Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 642

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А., нэхэмжлэгч ЭТ ХХК-ийн захирал Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, Н.Цэа нарыг оролцуулан ЭТ ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч ЭТ ХХК-ийн захирал Г.О шүүх хуралдааны явцад 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ бичгээр гаргасныг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЭТ ХХК-ийн захирал Г.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “ЭТ ХХК-ийн захирал Г.О би нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ дараах үндэслэлээр татгалзаж байна. 

 Нийслэлийн газрын албаны даргад зөвлөх үүрэг бүхий “газар эзэмших, ашиглах, эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр манай компанийн газар эзэмших эрхийг сунгах асуудлыг хуралдаанаараа дахин хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргасны дагуу, нийслэлийн засаг дарга 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр  А/611 тоот захирамж гаргаж ЭТ ХХК-ийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ...... м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан болно. 

Ийд нэгэнт манай компанийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүрэн биелсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэв.                                                       

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ЭТ ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулах, аж ахуйн зориулалт бүхий ЭТ ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ЭТ ХХК-ийн захирал Г.О 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгч ЭТ ХХК-ийн захирал Г.Од Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, гарын үсэг зурсан болно. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ нь:                                                         

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ЭТ ХХК-ийн захирал Г.Оийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн ЭЭЭ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулах, аж ахуйн зориулалт бүхий ЭТ ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          О.ОЮУНГЭРЭЛ