| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/00883/и |
| Дугаар | 138/ШШ2016/00883 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 138/ШШ2016/00883
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч Ц.д холбогдох байрны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийг 201 оны 7 сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар баг, хорооллын ******* дугаар байрны******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овгийн ******* ******* төлөөлж Амаржаргалын Саранзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний ээж болох ******* Алтанцэцэг нь 2003 оны сарын 20-ны өдөр Хэрлэн сумын дугаар баг, хорооллын ******* дугаар байрны******* тоот 12 м2 талбай бүхий байрыг Цагаан овогтой гээс тухайн үеийн ханшаар буюу 300000 төгрөгөөр, ямар нэгэн гэрээ, баримт бичиггүйгээр бэлэн мөнгөөр худалдан авсан бөгөөд уг байранд 2003 оноос хойш одоог хүртэл 13 дахь жилдээ ам бүл уулаа амьдарч байна. Иймд Шараа овогтой ******* Хэрлэн сумын дугаар баг, хорооллын ******* дугаар байрны******* тоот байрны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар баг, хорооллын ******* дугаар байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай, овгийн шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Хивсний үйлдвэрээс хувьчлагдсан Хэрлэн сумын дугаар баг, хорооллын ******* дугаар байрны******* тоот 12 м2 байрыг Сарангэрэл гэдэг хүнээс ямар ч бичиг баримтгүйгээр худалдаж авсан юм. Тэгээд 2003 онд *******т мөн ямар ч бичиг баримтгүйгээр худалдсан нь үнэн. Алтанцэцэгийнх уг байранд 2003 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа. Ийм учраас уг байрны өмчлөгчөөр *******ийг тогтооход татгалзах зүйлгүй тулнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаар төлөөлүүлж хариуцагч Ц.д холбогдуулан Хэрлэн сумын дугаар баг, хорооллын ******* дугаар байрны******* тоот 12 м2 талбай бүхий байрны хууль ёсны өмчлөгч мөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбарыг гаргажээ.
Хариуцагч Ц.гийн нэхэмжлэгч *******ийг дээрх байрны хууль ёсны өмчлөгч мөн болохыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч нь Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар баг, хорооллын ******* дугаар байрны******* тоот байрны хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч ******* мөн болохыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн тавин хувь 35100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 35100 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Ц.гээс улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН