| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0537/Э |
| Дугаар | 1680 |
| Огноо | 2019-11-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 1680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
Улсын яллагч А.Ариунаа,
Насанд хүрээгүй хохирогч Э.Түвшинтөгс, түүний хууль ёсны төлөөлөгч С.Тунгалаг, өмгөөлөгч Г.Намуун /ҮД:1969/,
Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Ж.Цэцгээ /ҮД:0456/,
Шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Д.Чинзориг /ҮД:2677/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт П.Быг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Дг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 01583 0577 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2001 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, тайзны зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 15 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пгийн Б /РД: /,
2. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1999 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 20 частай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Кино урлагын дээд сургуулийн операторын ангийн 1 курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 20 дугаар гудамжны 284 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Шийн Д /РД:ЙС99102554/,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
П.Б нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн автобусны буудлын дэргэдэх ТҮЦ-д насанд хүрээгүй Э.Түвшинтөгсийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Мөн П.Б, Ш.Д нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын төгсгөлд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урлаг урлалын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зүүн талын байрны гадна насанд хүрээгүй Э.Түвшинтөгсийг шалтгаангүйгээр гараараа нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бы өгсөн: “Би нэг найзтайгаа архи уугаад, сургууль дээрээ байж байсан. Тэгээд Э.Түвшинтөгсийг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан. Сургуулиас гараад ангийн н.Баттулгатай явж байтал Э.Түвшинтөгс зогсч байхаар нь би автобусны буудлын ард талын ТҮЦ рүү оруулж хохирогчийг цохисон. Дараа нь Э.Түвшинтөгс яваад өгсөн ба удалгүй би цагдаад баригдаад явсан. Харин хөнгөн хохирол учруулсан талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Дгийн өгсөн: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Манай доод курсийн дүү намайг доромжилсон юм. Э.Түвшинтөгсийг тэр зодоонд байсан гэхээр нь тиймэрхүү хандлагатай байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Э.Түвшинтөгсийн өгсөн: “Тэр өдөр биеийн тамирын хичээл орох гэж байсан. Тэгээд бид нарыг гурвынхан дуудаж байна гэхээр нь бид гадаа гарцгаасан. Сургуулийн хажуугийн байрны тэнд н.Мягмар, Ш.Д, П.Б эд нар байж байлаа. Намайг Ш.Д, П.Б хоёр л цохисон. Эхлээд миний нүд рүү Ш.Д цохисон байдаг. Үүнээс болж нүд хөхөрсөн байсан болохоор ээждээ “биеийн тамирын хичээл ороод ийм болчихлоо” гэж хэлээд аргалсан. Дараа нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тэмцээнтэй байсан. Би спортод нэг их сонирхолтой хүүхэд биш болохоор явах гээд автобус хүлээгээд зогсч байтал П.Б “ТҮЦ рүү ороод ир” гэж хэлэхээр нь ардаас нь ортол “Чи бас гомдол гаргаад явах уу?” гээд нүүр лүү цохисон. Үүний улмаас эрүү хугарсан юм. Миний хувьд одоо Ш.Дд гомдол, саналгүй, П.Бд л гомдолтой...” гэх мэдүүлэг,
Цагдаагийн байгууллагад насанд хүрээгүй хохирогч Э.Түвшинтөгсийн эх Ч.Сэвлэгмаагийн гаргасан “... Энэ зодсон хүүхэд урьд нь 2018 оны 11 сард зодож зүүн нүдийг нь хөхрүүлсэн байсан. Тухайн үед хүүгээсээ яасныг нь асуухад сагс тоглож байгаад тохойлдуулсан гэж хэлж байсан...” гэх өргөдөл /хх.1.3-4/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Түвшинтөгсийн өгсөн: “... Тэр ах намайг дагуулаад Кино үйлдвэрийн автобусны буудлын ертөнцийн зүгээр баруун талын хамгийн захын ТҮЦ-д дагуулаад орсон. Дагуулж ороод “дээд курсийн ялгаа байдаг шүү, дуудаад байхад харсангүй” гэж хэлээд миний эрүү рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Намайг цохиход би ТҮЦ-ний шалан дээр унасан ба миний дээрээс цохиод байсан... Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтэлийг Б ТҮЦ дотор миний баруун хацар луу 3-4 удаа цохиод, дараа нь зүүн талын шанаа руу 2-3 удаа цохиж дээрх гэмтэлийг учруулсан... Тэр ах сургууль дээр дандаа хүүхэд дээрэлхээд явж байдаг. Урд нь 2018 оны 10-11 сарын үед байх бас миний нүд рүү цохиод миний нүдийг хөх болгож байсан. Тухайн үед би цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. Би бас ээжээсээ нуугаад өнгөрч байсан. Миний нүд рүү цохисоныг манай ангийн хэдэн хүүхдүүд харсан...” гэх мэдүүлэг /хх.8/,
“... 2018 оны 10 дугаар сараас 11 сарын хооронд би яг өдрөө сайн мэдэхгүй байна... манай ангийн Мөнхдорж байхаа гадаа 3 дугаар курсийнхан дуудаж байна гэхээр нь Шихихутаг, Идэрболд, Мягмарбаяр, Одхүү, заримыг мэдэхгүй 1 курсийн хүүхдүүд байсан. Тэгээд сургуулиас гараад сургуулийн зүүн талд байрлах бичиг хэргийн дэлгүүрийн орчимд очоод тэнд 3 дугаар курсийн Д, Б, зүс харж байсан намхан биетэй хүүхэд гурвуулаа зогсож байхад Д бид нарыг “яагаад дуугүй байхгүй, хэрэг түвэг тариад байгаа юм” гэж уурлаад бид нарын нүүр лүү гараараа цохиж эхэлсэн. Тэгтэл түүний араас Б бид нарыг “бас чимээгүй байж чадахгүй юм уу” гээд хүүхдүүдийн нүүр лүү нь цохиж байснаа миний зүүн талын нүд рүү 1 удаа гараараа цохисон... Бид нар тэр газраас холдоод нойлийн өрөө ороход бид нарын нүүр хөхрөөд нүдэнд цус хурсан байсан... ангийн багш Энхтуяа, нийгмийн ажилтан Оюунэрдэнэ нар орж ирээд “хэн зодсон, яасан” талаар асуухад би “3 дугаар курсийнхэн зодсон” гэж хэлсэн... Тэгээд бид нар зааланд сууж байхад ангийн багш, Нийгмийн ажилтан, Биеийн тамирын багш 3 зодуулсан хэдэн хүүхдүүд болон зодсон Д, Б, нэгийг нь мэдэхгүй цагаан царайтай хүүхэд гурвыг дагуулаад биеийн тамирын багшийн өрөө рүү орсон... Тухайн үед миний зүүн талын нүд хөхөрч, хамраас цус гарсан, гэмтэл учирсан ба уг гэмтлийг Д, Б хоёр миний зүүн талын нүд рүү нэг нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Би тухайн үед эмнэлэгт үзүүлж цагдаад мэдэгдээгүй. Гэрийнхэндээ зааланд сагс тоглож байхад хүүхэд тохойгоороо цохисон гэж худлаа хэлсэн. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б намайг дахиад зодохоор нь би “өмнө нь намайг зодож байсан” гэж хэлсэн... Шихихутагийн нүд халцраад хөхөрсөн, Идэрболдын нүд нь хөхөрч хавдаад цус хурсан байсан. Одхүү төмсөг рүүгээ цохиулсан гэж байсан...” гэх мэдүүлгүүд /хх.1.8-9, 11-13, 186-187/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Цэрэнбатын өгсөн: “... Өндөр Баачка гэх залуу орж ирээд Батукатай орж ирсэн 2 хүүхдийг яагаад ирдэггүй юм бэ? гээд нэг хүүхдийнх нь цээж рүү, нөгөө хүүхдийнх нь шанаа руу цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баттулгын өгсөн: “... Тэр үед Түвшинтөгс бас ТҮЦ-ний гадаа зогсож байхаар нь Б түүнийг дагуулаад ороод ирсэн. Тэгснээ эхлээд Мийгаагийн шанаа руу нэг удаа цохиод баруун гарын булчин руу нь 2-3 удаа цохиод эргэж хараад Түвшинтөгстэй курсийн ялгаа гаргаад юм ярьж байгаад түүний нүүр лүү нэг удаа алгадаад, элэг рүү нь нэг удаа цохиод, толгойны ар дагз хэсэг рүү гараа нааж байгаад над руу түлхээд гуя руу нь өвдгөөрөө өшиглөсөн... Мийгааг болохоор шанаа руу нэг удаа цохиод дараа нь алгадсан Дахиад цохих гэтэл Мийгаа гараараа хаагаад байсан...” гэх мэдүүлэг /хх.1.19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Балжиннямын өгсөн: “2018 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд өдрийг нь санахгүй байна. Хэрэг гардаг өдөр нийгмийн ажилтан Оюун-Эрдэнэ “2 дугаар курсийн хүүхдүүд 1 дүгээр курсийн хүүхдүүдээ зодсон байна” гээд дуудахаар нь би спорт зааланд ороход зодсон, зодуулсан гэх хүүхдүүдийг биеийн тамирын багшийн өрөөнд дагуулж орсон. Тухайн үед зодсон гэх Д, Б нарт “яагаад хүүхдүүд зодсон, хүний биед халдах нь хуулиар хориотой, ямар шалтгааны улмаас зодсон” талаар асуухад “доод курсийн хүүхдүүд үгэнд орохгүй болохоор зодсон” гэсэн. Тэгээд би зодуулсан гэх хүүхдүүдийг оруулж ирээд “цагдаад гомдлоо гаргаж өгцгөө” гэж хэлэхэд тухайн үед хүүхдүүд “гомдол гаргахгүй” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх.1.21-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Одхүүгийн өгсөн: “... Б намайг 2018 оны 10 дугаар сарын сүүлчээр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, хичээл завсарлаад сургуулийн үүдэнд ангийн хүүхэд Шихихутагтай юм ярьж байгаад сургууль руу орох гээд явж байхад Б, Д хоёртой тааралдахад манай ангийн хүүхдүүдийг дагуулаад сургуулийн зүүн талын байрны хажуу талын гражийн хажууд очоод жагсаан зогсоож байгаад тэр 2, хүүхдүүдийг эхнээс нь цохиж эхэлсэн ба би хамгийн сүүлд зогсож байхад Б миний төмсөг рүү өвдөглөөд, Д миний толгой руу цохисон. Тэгээд бид нар биеийн тамирын хичээл орж байсан болохоор заал руу ороход багш бид нарыг зодуулсныг мэдээд өрөө лүүгээ дагуулж ороод Б, Д нарыг загнаад “цагдаа дууд” гэхээр нь би тухайн үед ах руугаа залгаад болсон явдлын талаар хэлэхэд ах “цагдаад дуудлага өгнө” гэсэн... Тухайн үед Түвшинтөгсийн нүд нь улайгаад бага зэрэг хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.24-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч С.Мягмардоржийн өгсөн: “... Тэгээд би ТҮЦ-рүү ороод зогсож байхад Э.Түвшинтөгсийг дагуулаад Б орж ирээд Э.Түвшинтөгсийг “дуудаад байхад яагаад ирдэггүй юм бэ?” гээд түүний нүүр лүү гараа атгаж байгаад 10-аад удаа цохиод, 7-8 удаа нүүр лүү нь тохойдоод, 2-3 удаа цээж буюу хэвлий орчимд өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.1.27-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч У.Мягмарбаярын өгсөн: “... 2018 оны 10 дугаар сард манай ангийн Одхүү, Идэрболд, Шихихутаг, Түвшинтөгс нарыг манай 3 дугаар курсийн Б, Д 2 жагсааж байгаад нүүр лүү, зарим хүүхдийн цээж рүү цохиж байсан... Одхүү төмсөг рүүгээ өшиглүүлсэн гэж байсан. Идэрболд, Шихихутаг, Түвшинтөгс нарын нүд нь цохиулсаныхаа дараа хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.1.29-30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Д.Шихихутагийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд би хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна, сургуулиасаа гараад явж байхад сургуулийн үүдэнд Б, Д, нэг нь намхан биетэй найзтайгаа тэр 3 зогсож байснаа намайг дагуулж яваад сургуулийн зүүн талын гражны хажууд очоод дагуулж явсан хүүхдүүд буюу Одхүү, Идэрболд, Түвшинтөгс, заримыг нь санахгүй байна, бид нарыг жагсааж байснаа Б, Д 2 ээлжлээд цохисон. Д миний баруун нүд рүү нэг удаа, Б миний зүүн нүд рүү нэг, нэг цохисон... Тухайн үед миний зүүн талын нүд хөхөрсөн байсан... Түвшинтөгсийн 2 шанаа нь хавдсан байсан. Түвшинтөгсийг Д, Б 2 ээлжлээд шанаа руу нь нэг, нэг удаа цохиж байгаа харагдсан...” Гэхдээ би Д, Б нарт ямар нэгэн гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгүүд /хх.1.31-32, 206-207/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Сүхбатын өгсөн: “... Манай ангийн хүүхдүүдийг Д, Б нар зодсон байна гэхээр заалны үүдэнд гарахад тэр 2 байхаар нь өрөө лүүгээ оруулаад...” гэх мэдүүлэг /хх.1.33-34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн дараахь нөхцөл байдлын талаар гэрч Д.Энхтуяагийн өгсөн мэдүүлэг /хх.1.36-38/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2940 дугаартай: “... 2019 оны 03 дугаар сарын 01-ний IT med толгойн КТГ-д: ... эрүү яс зүүн талын ramus хэсэгтээ зөрүү ихтэй хугаралтай. Уг түвшинд зөөлөн эдэд +61 HU нягтралтай их хэмжээний цус хуралттай, хамрын таславч зүүн тийш муруйлттай... Э.Түвшинтөгсийн биед эрүү ясны хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх.1.43/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 795 дугаартай: “... Э.Түвшинтөгсийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг хуучин гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.60-61/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн өгсөн: “... Дээрх гэмтэл нь нэг удаагийн цохилтоор ч үүсэх боломжтой, 2 удаагийн цохилтоор ч үүсэх боломжтой... Хамрын дээд хэсэгт цохих үед нүд хавсаргагдан цохигдож болно...” гэх мэдүүлгүүд /хх.1.201-202, 210-211/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Бы яллагдагчаар өгсөн: “... Би Мийгааг шанаа руу нь 3-4 удаа цохиж, нэг удаа алгадаад эргэж хараад Түвшинтөгсийн 2 хацар луу нь ээлжлээд хоёр, хоёр алгадсан... Д түүний зүүн талын шанаа руу нь нэг удаа цохиж байсан...” гэх мэдүүлгүүд /хх.1.94-95, 214-215, 239-241/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Дгийн гэрчээр өгсөн: “Би хоорондоо зодолдсон гэх 2 хүүхдийн цээжрүү нь нэг нэг удаа гараараа цохисон. Би хохирогч Э.Түвшинтөгсийг цохиж зодсон зүйл болоогүй. Б хохирогчийг цохисон үгүйг нь би сайн мэдээгүй намайг харж байхад зодоогүй. Тэглээ ч энэ асуудал бараг 1 жилийн өмнө болсон болохоор сайн санахгүй байна. Хохирогч Э.Түвшинтөгс нь их даруухан, ноомой хүүхэд, зодоонд оролцоод байх хүүхэд биш зураачийн ангийн ангид сурдаг хичээлээ хийгээд л сууж байдаг хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /хх.1.216-218/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Дгийн яллагдагчаар өгсөн: “... Түвшинтөгсийг би цохиж, зодоогүй. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино урлагийн дээд сургуулийн дэргэдэх Урлаг урлангийн мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд ангидаа сууж байсан чинь манай доод курсын нэг банди намайг дуудсан. Тухайн үед надад хэлэхдээ гадаа 1, 2 дугаар курсийн хүүхдүүд хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн. Тэгээд би ангиас Бтай хамт гарсан. Гадаа гарахад манай сургуулийн 1, 2 дугаар курсийн хүүхдүүд хоорондоо зодолдоод дуусчихсан юм яриад зогсоцгоож байсан. Тухайн үед Б бид хоёр 1 дүгээр курсийн оюутнуудыг тусд нь зогсоогоод тэд нартай юм яриагүй, харин 2 дугаар курсийн оюутнууд болох 3-4 хүүхдүүдийг жагсааж зогсоосон. Тэр дунд миний харснаар Одхүү гэдэг хүүхэд байсан. Бусад хүүхдүүдийг нь би одоо санахгүй байна. Би тэнд Одхүүтэй хамт зогсож байсан хүүхдүүдийг цээж рүү нь гараараа 1, 1 удаа цохисон. Харин Б миний араас үргэлжлүүлээд 2, 3 хүүхдүүдийг цохиод явсан. 2, 3 хүүхэд нь доошоо тонгойгоод байсан. Би очоод яасан гээд асуусан чинь Одхүү гэдэг нь хүүхэд нь “Бд төмсөг рүүгээ өшиглүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд сургуулийн багш нар ирээд тэнд байсан 1, 2 дугаар курсийн оюутнуудыг болон Б бид хоёрыг биеийн тамирын зааланд оруулж байгаад загнаад явуулсан. Түвшинтөгс нь манай сургуулийн 2 дугаар курс ба Бд төмсөг рүүгээ өшиглүүлсэн Одхүүгийн ангид сурдаг юм Тэр үед гэхдээ Түвшинтөгс тэнд байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.216-218, 242-243/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Сэвлэгмаагийн өгсөн: “Би 2 хүүхэд төрүүлсэн. Э.Түвшинтөгс бол миний том хүү. Манай хүүхэд зан төлөвийн хувьд даруухан, дуугүй, их дотогшоогоо хүүхэд, хичээлдээ яваад л ер нь гэртээ байдаг хүүхэд, илүү дутуу хөдөлгөөн хийдэггүй, жишээ нь гадуур хүүхдүүдтэй нийлж явдаггүй. 10 жилд байхдаа Н.Дөлгөөн, О.Дөлгөөн, Х.Дөлгөөн гэсэн хүүхдүүдтэй дотно нийлж найзалдаг байсан ба одоо Н.Дөлгөөнтэй хамт Кино урлагийн сургуульд хамт сурч байгаа. Манай хүүхэд даруухан дуугүй болохоороо өмнө нь хүнтэй хэрэлдэж маргалдан зодолдож байгаагүй. 2018 оны 10 дугаар сарын сүүлч 11 сарын эхээр байхаа cap өдрийг нь мэдэхгүй байна, нэг өдөр хичээлээ тараад ирэхдээ зүүн талын нүдний доод зовхи нь нилээн хөхөрсөн байсан ба яасан гээд асуухад “сургууль дээрээ сагс тоглож байгаад сагс тоглож байсан хүүхэд тохойгоороо цохисон” гэж хэлж байсан тэгэхээр нь би “хүүхдээ чи сагс тоглодог байсан юм уу?” гээд гайхаж байсан, манай хүүхэд биеийн тамираар хичээллэдэггүй болохоор тухайн үедээ их гайхаад л өнгөрсөн. Тэгэхэд л анх нүүрэндээ гэмтэл авсан байсан. 2019 оны 03 дугаар сарын 01-ний орой ажлаа тараад гэртээ ирэхэд манай хүүхэд орон дээр хэвтэж байсан ба манай дүү Ч.Даариймаа тухайн өдөр машиных нь дугаар явдаггүй гээд манай гэрт байсан ба Э.Түвшинтөгс нь “ханиад хүрсэн юм шиг байна, эм авч өгөөч, бөөлжөөд байна” гээд хэлж байсан ба энэ үед Э.Түвшинтөгс зөрөөд гарч бөөлжөөд гэрт орж ирэхээр нь “яасан, ханиад хүрсэн юмуу” гэхэд “ээжээ намайг хүүхэд зодсон, миний ам хөдлөхгүй байна, дотор муухай оргиод бөөлжөөд байна” гэхэд дүү Ч.Даариймаа “наадах чинь эвгүй байна, бараг эрүү нь хугарсан байж магадгүй” гээд гэмтлийн эмнэлэг дээр очиж зургийг нь авахуулахад эрүү нь хугарсан байна гэсэн. Тэгээд хүүгээсээ хэнд зодуулсан талаар асуухад манай хүү “дээр би таньд худлаа ярьж байсан юмаа, тэр үед би сургуулийнхаа дээд курсийн хүүхдэд зодуулсан, тэр хүүхэд дахиад өнөөдөр намайг зодсон” гэж хэлсэн. Тэгээд би хүүхдээ 2 удаа хүнд зодуулсныг мэдсэн. Өмнө нь манай хүүхэд ямар ч хүнтэй хэрэлдэж маргалдаж зодолдож байгаагүй, хувь хүний хувьд өөрөө даруухан дуугүй зантай хүүхэд байгаа юмаа. Манай хүүхдийг зодсон 2 хүүхдэд гомдолтой байна. одоо хүртэл дээрх хүүхдүүд бид нараас уучлалт гуйгаагүй, маш их гомдолтой байна. Миний эрүүл саруул хүүхдийг ямар ч шалтгаангүйгээр зодож, одоо эрүүндээ 4 урт хадаастай, насаараа ийм явах үгүйг нь мэдэхгүй, цаашид ямар үүсэх үр дагаварыг нь мэдэхгүй байна. 2019 оны 05 сард байхаа дахиж КТГ зураг авахуулж мэдрэлийн эмчид үзүүлэхэд зүүн талын хацарны мэдрэлийн эс нь сэргээгүй. Хэрэв сэргэхгүй бол саажаад унждаг гэж эмч нь хэлж байсан сайн эмчилгээ хийлгээрэй гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.219-222/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баянмөнхийн өгсөн: “Би Сэвлэгмаа гэх хүнтэй суугаад 13 жил болж байна. Би Э.Түвшинтөгсийн хойд аав нь байгаа юмаа. Манай хүү Э.Түвшинтөгс нь гэрээс гардаггүй, янз бүрийн хүүхдүүдтэй нийлээд байдаггүй, хүний өөдөөс янз бүрийн юм яриад хэдэрлээд байдаггүй, хүний үгээр ер нь бол хичээлээ хийгээд гэртээ байдаг, даруурхан хэл ам татлаад байдаггүй. 10 жилдээ найзалдаг хамар хашааны 1 банди, урд гудамжинд байдаг 2 хүүхэдтэй арай ойр дотно нийлээд байдаг, янз бүрийн илүү дутуу ааш зан байхгүй, ийш тийшээ явахдаа бид 2-т байнга мэдэгдэж зөвшөөрөл аваад ирсэн явснаа хэлдэг. Манай хадам аав, ээж 2 хэвтэрт байсан ба тэр 2-ыг байнга асарч хоол цайг нь хийж өгөөд гэрээс бараг гарддаггүй гэртээ байдаг. Ийш тийшээ явахүй юмуу гэхэд яах юм гээд гэртээ байж байдаг хүүхэд байгаа юмаа. Манай хүүхэд ер нь хүнтэй хэрэлдэж маргалдан зодолдож байгаагүй. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр сургуулийнхаа дээд курсийн хүүхдэд зодуулсан байхдаа “намайг зодсон хүүхэд өмнө нь буюу 2018 оны 10 дугаар сарын сүүлч 11 сарын эхээр намайг бас зодож байсан” гэж хэлж байсан. Өөрөөр манай хүүхэд ямар нэгэн хүнд зодуулж байгаагүй, өөрөө даруухан хүүхэд болохоор хүнтэй хэрэлдэж маргалдан зодолдоод байхгүй, бид нар ч хүүхэддээ гар хүрэх нь байтугай ширүүхэн ч харьцаж байгаагүй. Тийм болохоор манай хүүхэд өмнө нь энэ зодсон гэх хүүхдүүдээс өөр хүнд зодуулж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.223-225/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Түвшинтөгсийн хувийн байдлын талаар гэрч Н.Наранцацралтын өгсөн мэдүүлэг /хх.1.226-227/,
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, өвчний түүхийн хуулбарууд, рентген зураг /хх.1.44-56/,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх.1.62, 247/,
Зөрчлийн лавлагаа /хх.1.67/,
Эмчилгээний баримтууд /хх.1.78-88, 141-146/,
ХААН банкны орлогын баримт /хх.1.101/,
Фото зургууд /хх.1.140/,
П.Б өвчтэй хүн асардаг тухай тодорхойлолтууд /хх.1.147-148/,
Хохирол барагдуулах тухай шинээр гаргаж өгсөн 1 хуудас баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
1. П.Б нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн автобусны буудлын дэргэдэх ТҮЦ-д насанд хүрээгүй Э.Түвшинтөгсийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Түвшинтөгсийн өгсөн: “... дээд курсийн ялгаа байдаг шүү, дуудаад байхад харсангүй гэж хэлээд миний эрүү лүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Намайг цохиход би ТҮЦ-ний шалан дээр унасан ба миний дээрээс цохиод байсан... Б ТҮЦ дотор миний баруун хацар луу 3-4 удаа цохиод, дараань зүүн талын шанаа луу 2-3 удаа цохиж дээрх гэмтэлийг учруулсан...” гэх мэдүүлгүүд /хх.1.8-9, 11-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Цэрэнбатын өгсөн: “... Өндөр Баачка гэх залуу орж ирээд Батукатай орж ирсэн 2 хүүхдийг яагаад ирдэггүй юм бэ гээд нэг хүүхдийнх нь цээж рүү, нөгөө хүүхдийнх нь шанаа руу цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баттулгын өгсөн: “... Эргэж хараад Түвшинтөгстэй юм ярьж байгаад түүний нүүр лүү нэг удаа алгадаад, элэг рүү нь нэг удаа цохиод, толгойны ар дагз хэсэг рүү гараа нааж байгаад над руу түлхээд, гуя руу нь өвдгөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.1.19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Мягмардоржийн өгсөн: “... Б орж Э.Түвшинтөгсийг “дуудаад байхад яагаад ирдэггүй юм бэ?” гээд түүний нүүр лүү гараа атгаж байгаад 10-аад удаа цохиод, 7-8 удаа нүүр лүү нь тохойдоод 2-3 удаа цээж буюу хэвлий орчимд өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.1.27-28/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2940 дугаартай: “... Э.Түвшинтөгсийн биед эрүү ясны хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоохжурмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх.1.43/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Бы яллагдагчаар өгсөн: “... Би Мийгааг шанаа руу нь 3-4 удаа цохиод, нэг удаа алгадаад, эргэж хараад Түвшинтөгсийн 2 хацар луу нь ээлжлээд хоёр, хоёр алгадсан...” гэх мэдүүлэг /хх.1.94-95/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Сэвлэгмаагийн өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 01-ний орой ажлаа тараад гэртээ ирэхэд ... Э.Түвшинтөгс зөрөөд гарч бөөлжөөд гэрт орж ирэхээр нь “яасан, ханиад хүрсэн юмуу” гэхэд “ээжээ намайг хүүхэд зодсон, миний ам хөдлөхгүй байна, дотор муухай оргиод бөөлжөөд байна” гэхэд дүү Ч.Даариймаа “наадах чинь эвгүй байна, бараг эрүү нь хугарсан байж магадгүй” гээд гэмтлийн эмнэлэг дээр очиж зургийг нь авахуулахад эрүү нь хугарсан байна гэсэн. Тэгээд хүүгээсээ хэнд зодуулсан талаар асуухад манай хүү “дээр би таньд худлаа ярьж байсан юмаа, тэр үед би сургуулийнхаа дээд курсийн хүүхдэд зодуулсан, тэр хүүхэд дахиад өнөөдөр намайг зодсон” гэж хэлсэн... одоо эрүүндээ 4 урт хадаастай, насаараа ийм явах үгүйг нь мэдэхгүй, цаашид ямар үүсэх үр дагаварыг нь мэдэхгүй байна. 2019 оны 05 сард байхаа дахиж КТГ зураг авахуулж мэдрэлийн эмчид үзүүлэхэд зүүн талын хацарны мэдрэлийн эс нь сэргээгүй. Хэрэв сэргэхгүй бол саажаад унждаг гэж эмч нь хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.219-222/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баянмөнхийн өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр сургуулийнхаа дээд курсийн хүүхдэд зодуулсан байхдаа “намайг зодсон хүүхэд өмнө нь буюу 2018 оны 10 дугаар сарын сүүлч 11 сарын эхээр намайг бас зодож байсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.223-225/,
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, өвчний түүхийн хуулбарууд, рентген зураг /хх.1.44-56/,
Хохирогч Э.Түвшинтөгсийн эмчилгээний баримтууд /хх.1.78-88, 141-146/,
Хохирогч Э.Түвшинтөгсийн гаргаж өгсөн фото зургууд /хх.1.140/,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Э.Түвшинтөгсийн өгсөн: “... Намайг Ш.Д, П.Б хоёр л цохисон. Эхлээд миний нүд рүү Ш.Д цохисон байдаг. Үүнээс болж нүд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг,
2. П.Б, Ш.Д нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын төгсгөлд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урлаг урлалын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зүүн талын байрны гадна насанд хүрээгүй Э.Түвшинтөгсийг шалтгаангүйгээр гараараа нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Цагдаагийн байгууллагад насанд хүрээгүй хохирогч Э.Түвшинтөгсийн эх Ч.Сэвлэгмаагийн гаргасан “... Энэ зодсон хүүхэд урьд нь 2018 оны 11 сард зодож зүүн нүдийг нь хөхрүүлсэн байсан. Тухайн үед хүүгээсээ яасныг нь асуухад сагс тоглож байгаад тохойлдуулсан гэж хэлж байсан...” гэх өргөдөл /хх.1.3-4/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Түвшинтөгсийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сараас 11 сарын хооронд би яг өдрөө сайн мэдэхгүй байна... Д бид нарыг “яагаад дуугүй байхгүй, хэрэг түвэг тариад байгаа юм” гэж уурлаад бид нарын нүүр лүү гараараа цохиж эхэлсэн. Тэгтэл түүний араас Б бид нарыг “бас чимээгүй байж чадахгүй юм уу” гээд хүүхдүүдийн нүүр лүү нь цохиж байснаа миний зүүн талын нүд рүү 1 удаа гараараа цохисон... Бид нар тэр газраас холдоод нойлийн өрөө ороход бид нарын нүүр хөхрөөд нүдэнд цус хурсан байсан... Тухайн үед миний зүүн талын нүд хөхөрч, хамраас цус гарсан, гэмтэл учирсан ба уг гэмтлийг Д, Б хоёр миний зүүн талын нүд рүү нэг нэг удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.1.11-13,186-187/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Балжиннямын өгсөн: “2018 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд өдрийг нь санахгүй байна. Хэрэг гардаг өдөр нийгмийн ажилтан Оюун-Эрдэнэ “2 дугаар курсийн хүүхдүүд 1 дүгээр курсийн хүүхдүүдээ зодсон байна” гээд дуудахаар нь би спорт зааланд ороход зодсон, зодуулсан гэх хүүхдүүдийг биеийн тамирын багшийн өрөөнд дагуулж орсон. Тухайн үед зодсон гэх Д, Б нарт “яагаад хүүхдүүд зодсон, хүний биед халдах нь хуулиар хориотой, ямар шалтгааны улмаас зодсон” талаар асуухад “доод курсийн хүүхдүүд үгэнд орохгүй болохоор зодсон” гэсэн...” гэх мэдүүлэг /хх.1.21-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Одхүүгийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын сүүлчээр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна... Б, Д хоёртой тааралдахад манай ангийн хүүхдүүдийг дагуулаад сургуулийн зүүн талын байрны хажуу талын гражийн хажууд очоод жагсаан зогсоож байгаад тэр 2, хүүхдүүдийг эхнээс нь цохиж эхэлсэн... Тухайн үед Түвшинтөгсийн нүд нь улайгаад бага зэрэг хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.24-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч У.Мягмарбаярын өгсөн: “... 2018 оны 10 дугаар сард манай ангийн Одхүү, Идэрболд, Шихихутаг, Түвшинтөгс нарыг манай 3 дугаар курсийн Б, Д 2 жагсааж байгаад нүүр лүү, зарим хүүхдийн цээж рүү цохиж байсан... Идэрболд, Шихихутаг, Түвшинтөгс нарын нүд нь цохиулсныхаа дараа хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.1.29-30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Д.Шихихутагийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд би хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна... Түвшинтөгсийн 2 шанаа нь хавдсан байсан. Түвшинтөгсийг Д, Б 2 ээлжлээд шанаа руу нь нэг, нэг удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх.1.31-32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Сүхбатын өгсөн: “... Манай ангийн хүүхдүүдийг Д, Б нар зодсон байна гэхээр заалны үүдэнд гарахад тэр 2 байхаар нь өрөө лүүгээ оруулаад...” гэх мэдүүлэг /хх.1.33-34/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2940 дугаартай: “... 2019 оны 03 дугаар сарын 01-ний IT med толгойн КТГ-д: ... эрүү яс зүүн талын ramus хэсэгтээ зөрүү ихтэй хугаралтай. Уг түвшинд зөөлөн эдэд +61 HU нягтралтай их хэмжээний цус хуралттай, хамрын таславч зүүн тийш муруйлттай... Э.Түвшинтөгсийн биед эрүү ясны хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх.1.43/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 795 дугаартай: “... Э.Түвшинтөгсийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг хуучин гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.1.60-61/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн өгсөн: “... Дээрх гэмтэл нь нэг удаагийн цохилтоор ч үүсэх боломжтой, 2 удаагийн цохилтоор ч үүсэх боломжтой... Хамрын дээд хэсэгт цохих үед нүд хавсаргагдан цохигдож болно...” гэх мэдүүлгүүд /хх.1.201-202, 210-211/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Бы яллагдагчаар өгсөн: “... Д түүний зүүн талын шанаа руу нь нэг удаа цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.94-95, 214-215/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Сэвлэгмаагийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын сүүлч 11 сарын эхээр байхаа cap өдрийг нь мэдэхгүй байна, нэг өдөр хичээлээ тараад ирэхдээ зүүн талын нүдний доод зовхи нь нилээн хөхөрсөн байсан ба яасан гээд асуухад “сургууль дээрээ сагс тоглож байгаад сагс тоглож байсан хүүхэд тохойгоороо цохисон” гэж хэлж байсан тэгэхээр нь би “хүүхдээ чи сагс тоглодог байсан юм уу?” гээд гайхаж байсан, манай хүүхэд биеийн тамираар хичээллэдэггүй болохоор тухайн үедээ их гайхаад л өнгөрсөн. Тэгэхэд л анх нүүрэндээ гэмтэл авсан байсан... Тэгээд хүүгээсээ хэнд зодуулсан талаар асуухад манай хүү “дээр би таньд худлаа ярьж байсан юмаа, тэр үед би сургуулийнхаа дээд курсийн хүүхдэд зодуулсан, тэр хүүхэд дахиад өнөөдөр намайг зодсон” гэж хэлсэн. Тэгээд би хүүхдээ 2 удаа хүнд зодуулсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.1.219-222/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баянмөнхийн өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр сургуулийнхаа дээд курсийн хүүхдэд зодуулсан байхдаа “намайг зодсон хүүхэд өмнө нь буюу 2018 оны 10 дугаар сарын сүүлч 11 сарын эхээр намайг бас зодож байсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.223-225/,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Э.Түвшинтөгсийн өгсөн: “... 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ... П.Б “ТҮЦ рүү ороод ир” гэж хэлэхээр нь ардаас нь ортол “Чи бас гомдол гаргаад явах уу?” гээд нүүр лүү цохисон. Үүний улмаас эрүү хугарсан юм...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Дгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бы өгсөн “... Э.Түвшинтөгсийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулаагүй...” гэх мэдүүлэг нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Түвшинтөгсийн өгсөн: “... Тухайн үед миний зүүн талын нүд хөхөрч, хамраас цус гарсан, гэмтэл учирсан ба уг гэмтлийг Д, Б хоёр миний зүүн талын нүд рүү нэг нэг удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлгүүд /хх.1.11-13, 186-187/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Балжиннямын өгсөн: “... Д, Б нарт “яагаад хүүхдүүд зодсон, хүний биед халдах нь хуулиар хориотой, ямар шалтгааны улмаас зодсон” талаар асуухад “доод курсийн хүүхдүүд үгэнд орохгүй болохоор зодсон” гэсэн...” гэх мэдүүлэг /хх.1.21-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Одхүүгийн өгсөн: “... Б, Д хоёртой тааралдахад манай ангийн хүүхдүүдийг дагуулаад сургуулийн зүүн талын байрны хажуу талын гражийн хажууд очоод жагсаан зогсоож байгаад тэр 2, хүүхдүүдийг эхнээс нь цохиж эхэлсэн... Тухайн үед Түвшинтөгсийн нүд нь улайгаад бага зэрэг хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.24-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч У.Мягмарбаярын өгсөн: “... Б, Д 2 жагсааж байгаад нүүр лүү, зарим хүүхдийн цээж рүү цохиж байсан... Идэрболд, Шихихутаг, Түвшинтөгс нарын нүд нь цохиулсныхаа дараа хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.1.29-30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Д.Шихихутагийн өгсөн: “... Түвшинтөгсийн 2 шанаа нь хавдсан байсан. Түвшинтөгсийг Д, Б 2 ээлжлээд шанаа руу нь нэг, нэг удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх.1.31-32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Сүхбатын өгсөн: “... Манай ангийн хүүхдүүдийг Д, Б нар зодсон байна гэхээр заалны үүдэнд гарахад тэр 2 байхаар нь өрөө лүүгээ оруулаад...” гэх мэдүүлэг /хх.1.33-34/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2940 дугаартай: “... 2019 оны 03 дугаар сарын 01-ний IT med толгойн КТГ-д: ... эрүү яс зүүн талын ramus хэсэгтээ зөрүү ихтэй хугаралтай. Уг түвшинд зөөлөн эдэд +61 HU нягтралтай их хэмжээний цус хуралттай, хамрын таславч зүүн тийш муруйлттай...” гэх дүгнэлт /хх.1.43/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн өгсөн: “... Дээрх гэмтэл нь нэг удаагийн цохилтоор ч үүсэх боломжтой, 2 удаагийн цохилтоор ч үүсэх боломжтой... Хамрын дээд хэсэгт цохих үед нүд хавсаргагдан цохигдож болно...” гэх мэдүүлгүүд /хх.1.201-202, 210-211/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 795 дугаартай: “... Э.Түвшинтөгсийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг хуучин гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.1.60-61/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Бы яллагдагчаар өгсөн: “... Д түүний зүүн талын шанаа руу нь нэг удаа цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.94-95, 214-215/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Сэвлэгмаагийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын сүүлч 11 сарын эхээр байхаа cap өдрийг нь мэдэхгүй байна, нэг өдөр хичээлээ тараад ирэхдээ зүүн талын нүдний доод зовхи нь нилээн хөхөрсөн байсан ба яасан гээд асуухад “сургууль дээрээ сагс тоглож байгаад сагс тоглож байсан хүүхэд тохойгоороо цохисон” гэж хэлж байсан тэгэхээр нь би “хүүхдээ чи сагс тоглодог байсан юм уу?” гээд гайхаж байсан, манай хүүхэд биеийн тамираар хичээллэдэггүй болохоор тухайн үедээ их гайхаад л өнгөрсөн. Тэгэхэд л анх нүүрэндээ гэмтэл авсан байсан... Тэгээд хүүгээсээ хэнд зодуулсан талаар асуухад манай хүү “дээр би таньд худлаа ярьж байсан юмаа, тэр үед би сургуулийнхаа дээд курсийн хүүхдэд зодуулсан, тэр хүүхэд дахиад өнөөдөр намайг зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.219-222/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баянмөнхийн өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр сургуулийнхаа дээд курсийн хүүхдэд зодуулсан байхдаа “намайг зодсон хүүхэд өмнө нь буюу 2018 оны 10 дугаар сарын сүүлч 11 сарын эхээр намайг бас зодож байсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.223-225/,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Э.Түвшинтөгсийн өгсөн : “... Намайг Ш.Д, П.Б хоёр л цохисон...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдана.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт П.Быг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд П.Быг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь, Ш.Дг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцов.
Өсвөр насны шүүгдэгч П.Б, Ш.Д нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Ш.Д нь хохирогчид 450.000 төгрөг өгсөн, насанд хүрээгүй хохирогч Э.Түвшинтөгсийн эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 2.400.000 төгрөгөөс 600.000 төгрөгийг шүүгдэгч П.Б нөхөн төлсөн бөгөөд үлдэх 1.800.000 төгрөгийг тухайн шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Насанд хүрээгүй хохирогч Э.Түвшинтөгс нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдүүд болох П.Б, Ш.Д нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, Ш.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Гэхдээ прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Дд холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж заасан байх тул П.Бд холбогдох тус хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ П.Бы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
П.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 160 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад П.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
П.Бд торгох ял оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсч байх боловч тухайн шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой гэх баримт хэрэгт авагдаагүй, мөн уг гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд тэдгээр хүсэлтийг хангах шаардлагагүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч П.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
П.Б, Ш.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Пгийн Быг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигин овогт Шийн Дг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Дд холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 160 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 200 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 160 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийтэд тустай ажил хийлгэх ялын нийт хэмжээг 360 цагийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, П.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
6. П.Б, Ш.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид Ш.Д 450.000 төгрөг өгсөн, П.Б 600.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч П.Баас 1.800.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Э.Түвшинтөгсөд олгосугай.
8. Насанд хүрээгүй хохирогч Э.Түвшинтөгс нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдүүд болох П.Б, Ш.Д нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Б, Ш.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР