Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1712

 

 

 

 

 

  2019         11         13                                      2019/ШЦТ/1712

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Шинжээч Ц.Бадрал,

Шүүгдэгч, хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл /ҮД:2601/,

Шүүгдэгч, хохирогч А.Б, М.У, тэдгээрийн өмгөөлөгч Д.Тамир /ҮД:2571/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б, М.У, Д.Э нарт холбогдох 1906 04594 1952 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1992 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд судлалын резидент 1 дүгээр курсийн дадлагажигч, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 14 дүгээр байрны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2 дугаар байрны 304 тоотод түр оршин суух, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Йөншөбүү овогт Аийн Б /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1994 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Сайхан хотхоны 7б байрны 57 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Мн У /РД: /,

3. Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхай баяжуулалтын инженер мэргэжилтэй, “Эс-Жи-Эс” лабораторид химич ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 22 дугаар гудамжны 361 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 60 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Дын Э /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

А.Б М.У нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 03-ны шөнийн 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2 дугаар байранд хохирогч Д.Этай маргалдаж улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Д.Э нь 2019 оны 08 сарын 03-ны шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2 дугаар байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.У, А.Б нартай маргалдаж улмаар харилцан зодолдож тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эийн өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 3 цагийн үед эхнэрийн хамтаар Эрүүл мэндийн байранд орсон. Эхнэр бид хоёр үүд рүү ороход жижүүр дуудаад хэн орох гэж байна гэсэн. Тэгээд ороход хоёр залуу зогсож байсан. Би буцаад ороход Бтэй таараад маргалдсан. Ямар ч маргалдах шалтгаан байгаагүй. Б намайг шууд цохисон. Б бид хоёр зууралдан муудалцаж байхад хажуунаас У орж ирээд надад хоёулаа гэмтэл учруулсан. Байрны жижүүр Төмөрбаатар байгаагүй бол миний эрүүл мэндэд илүү их гэмтэл учруулах байсан байх гэж бодож байна. Манай эхнэр салгах гэсэн боловч дайраад байсан. Тэр хугацаанд би гэмтлүүдийг нилээд ихээр авсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бий өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 03-ний шөнө 02 цаг өнгөрөөгөөд найз Уын хамт өөрийнхөө амьдардаг байранд орсон. Ороод хэсэг хугацааны дараа би тамхи татах гээд доошоо буусан. Тэгээд Этай тааралдаж маргалдсан. Намайг шатаар доошоо буухад Э, эхнэртэйгээ зөрсөн. Харин зөрөхдөө тамхи нэхсэн. Би тамхи байхгүй гэж хэлсэн. Э их ууртай үгийн зөрүүгүй намайг хэл амаар доромжлоод эхэлсэн. Би согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн учраас хүн цохих чадваргүй байсан. Би болсон процессыг санаж байна. Э миний дээр гараад толгой руу нилээд хэд цохисон. Би болиулах гэж нүүр, толгой руу нь гар хөлөөрөө хоёр гурав удаа түлхэж байсан. Удалгүй У араас гарч ирж салгасан юм...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Уын өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 03-ний шөнө 2 өнгөрч байхад найз Бий байранд очиж хонохоор ирсэн. Би байр луу нь ороод унтсан байсан. Би унтаад сэрэхэд Б хажууд байхгүй байсан. Би яасан юм бол гэж бодоод доошоо буухад Б Эт зодуулж байсан. Би очоод салгахад Бий нүүрнээс цус гарсан. Уруул нь сэтэрсэн байсан. Эийг салгах гээд боль гэхэд намайг түлхсэн. Би салгах гээд Б, Э хоёрын голоор ороход миний гар луу Э өшиглөсөн. Би зөрүүлээд Эийг цохисон. Намайг цохиход газар унасан. Э босож ирээд дахиад цохих гэхээр нь дахин цохиход газар унасан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Эийн хохирогчоор өгсөн: “Толгойнд доргилт өгсөн. Би завьжиндаа хоёр оёдол тавиулсан. Би хэвийн бус орчинд ажилладаг учраас би гэмтсэн биетэй ажилд явах боломж байгаагүй. Миний завьжны гэмтэл буглаад хоол идэж чадахгүй байсан. Энэ хоёр надаас уучлалт гуйгаагүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт А.Бий хохирогчоор өгсөн: “Би урууландаа 7 оёдол тавиулсан. Миний хувцас урагдсан. Манай 2 жилийн хугацаанд эмч дагалдаад дадлага хийдэг. Мөн ажилтан шиг хуруугаа уншуулаад ирцийн бүртгэл хийлгэдэг. Хичээл номоо таслах боломжгүй байдаг. Би хүүхдийн эрүүл мэндийн хүлээн авах дээр сууж байсан. Миний дадлага хийж байсан эмч нүүр амаа янзал гээд хичээл номондоо явж чадаагүй. Сургалтын албаны дарга зодоон цохион хийсэн байна гээд 1 сарын 300.000 төгрөгөө хасуулсан. Миний хувцас Эийн хувцастай адилхан урагдсан. Гэхдээ би эхэндээ гомдол саналтай гэж хэлэхийг хүсээгүй. Маргааш өглөө нь миний хамаг бие хөндүүр болсон байсан. Би Этай эвээ олоод учраа олчих юмсан гэж бодоод байж байхад цагдаа орж ирээд Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү аваад явсан. Би Этай уулзах гээд утсаар ярьсан боловч уулзаагүй. Утсаар холбоо барих гэхээр утсаа авахгүй байсан. Мөрдөгч дээр мэдүүлэг өгөх гээд байж байхдаа залуу хүмүүс байна учраа олъё гэсэн боловч хүлээж аваагүй. Бүлэглэж зодсон гээд байгаад нь гомдолтой байна. Би 642.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт М.Уын хохирогчоор өгсөн: “Эт өшиглүүлээд миний гарны чигчий хуруу мултарсан. Би тухайн үед Авто сервис ХХК-д ажилладаг байсан. Би ажилдаа яваагүй 14 хоногийн 1.170.000 төгрөг нэхэмжилж байна. Би өдрийн 80.000 төгрөгөөр цалинждаг байсан. Томографикийн 120.000 төгрөг, шинжилгээний 8000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.Бадралын өгсөн: “Эийн зүүн даланд цус хуралт тогтоогдсон байна. Энэ нь тухайн хэсэг газар нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эийн зүүн далны цус хуралтын гэмтэл нь унах, юманд нидрэгдэх үед аль алинд нь үүсэх боломжтой. Энэ гэмтэл нь цохих үед үүсэх боломжтой. Эийн дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байна. Энэ нь тухайн хэсэг газар мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Эийн дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь газар унах үед үүсэх боломжтой. Хөнгөн зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 4 долоо хоног хүртэл хугацаагаар алдагдуулдаг. Эийн дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн далны цус хуралтын гэмтэл нь хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна. Дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал нь хөнгөн зэрэгт хамаарна. Далны цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эийн биед учирсан гэмтлээс баруун гарын сарвууны 4,5 дугаар хуруу, хоёр өвдөгөнд зулгаралтын гэмтэл тогтоогдсон байна. Энэ нь мохоо зүйлийн үйлчлэл мөн унах зэрэгт үүсэх боломжтой. Эийн биед учирсан гэмтлээс баруун гарын сарвууны 4, 5 дугаар хуруу, хоёр өвдөгөнд зулгаралтын гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гарын сарвууны гэмтэл нь өөрөө юм цохих үед үүсэх боломжтой. Өвдөгнийх унахад үүснэ. Эрдэнэхуяийн биед учирсан гэмтлүүд бүгд нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Зарим гэмтлүүд нь тус тусдаа ч хамаарна. Тархи доргилт, баруун нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, завжны няцарсан шарх, эрүү, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралууд нь хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй юм байна. Эийн тархи доргилтын гэмтэл нь толгойн тус газар, цохих, цохигдох үед тархи доргино. Унахдаа толгойн тус газраараа цохигдсон бол тархи доргино...” гэх мэдүүлэг,

Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх.3-5/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх.7/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.8-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Эийн 2019 оны 08 дугаар сарын 03, 07, 26-ны өдөр тус тус хохирогчоор өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2 дугаар байранд амьдардаг юм. Би өчигдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажлаа тараад гэр лүүгээ явж байгаад орой 00 цагийн үед 10 жилийн ангийнхантайгаа уулзсан. Тэгээд харих гэж байтал манай найз Тулга нь намайг ирж аваад манай эхнэр Цолмонбаяр бид хоёрыг гэр лүү буюу Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2 дугаар байрны үүдэнд буулгасан. Тэгээд бид хоёр орох гэж байтал үүдний жижүүр уулзаад жижүүрийн өрөөнөөс гарахад орцонд хоёр залуу зогсож харагдсан. Тэр хоёр залуугийн туранхай өндөр буюу А.Б нь эхэлж миний нүүр лүү цохьсон... тарган махлаг залуу нь миний баруун нүд рүү нэг удаа цохьсон... Би босож ирээд нөгөө туранхай залуутай ноцолдсон... Тэр үед туранхай залуу нь манай эхнэрийг бичлэг хийлээ гэж дайраад байсан. Тэгэхээр нь би салгах гэтэл нэг нь намайг боогоод нэг нь толгой болон хөл рүү, нуруу луу цохиж өшиглөөд байсан. Миний баруун нүд хөхөрсөн, зүүн шанаа хавдартай, дотор нь 3 оёдол тавиулсан. Дагз хавдартай, хоёр гар, хөл улайлт болон шалбаралттай...” гэх мэдүүлгүүд /хх.16-17,18-19,20-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бий 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хохирогчоор өгсөн: “М.У тэр залуу руу очиж салгах гэсэн боловч хэл амаар өдөж байгаад Уын баруун гар луу 1-2 удаа өшиглөсөн... Уын биед болохоор баруун гарын чигчий хурууны хэсэгт овойж мултарч хавдсан... миний биед дээд уруулын зүүн хэсэгт сэтэрч, дотор гаднагүй 7 оёдол тавиулсан, тархи доргилт зэрэг үүссэн...” гэх мэдүүлэг /хх.23-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бий 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн: “Би 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орой 22 цагийн үед өөрийн найз болох Уын хамтаар Сүхбаатарын талбайн урд талд байрлах задгай талбайтай пабд орж пиво уусан. Би 5 ширхэг 0.5 литрийн Tiger гэх нэртэй пиво уусан. Тэгээд тэндээсээ 03 цагийн үед гарсан ба шууд гэр лүүгээ буюу Баярнзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2 дугаар байр луу найз Уын хамтаар явсан. Тэгээд манай гэрт орсон ба би гэрт орчихоод тамхи татах гээд гэрээсээ эргэж гараад үүдэнд очтол нэг үл таних залуу байсан. Манай байрны шат нарийхан болохоор би тухайн залуутай мөргөлдсөн юм шиг байна лээ, тэгээд тэр залуу намайг толгой руу нэг удаа гараараа цохисон. Тэгээд би газарт унахад тухайн залуу нь миний дээр гараад миний толгой руу цохиод байсан. Удалгүй манай найз У нь ардаас гарч ирээд намайг салгасан. Тухайн үед би өөрийгөө хамгаалах гээд тухайн залуугийн нүүр хэсэг рүү нь 1-2 удаа цохисон. У нь гарч ирээд бид хоёрыг салгасан ба өөр цохиж эодолдсон асуудал байхгүй. Тэр үед тэр байранд амьдардаг 2 залуу гарч ирээд бид нарыг салгах гэж оролдсон. Тэр үед бид нар салсан байсан ба удалгүй цагдаа нар ирээд Уыг эрүүлжүүлэх байр луу авч явсан. Зодолдсон залуу бид хоёрыг эмнэлэг яв гээд бид хоёр гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Уын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор өгсөн: “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн хөгжлийн 2 дугаар байранд байдаг А.Бий гэр лүү ороод орон дээр нь сууж байгаад хэсэг зүүрмэглэсэн байсан. Сэрээд харахад Б байхгүй байсан бөгөөд гадагшаа гарсан юм байхдаа гэж бодоод би араас нь гарсан чинь нэгдүгээр давхрын үүдний хэсэгт А.Б үл таних залуугийн доор нь орчихсон зодуулж харагдсан... Тэр залуу над руу дайрах гээд байхаар нь би түлхсэн. Тэгэхэд газар унасан. Тухайн үед миний уур хүрээд нөгөө Бийг цохисон залуугийн хөл хэсэг рүү нь өшиглөсөн. Дараа нь би тэр залуу руу дайрч толгой руу нь зүүн гараараа нэг удаа хананд шахаад зүүн хөлний өвдөг хэсгээр нүүр лүү нь өвдөглөсөн... А.Б тэр залууд зодуулсан, мөн тэр залуу миний гар луу өшиглөхөөр нь уур хүрээд тэр залууг би цохиж өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.27-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Уын 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орой 22 цагийн үед өөрийн найз болох Бий хамтаар Сүхбаатарын талбайн урд талд байрлах задгай талбайтай пабд орж пиво уусан. Тэнд ороод бид хоёр 0.75 литрийн виски хувааж уусан ба 2 ширхэг 0.5 литрийн Боргио гэх нэртэй пиво уусан. Тэгээд тэндээсээ цагийн үед гарсан ба Бий гэр буюу Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн хөгжлийн 2 дугаар байранд очсон. Тэгээд бид хоёр гэрт нь орсон. Би ороод унтаад өгсөн ба нэг сэрэхэд Б байхгүй байсан болохоор нь би Бий араас доошоо бууж хартал Б доор нэг давхарт нэг залуугийн доор орчихсон зодуулж байсан. Тухайн залуу нь дээр нь гарчихсан Бий нүүр хэсэг рүү цохиод байсан. Бий нүүр амнаас цус гарчихсан, хажууд нь Бийг зодож байсан гэх залуугийн эхнэр нь гар утсаа оролдоод эогсож байсан. Тэгээд би болиоч гээд тэр хоёрыг салгасан ба намайг салгаж байх хооронд тухайн залуу нь Бийг цохих гэж байгаад намайг цохисон. Тэгэхээр нь би тэр залууг хойш нь нэг түлхтэл тэр залуу намайг өшиглөсөн. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг авч явсан ба намайг эрүүлжүүлэх байранд хүргэсэн, ямар ч байсан миний нүүр лүү өшиглөх гээд би гараараа таглаж байгаа миний гар руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.32-33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Цолмонбаярын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 03-ны шөнийн 03 цагийн үед гэр лүүгээ нөхрийн хамт орсон. Тэгэхэд үүдэнд хоёр залуу зогсож харагдсан. Удалгүй Э жижүүрийн өрөөнөөс гарч ирсэн чинь хаанаас юм бүү мэд, нэг залуу хөөе гэж Эийг дуудсан бөгөөд би шатан дээрээс харж байгаад “юу болж байна” гээд шат руу бууж үүд рүү очсон чинь цэнхэр өнгийн цамцтай, туранхай залуу шиг санаж байна, тэр залуу Эийг фудболкоор нь боочихсон. Эийн дэргэд очоод тэр хоёр залууг тавь гэж ноцолдсон тэгэхэд Эийн фудболка урагдчихаар нь тайлчихсан. Тэгтэл махлаг залуу нь Эийн нүүр лүү цохиод унагаачихсан. Э цохиулаад шууд газар унасан. Э газарт уначихаад босож ирээд намайг “гар утсаараа бичлэг хий” гэхээр нь би гар утсаа гаргаад бичлэг хийгээд тэр залуучууд Эийг цохиж зодох нь багассан бөгөөд Б   гэх залуу нь над руу дайраад байсан. Э “та нар манай эхнэрийг зодох гэлээ” гээд над руу ирэхэд нь махлаг залуу нь Эийн зүүн шанаа хэсэг рүү нэг удаа хүчтэй цохьсон. Э цохиулсны улмаас дахин газар унасан бөгөөд нэг мэдсэн чинь Б гэх цэнхэр цамцтай залуу газар уначихсан, манай нөхрийг хэвтээ байрлалтай, ар талаас нь хүзүүг нь боогоод байсан. Махлаг залуу нь манай нөхрийг газар хэвтэж байхад нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх.34-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Төмөрбаатарын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “... Удалгүй шатан дээр хүмүүс шуугиж гараад ирсэн чинь Цолмонбаяр, түүний нөхөр Б, түүний найзын хамт маргалдаад байж байсан. Цолмонбаярын нөхрийг Б араас нь боочихсон, түүний найз махлаг залуу урд нь гараад цохиод байхаар нь би очиж махлаг залууг нь татаж авч салгасан. Махлаг залуу нь бол Цолмонбаярын нөхрийг нэг удаа газар унатал цохиж унагаасан, Б нь болохоор Цолмонбаярын нөхөр дээр очин зууралдаад байсан. Цолмонбаярын нөхрийн амнаас цус гарсан, зүүн шанаа хэсэг нь хавдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.36-37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Мягмарсүрэнгийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 03-ны шөнө жижүүрээс буучихаад өөрийн түр оршин сууж буй байр луугаа явсан. Байрны хаалгаар ороход үүдэнд хүмүүс шуугилдах чимээ гарсан бөгөөд яваад ортол Бий амнаас нь цус гарчихсан, түүний найз У хоёр нь нэг залуутай муудалцсан байдалтай харагдсан. Мөн үл таних залуугийн эхнэр, жижүүр ах нар салгах гээд зогсож байсан. У, Б нар нь тэр үл таних залуу руу дайраад байсан бөгөөд салгах гэж их оролдсон. Иймэрхүү байдалтай нилээн удсан бөгөөд цагдаа дуудаад ирсэнийх нь дараа би гэр лүүгээ орсон. Намайг дөнгөж ороход У нь цээж нүцгэн залуугийн урд зогсож байсан, тэрний эхнэр нь гэх эмэгтэй гар утсаараа бичлэг хийж байсан. У надад хандаж “ахаа намайг зодчихлоо, эхнэрийг нь оролдсон гэнээ” гэж хэлээд цээж нүцгэн залууг цохих гэж байгаад шил цохих шиг болсон. Би Уыг салгах гээд дундуур нь орсон, нөгөө цээж нүцгэн залууг яасан эсэхийг мэдэхгүй байна. Уын хувьд нилээн ширүүн дайрсан бөгөөд би салгах гээд хамаг анхаарлаа тийшээ төвлөрүүлсэн байсан. Салгаад байж байхад дээрээс Тулгаа гээд Бий найз гэх залуу гарч ирээд мөн зодооныг салгасан. Ямар ч гэсэн У нь нүцгэн залууг цохихыг харсан, гэхдээ хэрхэн биеийн аль хэсэгт яаж цохисон талаар одоо бол санахгүй байна. Б болохоор тэр залуутай зууралдаж ноцолдоод яваад байсан, цохисон зүйл харагдаагүй. У нь тухайн үед манаач намайг зодсон гэх зүйл яриад байсан, гэхдээ манаач Ж.Төмөрбаатар нь хүн цохиж, зодох хүн биш, харин ч зодооныг салгах гэж яваад байсан. Тухайн үед У, Б нар нилээн согтолттой, орилж чарласан байдалтай байсан. Цээж нүцгэн эрэгтэй залуугийн байгаа байдлыг харахад согтолттой байж магадгүй харагдсан, эмэгтэй нь гар утсаараа бичлэг хийж орилоод байсан болохоор ямар байсныг үнэндээ мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.38-39/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9464 дугаартай:

1. Д.Эийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завьжинд няцарсан шарх, эрүү, дагзны хуйханд зөөлөн эдиийн няцрал, зүүн дал, бүсэлхий, хоёр тохойд цус хуралт, баруун гарын сарвууны 4, 5-р хуруу, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.45/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 9476 дугаартай:

1. А.Бий биед дээд уруулд шарх, уруул чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.50/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 9580 дугаартай:

1. М.Уын баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх.54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Эийн яллагдагчаар өгсөн: “... тэр хоёр залуугийн туранхай  өндөр буюу А.Б нь эхэлж миний нүүр лүү цохисон... тарган махлаг залуу нь миний баруун нүд рүү цохиод авсан, тэгэхэд арагш савж унасан бөгөөд нүдэнд оч манараад явчихсан... Санаатай цохисон зүйл байхгүй, надтай Б гэх туранхай өндөр залуу нь зууралдаж цохиод байсан, би тэр залуугаас салах гэж өөрөөсөө түлхсэн зүйл байгаа. Би Б гэх залуутай сандал дээр цуг унасан гэж байсан. Уг зодоон хоромхон зүйл болоод өнгөрсөн болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Сүүлд зодоон дуусаад хүмүүс салгасны дараа Б гэх залуугийн амнаас нь цус гарчихсан, надтай зууралдаад байсан болохоор миний бие хэсэг мөн цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.72-75/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Уын яллагдагчаар өгсөн: “... Тэр залуу над руу дайрах гээд байхаар нь би түлхсэн, тэгэхэд газар унасан. Би тэр залууг хоёр удаа түлхэж унагаасан... Тухайн үед миний уур хүрээд нөгөө А.Бийг цохисон залуугийн хөл хэсэг рүү нь өшиглөсөн, дараа нь би тэр залуу руу дайрч толгой руу нь зүүн гараараа нэг удаа, хананд шахаад зүүн хөлний өвдөг хэсгээр нүүр лүү өвдөглөсөн... тэр залуу миний гар луу өшиглөхөөр нь уур хүрээд тэр залууг би цохиж өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.78-80/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бий яллагдагчаар өгсөн: “... Би зөрүүлээд тэр залуугийн баруун талын чамархай хэсэг рүү 1-2 удаа цохисон... Би хохирогч гэх Этай хэд хэдэн удаа зууралдаж, газар хамт унасан... би эхэлж тэр залууд цохиулж зодуулсан, дараа нь би тэр залууг цохисон...” гэх мэдүүлэг /хх.84-86/

Нэхэмжлэх хуудас /хх.58/,

“Дамно” ХХК-й гаргасан эд зүйлийн үнэлгээний тайлан /хх.59-60/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх.90,101,111/,

Д.Эийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.88-93, шинээр 2 хуудас/,

А.Бий хувийн байдлын талаарх баримтууд /хх.94-100/,

Хохирлын баримтууд /хх.119-129/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авна” гэсэн заалтыг зөрчиж үйлдсэн “Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл” /хх.7/, “Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл” /хх.8-13/ зэргийг нотлох баримтаас хасч, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамирын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

А.Б М.У нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 03-ны шөнийн 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2 дугаар байранд хохирогч Д.Этай маргалдаж улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Д.Э нь 2019 оны 08 сарын 03-ны шөнийн 04 цагиин орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2 дугаар байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.У, А.Б нартай маргалдаж улмаар харилцан зодолдож тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Эийн 2019 оны 08 сарын 03-ны өдөр, 2019 оны 08 сарын 08-ны өдөр тус тус хохирогчоор өгсөн: “... Тэр хоёр залуугийн туранхай өндөр буюу А.Б нь эхэлж миний нүүр лүү цохьсон... тарган махлаг залуу нь миний баруун нүд рүү нэг удаа цохьсон... Би босож ирээд нөгөө туранхай залуутай ноцолдсон... Тэр үед туранхай залуу нь манай эхнэрийг бичлэг хийлээ гэж дайраад байсан. Тэгэхээр нь би салгах гэтэл нэг нь намайг боогоод нэг нь толгой болон хөл рүү, нуруу луу цохиж өшиглөөд байсан. Миний баруун нүд хөхөрсөн, зүүн шанаа хавдартай, дотор нь 3 оёдол тавиулсан. Дагз хавдартай, хоёр гар, хөл улайлт болон шалбаралттай...” гэх мэдүүлэг /хх.16-17,18-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бий 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хохирогчоор өгсөн: “М.У тэр залуу руу очиж салгах гэсэн боловч хэл амаар өдөж байгаад Уын баруун гар луу 1-2 удаа өшиглөсөн... Уын биед болохоор баруун гарын чигчий хурууны хэсэгт овойж мултарч хавдсан... миний биед дээд уруулын зүүн хэсэгт сэтэрч дотор гаднагүй 7 оёдол тавиулсан, тархи доргилт зэрэг үүссэн.” гэх мэдүүлэг /хх.23-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Уын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор өгсөн: “... А.Б үл таних залуугийн доор нь орчихсон зодуулж харагдсан... Тэр залуу над руу дайрах гээд байхаар нь би түлхсэн. Тэгэхэд газар унасан. Тухайн үед миний уур хүрээд нөгөө Бийг цохисон залуугийн хөл хэсэг рүү нь өшиглөсөн. Дараа нь би тэр залуу руу дайрч толгой руу нь зүүн гараараа нэг удаа хананд шахаад зүүн хөлний өвдөг хэсгээр нүүр лүү нь өвдөглөсөн... А.Б тэр залууд зодуулсан, мөн тэр залуу миний гар луу өшиглөхөөр нь уур хүрээд тэр залууг би цохиж өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.27-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Цолмонбаярын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “... нэг залуу хөөе гэж Эийг дуудсан бөгөөд би шатан дээрээс харж байгаад юу болоод байна гээд шат руу буугаад үүд рүү очсон чинь цэнхэр өнгийн цамцтай туранхай залуу шиг санаж байна тэр залуу Эийг фудболкоор нь боочихсон. Эийн дэргэд очоод тэр хоёр залууг тавь гэж ноцолдсон тэгэхэд Эийн фудболк нь урагдчихаар нь тайлчихсан. Тэгтэл махлаг залуу нь Эийн нүүр лүү цохиод унагаачихсан. Э цохиулаад шууд газар унасан... Э “та нар манай эхнэрийг зодох гэлээ” гээд над руу ирэхэд махлаг залуу нь Эийн зүүн шанаа хэсэг рүү нэг удаа хүчтэй цохьсон. Э цохиулсны улмаас дахин газар унасан бөгөөд нэг мэдсэн чинь Б гэх цэнхэр цамцтай залуу газар уначихсан, манай нөхрийг хэвтээ байрлалтай, ар талаас нь хүзүүг нь боогоод байсан. Махлаг залуу нь манай нөхрийг газар хэвтэж байхад нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх.34-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Төмөрбаатарын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “... Цолмонбаяр, түүний нөхөр Б, түүний найзын хамт маргалдаад байж байсан. Цолмонбаярын нөхрийг Б араас нь боочихсон, түүний найз махлаг залуу урд нь гарч цохиод байхаар нь би очиж махлаг залууг нь татан авч салгасан. Махлаг залуу нь бол Цолмонбаярын нөхрийг нэг удаа газар унатал цохиж унагаасан. Б нь болохоор Цолмонбаярын нөхөр дээр очиж зууралдаад байсан. Цолмонбаярын нөхрийн амнаас цус гарсан, зүүн шанаа хэсэг нь хавдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.36-37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Мягмарсүрэнгийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “... Бий амнаас нь цус гарчихсан, түүний найз У хоёр нь нэг залуутай муудалцсан байдалтай харагдсан. Мөн үл таних залуугийн эхнэр, жижүүр ах нар салгах гээд зогсож байсан. У, Б нар нь тэр үл таних залуу руу дайраад байсан бөгөөд салгах гэж их оролдсон... У надад хандаж “ахаа намайг зодчихлоо, эхнэрийг нь оролдсон гэнээ” гэж хэлээд цээж нүцгэн залууг цохих гэж байгаад шил цохих шиг болсон... Уын хувьд нилээн ширүүн дайрсан бөгөөд би салгах гээд хамаг анхаарлаа тийшээ төвлөрүүлсэн байсан. Салгаад байж байхад дээрээс Тулгаа гээд Бий найз гэх залуу гарч ирээд мөн зодооныг салгасан. Ямар ч гэсэн У нь нүцгэн залууг цохихыг харсан, гэхдээ хэрхэн биеийн аль хэсэгт яаж цохисон талаар одоо бол санахгүй байна. Б болохоор тэр залуутай зууралдаж ноцолдоод яваад байсан... Тухайн үед У, Б нар нилээн согтолттой, орилж чарласан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.38-39/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9464 дугаартай:

1. Д.Эийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завьжинд няцарсан шарх, эрүү, дагзны хуйханд зөөлөн эдиийн няцрал, зүүн дал, бүсэлхий, хоёр тохойд цус хуралт, баруун гарын сарвууны 4, 5-р хуруу, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх.45/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 9476 дугаартай:

1. А.Бий биед дээд уруулд шарх, уруул чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.50/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 9580 дугаартай:

1. М.Уын баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх.54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Эийн яллагдагчаар өгсөн: “... тэр хоёр залуугийн туранхай  өндөр буюу А.Б нь эхэлж миний нүүр лүү цохисон... тарган махлаг залуу нь миний баруун нүд рүү цохиод авсан, тэгэхэд арагш савж унасан бөгөөд нүдэнд оч манараад явчихсан... надтай Б гэх туранхай өндөр залуу нь зууралдаж цохиод байсан, би тэр залуугаас салах гэж өөрөөсөө түлхсэн зүйл байгаа. Би Б гэх залуутай сандал дээр цуг унасан гэж байсан... Сүүлд зодоон дуусаад хүмүүс салгасны дараа Б гэх залуугийн амнаас нь цус гарчихсан, надтай зууралдаад байсан болохоор миний бие хэсэг мөн цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.72-75/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Уын яллагдагчаар өгсөн: “... Тэр залуу над руу дайрах гээд байхаар нь би түлхсэн, тэгэхэд газар унасан. Би тэр залууг хоёр удаа түлхэж унагаасан... Тухайн үед миний уур хүрээд нөгөө А.Бийг цохисон залуугийн хөл хэсэг рүү нь өшиглөсөн, дараа нь би тэр залуу руу дайрч толгой руу нь зүүн гараараа нэг удаа хананд шахаад зүүн хөлний өвдөг хэсгээр нүүр лүү өвдөглөсөн... тэр залуу миний гар луу өшиглөхөөр нь уур хүрээд тэр залууг би цохиж өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.78-80/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бий яллагдагчаар өгсөн: “... Би зөрүүлээд тэр залуугийн баруун талын чамархай хэсэг рүү 1-2 удаа цохисон... Би хохирогч гэх Этай хэд хэдэн удаа зууралдаж, газар хамт унасан... би эхэлж тэр залууд цохиулж зодуулсан, дараа нь би тэр залууг цохисон...” гэх мэдүүлэг /хх.84-86/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Эийн хохирогчоор өгсөн: “Толгойнд доргилт өгсөн. Би завьжиндаа хоёр оёдол тавиулсан. Би хэвийн бус орчинд ажилладаг учраас би гэмтсэн биетэй ажилд явах боломж байгаагүй. Миний завьжны гэмтэл буглаад хоол идэж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт А.Бий хохирогчоор өгсөн: “Би урууландаа 7 оёдол тавиулсан. Миний хувцас урагдсан... Маргааш өглөө нь миний хамаг бие хөндүүр болсон байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт М.Уын хохирогчоор өгсөн: “Эт өшиглүүлээд миний гарны чигчий хуруу мултарсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.Бадралын өгсөн: “Эийн зүүн даланд цус хуралт тогтоогдсон байна. Энэ нь тухайн хэсэг газар нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эийн зүүн далны цус хуралтын гэмтэл нь унах, юманд нидрэгдэх үед аль алинд нь үүсэх боломжтой. Энэ гэмтэл нь цохих үед үүсэх боломжтой. Эийн дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байна. Энэ нь тухайн хэсэг газар мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Эийн дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь газар унах үед үүсэх боломжтой. Хөнгөн зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 4 долоо хоног хүртэл хугацаагаар алдагдуулдаг. Эийн дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн далны цус хуралтын гэмтэл нь хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна. Дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал нь хөнгөн зэрэгт хамаарна. Далны цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эийн биед учирсан гэмтлээс баруун гарын сарвууны 4,5 дугаар хуруу, хоёр өвдгөнд зулгаралтын гэмтэл тогтоогдсон байна. Энэ нь мохоо зүйлийн үйлчлэл мөн унах зэрэгт үүсэх боломжтой. Эийн биед учирсан гэмтлээс баруун гарын сарвууны 4, 5 дугаар хуруу, хоёр өвдөгөнд зулгаралтын гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гарын сарвууны гэмтэл нь өөрөө юм цохих үед үүсэх боломжтой. Өвдөгнийх унахад үүснэ. Эрдэнэхуяийн биед учирсан гэмтлүүд бүгд нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Зарим гэмтлүүд нь тус тусдаа ч хамаарна. Тархи доргилт, баруун нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, завжны няцарсан шарх, эрүү, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралууд нь хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй юм байна. Эийн тархи доргилтын гэмтэл нь толгойн тус газар, цохих, цохигдох үед тархи доргино. Унахдаа толгойн тус газраараа цохигдсон бол тархи доргино...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.У, Д.Э нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бий “Д.Эийн биед гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг, мөн энэ талаар мэтгэлцсэн түүний өмгөөлөгчийн дүгнэлт нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Эийн 2019 оны 08 сарын 03-ны өдөр, 2019 оны 08 сарын 08-ны өдөр тус тус хохирогчоор өгсөн: “... Тэр хоёр залуугийн туранхай өндөр буюу А.Б нь эхэлж миний нүүр лүү цохьсон... Би босож ирээд нөгөө туранхай залуутай ноцолдсон... нэг нь намайг боогоод нэг нь толгой болон хөл рүү, нуруу луу цохиж өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх.16-17,18-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Цолмонбаярын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “... туранхай залуу шиг санаж байна тэр залуу Эийг фудболкоор нь боочихсон... Б гэх цэнхэр цамцтай залуу газар уначихсан, манай нөхрийг хэвтээ байрлалтай, ар талаас нь хүзүүг нь боогоод байсан. Махлаг залуу нь манай нөхрийг газар хэвтэж байхад нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх.34-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Төмөрбаатарын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “... Цолмонбаярын нөхрийг Б араас нь боочихсон, түүний найз махлаг залуу урд нь гарч цохиод байхаар нь би очиж махлаг залууг нь татан авч салгасан. Махлаг залуу нь бол Цолмонбаярын нөхрийг нэг удаа газар унатал цохиж унагаасан. Б нь болохоор Цолмонбаярын нөхөр дээр очиж зууралдаад байсан. Цолмонбаярын нөхрийн амнаас цус гарсан, зүүн шанаа хэсэг нь хавдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.36-37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Мягмарсүрэнгийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “... У, Б нар нь тэр үл таних залуу руу дайраад байсан бөгөөд салгах гэж их оролдсон... У нь нүцгэн залууг цохихыг харсан... Б болохоор тэр залуутай зууралдаж ноцолдоод яваад байсан... Тухайн үед У, Б нар нилээн согтолттой, орилж чарласан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.38-39/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9464 дугаартай:

1. Д.Эийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завьжинд няцарсан шарх, эрүү, дагзны хуйханд зөөлөн эдиийн няцрал, зүүн дал, бүсэлхий, хоёр тохойд цус хуралт, баруун гарын сарвууны 4, 5-р хуруу, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх.45/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Эийн яллагдагчаар өгсөн: “... тэр хоёр залуугийн туранхай  өндөр буюу А.Б нь эхэлж миний нүүр лүү цохисон... надтай Б гэх туранхай өндөр залуу нь зууралдаж цохиод байсан... Би Б гэх залуутай сандал дээр цуг унасан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.72-75/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бий яллагдагчаар өгсөн: “... Би зөрүүлээд тэр залуугийн баруун талын чамархай хэсэг рүү 1-2 удаа цохисон... Би хохирогч гэх Этай хэд хэдэн удаа зууралдаж, газар хамт унасан... би эхэлж тэр залууд цохиулж зодуулсан, дараа нь би тэр залууг цохисон...” гэх мэдүүлэг /хх.84-86/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Эийн хохирогчоор өгсөн: “Толгойнд доргилт өгсөн. Би завьжиндаа хоёр оёдол тавиулсан. Би хэвийн бус орчинд ажилладаг учраас би гэмтсэн биетэй ажилд явах боломж байгаагүй. Миний завьжны гэмтэл буглаад хоол идэж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.Бадралын өгсөн: “Эийн зүүн даланд цус хуралт тогтоогдсон байна. Энэ нь тухайн хэсэг газар нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эийн зүүн далны цус хуралтын гэмтэл нь унах, юманд нидрэгдэх үед аль алинд нь үүсэх боломжтой. Энэ гэмтэл нь цохих үед үүсэх боломжтой. Эийн дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байна. Энэ нь тухайн хэсэг газар мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Эийн дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь газар унах үед үүсэх боломжтой. Хөнгөн зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 4 долоо хоног хүртэл хугацаагаар алдагдуулдаг. Эийн дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн далны цус хуралтын гэмтэл нь хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна. Дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал нь хөнгөн зэрэгт хамаарна. Далны цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эийн биед учирсан гэмтлээс баруун гарын сарвууны 4, 5 дугаар хуруу, хоёр өвдгөнд зулгаралтын гэмтэл тогтоогдсон байна. Энэ нь мохоо зүйлийн үйлчлэл мөн унах зэрэгт үүсэх боломжтой. Эийн биед учирсан гэмтлээс баруун гарын сарвууны 4, 5 дугаар хуруу, хоёр өвдөгөнд зулгаралтын гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй... Өвдөгнийх унахад үүснэ. Эрдэнэхуяийн биед учирсан гэмтлүүд бүгд нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Зарим гэмтлүүд нь тус тусдаа ч хамаарна. Тархи доргилт, баруун нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, завжны няцарсан шарх, эрүү, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралууд нь хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй юм байна. Эийн тархи доргилтын гэмтэл нь толгойн тус газар, цохих, цохигдох үед тархи доргино. Унахдаа толгойн тус газраараа цохигдсон бол тархи доргино...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

А.Б, М.У нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд тэдгээрийн үйлдэлд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрах гэмт хэргийн шинж тогтоогдсонгүй.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А.Б, М.У, Д.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд А.Б, М.У нарыг “Хүнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь, Д.Эийг “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцов.

Д.Э, М.У, А.Б нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч А.Б нь эмчилгээний зардал 128.000 төгрөг, хохирогч М.У нь эмчилгээний зардал 408.000 төгрөг, төрийн сангийн тэтгэлэг 300.000 төгрөг, нийт 708.000 төгрөг, хохирогч Д.Э нь эмчилгээний зардал 435.995 төгрөг, ажилгүй байсан 7 хоногийн цалин 1.017.000 төгрөг, нийт 1.452.995 төгрөг нэхэмжилж байх бөгөөд хохирогч А.Б, Д.Э нарын цалин, тэтгэлгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч А.Б, М.У нараас 435.995 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Д.Эт, шүүгдэгч Д.Эаас 408.000 төгрөг гаргуулж хохирогч А.Бд, 128.000 төгрөг гаргуулж хохирогч М.Ут тус тус олгох нь зүйтэй.

Харин хохирогч Д.Э нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Б, М.У нараас, хохирогч А.Б, М.У нар нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Эаас энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тус тус жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

А.Б, М.У, Д.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.Б, М.У, Д.Э нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Бд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял, Д.Эт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, М.Ут 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч А.Б, М.У, Д.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, Д.Эт ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй бөгөөд А.Б, М.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

А.Б, Д.Э нарт торгох ялын доод хэмжээг оногдуулахыг шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нар хүсч байх боловч тухайн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгаагүй учир, мөн М.Ут торгох ял оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсч байх боловч тухайн шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй учир тэдгээр хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

Хэдийгээр Д.Э нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан боловч гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа болон гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхийг сайн дураар хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, А.Бд оногдуулсан торгох ялаас доогуур хэмжээний торгох ял оногдуулсан болно.

Шүүгдэгч А.Б, Д.Э нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, А.Б, Д.Э нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг, М.Ут оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг тус тус нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж байна.

А.Б, М.У, Д.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Йөншөбүү овогт Аийн Б, Б овогт Мн У нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  Б овогт Дын Эийг “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, А.Бд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял, Д.Эт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Ут 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Эт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, А.Бд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд тус тус сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, А.Б, Д.Э нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг, М.Ут оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг тус тус нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.

          5. А.Б, М.У, Д.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.У, А.Б нараас 435.995 төгрөг гаргуулж хохирогч Д.Эт, шүүгдэгч Д.Эаас 408.000 төгрөг гаргуулж хохирогч А.Бд, 126.000 төгрөг гаргуулж хохирогч М.Ут тус тус олгосугай.

7. Хохирогч М.У, А.Б нар нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Эаас, хохирогч Д.Э нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.У, А.Б нараас энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тус тус жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

            9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Б, М.У, Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР