Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 914

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Б.Т, Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.О, Б.Т нарт холбогдох эрүүгийн 1905029761083 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Д.О.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Б.Т.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Т, Д.О нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” худалдааны төв дотор иргэн Э.Э нь “хуавэй хоунор 9 лайте” загварын гар утсаа гээгдүүлснийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 402.480 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ:

“...Дэлгүүр ороод гарах гэж байсан чинь миний утастай адилхан утас байхаар нь өөрийнхөө утастай андуураад аваад гарсан гэв. Гэртээ хариад андуурсанаа мэдсэн. Тэр үедээ сандарсан байсан болохоор буцааж өгөөгүй. Гэрээс гарч яваад 3 цагийн дараа баригдаад буцаагаад өгсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ:

“...Дэлгүүр ороод гарах гэж байсан чинь миний утастай адилхан утас байхаар нь өөрийнхөө утастай андуураад аваад гарсан гэв. Гэртээ хариад андуурсанаа мэдсэн. Тэр үедээ сандарсан байсан болохоор буцааж өгөөгүй. Гэрээс гарч яваад 3 цагийн дараа баригдаад буцаагаад өгсөн...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Тгийн өгсөн:

“...Би 2019 оны 7 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед Отай гэмтлийн эмнэлгийн автобусны буудлын урд талд байрлах gamebox гэдэг интернэт тоглоомын газар уулзаад гараад О манай гэрлүү явъя гээд дагуулаад явсан бид 2 замаараа Анар худалдааны төвд ороод 6 ширхэг лаазтай Сэнгүр нэртэй пиво аваад текин дээр очиж бичүүлж байхад бид хоёрын тортой юмны хажууд ногоон эрээн цэцэгний зурагтай кейстэй хуавэй маркийн гар утас байсан. Тэгээд би Огийн гар утас байна гэж тэрхэн зуур бодоод тэр гар утсыг Од өгөөд май утсаа ав гэж хэлээд өгсөн. Бид хоёр тооцоогоо хийчихээд Огийнх руу явж байхад дэлгүүрээс авсан гар утас явж байх замд Баялаг дэлгүүрийн хажууд явж байхад дуугарсан. О халаасаа үзсэн чинь халаасанд 2 гар утас байсан. Тэгэхэд хүний гар утас гэдгийг мэдсэн. Тэгээд хүний гар утас авсан гэдгээ мэдээд айгаад О гэрийнхээ шүүгээнд хийсэн. Бид хоёр хоорондоо яриад буцааж аваачиж өгвөл хулгайн хэрэгт орох вий дээ гэж бодоод их айсан. Тэгээд бид 2 пиво хувааж уучихаад би гэрлүүгээ хариад цамц өмдөө сольчиход Огийнд буцаж очоод гараад гудамжаар уруудаж явж байхад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-н 42-43/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Огийн өгсөн:

“...Би 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр орой 22 цагийн үед хорооллын гэмтлийн буудлын урд талын буудлын хойно байрлах gamebox гэдэг интернэт тоглоомын газар Т-тэй уулзаад гараад бид 2 манай гэр лүү явъя гээд явсан явах замд Анар худалдааны төвд ороод 6 ширхэг лаазтай Сэнгүр пиво аваад текэн дээр очиж бичүүлж байхад бид хоёрын авах гэж байсан тортой пивоны хажууд ногоон эрээн цэцэгний зурагтай кейстэй хуавай маркийн гар утас байсан. Тэгээд тооцоогоо хийчихээд гарах гэж байхад Т- андаа гар утсаа ав гээд надад утас өгсөн. Би миний гар утас байна гэж бодоод халаасандаа хийгээд гарсан. Дэлгүүрээс гарчихаад манай гэр лүү явж байхад нөгөө дэлгүүрээс авсан гар утас дуугарсан. Халаасаа үзсэн чинь халаасанд 2 гар утас байсан. Тэгэхэд хүний гар утас гэдгийг мэдсэн. Тэгээд хүний гар утас авсан гэдгээ мэдээд сандраад юу хийхээ мэдэхгүй гэрлүүгээ орж өөрийнхөө хувцасны шүүгээнд хийсэн. Бид 2 хоорондоо яриад буцааж аваачиж өгвөл хулгайн хэрэгт орох вий дээ гэж бодоод их айсан. Тэгээд бид 2 пивоо хувааж ууж дуусаад Т- харьж хувцсаа сольж ирье гээд яваад 20 минут орчмын дараа ирээд бид хоёр гарч шоудъя гээд гараад гудамж өнгөрөөд засмал руу орж байхад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-н 46-47/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Э.Эын өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 10-ны орой 22 цаг өнгөрч байсан байх Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Анар худалдааны төвийн дэлгүүрт юм авах гэж ороод үйлчлүүлээд гарахдаа худалдагчийн ширээнд өөрийн эзэмлийн Huawei Y6 маркийн ногоон өнгийн цэцэг шувууны хээтэй кейстэй, хөх өнгийн гар утсаа мартаад гарсан. Би тэр үед утсаар ярьж айсан утсаар ярьж дуусаад гар утсаа текний дээр тавиад орхисон байсан. Би дэлгүүрээс гараад гэрийнхээ үүдэнд ирээд утсаа санаад буцаж гүйж очиж худалдагч эгчээс би энд утсаа орхиод явсан байна та харсан уу гэхэд 2 залуу өөрийн гар утас шиг яриад аваад гарсан гэж хэлсэн. Би өөрийн гар утас руу залгахад дуудаад байсан. Тэгэхэр нь би мессеж бичсэн утасных нь эзэн байна утсаа шагналыг нь өгөөд авъя наад утас чинь фингэртэй болохоор цоожийг нь гаргах нөхцөл байхгүй дотор нь хэрэгтэй юм байгаа юм гэсэн утгатай мессеж бичсэн дахиад залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд эгч Минжинсорыг дуудаад утсаа алга болгосон талаар хэлэхэд цагдаа дуудъя гээд цагдаа дуудахад эргүүлийн машинтай цагдаа ирээд камер шүүхэд миний ард үйлчлүүлж байсан 2 эрэгтэй хүн авсан байсан. Тэр өдрөө нөгөө хоёр утас авсан хүүхдийг олж миний алдсан утсыг буцаан өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 15/,

 

 - эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 27-28/,

- эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 36/,

- хохирогч Э.Эын “...хэрэгт учирсан хохирол байхгүй...” гэх хүсэлт /хх-н 61/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 48, 53/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 52, 57/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Т нь Д.Отай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” худалдааны төв дотор иргэн Э.Э нь “хуавэй хоунор 9 лайте” загварын гар утсаа гээгдүүлснийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 402.480 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Тгийн “...О манай гэрлүү явъя гээд дагуулаад явсан бид 2 замаараа Анар худалдааны төвд ороод 6 ширхэг лаазтай Сэнгүр нэртэй пиво аваад текин дээр очиж бичүүлж байхад бид хоёрын тортой юмны хажууд ногоон эрээн цэцэгний зурагтай кейстэй хуавэй маркийн гар утас байсан. Тэгээд би Огийн гар утас байна гэж тэрхэн зуур бодоод тэр гар утсыг Од өгөөд май утсаа ав гэж хэлээд өгсөн. Бид хоёр тооцоогоо хийчихээд Огийнх руу явж байхад дэлгүүрээс авсан гар утас явж байх замд Баялаг дэлгүүрийн хажууд явж байхад дуугарсан. О халаасаа үзсэн чинь халаасанд 2 гар утас байсан. Тэгэхэд хүний гар утас гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Д.Огийн “...Анар худалдааны төвд ороод 6 ширхэг лаазтай Сэнгүр пиво аваад текэн дээр очиж бичүүлж байхад бид хоёрын авах гэж байсан тортой пивоны хажууд ногоон эрээн цэцэгний зурагтай кейстэй хуавай маркийн гар утас байсан. Тэгээд тооцоогоо хийчихээд гарах гэж байхад Т- андаа гар утсаа ав гээд надад утас өгсөн. Би миний гар утас байна гэж бодоод халаасандаа хийгээд гарсан. Дэлгүүрээс гарчихаад манай гэр рүү явж байхад нөгөө дэлгүүрээс авсан гар утас дуугарсан. Халаасаа үзсэн чинь халаасанд 2 гар утас байсан. Тэгэхэд хүний гар утас гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй хохирогч Э.Эын “...камер шүүхэд миний ард үйлчлүүлж айсан 2 эрэгтэй хүн авсан байсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.О нь Б.Ттэй бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” худалдааны төв дотор иргэн Э.Э нь “хуавэй хоунор 9 лайте” загварын гар утсаа гээгдүүлснийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 402.480 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Огийн “...Анар худалдааны төвд ороод 6 ширхэг лаазтай Сэнгүр пиво аваад текэн дээр очиж бичүүлж байхад бид хоёрын авах гэж байсан тортой пивоны хажууд ногоон эрээн цэцэгний зурагтай кейстэй хуавай маркийн гар утас байсан. Тэгээд тооцоогоо хийчихээд гарах гэж байхад Т- андаа гар утсаа ав гээд надад утас өгсөн. Би миний гар утас байна гэж бодоод халаасандаа хийгээд гарсан. Дэлгүүрээс гарчихаад манай гэр рүү явж байхад нөгөө дэлгүүрээс авсан гар утас дуугарсан. Халаасаа үзсэн чинь халаасанд 2 гар утас байсан. Тэгэхэд хүний гар утас гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Б.Тгийн “...О манай гэрлүү явъя гээд дагуулаад явсан бид 2 замаараа Анар худалдааны төвд ороод 6 ширхэг лаазтай Сэнгүр нэртэй пиво аваад текин дээр очиж бичүүлж байхад бид хоёрын тортой юмны хажууд ногоон эрээн цэцэгний зурагтай кейстэй хуавэй маркийн гар утас байсан. Тэгээд би Огийн гар утас байна гэж тэрхэн зуур бодоод тэр гар утсыг Од өгөөд май утсаа ав гэж хэлээд өгсөн. Бид хоёр тооцоогоо хийчихээд Огийнх руу явж байхад дэлгүүрээс авсан гар утас явж байх замд Баялаг дэлгүүрийн хажууд явж байхад дуугарсан. О халаасаа үзсэн чинь халаасанд 2 гар утас байсан. Тэгэхэд хүний гар утас гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй хохирогч Э.Эын “...камер шүүхэд миний ард үйлчлүүлж байсан 2 эрэгтэй хүн авсан байсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.О, Б.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.О, Б.Т нарыг бүлэглэн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Энэ гэмт хэргийн хохирогч Э.Эд 402.480 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 27-28 дугаар талд авагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч нар төлөх төлбөргүй болох нь насанд хүрээгүй хохирогч Э.Эын “...Тэр өдрөө нөгөө хоёр утас авсан хүүхдийг олж миний алдсан утсыг буцаан өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 15/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 36/, “...хэрэгт учирсан хохирол байхгүй...” гэх хүсэлт /хх-н 61/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.О, Б.Т нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.О, Б.Т нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Д.О, Б.Т нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.О, Б.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.О, Б.Т нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ог 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Д.О нарыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хэргийн хамт ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ