| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1523/Э |
| Дугаар | 1782 |
| Огноо | 2019-11-25 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 1782
2019 11 25 2019/ШЦТ/1782
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Тулга,
Улсын яллагч Б.Алтанцэцэг,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох 1906 04810 1838 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Өлзийт суманд 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, “Мөнхбурхан буудай” ХХК-д борлуулалтын менежер ажилтай байсан, “Шинэ зууны технологич” ХХК-д барилгын бараа, материал борлуулагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 76 дугаар гудамжны 908 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 50 дугаар байрны 11 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 483 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгтэж тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Дгийн Б /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.Б нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх бурхан буудай” ХХК-й агуулахын худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа орлогын мөнгөнөөс 5.641.805 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бын өгсөн: “Аав анх 2015 онд харваж байсан. Энэ онд дахин харавсан юм. Тэгээд мөнгөний хэрэг гарсан болохоор тийм зүйл хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгох ялын хамгийн доод хэмжээгээр шийтгэнэ үү” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн төлөөлөгч Т.Нандинчимэгийн өгсөн: “Би “Мөнхбурхан буудай” ХХК-д нягтлан бодогч ажил хийдэг юм. Манай компанид 2017 оноос үе, үе ажиллаж байсан Д.Болдаатар гэх хүн 2018 оны 12 сард борлуулалтын ажил хийж байхдаа харилцагчдаас 3 сая гаран төгрөг аваад хувьдаа үрсэн байсан. Уг мөнгөнийхөө ихэнхийг эхнэр Норовсүрэн гэсэн хүний ХААН банкны дансанд хийсэн байсан. Түүнээс хойш “өрөө төлөх боломжгүй байна” гэж хэлээд дахин ажил хийж байгаад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Гачууртад үйл ажиллагаа явуулдаг “Нутгийн булаг” гэх дэлгүүрээс бэлнээр 1.700.000 төгрөг авчихаад, манай компанид болохоор уг дэлгүүр бараагаа зээлсэн мөнгийг нь өгөөгүй гэж хэлсэн... Түүнээс мөн удалгүй 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн орлогоноос 2.450.190 төгрөг хувьдаа авч үрсэн. Юунд үрсэн талаар асуухад “ажлаа хийж явахдаа интернэтээр покер тоглоод алдсан” гэсэн зүйл яриад байгаа. Дансыг нь харахаар хоёр хүний данс руу мөнгө хийсэн байсан. Б хэлэхдээ уг хүмүүсийн данс руу мөнгө хийж зөрүүлээд доллар авдаг гэсэн юм ярьдаг. Мөнгө барьж ирж байгаагүй. Харин цалингаа авахдаа тал хувийг нь өрнөөсөө суутгадаг. Нийт орлогын мөнгөнөөс 5.641.805 төгрөг дутсанаас цалингаасаа суутгуулж 4.026.805 төгрөг үлдээд байгаа юм. Б нь харилцагч дэлгүүр болох” Өсөх 6 буудал” дэлгүүрийн өгсөн 98.600 төгрөг, “Их сүү 7 буудал” дэлгүүрийн 494.700 төгрөг, “Дархан” дэлгүүрийн 185.290 төгрөг, “Далай” дэлгүүрийн 415.450 төгрөг, “Намуун супермаркет” дэлгүүрийн 500.000 төгрөг, “Хуурай мухар” дэлгүүрийн 300.000 төгрөг, “Дэмчигхайрхан” дэлгүүрийн 420.100 төгрөг гээд 2.413.510 төгрөгийг хувьдаа авч завшсан. Мөн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Гачууртад байдаг “Нутгийн булаг” дэлгүүрт 1.697.800 төгрөгний бараа өгч мөнгийг бүгдийг нь өөрөө хэрэглэсэн. Ингээд нийт 4.111.310 төгрөгний хохирол учруулсан бөгөөд үүнийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Жаргалын өгсөн: “... Манай “Дэмчиг хайрхан” дэлгүүр “Мөнх бурхан буудай” гэх компаниас 2019 оны 06 дугаар сараас хүнсний бараа авдаг болсон. Тэднийх 7 хоног бүрийн Мягмар гарагт ирж захиалга аваад Лхагва гаригт нь бараагаа авчирч өгдөг. Манайх бараа зээлээр авдаггүй, бараагаа авчирч өгөхөөр мөнгийг нь бэлнээр өгчихдөг юм. 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 420.000 төгрөгийн 9 нэр төрлийн барааг авчирч өгсөн. Би тухайн үед мөнгийг нь шууд бэлнээр өгөөд явуулсан...” /хх.50/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ариунцэцэгийн өгсөн: “... Манай “Хуурай мухар” дэлгүүр “Мөнх бурхан буудай” гэх компаниас 2019 оны 06 сараас хүнсний бараа авдаг болсон. Тэднийх 7 хоног бүрийн Мямар гарагт ирж захиалга аваад Лхагва гарагт нь бараагаа авчирч өгдөг. Манайх зарим барааных нь мөнгийг бэлнээр өгөөд үлдэгдлийг нь тэдний захирал Т.Нандинчимэгийн данс руу шилжүүлдэг байсан. 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 636.400 төгрөгийн 31 нэр төрлийн барааг авчирч өгсөн. Би тухайн үед 136.400 төгрөгийг нь шууд бэлнээр өгөөд үлдэгдлийг дансаар өгөхөөр болсон. Манайх “Яргайт” гэх салбар дэлгүүртэй бөгөөд Яргайтын салбараас 200.000 төгрөгийг тэр борлуулагчид өмнө нь бэлнээр өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Солонгын өгсөн: “... Манай “Намуун” супермаркет 1-2 жилийн өмнөөс “Мөнх бурхан буудай” ХХК-с хүнсний бараа авдаг болсон. Манайх бараа аваад авсан мөнгийг нь шууд бэлнээр эсвэл дансаар өгдөг байсан. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Мөнх бурхан буудай” компаниас захиалга аваад 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүргэж өгсөн. Тухайн үед 536.680 төгрөгийн 30 нэр төрлийн бараа авсан бөгөөд 500.000 төгрөгийг дансаар шилжүүлээд үлдэгдэл мөнгийг бэлнээр өгөөд явуулсан. Манай байгууллагаас “Мөнх бурхан буудай” компанид ямар нэгэн өглөг авлагын асуудал байхгүй. Тухайн үед барааныхаа мөнгийг бүгдийг нь өгсөн...” гэх мэдүүлэг /хх.52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Баярхүүгийн өгсөн: “... Манай “Дархан” дэлгүүр “Мөнх бурхан буудай” гэх компаниас хүнсний бараа авдаг юм. 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 185.290 төгрөгийн 16 нэр төрлийн барааг тэднийхээс авчирч өгсөн, би тухайн үед мөнгийг шууд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх.53/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Амарбилэгийн өгсөн: “... Манай “Өсөх 6” буудлын дэлгүүр “Мөнхбурхан буудай” компаниас 2019 оноос хүнсний бараа авдаг болсон. 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 198.600 төгрөгийн 18 нэр төрлийн барааг тэднийхээс авчирч өгсөн бөгөөд би тухайн үед мөнгийг нь шууд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх.54/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Цэцэгээгийн өгсөн: “... Манай “Далай” хүнсний дэлгүүр “Мөнхбурхан буудай” компаниас хүнсний бараа аваад 3-4 жил болж байна. “Мөнхбурхан буудай” компаниас өмнөх өдөр нь ирж барааны захиалгаа аваад маргааш өдөр нь барааг хүргэж өгдөг бараагаа авчирч өгөхөөр нь мөнгийг бэлнээр өгдөг. 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 415.450 төгрөгийн барааг авчирч өгсөн. Би тухайн үед бараагаа аваад мөнгийг нь бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх.55/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхтогоогийн өгсөн: “... Манай “Их сүү” дэлгүүр “Мөнх бурхан буудай” гэх компаниас 2019 оны 05 дугаар сараас хүнсний бараа авдаг болсон, харилцагч байгаа юм. “Мөнх бурхан буудай” компаниас өмнөх өдөр нь ирж захиалгаа аваад маргааш өдөр нь барааг хүргэж өгдөг байсан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 494.070 төгрөгийн 25 нэр төрлийн барааг тэднийхээс авчирч өгсөн. Би тухайн үед бараагаа аваад мөнгийг нь бэлнээр өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх.56/,
“Мөнх бурхан буудай” ХХК-й бараа түгээлтийн падаан /хх.8-15/,
Нутгийн булаг дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бын яллагдагчаар өгсөн: “Би “Мөнх бурхан буудай” ХХК-д 2018 оны 04 сараас худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон юм. Манай компани хүнсний барааг дэлгүүрүүдэд нийлүүлдэг бөгөөд би өөрөө захиалгаа аваад маргааш өдөр нь тухайн дэлгүүрүүдэд захиалгыг хүргэж өгдөг байсан. Бараагаа өгөөд мөнгөө бэлнээр эсвэл дансаар авдаг байсан. 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Гачууртад байдаг “Нутгийн булаг” гэх дэлгүүрээс захиалга аваад 05 дугаар сарын 30-ны өдөр 36 нэр төрлийн 1.697.800 төгрөгийн хүнсний барааг аваачиж өгсөн бөгөөд мөнгийг нь тухайн үед бэлнээр авсан. Би мөнгийг нь бэлнээр аваад “Мөнх бурхан буудай” дэлгүүрт өгөөгүй хувьдаа хэрэглэсэн нь үнэн. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэгээд “Мөнх бурхан буудай” компанид өгдөг падааны доор “Зээл” гээд 96003322 гэсэн дугаарыг бичсэн нь үнэн. Түүний дараа “Өсөх 6 буудал” дэлгүүрийн өгсөн 98.600 төгрөг, “Их сүү 7 буудал” дэлгүүрийн 494.070 төгрөг, “Дархан” дэлгүүрийн 185.290 төгрөг, “Далай” дэлгүүрийн 415.450 төгрөг, “Намуун” дэлгүүрийн 500.000 төгрөг, “Хуурай мухар” дэлгүүрийн 300.000 төгрөг, “Дэмчигхайрхан” дэлгүүрийн 420.100 төгрөг зэргийг тус тус авч өөрөө хэрэглэсэн нь үнэн. Би падааных нь доор зарим дээр нь зээл, зарим дээр нь данс гээд биччихсэн байсан юм. Өөрийн буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.44-45/,
Хохирол нөхөн төлж барагдуулсан талаар дурдсан хохирогчийн төлөөлөгч Т.Нандинчимэгийн хавтаст хэрэгтэй танилцсан тэмдэглэл /хх.58/,
Торгох ялыг биелүүлсэн тухай баримтууд /хх.61,67/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.Б нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх бурхан буудай” ХХК-й агуулахын худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа орлогын мөнгөнөөс 5.641.805 төгрөг завшсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн төлөөлөгч Т.Нандинчимэгийн өгсөн: “... Манай компанид 2017 оноос үе, үе ажиллаж байсан Д.Болдаатар гэх хүн 2018 оны 12 сард борлуулалтын ажил хийж байхдаа харилцагчдаас 3 сая гаран төгрөг аваад хувьдаа үрсэн байсан. Уг мөнгөнийхөө ихэнхийг эхнэр Норовсүрэн гэсэн хүний ХААН банкны дансанд хийсэн байсан. Түүнээс хойш “өрөө төлөх боломжгүй байна” гэж хэлээд дахин ажил хийж байгаад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Гачууртад үйл ажиллагаа явуулдаг “Нутгийн булаг” гэх дэлгүүрээс бэлнээр 1.700.000 төгрөг авчихаад, манай компанид болохоор уг дэлгүүр бараагаа зээлсэн мөнгийг нь өгөөгүй гэж хэлсэн... Түүнээс мөн удалгүй 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн орлогоноос 2.450.190 төгрөг хувьдаа авч үрсэн. Юунд үрсэн талаар асуухад “ажлаа хийж явахдаа интернэтээр покер тоглоод алдсан” гэсэн зүйл яриад байгаа. Дансыг нь харахаар хоёр хүний данс руу мөнгө хийсэн байсан. Б хэлэхдээ уг хүмүүсийн “данс руу мөнгө хийж зөрүүлээд доллар авдаг” гэсэн юм ярьдаг. Мөнгө барьж ирж байгаагүй. Харин цалингаа авахдаа тал хувийг нь өрнөөсөө суутгадаг. Нийт орлогын мөнгөнөөс 5.641.805 төгрөг дутсанаас цалингаасаа суутгуулж 4.026.805 төгрөг үлдээд байгаа юм. Б нь харилцагч дэлгүүр болох “Өсөх 6 буудал” дэлгүүрийн өгсөн 98.600 төгрөг, “Их сүү 7 буудал” дэлгүүрийн 494.700 төгрөг, “Дархан” дэлгүүрийн 185.290 төгрөг, “Далай” дэлгүүрийн 415.450 төгрөг, “Намуун” супермаркет дэлгүүрийн 500.000 төгрөг, “Хуурай мухар” дэлгүүрийн 300.000 төгрөг, “Дэмчигхайрхан” дэлгүүрийн 420.100 төгрөг гээд 2.413.510 төгрөгийг хувьдаа авч завшсан. Мөн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Гачууртад байдаг “Нутгийн булаг” дэлгүүрт 1.697.800 төгрөгний бараа өгч мөнгийг бүгдийг нь өөрөө хэрэглэсэн. Ингээд нийт 4.111.310 төгрөгний хохирол учруулсан бөгөөд үүнийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Жаргалын өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 420.000 төгрөгийн 9 нэр төрлийн барааг авчирч өгсөн. Би тухайн үед мөнгийг нь шууд бэлнээр өгөөд явуулсан...” /хх.50/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ариунцэцэгийн өгсөн: “... Манайх зарим барааных нь мөнгийг бэлнээр өгөөд үлдэгдлийг нь тэдний захирал Т.Нандинчимэгийн данс руу шилжүүлдэг байсан. 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 636.400 төгрөгийн 31 нэр төрлийн барааг авчирч өгсөн. Би тухайн үед 136.400 төгрөгийг нь шууд бэлнээр өгөөд үлдэгдлийг дансаар өгөхөөр болсон. Манайх “Яргайт” гэх салбар дэлгүүртэй бөгөөд Яргайтын салбараас 200.000 төгрөгийг тэр борлуулагчид өмнө нь бэлнээр өгсөн байсан.” гэх мэдүүлэг /хх.51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Солонгийн өгсөн: “... Тухайн үед 536.680 төгрөгийн 30 нэр төрлийн бараа авсан бөгөөд 500.000 төгрөгийг дансаар шилжүүлээд үлдэгдэл мөнгийг бэлнээр өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх.52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Баярхүүгийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 185.290 төгрөгийн 16 нэр төрлийн барааг тэднийхээс авчирч өгсөн, би тухайн үед мөнгийг шууд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх.53/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Амарбилэгийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 198.600 төгрөгийн 18 нэр төрлийн барааг тэднийхээс авчирч өгсөн бөгөөд би тухайн үед мөнгийг нь шууд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх.54/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Цэцэгээгийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 415.450 төгрөгийн барааг авчирч өгсөн. Би тухайн үед бараагаа аваад мөнгийг нь бэлнээр өгсөн. ” гэх мэдүүлэг /хх.55/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхтогоогийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 494.070 төгрөгийн 25 нэр төрлийн барааг тэднийхээс авчирч өгсөн. Би тухайн үед бараагаа аваад мөнгийг нь бэлнээр өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх.56/,
“Мөнхбурхан буудай” ХХК-й бараа түгээлтийн падаан /хх.8-15/,
Нутгийн булаг дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бын яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Гачууртад байдаг “Нутгийн булаг” гэх дэлгүүрээс захиалга аваад 05 дугаар сарын 30-ны өдөр 36 нэр төрлийн 1.697.800 төгрөгийн хүнсний барааг аваачиж өгсөн бөгөөд мөнгийг нь тухайн үед бэлнээр авсан. Би мөнгийг нь бэлнээр аваад “Мөнх бурхан буудай” дэлгүүрт өгөөгүй хувьдаа хэрэглэсэн нь үнэн... Тэгээд “Мөнх бурхан буудай” компанид өгдөг падааны доор “Зээл” гээд 96003322 гэсэн дугаарыг бичсэн нь үнэн. Түүний дараа “Өсөх 6 буудал” дэлгүүрийн өгсөн 98.600 төгрөг, “Их сүү 7 буудал” дэлгүүрийн 494.070 төгрөг, “Дархан” дэлгүүрийн 185.290 төгрөг, “Далай” дэлгүүрийн 415.450 төгрөг, “Намуун” дэлгүүрийн 500.000 төгрөг, “Хуурай мухар” дэлгүүрийн 300.000 төгрөг, “Дэмчигхайрхан” дэлгүүрийн 420.100 төгрөг зэргийг тус тус авч өөрөө хэрэглэсэн нь үнэн. Би падааных нь доор зарим дээр нь зээл, зарим дээр нь данс гээд биччихсэн байсан юм...” гэх мэдүүлэг /хх.44-45/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Д.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Д.Б нь хохирлын 5.641.805 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч “Мөнх бурхан буудай” ХХК-й төлөөлөгч Т.Нандинчимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 10.000 нэгжтэй буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Д.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Бт оногдуулсан 10.000 нэгжтэй буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацааа дуустал хавтаст хэрэгт үлдээвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н овогт Дгийн Б нь “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Бт 10.000 нэгжтэй буюу 10.000.000 төгрөгөөр торгол ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Бт оногдуулсан 10.000 нэгжтэй буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Бт сануулсугай.
5. Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 5.641.805 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “Мөнх бурхан буудай” ХХК-й төлөөлөгч Т.Нандинчимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР