Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1741

 

 

 

 

 

  2019         11         18                                       2019/ШЦТ/1741

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Х.Анхбаяр /ҮД:3053/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд Нэлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Нд холбогдох 1706 02915 2265 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1998 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2а хэсэг, Төмөр замын гудамж, 2 дугаар байрны 15 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Лын НН /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Л.Н нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пи эп” центрийн 503 тоот өрөөнд иргэн Ж.Баярбилэгтийг унтаж байхад нь түүний эзэмшлийн 5026479598 дансны дугаартай ХААН банкны картыг, нууцаар хууль бусаар хулгайлж, 800.000 төгрөгийг АТМ-с гарган авч, 1.000.000 төгрөгийг ХААН банкны 5248022415 дугаартай данс руу шилжүүлэн нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгНлтэд бичигдсэНэр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Нийн өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үНн зөв мэдүүлсэн. Нмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Баярбилэгийн өгсөн: “... надтай 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хуучны танил болох НН гэх эмэгтэй фэйсбүүкээр холбогдож “туслаачээ хоёр хоног хонуулах газар байна уу, буудлын мөнгө өгч туслаач, 2 найзтайгаа явж байна” гээд байсан. Улмаар маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 23 цаг 20 минутын үед би Багшийн дээд дээр очиж уулзсан бөгөөд тэр үед НН, Ирмүүн гэх эмэгтэйтэй цугтаа явж байсан. Би тэр хоёрыг аваад Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын ХААН банктай 502 дугаартай АТМ-с буудлын мөнгө болох 30.000 төгрөг авч өгсөн. Тэр 2 надаас мөнгө аваад миний автомашинаас буусан. Маргааш нь дахиж НН надтай холбогдоод мөнгө гуйсан. Уг өдөр би 13 дугаар хорооллын Натурын зам дээр байдаг Голомт банкны АТМ-с 22 цаг 50 минутанд 25.000 төгрөг авч өгсөн. Тэгэхэд мөн л НН, Ирмүүн нар 2 явж байсан. Тэгсэн чинь 13-ны өдөр бас над руу холбогдоод “ТБД андууд дээр өлсөөд байна, мөнгө байвал туслаач, бид 3 бүгдээрээ байна” гээд байсан. Эхний 2 өдөр уулзахдаа өөр Нг найз болох Маралаагийнхаа гэрийн ойролцоо уулзсан. Тэгэхээр нь би 17 цагийн үед явж очсон бөгөөд намайг очиход НН, 2 найз болох Маралаа, Ирмүүн хоёртой цугтаа байсан бөгөөд “бид 3 хоол идчихсэн, 13 орох хэрэгтэй байна, буудал аваад өгөөч” гэж хэлсэн. “Маргааш гэхэд авсан мөнгөнүүдээ буцаагаад өгчихье” гэж таксинд суугаад явж байхдаа замдаа миний утаснаас мессеж бичээд байсан. Тэр гурвын хоёр эмэгтэй нь Нокиа маркийн гар утастай, Нг нь гар утасгүй байсан. Миний утаснаас НН фэйсбүүк ухаад байсан. Ингээд бид дөрөв 13 дугаар хорооллын тэнд байрлах Хавдар Судлалын Үндэсний Төвийн гадна талын хаалганы ойролцоо байх “Пи эп” центр Нртэй зочид буудлын 5 давхарын 503 тоот өрөөг үзэж байгаад мөнгөө авчиръя гээд гарсан ба Ирмүүн үлдээд НН нь Маралаатай хамт АТМ-с мөнгө авч өгөх гээд гарсан юм. Уг зочид буудал нь 60.000 төгрөгний үНтэй, 2 ортой өрөө байсан. Номин худалдааны төв рүү ороод АТМ-с 60.000 төгрөг аваад дээшээ дэлгүүр орж Нг шил 0,75 литрийн Экс Нртэй архи, ундаа, ус аваад кассан дээр бичүүлэх гээд зогсож байсан чинь НН кодоо хэлчих гээд миний картыг шүүрээд авсан. Тухайн үед би санаанд ороогүй нууц кодоо 0311 гэж хэлж өгсөн. Бид гурав буцаж гараад буудал руу орж рессэпшин дээр тооцоо хийсэн чинь намайг бичиг баримтаа гэхээр нь би орохгүй ээ, НН рүү хандаад “эН хүмүүсээс бичиг баримтыг нь аваа” гэсэн, НН бүртгүүлэхдээ регистрийн дугаараа хэлж бүртгүүлсэн. Бид 3 авсан 503 өрөөндөө ороод архи аягалаад хувааж уух гэсэн боловч Ирмүүн бид хоёр л хувааж уусан. Харин нөгөө хоёр болохоор уухгүй байсан. Бид нар 18 цаг 30 минутанд буудалд орж ирсэн. Тэгээд Ирмүүн 2 татчихаад дахиж уугаагүй. Надад шахаж өгөөд байсан, би тэр үед нь юу ч бодоогүй ууж байсан. Надад тэр 3 “охин зармаар байна, загвар өмсдөг охидууд авах хүн байна уу” гэхээр нь би “надад наадах чинь хамаагүй ээ, миний мөнгийг өгөөрэй” гэж хэлж байгаад л тасарчихсан. Улмаар би орой 20 цаг 30 минутын үед сэрсэн чинь тэр 3 байхгүй болчихсон. Мөн миний куртикны халаасанд байсан хар өнгийн түрүүвчНэс 5026479598 дугаарын данстай ХААН банкны картыг аваад явчихсан. Гар утсаа үзсэн чинь 99081936 дугаарын сим карт байхгүй байсан. Харин нөгөө утсан дээрх дансны дугаараа үзсэн чинь 20 цаг 24 минутанд Голомт банкнаас 800.000 төгрөгний гүйлгээ хийсэн байсан. Мөн ХААН банкнаас 20 цаг 25 минутанд Нг сая төгрөгийг 5248022415 дугаарын дансруу шилжүүлсэн байсан. Мөн миний картыг буцаагаад өмдний халаасанд хийчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Маралгуагийн өгсөн: “... би 2017 оны 10 дугаар сарын 10-ны үед найз НН, Ирмүүнзаяа нарын хамтаар ТБД Андуудын тэнд ЭрдэНтээс ирсэн найзуудтайгаа уулзаж байтал НН “миний таньдаг хүн хамт хоол идье гээд байна, гурвуулаа хамт хоол идье” гэхээр нь бид хоёр зөвшөөрсөн ба удалгүй Баярбилэг гэгч 30 гаруй насны хүн ирээд бид хамтдаа явж Хавдар Судлалын Үндэсний Төвийн тэнд Нг газар хоол идээд ойролцоо Нг буудалд орсон, Нрийг нь санахгүй байна. Тэгээд Баярбилэг нь Нг шил архи аваад “би архи ууна, та гурав хань болоод байж бай” гэж хэлээд Нг шил архи өөрөө аваад уусан. Тэгээд намайг ариун цэврийн өрөө ороод ирэхэд Номио “Маралаа хоёулаа хамт гараад ирье” гэхээр нь хамт гарахад Номин зүүн тийш зам хөндлөн гараад Халдвартын эмНлгийн зам дагуу Номин худалдааны төв рүү орсон, би замын нөгөө талд тамхи татаад үлдсэн. Хэсэг хугацааны дараа Номин гарч ирээд “за явья” гээд буудал руугаа орох гэж байхад Ирмүүнзаяа урдаас гарч ирээд “та 2 хааччихдаг юм бэ” гээд Номин виза картыг нь өгөх гэж ороод удалгүй гарч ирсэн. Тэгээд гурвуулаа такси бариад 5 буудал явж Номингийн найз залуутай уулзсан... эН талаар мэдэх зүйл алга. ЭН явдлаас хойш 3-4 хоногийн дараа байх цагдаагаас яриад “Баярбилэг гэдэг хүНэс 1.800.000 төгрөг авсан байна” гэхээр нь би “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд Нг ХААН банкны 52-оор эхэлсэн дансны дугаар хэлж “Гансүх гэдэг хүний данс байна” гэхээр нь Ирмүүн бид хоёр ННэс эН талаар асуухад Номио “эН миний данс мөн, Баярбилэг надаас дансны дугаараа өгчих, би шүүлгэж үзмээр байна гэхээр нь хэлсэн” гэсэн. ТүүНэс хойш Номиотой уулзаагүй... Би Номиотой хамт хорооллоор хувцас авч яваагүй. Номин худлаа ярьж байна. ЭН явдлаас хойш Номио нь утасны дугаараа солиод Фэйсбүүкт орж ирэхгүй холбогдохоо больсон. Номио нь уг дансыг хэрэглэдэг байсан юм. Тэр Гансүх гэгчийг Ирмүүнзаяа ч танихгүй... Ирмүүнзаяа ч Номиог мөнгө авсаныг мэдээгүй... НН надад ямар Нгэн мөнгө өгөөгүй, би ННэс ямар ч мөнгө аваагүй... НН зочид буудлаас гараад намайг “гадаа хүлээн тамхи татаад байж бай, би дэлгүүр орчихоод ирье” гээд яваад өгсөн. Удалгүй гарч ирээд “Отгонтөгс ирчихлээ, Ннийг дуудаад хэдүүлээ явъя” гэж хэлсэн. ТэрНэс ATM орсон эсэхийг мэдэхгүй, Халдвартын ар талын Номин дэлгүүр рүү тухайн үед НН нь орсон...” гэх мэдүүлэг /хх.53-54, 95/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Эрмүүнзаяагийн өгсөн: “... тухайн үед НН нь Баярбилэгээс картыг авсан талаар мэдээгүй. Цагдаагаас над руу залгах үед Нний Баярбилэгийн картыг аваад 1.800.000 төгрөг авсан гэдгийг мэдсэн... би ННэс ямар ч мөнгө аваагүй. Хувцас, гоо сайхны хэрэгсэл авсан эсэхийг би мэдэхгүй хамт яваагүй...” гэх мэдүүлэг /хх.97/,

Хохирогч Ж.Баярбилэгийн 2026479598 дугаартай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.9/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Нийн яллагдагчаар өгсөн: “... тэгээд би Баярбилэгийн картыг ширээн дээрээс авч Маралгуатай гараад би ганцаараа Номин дэлгүүрийн ATM орж 1.800.000 төгрөгийг аваад АТМ-ээс гарсан... Маралгуа, Эрмүүнзаяа нар надаас бэлэн ямар ч мөнгө аваагүй... би өөрийн хэрэгцээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх.102/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үНлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Л.Н нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пи эп” центрийн 503 тоот өрөөнд иргэн Ж.Баярбилэгтийг унтаж байхад нь түүний эзэмшлийн 5026479598 дансны дугаартай ХААН банкны картыг, нууцаар хууль бусаар хулгайлж, 800.000 төгрөгийг АТМ-с гарган авч, 1.000.000 төгрөгийг ХААН банкны 5248022415 дугаартай данс руу шилжүүлэн нийт 1,800,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Баярбилэгийн өгсөн: “... би орой 20 цаг 30 минутын үед сэрсэн чинь тэр 3 байхгүй болчихсон. Мөн миний куртикны халаасанд байсан хар өнгийн түрүүвчНэс 5026479598 дугаарын данстай ХААН банкны картыг аваад явчихсан. Гар утсаа үзсэн чинь 99081936 дугаарын сим карт байхгүй байсан. Харин нөгөө утсан дээрх дансны дугаараа үзсэн чинь 20 цаг 24 минутанд Голомт банкнаас 800.000 төгрөгний гүйлгээ хийсэн байсан. Мөн ХААН банкнаас 20 цаг 25 минутанд Нг сая төгрөгийг 5248022415 дугаарын данс руу шилжүүлсэн байсан. Мөн миний картыг буцаагаад өмдний халаасанд хийчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Маралгуагийн өгсөн: “... Тэгээд намайг ариун цэврийн өрөө ороод ирэхэд Номио “Маралаа хоёулаа хамт гараад ирье” гэхээр нь хамт гарахад Номин зүүн тийш зам хөндлөн гараад Халдвартын эмНлгийн зам дагуу Номин худалдааны төв рүү орсон, би замын нөгөө талд тамхи татаад үлдсэн. Хэсэг хугацааны дараа Номин гарч ирээд “за явья” гээд буудал руугаа орох гэж байхад Ирмүүнзаяа урдаас гарч ирээд “та 2 хааччихдаг юм бэ” гээд Номин виза картыг нь өгөх гэж ороод удалгүй гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх.53-54, 95/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Эрмүүнзаяагийн өгсөн: “... Цагдаагаас над руу залгах үед Нний Баярбилэгийн картыг аваад 1.800.000 төгрөг авсан гэдгийг мэдсэн... би ННэс ямар ч мөнгө аваагүй. Хувцас, гоо сайханы хэрэгсэл авсан эсэхийг би мэдэхгүй хамт яваагүй...” гэх мэдүүлэг /хх.97/,

Хохирогч Ж.Баярбилэгийн 2026479598 дугаартай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.9/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Нийн яллагдагчаар өгсөн: “... тэгээд би Баярбилэгийн картыг ширээн дээрээс аваад Маралгуатай гараад би ганцаараа Номин дэлгүүрийн ATM орж 1.800.000 төгрөгийг аваад АТМ-ээс гарсан... Маралгуа, Эрмүүнзаяа нар надаас бэлэн ямар ч мөнгө аваагүй... би өөрийн хэрэгцээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх.102/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Нийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Нийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул  “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Л.Нийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Л.Н хохирлын 1.800.000 төгрөгийг нөхөн төлсөн учир түүнийг эН гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Л.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцН.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Л.Нийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгНлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж           Л.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

          Л.Нд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан болно.

          Шүүгдэгч Л.Нд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Л.Нд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шидвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж байна.

          Шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал Нхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Лын Ннийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтыг тус тус баримтлан, Л.Нд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар, Л.Нд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шидвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.

          5. Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал Нхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                С.ӨСӨХБАЯР