Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Б.*******, өмгөөлөгч Д.Нямдорж, хохирогч З.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******од холбогдох, эрүүгийн 1936000000212 дугаартай, 178/2019/0180/Э/ индекстэй хэргийг 2019 оны 11  сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 сарын 09-ний өдөр    хянан хэлэлцэв.

                          Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 05 сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* суманд  төрсөн, 29 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 5-47 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 500000 төгрөг,  Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 460000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2019 оны 04 сарын 11-ний  өдрийн  64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 280 цагийн нийтэд  тустай ажил хийлгэх  ялаар шийтгүүлж байсан,  ******* овогт *******гийн *******

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 09 сарын 26- ны  өдөр  иргэн З.*******ыг хуурч 3 тооны адуу зарах хүн байна гэж  3500000 төгрөгийг иргэн Д.гийн 50 дугаартай  банкны дансруу шилжүүлэн авч залилсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч /Ховд аймгийн ******* суманд төрсөн  Ховд аймгийн ******* сумын багийн Домботын 1 дүгээр байр 5 тоотод оршин суух,  1986 оны 12 сарын 22-нд төрсөн, 33 настай, эрэгтэй дээд боловсролтой, мэдээллийн системийн инженер мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, Монголиан каттл ХХК-ний захирал  / ******* овогт *******ын *******ын өгсөн...Би анх найз оор дамжуулж Б.******* гэдэг залуутай танилцсан. Тухайн үед Б.******* нь надад амьдрал ахуй хэцүү байна.Танайд ажил хиймээр байна гэж хэлэхээр нь 2-3 хоног өөрийн төрсөн ах  З. хадам дүү З. нартай хамт явуулж хөдөөнөөс адуу авахуулсан. Тэгээд би Б.Эрдэнэцотод ингээд ажиллаад байвал болж байна. Ажлын чинь хөлсөнд 190000 төгрөг өгье гэж хэлсэн. Б.******* маргааш нь  “дээшээ машин явдаггүй газраас 5 адуу авчирч өгье” гэж хэлээд явсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 09 сарын 26-ны өдөр Б.******* надруу өглөө 07 цагийн үед залгаад “би мотоцикльтой адуу авахаар явж байна” гэж хэлээд өдөр 12 цагийн үед дахин над руу залгаад “адуу авах айлдаа ирсэн байна. Ууланд эзэнтэй нь гараад сүлжээтэй газраас ярьж байна. 30 минутын дотор  энэ хүний эгчийн данс руу мөнгийг нь хийгээрэй “гэж хэлээд гэдэг хүний 50 гэсэн данс өгөхөөр нь би тухайн данс руу 3500000 төгрөг хийсэн.  Тэгээд Б.******* удалгүй над руу залгаад мөнгө орсон байна. Би адуугаа туугаад гарлаа. Орой 17-18 цагийн үед очно гэж хэлсэн. Тэгээд би Б.*******ыг хүлээгээд ирээгүй. Тэгэхээр нь би эхнэр аав хоёроос нь Б.*******ыг сураглаад хэдэн өдөр хайж  байгаад  нэг өдөр гэрт нь очсон чинь Б.******* гэртээ байсан. Тэгэхээр нь Б.*******оос авсан адуугаа яасан бэ гэсэн чинь би таньд худлаа хэлсэн юм. Адуу худалдаж авсан зүйл байхгүй. Шүүхийн шийдвэрээс манай гэрийг хураах гээд байсан болохоор би анхнаасаа танд худлаа хэлж 3500000 төгрөг авсан юм гэж хэлсэн. Намайг мөнгө шилжүүлэхэд хажууд хүн байгаагүй. Мобайл банкаар өөрийнхөө утсаар шилжүүлсэн. Өгсөн 3500000 төгрөгөө эргүүлж авмаар байна...гэх мэдүүлэг / хх-ийн 07-08-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд З.ийн гэрчээр өгсөн...Би 18220483 дугаартай хувийн хэрэг материал иргэний шийдвэр гүйцэтгэх  ажиллагааг процесс ажиллагааны дарааллыг баримтлан хууль журмын дагуу  явуулсан. Б.******* нь ын нжэхэмжлэлтэй хамтран хариуцагчаар түүний төрсөн аав *******гийн хамтаар 7900000 төгрөг улсын тэмдэгтийн хураамжийн 70675 төгрөг, шүүхийн  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын 50000 төгрөг нийт 820675 төгрөг төлөх ёстой байсан. Үүнээс 2019 оны 10 сарын 07-ны өдөр төлбөр авагч иргэн Т. нь харилцан тохиролцсон бичгээр шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн. Уг бичигт 2800000 төгрөг авч 1200000 төгрөгийг наториатаар тохиролцож 3900000 төгрөгийг авахаас татгалзаж тэмдэгтийн хураамж зардлын мөнгө болох 120000 төгрөгийг гаргуулж авлаа гэсэн бичиг үйлдэж өгсөн. Тухайн хэрэг материалыг хааж өгнө үү? шүүхэд болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдолгүй гэж бичиж өгсөний дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч  дуусгавар болох тогтоол үйлдэж ажиллагааг дуусгавар болгосон юм. Намайг өрөөндөө байхад Т., Б.******* 2 орж ирээд хоорондоо 1200000 төгрөг өгөлцөж авалцахаар ярьж байсан. Яг хэдэн төгрөг өгч авалцсаныг тоолж үзээгүй учраас сайн мэдэхгүй байна. Түүний дараа 2800000 төгрөгөөс үлдсэн 1800000 төгрөгөө Б.******* Т. гэдэг хүнд өгсөн байхаа...гэх мэдүүлэг / хэргийн 10-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.ын гэрчээр өгсөн...Б.Эрдэнцогт гэдэг залуу аав *******гийн хамт надаас ирж 2018 онд 14 тооны тэмээ авсан юм. Тэгээд авсан тэмээнийхээ мөнгө өгөхгүй болохоор  нь шүүхэд өгөөд шүүхийн шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний хохирлыг барагдуулах ажиллагаа хийсэн. Надад Б.******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр гэдэг гүйцэтгэгчийн хажууд эхлээд 1800000 төгрөг 2019 оны 10 сарын эхээр өгөөд түүний дараа дахин 1000000 төгрөг өгсөн нийлээд 2800000 төгрөг надад өгсөн. Би Б.*******оос 7900000 төгрөг авах авлагатай байсан...гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд З.ын гэрчээр өгсөн...2019 оны 09 сарын 25-ны үед манай төрсөн дүү З.******* Б.******* гэдэг залуугаар адуу авахуулахаар болоод би тухайн үед жолоо бариад бид 2  Шаврын тохойгоор доошоо ороод гэдэг газар очиж 2 айлаас 13 тооны адуу авч ирсэн. Би урьд өмнө нь Б.******* гэдэг залууг таньдаггүй байсан. Манай дүү З.******* хамт адуунд яваад ирээч гэхээр нь би машин бариад хамт явсан юм. Манай дүү З.******* Б.Эрдэнцогт гэдэг залуу адуу авч ирнэ гэж хэлээд 3500000 төгрөг авч яваад худлаа хэлээд мэхлээд явчихлаа гэж хэлж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 15-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд З.ын  гэрчээр өгсөн...Би 2019 оны 09  арын 27-ны өдөр Б.******* гэдэг залуутай манай хүргэн ах З.******* хамт яваад адуу аваад ир гэхээр нь би машин бариад бид 2 шаврын тохойгоор  доошоо эргээд “” гэдэг газар очиж 3-4 айлаас 7 адуу 2 удаа Портер маркийн тээврийн хэрэгслээр ачиж авч ирсэн. 2019 оны 09 сарны 27-ны өдөр бид 2 адуу авахаар явж байхад Б.******* нь “ ” гэдэг газраас адуу авна. Тухайн газар луу машин явдаггүй мотоцикльтойгоо явна гэж ярьж байсан. Тэгээд маргааш нь тухайн газар луугаа явсан яваагүйг нь мэдэхгүй.  Манай хүргэн ахаас адуу авах гэж байна. Мөнгийг нь өгөхгүй бол адуугаа өгөхгүй мөнгө хийсний дараа өгнө гэж байна гэж хэлэхээр нь манай хүргэн ах 3500000 төгрөг шилжүүлсэн чинь Б.******* гэдэг залуу адуу авч ирэхгүй худлаа хэлээд хуураад явчихлаа гэж манай хүргэн  З.******* хэлж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 16-рт/

Хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтээр...32 инчийн зурагт 490000 төгрөг гэх баримт/ хх-ийн 20-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 2019 оны 09 сарын дундуур гэдэг ахаар дамжуулж З.******* ахтай танилцаад “дүү нь ажил хиймээр байна” гэж хэлсэн чинь “тэг тэг ахынхаа мал авалцаад өг цалин мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. Тэгээд би тэрнээс хойш З.******* ахад Шаврын тохой, гэх газраас З.  гэдэг ахтай явж 13 тооны адуу авч ирж өгсөн. Дахин З.******* ахын хүр дүү Тоогий гэдэг залуутай Зэгсэй гэх газрын баруун талаас очиж 7 тооны адуу авчирж өгсөн. Тэгээд би тэр өдөр З.******* ахад би маргааш нь  “уулнаас адуу авч ирнэ. Тухайн газар луу машин явдаггүй. Мотоцикльтойгоо яваад туугаад ирнэ” гэж  худлаа хэлээд маргааш нь би З.******* ах руу “адуу авахаар явж байна” гэж худлаа хэлсэн. гэдэг айлд  очоод хэсэг байж байгаад адуугаа аваад  гарах гэж байна. Энэ хүний  адууны мөнгийг  хиймээр байна гэж   хэлээд гийн  дансыг явуулсан.Удалгүй 3500000 төгрөг ороод ирэхээр нь гийн виза картыг нь аваад АТМ ороод тухайн мөнгөнөөс эхлээд 2 сая төгрөгийг аваад манай гэрийг битүүмжилсэн байсан учир Т. гэдэг хүнд 1800000 төгрөг өгөөд маргааш нь Г.Саран гэдэг шийдвэр гүйцэтгэгчид Дансран гэдэг хүний нэхэмжлэл дээр үлдсэн 200000 төгрөг дээрээ 100000 төгрөг нэмээд өгсөн. Тэгээд үлдсэн 1500000 төгрөгнөөсөө 600000 төгрөгөөр үхэр худалдаж аваад Т. гэдэг хүнд 800000 төгрөгөөр бодож үхрээ өгөөд ард нь 1000000 төгрөгний тооцоо үлдэхээр нь 7 хоногийн дараа үлдсэн 900000 төгрөгөөсөө 500000 төгрөгийг  би өгөөд манай  аав нэмж 500000 төгрөг өгөөд нийлүүлээд 1000000 төгрөгийг Т. гэдэг хүнд өгөөд хэргээ хаалгасан. Үлдсэн 400000 төгрөгийг би өөрөө хэрэглэсэн. Тэгээд байж байтал З.******* ах намайг хайж адуу авч ирнэ гэж хэлээд мөнгө авсан яасан бэ гэхээр нь би шүүхийн  шийдвэрээс манай  гэрийг хураах гээд байхаар нь  би таньд адуу авч ирж өнө гэж худлаа хэлээд таниас 3500000 төгрөг авсан юм гэж хэлсэн. Манай гэрийг битүүмжилсэн байсан учир би худлаа хэлээд мөнгө авч шүүхийн шийдвэрт өгсөн. Би З.*******аас авсан 3500000 төгрөгийг эргүүлж өгөөгүй байгаа...гэх мэдүүлэг

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар...Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 460000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн  2019 оны 04 сарын 11-ний  өдрийн  64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 280 цагийн нийтэд  тустай ажил хийлгэх  ялаар шийтгүүлж байсан гэх баримт /хх-ийн 46-рт / зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж үзэхэд: Шүүгдэгч Б.******* нь хохирогч З.*******т адуу авч өгөхөөр тохиролцон хамтран ажиллаж байгаад  2019 оны 09 сарын 26-ны  өдөр  иргэн З.*******т  “машин хүрэхгүй газар луу явж адуу авах гэж байна “ гэж хэлээд, тухайн өдрөө адуу зарах хүний эгчийн дансны дугаар гэж Д.гийн банкны 50 дугаарын  дансыг өгч, “ адуу өгөх хүн мөнгөө хийхгүй бол адуугаа өгөхгүй гэж байна” гэж худал хэлж, 3500000 төгрөгийг шилжүүлэн  авч, өөрийн шийдвэр гүйцэтгэл дэх төлбөрийг барагдуулсан хэргийн үйл баримт, бодит байдал тогтоогдож  байна.

Шүүгдэгч Б.******* нь З.*******т адуу авч өгөхөөр тохиролцон хамтран ажиллаж байх үедээ 2019 оны 09 сарын 26-ны өдөр  “машин хүрэхгүй газраас адуу авчирж өгөх гэж байна” гэж хэлээд тухайн өдрөө Д. гэгчтэй уулзаж, банкны 50 дугаарын дансыг авч, адуу зарах хүн мөнгөө бэлэн хийхгүй бол адууг өгөхгүй гэж хуурч, 3500000 төгрөгийг шилжүүлэн авч, өөрийн шийдвэр гүйцэтгэл дэх өрийг төлсөн нь  хохирогч З.*******ын...2019 оны 09 сарын 26-ны өдөр Б.******* надруу өглөө 07 цагийн үед залгаад би мотоцикльтой адуу авахаар явж байна гэж хэлээд өдөр 12 цагийн үед дахин над руу залгаад адуу авах айлдаа ирсэн байна. Ууланд эзэнтэй нь гараад сүлжээтэй газраас ярьж байна. 30 минутын дотор  энэ хүний эгчийн данс руу мөнгийг нь хийгээрэй гэж хэлээд гэдэг хүний 50 гэсэн данс өгөхөөр нь би тухайн данс руу 3500000 төгрөг хийсэн... гэх мэдүүлэг/х-ийн 7-8-рт/  гэрч З.ын өгсөн...Манай дүү З.******* Б.******* гэдэг залуу адуу авч ирнэ гэж хэлээд 3500000 төгрөг авч яваад худлаа хэлээд мэхлээд явчихлаа гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-рт/, гэрч Тогтохбаярын...манай хүргэн ах З.******* 3500000 төгрөг шилжүүлсэн чинь Б.******* гэдэг залуу адуу авч ирэхгүй худлаа хэлээд хуураад явчихлаа гэж  байсан...гэх /хх-ийн 16-рт/ мэдүүлгүүдээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 09 сарын 26- ны өдөр иргэн З.*******ыг хуурч 3 тооны адуу байна гэж худал хэлж 3500000 төгрөгийг иргэн Д.гийн 50 дугаарын банкны дансруу шилжүүлэн  авсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан...хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол...гэх гэмт хэргийн шинжийг   хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.*******ын  үйлдсэн дээрхи гэмт үйлдэлд  нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Б.******* нь  гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.*******ыг бусдыг хуурч,  өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :

 Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд хохирогч З.******* нь “3 тооны адуу байна авчирч өгнө, Адуу зарах хүн нь бэлэн мөнгө шилжүүлэхгүй  бол адуугаа өгөхгүй байна“  гэж хуурч 3500000 төгрөгийг иргэн Д.гийн 50 дугаарын банкны дансруу шилжүүлэн авсан. Хохирлоо төлүүлж авна ... гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.******* нь  хохирлыг төлөөгүй, төлж өгөхөөр хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.*******оос 3500000 төгрөгийг гаргуулан хохирогч З.*******т олгохоор тогтов.                          

                            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.******* нь   Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 460000 төгрөгөөр торгох ялаар,  мөн шүүхийн 2019 оны 04 сарын 11-ний өдрийн  64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 1-д зааснаар 280 цагийн нйитэд тустай ажил хйилгэх ялаар шийтгүүлж байсан нь  хэргийн 46 дугаар хуудас дахь  “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-, хэргийн 48-59 дүгээр хуудас дахь 27, 64 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд:Шүүгдэгч Б.******* бусдыг хуурч, 2019 оны 09 сарын 26-ны өдөр хохирогч  З.*******ын 3500000 төгрөгийг Д.гийн банкны 50 дугаарын шилжүүлэн авсан  гэмт хэрэг нь нотлогдсон тул  хуурч, өмчлөгчийн 3500000 төгрөгийг шилжүүлэн авсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулж, шүүгдэгчид  1 жил 1 сарын хорих ял оногдуулж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, зурагт битүүмжилсэнийг хэвээр үлдээж  болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  өөрчилж цагдан хорих таслан сэргйилэх арга хэмжээ авах саналтай гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь  өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа.  Эхнэр нь өвчтэй хагалгаанд орсон.3 - 5 насны 2 хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү? гэв

Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг хуурч, 3500000 төгрөгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөлж хэлсэн дүгнэлт,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирыг төлөхөө илэрхийлсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн  бол “ эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно...гэсэн  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******од  6 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн 1936000000212 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.*******оос 3500000 төгрөг гаргуулан хохирогч Б.*******т олгох, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.*******ын 32 инчийн зурагтыг битүүмжилсэн  прокурорын 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 5/116 дугаартай” Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******од шүүхээс хорих ял шийтгэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Б.*******од  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг  хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд  тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******од  6 сарын хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******од оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн 1936000000212 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж ,шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн  32 инчийн зурагтыг битүүмжилсэн  прокурорын 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 5/116 дугаартай” Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдэсүгэй. 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.*******оос 3500000 төгрөг гаргуулан хохирогч Б.*******т олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэцотод “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж  “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА