| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2016/00307/И |
| Дугаар | 146/ШШ2016/00293 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 146/ШШ2016/00293
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хужирт 4 дүгээр баг, 1-16 тоотод оршин суух Хожгор овгийн Аюушжавын Бямбасүрэн /ОГ83032616/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг, Шивэрт 1-10 тоотод оршин суух, Номхон овогтой Лхагвын Жумдаан /РД:ЙС80041511/-д холбогдох,
“3.300.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Бямбасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Л.Жумдаан нь 2015 оны 03 дугаар сарын 23-нд 5557121061 тоот /Эхнэр Давааням/ дансаар 1.300.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 30-ны 5557061394 тоот өөрийнхөө дансаар 2.000.000 төгрөг тус тус миний эзэмшлийг 5018078733 дансаар авсан. Ингэхдээ дээрх мөнгөөр үхэр, хонь олж өгнө гэсэн тохироотойгоор аваад өнөөдрийг хүртэл өгөөгүй явсаар өдий хүрлээ. Иймд А.Бямбасүрэн миний 3.300.000 төгрөгийн хохирлыг Л.Жумдаанаас гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Л.Жумдаан нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч Л.Жумдаан миний бие А.Бямбасүрэнгээс нэхэмжилсэн 3 300 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. 3.300.000 төгрөгийг төлнө...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Бямбасүрэн нь хариуцагч Л.Жумдаанаас 3.300.000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч Л.Жумдаан нь 3.300.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй ба хуульд нийцсэн байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Зохигчид төлбөр төлөх хугацаагаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцох боломжтой болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1., дэхь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Бямбасүрэн нь хариуцагч Л.Жумдаанаас 3.300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Жумдаанаас 33.875, орон нутгийн төсвийн орлогоос 33.875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Бямбасүрэнд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН