Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 146/ШШ2016/00292

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сум Ганган-Орхон баг  Мойлтын 3-14 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Дураараа овгийн  Дамбын Эрдэнэцэцэг /РД:ЙР61091601/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “....миний бие 1979-1981 онд Дархан АУДУС төгссөн. 1981 оны 07 дугаар сарын 16-нд Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар бригадын бага эмчээр, 1982 оны 10 дугаар сарын 29-нд Хархорин нэгдсэн эмнэлэгт сувилагчаар, 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс Өвөрхангай аймгийн Хамар хоолойн албанд сувилагчаар, 1994 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс аймгийн Эрүүл мэндийн төвд сувилагчаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хамар хоолойн сувилагчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр усанд норсон учраас зарим хэсэг нь уншигдахгүй болсон. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан жилүүдийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэцэцэг нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэцэцэг нь

- 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар бригадын бага эмчээр,

- 1982 оны  10 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын сувилагчаар,

- 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгийн Хамар хоолойн албанд сувилагчаар,

- 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн төвийн хамар хоолойн албанд сувилагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 86 дугаартай “шинээр төгсч ирсэн дээд, дунд мэргэжилтэнг ажилд томилох тухай” тушаал, Өвөрхангай аймгийн Эрүүлийг  хамгаалах газрын даргын 1982 оны 08 дугаар сарын 20-ны  өдрийн 102 дугаартай “ажилд шилжүүлэн, томилох тухай” тушаал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийн 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 64 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1982 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаартай “Ажилчин түр ажиллуулах тухай” тушаал, 1981 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Өвөрхангай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1992 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 161 дугаартай “ажилд шилжүүлэн томилох тухай” тушаал, Өвөрхангай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай “ажилд томилох тухай” тушаал, гэрч Д.Даваасүрэн, С.Батдорж нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                        

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Дураараа овгийн  Дамбын Эрдэнэцэцэгийг

- 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар бригадын бага эмчээр,

- 1982 оны  10 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын сувилагчаар,

- 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгийн Хамар хоолойн албанд сувилагчаар,

- 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн төвийн хамар хоолойн албанд сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

       

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ЭНХ-АМГАЛАН