| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2016/00322/И |
| Дугаар | 00315 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 00315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 1957 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг, Нарангийн 29 тоотод оршин суух хаягтай, /РД:МЭ:57021073/, Тайж овогт Долгорын Сайнзулын гаргасан хүсэлттэй,
Улсад ажилласан хугацааг сэргээн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Сайнзул
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Сайнзул шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: ... Миний бие нь 1974 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Зүүнхараагийн Спирт бал бурмын комбинатын Дулааны станцад налуу конверийн жижүүрээр ажилласан. Тэгээд 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдсан. Тухайн үеийн 3 жилийн цэргийн албыг хааж ирээд 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Спирт бал бурмын комбинатад автын Слесар ажлыг хийж байгаад 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 33 дугаар авто баазад шилжин ажилласан. Ингээд ажилд орсон буюу халагдсан тушаал олдохгүй өнөөг хүрч тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй хохирч явна. Иймд 1974 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Д.Сайнзулын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч Д.Сайнзул нь Спирт бал бурмын комбинатын Дулааны станцад налуу конверийн жижүүрээр 1974 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Спирт бал бурмын комбинатад автын Слесараар 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан нь 1974 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-3-4 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар болон хамт ажиллаж байсан Р.Уртнасан, С.Намжилмаа, Т.Эрдэнэчулуун нарын тодорхойлолт, С.Намжилмаа, Т.Эрдэнэчулуун, Р.Уртнасан нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Д.Сайнзулыг Спирт бал бурмын комбинатын Дулааны станцад налуу конверийн жижүүрээр 1974 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Спирт бал бурмын комбинатад автын Слесараар 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсанг нь сэргээн тогтоох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тайж овогт Долгорын Сайнзулыг Спирт бал бурмын комбинатын Дулааны станцад налуу конверийн жижүүрээр 1974 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Спирт бал бурмын комбинатад автын Слесараар 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Сайнзулын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.