Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 138/ШШ2016/00826

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

     Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч *******д холбогдох 3000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “” Хувьцаат компанийн /цаашид “ХК” гэх/ нэхэмжлэлийг 2016 оны 5 сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

     Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт байрлах, “” ХК-иас /РД:*******/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

     ******* сумын Засаг дарга ажилтай ******* нь тус компаниас 2012 оны 02 сарын 01-ний өдөр өөрийн хувийн хэрэгцээнд зориулж 5000000 төгрөгийн зээлийг нэг сарын хугацаанд эргүүлэн төлөхөөр тохиролцон авсан билээ. Ээ хугацаанд дээрх зээлээс 2000000 төгрөгийг төлсөн байх боловч үлдэгдэл 3000000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул түүнээс 3000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг, *******, албаны 1 тоотод оршин суух, тус сумын Засаг дарга ажилтай, ******* регистрийн дугаартай, овгийн ******* ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

     Миний бие ”” ХК-иас нэхэмжилсэн 3000000 төгрөгийг зээлээд төлөөгүй байгаа нь үнэн. Нэхэмжлэл гаргаснаас хойш 2000000 төгрөгийг нь тус байгууллагын дансанд тушаасан. Үлдэгдэл 1000000 төгрөгийг 3 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Нэхэмжлэгч ”” ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.           

                                

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     1. Хариуцагч ******* ******* нь зээлийн гэрээний үүрэгт 3000000 /гурван сая/  төгрөгийг нэхэмжлэгч ”” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62950 төгрөгийн тавин хувь 31475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 31475 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 31475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ”” ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

 

 

                                        ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН