| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0346/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/370 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Буянжаргал,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Хохирогч Ц.Ө,
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Бхолбогдох эрүүгийн 1938007390448 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот өөрийн хашааны гадна машины хажууд зогслоо гэж уурлан хүүхдээ хайж явсан Ц.Өзодож зүүн дээд 1-р үүдэн шүдэнд хугарал, 2 ширхэг шүдэнд сулрал, хамрын зөөлөн эдэд няцралт, зулгаралт, зүүн нүдний зовхинд няцралт цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, духанд зулгарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Б нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот өөрийн хашааны гадна машины хажууд зогслоо гэж уурлан хүүхдээ хайж явсан Ц.Өзодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938007390448 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хашааруугаа орох гээд машинаа засмал зам дээр эргүүлэх үед гэнэт нэгэн эмэгтэй машины урдуур орж ирээд машины хаалга өөд авирахаар нь зогсоод хаалгаа онгойлгоод яах гээд байгаа юм бэ? машин доогуур орчих гээд гэж хэлсэн. Тэгтэл тухайн үед нөгөө эмэгтэй Оргил худлааны төв дээр ачаа буулгасан уу? гэж асуусан би үгүй гэж хэлсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй над руу чи буулгасан гээд согтуу янз бүрийн зүйл яриад ойлгогдоогүй байсан. Тэгээд би уурлаад эхлээд машины замаас холдуулахаар түлхээд эргээд машиндаа ороод хашааруугаа хөдлөөд явсан чинь нөгөө согтуу эмэгтэй хашааны хаалга нь дээр зэрэг гүйгээд очсон. Тэгэхээр нь би машинаас буугаад нөгөө эмэгтэйг замаас холдуулах гэтэл холдож өгөхгүй байсан. Би уур хүрээд нэг зохиж аваад машиндаа суугаад хашааруугаа ороод хашааны хаалга хаагаад гэртээ ороод унтаад өгсөн...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Өын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай хүү Эрдэнэбаатар гэртээ байхгүй байсан. Тэгээд охин Мөнхзулаас дүү чинь ирээгүй байгаа юм уу гэж асуухад Оргил бөөний төв дээр ачаа буулгаж байгаа гэж хэлсэн. Шөнө 02 цаг өнгөрч байхад хүүхдээ олж авах гээд гэрээс гараад Оргил бөөний төв рүү явсан. Тухайн үед такси барих гээд машин олдохгүй байсан болохоор төв засмал зам дагаад гэрэлд алхаж байсан чинь нэг том машин гарч ирэхээр нь нөгөө ачаа буулгаж байгаа машин нь юм байна гэж бодоод нөгөө машиныг зогсоогоод жолоочоос Оргил дээр ачаа буулгасан уу гэж асуухад нэг юм хэлээд хаалгаа хаасан. Тэгэхээр нь би дахиад хаалганаас нь татаад зогсож байхад нөгөө машины жолооч гарч ирээд намайг цохиж унагаагаад хараалын үг хэлээд зодоод байсан. Тэгээд би мөлхөөд холдоод хажуу талын хаалган дээр нь очоод би чамаас юм асуух гэж байхад гэж хэлхэд нөгөө жолооч манай хашааны үүднээс зайл гээд байсан. Тэгээд би цагдаа дагуулаад нөгөө залуугийн гэрт очиж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч П.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хүү Эрдэнэбаатар нь гэртээ ирэхгүй Оргил дээр ачаа буулгаж байна гэсэн. Тэгээд би шөнө 01 цаг өнгөрөөд унтсан чинь манай эхнэр Ц.Ө гараад хүү Эрдэнэбаатарыг авах гээд явсан юм байна дээ. Өглөө сэрсэн чинь манай эхнэрийн нүүр хавдсан хүнд зодуулсан байдалтай байхаар нь яасан юм бэ? гэж асуусан чинь нүүрээ хөнжлөөр нуугаад байсан. Тэгсэн чинь урьд шөнө Эрдэнэбаатарыг авах гэж яваад замдаа том машины хүнд зодуулсан гэсэн. Тэрнээс биш манай эхнэр хэн нэгэн хүнтэй маргалдаж зодолдоогүй. Хань бид 2 маргалдаж, муудалцаж зодолдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 544 дугаартай:
1. Ц.Өын биед зүүн дээд 1-р үүдэн шүдэнд хугарал, 2 ширхэг шүдэнд сулрал, хамрын зөөлөн эдэд няцралт, зулгаралт, зүүн нүдний зовхинд няцралт, цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, духанд зулгарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна.
3. Ц.Өын биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах 2.4.2-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг бага хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын 5% тогтонги байдлаар алдагдана гэх дүгнэлт /хх-ийн 13-р хуудас/,
Хохирогч Ц.Ө нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 35-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-34, 36-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938007390448 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Б нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот өөрийн хашааны гадна машины хажууд зогслоо гэж уурлан хүүхдээ хайж явсан Ц.Өзодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч П.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Ц.Өын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч П.Бя.ийн /хх-ийн 10-11-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 544 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-р хуудас/,
Хохирогч Ц.Ө нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 35-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч П.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч П.Б нь хохирогч Ц.Өын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч П.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч П.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 1938007390448 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Вангийн жүд П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1938007390448 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР