгах ажиллагаанд Г.Амарсанаагийн гэрчээр өгсөн...Би 2019 оны 09 сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд гэртээ хүүхдүүдээ харж байсан. Миний  утасны дугаар 80971383. Надад “Facebook” хаяг байгаа. Gantogtoh Amarsanaa  гэсэн хаяг байгаа. Надад Шударга монгол гэсэн хаяг байхгүй. Надад ямар нэгэн хүний бичлэг байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 63-64-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд Ш.Хуатын гэрчээр өгсөн...2019 оны 09 сарын 20-ны өдөр байх Ш.******* надад утсаар холбогдож 400000 төгрөг зээлээр өгөөч хэрэгтэй байна гэхээр нь тухайн өдрийн ШТС-ын түгээгч болох Х.Жанболат руу утсаар ярьж Ш.******* очно. 400000 төгрөг авна өгөөрэй гэсэн.Тэгээд орой нь тухайн өдрийн тооцоо хийхэд Ш.******* бэлнээр 400000 төгрөг авсан гэж хэлж харуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 66-рт/

 Мөрдөн  шалгах ажиллагаанд Т.Серикбайгийн гэрчээр өгсөн...Миний  бие Толбо сумын төвд хүнсний  дэлгүүр ажиллуулдаг. 2019 оны  09 сарын 20-ны өдөр 14 цагийн үед Ш.******* манай дэлгүүрт ирж надад мөнгө зээлээч хэрэгтэй байна  гэхээр нь дэлгүүрт байсан 2200000 төгрөгийг  зээлээр өгсөн юм...гэх мэдүүлэг/хх-ийн 67-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд Х.Кастерийн гэрчээр өгсөн...Манай хүргэн болох Ш.******* 2019 оны 09 сарын 20-ны өдөр байх манай гэрт ирж 400000 төгрөг хэрэгтэй байна зээлээч гэхээр нь гэрт байсан мөнгөнөөс 400000 төгрөг авч зээлээр өгсөн. Одоо хүртэл өгөөгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 69-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд Т.Болдын гэрчээр өгсөн...Манай буудлын камер нэг давхарт байдаг. Урьд нь үүдний текен дээр байдаг байсан. 2019 оны 01 сарын үед текний ар талын өрөөнд оруулсан. Тухайн хүлээн авалтанд үйлчилж байсан Уранчимэг гэдэг зөөгч дугтуйтай зүйл хүмүүст өгөөд байсан гэж сүүлд нь хэлж байсан.Хамгаалагч нарын  мэдээлэл байдаг тэр мэдээлэл дээр байж магадгүй. Ажилчдын цагийн  бүртгэл байгаа байх гэж бодож байна. Одоо бол камерийн  бичлэгийг би хариуцдаг. Урьд нь үүдний  текен дээр  байдаг  байсан тэр үед манай ажилчдаас өөр хүмүүс очооод үзэх боломжтой байсан. Хятад компаниас камерийн бичлэг устгуулах талаар хүн ирж уулзаж байгаагүй.14 хоног өнгөрөөд өөрөө устчихдаг. Камерийн бичлэгийг архивлаж авахгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн72-73-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд Б.Уранчимэгийн гэрчээр өгсөн...Чайна  хуйаши энтерпройзиз ХХК зам хүлээлгэн өгөх хүлээн авалт болоогүй. Өглөөний  цай уугаад л гарсан. Хятад хүмүүс орж гарч байсан. Өглөөний  цай хүмүүст өгөөд явж байхад нэг давхарын заалны голын ширээнд сууж байсан 3 хүнд гаднаас нэг хятад орж ирээд дугтуйтай зүйл өгч байсан.Би тухайн  үедээ мөнгө өгч байгаа юм  байна  гэж бодоод өнгөрсөн.Тэр явдал болсоноос хойш Т.Болд ахад тэр талаар хэлсэн.2018 оны 12 сарын 17-ны өдрийн  үдээс хойш текэн дээр манай буудлын тогооч ******* надаас наад хүмүүс юун дугтуйтай зүйл өгөөд  байгаа юм бэ гэж  асуугаад би мэдэхгүй, дутуйтай  зүйл өгөөд байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 камерийн бичлэг шүүж үзэхэд ******* гар утсаараа бичлэг хийж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд З.*******ийн гэрчээр өгсөн...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Талын” буудалд тогооч хийж байсан.Тухайн үед би тогооч хийж байхад гал тогооны цонхоор заал руу харахад заалны 3 дугаар ширээнд сууж байсан 3 хүнд хятад хүн дугтуйтай зүйл өгч байгаа нь харагдсан. Тэгэхээр нь зөөгч Уранчимэгийг дуудаад асуухад дугтуйтай зүйл өгч аваад байх шиг байсан гэхээр нь текэн нь дээр байсан камерын бичлэгийг шүүж үзэхэд дугтуйтай зүйл өгч байгаа бичлэг байхаар нь тэр бичлэгийг гар утсаараа бичиж авсан. Уранчимэг бид хоёроос өөр хүн байгаагүй, бичлэг хийхэд бид хоёр л байсан. Миний гар утсан дээр байсан, сүүлд меморы карт  дээр хуулж авчихсан байсан, одоо тухайн бичлэг байхгүй ээ би устгачихсан. Гар утсаар камерын бичлэг дээрээс хуулж авсан бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавина гэж хэн нэгэнээс мөнгө нэхсэн, авсан тийм асуудал байгаа. Би тэр бичлэг дээр байгаа хүмүүсийг судлаж үзэхэд Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Ш.******* гэх хүн байсан. Тэгээд тэр хүнтэй холбогдож, утсаар ярьж “таны хахууль авсан бичлэг чинь байгаа, олон нийтийн сүлжээнд тавина “ гэж айлгаад 3 сая төгрөг авсан, өөр мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр Ховд аймагт найз Г.Амарсанаагаар авахуулсан, Г.Амарсанаа надаас хэдэн хоногийн өмнө 300000 төгрөг байвал зээлж байгаа ч гэж асууж байсан юм, Ш.******* Ховд аймагт мөнгө аваад ирчихсэн байна гэхээр нь би Г.Амарсанаагийн гэрт нь очоод “меморы” карт өгөөд хөдөөнөөс манай ах надад мөнгө өгөх гээд ирчихсэн байна, найз нь жаахан уучихсан болохоор ахтай уулзаж болохгүй байна, чи уулзаад энэ меморыг өгөөд чамд мөнгө өгнө тэр мөнгийг аваад хүрээд ир гээд явуулсан, удалгүй Г.Амарсанаа надад мөнгө авч ирж өгсөн. гэсэн дугаарыг нь 2019 оны хавар сарыг нь санахгүй байна Ц.Даваацэцэгтэй мобиком дээр тааралдаад бичиг баримтаа гэртээ үлдээчихсэн байна, та надад энэ үнэгүй дугаараас нэг дугаар аваад өг гэж хэлээд авхуулсан дугаар байгаа юм аа, би тэр дугаарыг ашиглаж байгаад цагдаа дээр гомдол ирсэнийг сонсоод устгачихсан, одоо холбогдохгүй байгаа. дугаарыг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны үед РС тоглоом хамт тоглодог Бат-Орших гэх залууг тоглоом тоглож байхад нь иргэний үнэмлэхээ өгч байгаа ч бүртгэл хийчихээд өгье гэж бичиг баримтыг нь аваад мобикомоос Бат-Оршихын нэр дээр авсан дугаар байна. Би ашиглаж байгаад хаячихсан одоо холбогдохгүй байгаа. Надад “Facebook”-ийн  хаяг байгаа З.******* гэдэг хаяг байгаа өөр хаяг байхгүй ээ. Шудрага Монгол гэх “Facebook”  хаягыг мэднээ миний ашиглаж байсан хаяг байгаа юм аа. Толбо сумын Засаг дарга Ш.*******тай холбогдоход ашигласан хаяг байгаа юм. Шудрага Монгол “Facebook”  хаяг руу  Нэр нь 99310119, код нь Gantomor гэж нэвтэрч орж байгаа. Би өөрөө нээсэн надаас өөр энэ хаягыг ашигладаг хүн байхгүй ээ. Надад мөнгө хэрэг болохоор нь надад байсан бичлэгтэй хүмүүсийг судлаад Толбо сумын Засаг дарга гэдгийг мэдээд холбогдож мөнгө авсан. Мөнгө хэрэгтэй болохоор нь ийм зүйл хийсэн. Манай ах байгаа би архи уучихсан болохоор уулзаж болохгүй байна гэж худал хэлээд энэ карт өгөөд мөнгө өгнө аваад ир гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй, энэ талаар Г.Амарсанаа мэдэхгүй байгаа. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны үеэр Г.Амарсанаа мөнгө байвал зээлж байгаач гэж асууж байсан тухайн үед надад мөнгө байгаагүй болохоор мөнгөтэй болохоороо хэлье гэж хэлж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 3 сая төгрөг авхуулчхаад түүнээс 300000 төгрөгийг нь зээлсэн байж байгаад 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр зээлсэн мөнгөө буцааж авсан.Г.Амарсанааг би Цагдаад ажилладаг байхаас нь мэднээ. Бид хоёр найзууд байгаа юм аа. Хавар гэдэг дугаарыг 1 сар дата үнэгүй дугаар мобиком дээр үнэгүй өгч байгаа гэхээр нь очиж авах          гэсэн  чинь   бичиг баримтын хугацаа дууссан гээд өгөхгүй байхаар нь таньдаг хүн тааралдахаар нь тэр хүнийг гуйж байгаад авхуулсан дугаар байсан, гэсэн дугаарыг Ш.*******аас мөнгө авсаны дараа хэрэг болж магадгүй гэж бодоод Бат-Оршихын нэр дээр авсан дугаар байгаа юм аа. Одоо энэ 2 дугаар байхгүй би сим картыг нь устгаад хаячихсан, одоо холбогдох боломжгүй байгаа. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хагас сайн өдөр манай найз Г.Амарсанаа надтай уулзаж Цагдаагийн газраас дуудаж надаас мэдүүлэг авлаа. 3 сая төгрөг асууж байна би мэдэхгүй гэж хэлсэн, тэр чинь ямар учиртай мөнгө байсан юм бэ, гэж хэлэхээр нь би мэдсэн. Би хадаглаж байгаад 2019 оны 10 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна Баян-Өлгий аймгийн Толбо сум орж  Ш.*******тай уулзаад 3 сая төгрөгийг буцааж өгсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 78-79 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь  өөр хорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

Шүүгдэгч З.******* нь Ховд аймгийн Магсаржав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Талын “ буудалд тогоочоор ажиллаж байх үедээ Чайна хуаши энтерпрайзиз ХХК-ний хийж гүйцэтгэсэн авто замыг  хүлээн авах ажлын комисст оролцсон  Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Ш.*******ад томилолт, замын зардал зэргийг дугтуйнд хийж өгсөнийг  тус буудлын камерийн бичлэгээс  хуулбарлан авч,тухайн бичлэгийг бусдаас хахууль авсан,  бичлэгийг  Facebook болон олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлж,2019 оны 09 сарын 20 - ны өдөр 3 сая төгрөгийг Ш.*******аас авсан ба хохирогч Ш.Савит нь Цагдаагийн газарт гомдол гаргаж, улмаар хохирлыг төлсөн хэргийн үйл баримт нь тогтоогдсон.

Шүүгдэгч З.******* нь дээрхи гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид учируулсан 3 сая төгрөгний хохирлыг төлж,хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэх хүсэлт гаргасан  нь  түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-т зааснаар хэргийг  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгосон... гэх хуулийн заалтад нийцэж байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч З.*******ийг хохирогч Ш.*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэлийг тараахаар сүрдүүлж, 2019 оны 09 сарын 20-ны өдөр хохирогч Ш.*******аас 3 сая төгрөгийг авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д заасан...Бусдын эд хөрөнгө, эдийн , эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн...гэмт хэргийн шинжийг хангаж байх тул З.*******ийг   бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн,  эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ш.*******ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...З.******* нь 3 сая төгрөгийг өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй...гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч З.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

                Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч З.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 138 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, мөрлөн шалгах ажиллагаанд гэрч Н.Амарсайханы өгсөн...З.******* нь даруухан төлөв, ямар нэгэн ааш зан байхгүй, хүнд тусархуу хүн байгаа юм. Өөрөө буудалд тогооч хийдэг, аав нь хөдөө малаа малладаг. Тогоочийн дамжаа төгссөн, урьд ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг, гэрч А.Шинэбаатарын өгсөн...З.******* нь Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийг төгссөн, бүрэн дунд боловсролтой, тогоочийн мэргэжилтэй, өөрөө тогоочоор ажиллаж аав нь хөдөө малаа малладаг. Ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч З.*******  нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад  учирсан хохирлоо  төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.

Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас:  Шүүгдэгч З.******* нь хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, 3 сая төгрөгийг авсан гэмт хэрэг нь   нотлогдсон,  гэм буруугийн талаар маргаагүй, учруулсан хохирлыг төлсөн байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний арван сая төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй , хохирогчид учирсан хохирол бүрэн төлж барагдуулсныг тус тус дурдаж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч З.*******ийн 1400834 төгрөг бүхий Хас банкны 5002004722 дугаартай дансыг битүүмжилсэн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээх... дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч З.*******ийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч З.******* нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, аминдаа 600 толгой малтай, өөрөө ажил эрхэлдэг , хохирлоо төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг харгалзан  улсын яллагчийн санал болгосон арван сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин тухайн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...гэх дүгнэлт тайлбар гаргав. 

Шүүхээс шүүгдэгч З.*******ийг хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, 3 сая төгрөгийг авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон тул  Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн   гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг  зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг  төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д зааснаар З.*******т арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний арван сая төгрөгөөр  торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар  2 жилийн  хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов. 

Эрүүгийн 1936002660215 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 3 сая   төгрөг  төлөгдсөн  болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З.*******т торгох ял шийтгэсэн тул түүний 1400834 төгрөг бүхий Хас банкны 5002004722 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын  2019 оны 11 сарын 21-ний  өдрийн 5/121 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр үлдээж,  шүүгдэгч З.*******т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гын *******ийг хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, 3 сая төгрөгийг авсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 -т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний арван сая төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч З.*******т оногдуулсан 10000000/ арван сая /  төгрөгний торгох ялыг  2 жилийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.*******т  тайлбарласугай.

 5. Эрүүгийн 1936002660215 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 3 сая   төгрөг  төлөгдсөн  болохыг тус тус дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.*******ийн 1400834 төгрөг бүхий Хас банкны 5002004722 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын  2019 оны 11 сарын 21-ний  өдрийн 5/121 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр үлдээсүгэй.

7. Шүүгдэгч З.*******т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ЦЭЦЭГМАА