Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/180

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Нарантуяа

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгч С. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорТ.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч С.т холбогдох эрүүгийн 19360000002******* дугаартай, 17*******/2019/0175/Э/ индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “******* *******” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт гийн

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч С. нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-******* тоот хашаанд байрлах өөрийнхөө гэрт эхнэр О.гийн толгой болон нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, та*******дын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар та*******дын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирол төлбөргүй, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг.

Хохирогч овогт ийн гийн /ДЮ901227************** регистрийн дугаартай,29 настай, эмэгтэй,дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, ******* багийн өрхийн эмч ажилтай / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 10 дугаар сарын 27-ны орой 23 цаг өнгөрч байхад толгойгоо угаачихаад унтах гэтэл нөхөр гэрлээ унтраачихсан тэгэхээр нь би “ гэрлээ асаачих” гэхэд асаахгүй босож ирээд над руу асаагуур шидээд цохих гэхээр нь би өөдөөс нь цохиулахгүй зууралдсан.Би гэрээс явлаа гэхэд С. “очих газартай хүн сайхан юм” гээд миний зүүн талын нүд рүү цохиод ор руу савж унагаасан.Маргааш нь ажилдаа очиж чадахгүй талаар ажлынхандаа хэлэхэд тэд нар цагдаад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 9-10-р хуудас/

Гэрч Э.Алтанчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын *******-ны өглөө ажилдаа ирээд О. эмч ажилдаа ирээгүй байхаар нь 12 цагийн үед залгах гээд утсаа асаахад О.гаас “ би нөхрөөрөө нүдээ бүт цохиулчихлаа, ажилдаа очиж чадахгүйнээ” гэсэн мессэн ирсэн байсан.Тэгээд би өөртэй нь утсаар ярьчихаад цагдаад мэдэгдсэн.гэрт очиход нүд нь хөхрөөд хавдсан байсан.... гэх мэдүүлэг /хэргийн 12-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 735 дугаартай шинжээчийн...О.гийн биед зүүн нүдний алиманд цус хуралт,зүүн нүдний дээд болон доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний хэсэг болон зүүн хацар хэсгийг хамарсан цус хуралт,хүзүүний баруун хэсэгт зулгаралт,хүзүүний урд доод хэсэгт зулгаралт, хүзүүний зүүн хэсэгт зулгаралт, баруун гарын бугалганы гадна дээд хэсэгт зулгаралт, баруун гарын 2-р хурууны 3-р үений хэсэгт зулгаралт, баруун гарын 3-р хурууны 3-р үений хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хэргийн 17-р хуудас/

Шүүгдэгч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 09 дүгээр сарын 27-ны орой эхнэртэйгээ маргаад асаагуур авч шидээд, орноосоо босоод эхнэрийг газар дээр дарж унагаагаад хөл рүү нь 2 удаа өшиглөсөн.Хүүхдүүд уйлахаар нь тайвшраал сууж байтал эхнэр явлаа гээд хувцсаа аваад гарах гэхээр нь зүүн нүд рүү нь гараараа цохисон.Өмнө нь 2016 онд шинэ жилээр эхнэр согтуу ирчихээд манай ээжийг доромжлоод байхаар нь хөл рүү нь өшиглөж байсан... гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч С.т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч С. нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө эхнэр О.тай үл ялих зүйлээр шалтаглан маргаж түүний нүүрэн тус газар нь цохисноос эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь  хохирогч О.гийн мэдүүлэг, гэрч Э.Алтанчимэгийн мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн  735 дугаартай “...О.гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан..” гэх дүгнэлт, шүүгдэгч С.ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.ыг хохирогч О.гийн эрүүл мэндэд   хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д заасан ... гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч С.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцов.  

Шүүгдэгч С. нь гэр бүлийн гишүүдийн ялимгүй, үл ойлголцлолоос болж шалтгаалж гэмт хэрэг гарах болсон ба эхнэр, нөхрийн харьцааны соёлгүй байдал нөлөөлсөн гэж үзнэ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-26/,хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч О.гийн “...С. надаас уучлалт гуйж, бид эвлэрсэн.Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй”  гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.ын хувийн байдлын талаар гэрч С.Баттогтохын өгсөн...манай хүү С. нь зан ааш сайтай, хүнтэй харьцах харьцаа сайн,найз нөхөд олонтой, найз нарынхаа дунд нэр хүнд сайтай,архи хааяа уудаг, уусан үедээ зан ааш нь өөрчлөлт гарч байсныг мэдэхгүй ....  гэх мэдүүлэг / хэргийн 14-15-р хуудас/зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч С.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас:Шүүгдэгч С.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох,шүүгдэгчийн эзэмшлийн ОХУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн, 600000 төгрөгний үнэлгээ бүхий телевизийн тавиурыг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/11******* дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх гэх санал, дүгнэлт,

 Шүүгдэгч С. өөрийгөө өмгөөлж:  “Миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.Эхнэртэйгээ эвлэрсэн, хохирол төлбөргүй. Улсын яллагчийн санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг миний амьдралын боломж хувийн байдлыг харгалзан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч С. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байд*******дыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 600000 төгрөгийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.т тайлбарлаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч С. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн эзэмшлийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн зурагтын тавиурыг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5/11******* дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 1,  36.2, 36.6-36.******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт гийн ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт гийн ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 / зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.т оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгохыг ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.т тайлбарласугай.

5.Шүүгдэгч С. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн зурагтын тавиур битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5/11******* дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шүүгдэгч С.т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч С.т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.ГАНТӨГС

Top of Form