| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00295/И |
| Дугаар | 00305 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 00305
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Тээвэрчний 2-21 тоотод оршин суух, 1962 оны 08 дугаар сарын 02-ний өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, Тавд овогт Асейны Наранцэцэгийн хүсэлттэй /РД:МИ62080200/
Хэрх тосгоны их эмчийн салбарт ажилласан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Батсайхан нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч А.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны их эмчийн салбарт эх баригч бага эмчээр 1982 оны 07 дугаар сараас 1987 оны 08 дугаар сар хүртэл ажиллаж байгаад Анагаах ухааны их сургуульд элсэн орж суралцахаар болсон. Тэгээд ар гэрийн гачиндлаар буюу 2 нялх хүүхэд, 80 гарсан настай хөгшин хадам ээж нарыг асрах шаардлагаар суралцах боломжгүй болж сургуулиасаа 1 жилийн чөлөө авсан. Энэ чөлөө авсан хугацаандаа Хэрх тосгоны их эмчийн салбартаа эх баригч бага эмчээр ажилласан. Гэтэл энэ хугацаанд ажилд эргүүлэн авсан тушаал гаргаагүйгээс би энэ ажилласан хугацаагаараа хохироход хүрээд байгаа юм. Иймд миний 1987 оны 09 дүгээр сараас 1988 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч Тавд овогт Асейны Наранцэцэгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх тосгоны их эмчийн салбарт 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл эх баригч бага эмчээр ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь 1987 оноос 1988 оны 09 дүгээр сар хүртэл авч байсан цалингийн лавлагаа болон хамт ажиллаж байсан Ч.Ундрах, Б.Эрдэнэчимэг, Б.Оюунцэцэг нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч А.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Тавд овогт Асейны Наранцэцэгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх тосгоны их эмчийн салбарт 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл эх баригч бага эмчээр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч А.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.