| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1435/Э |
| Дугаар | 1742 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 1742
2019 11 18 2019/ШЦТ/1742
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Хохирогч Т.Хулан,
Шүүгдэгч Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Өт холбогдох 1906 04493 1806 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Төв аймагт 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 20 дугаар гудамжны 547-б тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Амины орон сууцны 62 дугаар байрны 302 тоотод түр оршин суух, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Э овогт Дын Ө /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.Ө нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Амины орон сууцны 62 дугаар байрны 302 тоот гэртээ жирэмсэн эхнэр Т.Хуланг бусадтай хардан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Өын өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Хулангийн өгсөн: “Нэг алгадаад, босч ирэхээр өшиглөсөн. Тиймэрхүү л юм болсон. Тэгээд хадам ээж салгах гээд дундуур ороод чадаагүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Хулангийн өгсөн: “2019 оны 02 сард Доржзодов овогтой Ө гэх залуутай танилцаж нэг гэрт орж амьдарч байна. Би одоо 5 сартай жирэмсэн, 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэртээ хадам ээж Өнөрбаяртай хамт байхад нөхөр Д.Ө 16 цагийн орчим ирээд хардаж, намайг хацар луу 1 удаа алгадаж, хана луу савуулж газар унасан байхад хөл рүү өшиглөж, босгож ирээд толгой руу 1 удаа цохисон. Энэ үед хадам ээж салгах гэсэн боловч чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Өын гэрчээр өгсөн: “Тухайн өдөр би эхнэр Хулангийн гар утас аваад ажилдаа явсан. Тэгэхэд гар утсанд нь янз бүрийн гар утаснаас амралтанд явах уу гээд мессэж ирээд байхаар нь би гэртээ 16 цагийн орчим гэртээ очиход эхнэр Хулан ээжтэй хамт байсан. Тэгэхэд би эхнэр Хулангаас ямар учиртай мессеж юм гэж асуугаад хацар луу нь 1 удаа алгадаж, газар унагаад хөл рүү нь өшиглөж, ханатай хавсарч цохьсон. Энэ үед ээж намайг болиулах гээд чадахгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх.9/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 9221 дугаартай:
1. Т.Хулангийн биед баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх.13/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх. 15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Өын яллагдагчаар өгсөн: “... Би тогтоолтой танилцлаа: Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Дахин ийм төрлийн хэрэг үйлдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.19/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.Ө нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Амины орон сууцны 62 дугаар байрны 302 тоот гэртээ жирэмсэн эхнэр Т.Хуланг бусадтай хардан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Хулангийн өгсөн: “... Би одоо 5 сартай жирэмсэн, 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэртээ хадам ээж Өнөрбаяртай хамт байхад нөхөр Д.Ө 16 цагийн орчим ирээд хардаж, намайг хацар луу 1 удаа алгадаж, хана луу савуулж газар унасан байхад хөл рүү өшиглөж, босгож ирээд толгой руу 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Өын гэрчээр өгсөн: “... Тэгэхэд би эхнэр Хулангаас ямар учиртай мессеж юм гэж асуугаад хацар луу нь 1 удаа алгадаж, газар унагаад хөл рүү нь өшиглөж, ханатай хавсарч цохьсон...” гэх мэдүүлэг /хх.9/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 9221 дугаартай:
1. Т.Хулангийн биед баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.13/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх. 15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Өын яллагдагчаар өгсөн: “... Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх.19/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Хулангийн өгсөн: “Нэг алгадаад, босч ирэхээр өшиглөсөн. Тиймэрхүү л юм болсон. Тэгээд хадам ээж салгах гээд дундуур ороод чадаагүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Өын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Өыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцов.
Д.Өын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Т.Хулан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч энэ Д.Өыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Д.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Өын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Д.Өт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Өт оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Д.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э овогт Дын Өыг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өт 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Д.Өт оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Д.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР