| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1759/Э |
| Дугаар | 1803 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 11.7.1.2., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 1803
2019 11 29 2019/ШЦТ/1803
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
Хохирогч Б.Цэрэнпагма,
Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа /ҮД:0644/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бад холбогдох 1906 01998 0875 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1971 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Хөх рашаан” ХХК-д жолооч ажилтай, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13 дугаар гудамжны 201-б тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 36а байрны 2 дугаар орцны 17-1 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан, Г овогт Жийн Б /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ж.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Цэрэнпагмыг айлган сүрдүүлж, хэл амаар доромжлон гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь:
2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэртээ агсан тавьсан гэж эрүүлжүүлэгдсэн, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэртээ агсан тавьсан гэж эрүүлжүүлэгдсэн, 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэртээ агсам тавьсан гэж эрүүлжүүлэгдсэн, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэртээ, эхнэр Б.Цэрэнпагмад агсам тавьсан гэж эрүүлжүүлэгдсэн,
2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэртээ, агсам тавьсан гэж эрүүлжүүлэгдсэн, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэртээ агсам тавьсан гэж эрүүлжүүлэгдсэн, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ, эхнэр Б.Цэрэнпагмад агсам тавьсан гэж эрүүлжүүлэгдсэн,
2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ согтуугаар гэртээ агсам тавьсан гэж эрүүлжүүлэгдсэн,
2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ согтуугаар гэртээ агсам тавьсан гэж эрүүлжүүлэгдсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1778 дугаартай зөрчлийн шийтгэврээр “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан” гэж баривчлах шийтгэл оногдуулсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 345 дугаартай шийтгэвэр,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай зөрчлийн шийтгэл оногдуулах шийтгэврээр тогтоогдож байх ба
2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 13 дугаар гудамжны 201-б тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Цэрэнпагмыг байнга агсам согтуу тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бын өгсөн: “Би гэртээ эрүүл байж байхад хэрүүл маргаан үүсдэг. Ажил хийхгүй байгаа байдал, мөн өөр шалтгааны улмаас эхнэртэйгээ маргалддаг. Би ажил хийе гэж бодоод хайхаар нас заагаад ажилд авдаггүй юм. Ажил хайж гадуур явж байгаад хүмүүстэй тааралдан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Тэгээд архи уучихаад гэртээ очихдоо хамт архи ууж байсан хүмүүстэйгээ харьцаж байгаа юм шиг эхнэртэйгээ харьцдаг. Тэгээд эхнэртэйгээ маргалдахаар цагдаагийн байгууллагад дуудлага өгч баригдаад явдаг. Би согтуу байхдаа эхнэрийгээ янз бүрийн хэл амаар доромжилдог юм шиг байна лээ. Би эхнэртээ гар хүрч зодож байгаагүй. Би цагдан хоригдож гарснаасаа хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Архины эмчилээнд яваад архины эсрэг эм уугаад байж байна. Би өмнө ажил хийж байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Цэрэнпагмын өгсөн: “Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэртээ ирэхдээ орилоод байдаг. Намайг зодон цохиж байгаагүй. Харин юм цохиж элдвээр хараагаад байдаг юм. Хамт архи ууж байгаа хүмүүстэйгээ байгаа гэж бодоод орилж, янз бүрийн юм яриад байдаг. Гэнэт намайг гэж мэдээд янхан гичий гэж элдвээр доромжилдог...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цэрэнпагмын өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр буюу цагаан сарын шинийн 3-ны өдөр би охинтойгоо хамт айлд очиж золголт хийчихээд гэртээ ирэхэд манай нөхөр Б архи уучихсан нилээн согтуу хашаан дотроо нохойгоо зодоод орилж хашгираад явж байхаар нь гэртээ оруулахад намайг янхан банзал хаагуур яваад ирэв гээд агсам тавиад хэл амаар доромжлоод байхаар нь би аргаа бараад цагдаад дуудлага өгсөн. Би өмнө нь Быг агсам тавиад байхаар нь зөндөө олон удаа цагдаад дуудлага өгч эрүүлжүүлэхэд хонуулж, баривчилгаа болон архины эмчилгээнд удаа дараа явуулж байсан… 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Баянзүрх дүүргийн шүүхээр орж 1 жилийн тэнсэн харгалзах ял авсан. Одоо тэнсэнгийнх нь хугацаа дуусаагүй байгаа…” гэх мэдүүлэг /хх.11/,
“... Би цагдаад 22 удаа дуудлага өгч байсан. Үүнээс 10 гаруйд нь эрүүлжүүпж, баривчилгаанд 2-3 удаа явж байсан... Ийм үйлдэл удаа дараа гарч байсан, хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна…” гэх мэдүүлэг /хх.12/,
“... Манай нөхөр Ж.Б нь 2018 оны 03 дугаар cap, 2018 оны 12 дугаар саруудад баривчилгаанд явж байсан... Өмнө нь хоёр удаа баривчилгаанд явахдаа надад агсам согтуу тавьж хэл амаар доромжилсон гэж баривчилгаанд явж байсан...” гэх мэдүүлэг /хх.122-123/,
“... Ж.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрүүдэд эрүүлжүүлэгдэж байсан... Энэ дуудлага өгч Ж.Быг эрүүлжүүлэгсэн нь бүгд л надад агсам тавьж, хэл амаар доромжилсон гэх шалтгаантай...” гэх мэдүүлэг /хх.164-165/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Амгаасэдийн өгсөн: “... Би Ж.Быг сайн мэднэ. Ж.Б нь байнга архи ууж ар гэртээ /эхнэр Цэрэнпагмадаа/ агсам тавьдаг хүн байгаа юм... Ж.Быг архаг архичдын судалгаа, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаанд авч бүртгэсэн байгаа. Б нь гудамжинд архи ууж явдаг ба бүлэг бөөгнөрөл үүсгэдэг хүн байгаа юм. Ж.Б нь 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч, бүлэг бөөгнөрөл үүсгэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байсан, архины эмчилгээнд хамруулж, хэд хэдэн удаа баривчилгаанд явуулж байсан...” гэх мэдүүлэг /хх.17/,
Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний “13 буюу өндөр” гэсэн маягт /хх.28/,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1526 дугаартай шийдвэр /хх.29-31/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх.36/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоол /хх.37-39/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 345 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай шийтгэврийн хуулбарууд /хх.32-35/,
Цагдаагийн АСАП сан буюу Зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх.40-54/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Б гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2015, 2017 онуудад архины эмчилгээнд хамрагдаж байсан. Баривчилгаанд хэд хэдэн удаа явж байсан... Би 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээр орж гэр бүлийн хүчирхийллийн хуулиар 1 жилийн тэнсэн харгалзах ял авсан... Би нэг архи уухаараа 2-3 хоног архи уудаг. Тэгээд 7-10 хоног завсарлаж байгаад дахиад архи уудаг... 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би гэртээ архи уусан. Тэгээд согтчихсон болохоор юу болсон талаар санахгүй байна. Би архи уухаараа эхнэрээ хэл амаар доромжилдог нь үнэн. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.14-15, 22-25/,
“... 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрүүдэд эрүүлжүүлэгдсэн... энэ бүх эрүүлжүүлэгдсэн шалтгаан нь бүгд архи уусан, агсам, тавьсан хэл амаар доромжилсон гэж манай эхнэр Б.Цэрэнпагма цагдаагийн байгууллагад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.168-169/,
Ж.Бын гэрлэлтийн баталгаа болон бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх.27/,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх.36/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх.58/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ж.Б нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 13 дугаар гудамжны 201-б тоотод оршин суух гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэртээ агсан тавьж эрүүлжүүлэгдэн, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Б.Цэрэнпагмыг айлган сүрдүүлж хэл амаар доромжлон, байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цэрэнпагмын өгсөн: “... манай нөхөр Б архи уучихсан нилээн согтуу хашаан дотроо нохойгоо зодоод орилж хашгираад явж байхаар нь гэртээ оруулахад намайг янхан банзал хаагуур яваад ирэв гээд агсам тавиад хэл амаар доромжлоод байхаар нь би аргаа бараад цагдаад дуудлага өгсөн. Би өмнө нь Быг агсам тавиад байхаар нь зөндөө олон удаа цагдаад дуудлага өгч эрүүлжүүлэхэд хонуулж, баривчилгаа болон архины эмчилгээнд удаа дараа явуулж байсан…” гэх мэдүүлэг /хх.11/,
“... Би цагдаад 22 удаа дуудлага өгч байсан. Үүнээс 10 гаруйд нь эрүүлжүүпж, баривчилгаанд 2-3 удаа явж байсан…” гэх мэдүүлэг /хх.12/,
“... Манай нөхөр Ж.Б нь 2018 оны 03 дугаар cap, 2018 оны 12 дугаар саруудад баривчилгаанд явж байсан... Өмнө нь хоёр удаа баривчилгаанд явахдаа надад агсам согтуу тавьж хэл амаар доромжилсон гэж баривчилгаанд явж байсан...” гэх мэдүүлэг /хх.122-123/,
“... Ж.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрүүдэд эрүүлжүүлэгдэж байсан... Энэ дуудлага өгч Ж.Быг эрүүлжүүлэгдсэн нь бүгд л надад агсам тавьж, хэл амаар доромжилсон гэх шалтгаантай...” гэх мэдүүлэг /хх.164-165/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Амгаасэдийн өгсөн: “... Би Ж.Быг сайн мэднэ. Ж.Б нь байнга архи ууж ар гэртээ /эхнэр Цэрэнпагмадаа/ агсам тавьдаг хүн байгаа юм... Ж.Быг архаг архичдын судалгаа, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаанд авч бүртгэсэн байгаа. Б нь гудамжинд архи ууж явдаг ба бүлэг бөөгнөрөл үүсгэдэг хүн байгаа юм. Ж.Б нь 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч, бүлэг бөөгнөрөл үүсгэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байсан, архины эмчилгээнд хамруулж, хэд хэдэн удаа баривчилгаанд явуулж байсан...” гэх мэдүүлэг /хх.17/,
Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний “13 буюу өндөр” гэсэн маягт /хх.28/,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1526 дугаартай шийдвэр /хх.29-31/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх.36/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай шийтгэврийн хуулбар /хх.32-35/,
Цагдаагийн АСАП сан буюу Зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх.40-54/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Б яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би гэртээ архи уусан. Тэгээд согтчихсон болохоор юу болсон талаар санахгүй байна. Би архи уухаараа эхнэрээ хэл амаар доромжилдог нь үнэн...” гэх мэдүүлэг /хх.14-15, 22-25/,
“... 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрүүдэд эрүүлжүүлэгдсэн... энэ бүх эрүүлжүүлэгдсэн шалтгаан нь бүгд архи уусан, агсам, тавьсан хэл амаар доромжилсон гэж манай эхнэр Б.Цэрэнпагма цагдаагийн байгууллагад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.168-169/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Цэрэнпагмын өгсөн: “Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэртээ ирэхдээ орилоод байдаг... юм цохиж элдвээр хараагаад байдаг юм... намайг... янхан гичий гэж элдвээр доромжилдог...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэт шүүгдэгч Ж.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокурорын яллах дүгнэлтэд тусгасан “2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ согтуугаар гэртээ агсам тавьсан гэж эрүүлжүүлэгдсэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 345 дугаартай шийтгэврээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан гэж зөрчлийн шийтгэл оногдуулсан” гэх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоолтой хэрэгт хамаарагдаж байна.
Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.
Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт үйлдлийн байнгын шинж гэдэгт эрх зүйн эсрэг үйлдлийг гурав ба түүнээс дээш үйлдэхийг ойлгоно. Байнга тарчлаах гэдэг нь зөвхөн хүч хэрэглэсэн үйлдлийг тодорхой үе шаттайгаар олон дахин үйлдэнэ гэсэн хэрэг биш, хохирогчийг байнга доромжлон гутааж, сэтгэцийн зовлон зүдгүүрт оруулах байдлаар гэмт этгээдээс түүнтэй харилцах талаар тогтоосон зан үйлийн шугамын дотоод нэгдэл, тэдний уялдаа холбоо юм.
Харгис хэрцгий харьцаж догшин авирлах гэдэгт бусдын амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцлийг алдагдуулсан, бүдүүлэг авир гаргаж бусдыг сэтгэл санааны шаналалд оруулсан зэрэг үйлдлийг хамааруулж болно.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Ж.Бад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Ж.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Б.Цэрэнпагма нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Ж.Быг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ж.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан болно.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ж.Бад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд ялтан шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчиж, мөн гэмт хэрэг санаатай үйлдсэн байх тул урьд нь шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон шүүгдэгчид ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Бад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ж.Быг өмнөх хэрэгт цагдан хорьсон 42 хоног, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хорьсон 106 хоног, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хорьсон 10 хоног, нийт 158 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г овогт Жийн Быг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ж.Бад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Бад 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Ж.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ж.Бад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Быг урьд нь цагдан хорьсон 158 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Ж.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Хохирогч Б.Цэрэнпагма нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР