| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
| Хэргийн индекс | 201/2017/0032/Э |
| Дугаар | 2017/ДШМ/38 |
| Огноо | 2017-07-26 |
| Зүйл хэсэг | 175.3., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2017/ДШМ/38
*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Намуунзул
Прокурор С.Ариунаа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Нямсүрэн
Шүүгдэгч *******, ******* нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 06 сарын 23-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, ******* нарын давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201601000234 дугаартай хэргийг 2017 оны 07 сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1982 оны 02 сарын 22-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, дүү, хүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Хивсний ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******н *******.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1993 оны 4 сарын 07-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, овогт ын .
******* нь БНХАУлсын иргэн / /, ОХУ-ын иргэн нарын захиалгаар Монгол Улсын иргэн *******, БНХАУ-ын иргэн / /, / / нартай бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-д тарифын бус аргаар хязгаарласан бараа болох, Байгаль орчны яамны зөвшөөрөлтэйгээр улсын хилээр гаргах Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 6-д заагдсан “ховор” амьтны зэрэглэлд бүртгэгдсэн экологи эдийн засгийн үнэлгээгээр нэг бүр нь 6500000 төгрөгийн үнэтэй “хүрэн байвгайн” хойд 72, урд 64 ширхэг, нийт 234000000 төгрөгийн үнэтэй 136 ширхэг сарвуу, мөн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “Эрдэнэс”-д хамаарах, Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор “Эрдэнийн чулуу”-ны ангилалд бүртгэгдсэн 29,70 кг жинтэй 21447500 төгрөгийн үнэтэй 1 хэсэг ногоон өнгийн пийсүү /Jadeite/ чулуу, нийт 28 хэсэг 126 кг жинтэй 97000000 төгрөгийн үнэтэй цагаан, ногоон, саарал өнгийн хаш /Neprite/ чулууг ДОР улсын дугаартай Тоёота Ланд круйзер-100 маркийн авто машины шатахууны үндсэн банкинд хийж нуун далдалж 2016 оны 10 сарын 23, 26, 29, 31-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсаас “Эрээн цав” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор давтан үйлдлээр хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтрүүлсэн,
Дээрх “Эрдэнийн чулуу”-ны ангилалд бүртгэгдсэн 29.70 кг жинтэй 21447500 төгрөгийн үнэтэй 1 хэсэг ногоон өнгийн пийсүү /Jadeite/ чулуу, нийт 28 хэсэг 126 кг жинтэй 97000000 төгрөгийн үнэтэй цагаан, ногоон, саарал өнгийн хаш /Neprite/ чулуу, хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг ДОР улсын дугаартай Тоёота Ланд круйзер-100 маркийн авто машины шатахууны үндсэн банкинд хийж нуун далдалж 2016 оны 11 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга авто замын шалган нэвтрүүлэх боомтоор давтан үйлдлээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн,
******* нь БНХАУлсын иргэн / /, Оросын Холбооны Улсын иргэн нарын захиалгаар Монгол Улсын иргэн *******, БНХАУ-ын иргэн / /, / / нартай бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-д тарифын бус аргаар хязгаарласан бараа болох, Байгаль орчны яамны зөвшөөрөлтэйгээр улсын хилээр гаргах Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 6-д заагдсан “ховор” амьтны зэрэглэлд бүртгэгдсэн экологи эдийн засгийн үнэлгээгээр нэг бүр нь 6500000 төгрөгийн үнэтэй “хүрэн байвгайн” хойд 72, урд 64 ширхэг, нийт 234000000 төгрөгийн үнэтэй 136 ширхэг сарвуу, мөн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “Эрдэнэс”-д хамаарах, Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор “Эрдэнийн чулуу”-ны ангилалд бүртгэгдсэн 29,70 кг жинтэй 21447500 төгрөгийн үнэтэй 1 хэсэг ногоон өнгийн пийсүү /Jadeite/ чулуу, нийт 28 хэсэг 126 кг жинтэй 97000000 төгрөгийн үнэтэй цагаан, ногоон, саарал өнгийн хаш /Neprite/ чулууг ДОР улсын дугаартай Тоёота Ланд круйзер-100 маркийн авто машины шатахууны үндсэн банкинд хийж нуун далдалж 2016 оны 10 сарын 23, 26, 29, 31-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсаас “Эрээн цав” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор давтан үйлдлээр хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтрүүлсэн,
Дээрх “Эрдэнийн чулуу”-ны ангилалд бүртгэгдсэн 29.70 кг жинтэй 21447500 төгрөгийн үнэтэй 1 хэсэг ногоон өнгийн пийсүү /Jadeite/ чулуу, нийт 28 хэсэг 126 кг жинтэй 97000000 төгрөгийн үнэтэй цагаан, ногоон, саарал өнгийн хаш /Neprite/ чулуу, хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг ДОР улсын дугаартай Тоёота Ланд круйзер-100 маркийн авто машины шатахууны үндсэн банкинд хийж нуун далдалж 2016 оны 11 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга авто замын шалган нэвтрүүлэх боомтоор давтан үйлдлээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч ******* овогт *******н *******, овогт ын нарыг бүлэглэн, давтан үйлдлээр хязгаарласан эд зүйлийг онц их хэмжээгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1, 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хувьд ногдох хөрөнгөөс HAIR маркийн 32 инчийн 350000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хураан улсын орлого болгож, 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хорих ялаар, шүүгдэгч *******гийн хувьд ногдох 200000 төгрөгнөөс 100000 төгрөгийг хураан улсын орлого болгож, 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******д оногдуулсан 3 жил 7 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******д оногдуулсан 3 жил 7 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар ялтан нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 234000000 төгрөгийн үнэлгээтэй 136 ширхэг хүрэн баавгайн сарвуу, 29.7 кг жинтэй 21447500 төгрөгийн үнэтэй ногоон өнгийн пийсүү чулуу, 126 килограмм жинтэй, 28 хэсэг 97000000 төгрөгний үнэтэй цагаан, ногоон, саарал өнгийн хаш чулуу зэргийг хурааж, тээврийн хэрэгслийн үнэ 20000000 /хорин сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн ялтан нараас тус бүр 10000000 /арван сая/ төгрөгийг гаргуулан тус тус улсын орлого болгож, ялтан *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Samcung S5” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан *******д буцаан олгож, ялтан *******ын дугаарын, ялтан *******гийн дугаартай гадаад паспортыг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар “Бичил Глобус групп” ХХКомпанийн эзэмшлээс ДОР улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-100” маркийн машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, харин ялтан *******ын эзэмшлээс битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх, мөн ялтан *******гийн ХААН банкинд дахь тоот төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 200000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн 2017 оны 2 сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоолыг тус тус хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан нарт авсан хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2017 оны 6 сарын 23-ны өдрөөс эхлэн тоолохоор ...шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Би энэ хэргийг хийгээгүй, үйлдээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хятад иргэн Пиан нь өөрийгөө хамааралгүй гэж худал мэдүүлж байна. Энэ хүн дарга нь юм. Орчуулагч буюу хамтрагч г прокуророос тавьж явуулсанд гомдолтой байна. ******* нь энэ хэрэгт ямар ч холбоогүй, захиалгаар ямар ч ажил хийгээгүй. Орос, хятад иргэдийг танихгүй. 7150 ДОР дугаартай машиныг тоноглосныг мэдээгүй, мэдэхгүй. Уг машиныг улсын орлого болгох нь хамааралгүй. Пиан, Жэн нарын машин юм. Уг машины бензин хийдэг хэсгийг ашиглаж тоноглосныг би мэдээгүй. *******, ******* бид нараас тус бүр 10 сая төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. буюу гэдэг хүнд итгэж би амьдралаа залгуулах гэж санал болгосон ажлыг нь хийсэн. Үүнд: чихэр, гурил, давс зэргийг ОХУ-с Монголд авчирдаг байсан. Өөр зүйлгүй. энэ ажил хууль бус ажил биш гэж хэлж байсан. Жэн , 2 надад “их мөнгө өгье бид хоёрыг танихгүй гээд хэлчих, танай хууль их амархан мөнгө өгөөд болоо” гэж хэлж байсан. 2016 оны 11 сарын 7-нд баригдахад Жэн , эзэн болох хятад иргэд танай Монголын цагдаа, хуулийн байгууллагуудыг бид зохицуулна битгий ай гэж хятад иргэн болох - хэлсэн. Засварчин , нар худал мэдүүлэг өгсөнд гомдолтой байна. Хэргийг буруу тусгаарласан, эзэн болох 2 хятад иргэдийг прокурор дээрээс тавьж явуулсанд гомдолтой байна. Эдгээр Орос, хятад хүмүүсийн өмнөөс хэлмэгдэж байгаад гомдолтой байна. ******* бид хоёр хууль бус хориотой зүйл хийгээгүй учир хэрэгсэхгүй болгож чөлөөлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Миний бие болон ******* нарт шүүхээс торгууль болгосон нэг хүний 10 сая төгрөг, нийтдээ 20 сая төгрөгийг шууд төлөх боломжгүй байгаа тул “Бичил глобус” ХХК-ийн нэр дээр барьцаанд байгаа “Тоёота Ланд круйзер-100” маркийн ДОР машины үлдэгдэл болох 3500000 төгрөгийг төлж дээрх автомашины торгууль болох 20 сая төгрөгийн өрөнд улсын орлого болгуулахыг хүсэж байна. Мөн миний бие бүлэглэн, зохион байгуулалттай гэмт хэрэг хийгээгүй, хятад, орос иргэнийг огт танихгүй. Уулзаж ажил ярьж хамт явж үзээгүй. Би зүгээр л найз хүүхэн *******д тусалж машин барьж явсан. Энэ хэрэг надад огт хамаагүй болохоор үнэн зөвөөр шүүж хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нотлогдож тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
*******, ******* нар нь БНХАУлсын иргэн / /, Оросын Холбооны Улсын иргэн нарын захиалгаар БНХАУ-ын иргэн / /, / / нартай бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-д тарифын бус аргаар хязгаарласан бараа болох, Байгаль орчны яамны зөвшөөрөлтэйгээр улсын хилээр гаргах Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 6-д заагдсан “ховор” амьтны зэрэглэлд бүртгэгдсэн экологи эдийн засгийн үнэлгээгээр нэг бүр нь 6500000 төгрөгийн үнэтэй “хүрэн байвгайн” хойд 72, урд 64 ширхэг, нийт 234000000 төгрөгийн үнэтэй 136 ширхэг сарвуу, мөн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “Эрдэнэс”-д хамаарах, Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор “Эрдэнийн чулуу”-ны ангилалд бүртгэгдсэн 29,70 кг жинтэй 21447500 төгрөгийн үнэтэй 1 хэсэг ногоон өнгийн пийсүү /Jadeite/ чулуу, нийт 28 хэсэг 126 кг жинтэй 97000000 төгрөгийн үнэтэй цагаан, ногоон, саарал өнгийн хаш /Neprite/ чулууг ДОР улсын дугаартай Тоёота Ланд круйзер-100 маркийн авто машины шатахууны үндсэн банкинд хийж нуун далдалж 2016 оны 10 сарын 23, 26, 29, 31-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсаас “Эрээн цав” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор давтан үйлдлээр хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтрүүлсэн,
Дээрх “Эрдэнийн чулуу”-ны ангилалд бүртгэгдсэн 29.70 кг жинтэй 21447500 төгрөгийн үнэтэй 1 хэсэг ногоон өнгийн пийсүү /Jadeite/ чулуу, нийт 28 хэсэг 126 кг жинтэй 97000000 төгрөгийн үнэтэй цагаан, ногоон, саарал өнгийн хаш /Neprite/ чулуу, хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг ДОР улсын дугаартай Тоёота Ланд круйзер-100 маркийн авто машины шатахууны үндсэн банкинд хийж нуун далдалж 2016 оны 11 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга авто замын шалган нэвтрүүлэх боомтоор давтан үйлдлээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ер нь бол эдгээр 136 ширхэг баавгайн савар, 29 хэсэг чулууг 2016.10.16-нд яваад 2016.10.16-нд ирэхдээ, 2016.10.20-нд яваад 2016.10.20-нд ирэхдээ, 2016.10.23-нд яваад 2016.10.23-д ирэхдээ, 2016.10.25-нд яваад 2016.10.26-нд ирэхдээ, 2016.10.28-нд яваад 2016.10.29-нд ирэхдээ, 2016.10.30-нд яваад 2016.10.31-нд ирэхдээ нийт 6 удаагийн явалтаар ОХУ-аас авч ирсэн. Жень хэлэхдээ бөөгнүүлж бай, өөрсдөө ирж авна гэдэг байсан. Би авч ирээд *******ын хашаанд байх блокон байранд хийгээд дээрээс нь юмаар бүтээдэг байсан. ...йм хэрэг хийсэн нь үнэн...” гэх мэдүүлэг /4-р хавтас 93-95/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Энэ мэтчилэн нийт 11-12 удаа ОХУ руу явсан... 2016 оны 10 сард нийт 4 удаа ОХУ руу явсан. Сүүлд явсан 4 удаагийн явалтаар авч ирсэн чихэр, гурил, тос, давс зэрэг зүйлсээ БНХАУлс руу гаргаагүй байсан. Эдгээр бараанууд бүгд манай гэрт байсан. ...Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 11 сарын 07-ны өглөө 07 цаг 30 минутын үед Чадангууд буудал дээр очиж ийг аваад гэртээ очоод машиндаа чихэр, тос зэрэг хүнсний зүйлээ багтах хэмжээгээр нь бүгдийг нь ачаад 9 цаг өнгөрөөгөөд Дорнод аймгийн төвөөс Хавирга хил рүү явсан. ...Би машинд байсан зүйлсийг үнэхээр мэдэхгүй. Тэнд тийм зүйл байсан гэдгийг мэдээгүй. Албаны хүмүүс шалгаад илрүүлэхэд намайг танихгүй гэж хэлж байсан. Би их гайхсан...” гэх мэдүүлэг /4-р хавтас 78-83/,
Шүүгдэгч .Ариузулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 10 сарын 26-ны өдөр машинд шуудайтай юм хийгээд байна” гэдгийг мэдсэн. Тухайн үед “надад хэлсэн” гэх мэдүүлэг,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би д машины банк чинь ийм байна” гэдгийг хэлсэн чинь “чимээгүй, чимээгүй” гэж байсан. Тийм болохоор олон юм яриагүй.Энэ талаар өөр хүнд хэлээгүй...” гэх мэдүүлэг /2-р хавтас 223/
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 5 билүү 6 сард “Тоёота Ланд крузер-100” маркийн машиныг Да хүрээ захаас ченжээс худалдаж авсан. ...Би худалдаж аваад Дорнодын 7150 ДОР гэсэн дугаарыг авсан. ...Дараа нь гийн нэр дээр шилжүүлж өгсөн. ...Би уг машины бензин банкны дээд талыг тасдаж бензинээс өөр зүйл хийх зориулалттай болгосныг мэдэхгүй. Би тийм болгоогүй...” гэх мэдүүлэг /2-р хавтас 215/
Шүүгдэгч *******ын Е1751940 дугаартай гадаад паспортанд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2016 оны 10 сарын 23-нд орсон. гарсан /Россия. Соловьевск боомт/, 2016 оны 10 сарын 25-нд орсон, 2016 оны 10 сарын 26-нд гарсан /Россия. Соловьевск боомт/, 2016 оны 10 сарын 28-нд орсон, 2016 оны 10 сарын 29-нд гарсан /Россия. Соловьевск боомт/, 2016 оны 10 сарын 30-нд орсон, 2016 оны 10 сарын 31-нд гарсан /Россия. Соловьевск боомт/ штамп дарагдсан байв” гэж тусгагдсан байдал /1-р хавтасны 47-48/
- Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах 000040 дугаартай хуудас /1-р хавтас 4-5/ - Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 17-22/ - Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 36-37/ - Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 47-52/ - Е62103954 дугаартай LI. ZHENPENG-ий паспортын хуулбар /1-р хавтас 62/ - Туршилт хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтас 161-177/ - Бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 221-223/ - Гэрч ыг байцаасан тэмдэглэл /2-р хавтас 194-195/, - Гэрч г байцаасан тэмдэглэл /2-р хавтас 196-198/ - Гэрч г байцаасан тэмдэглэл /2-р хавтас 199-200/ -Шинжлэх ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 17-ны өдрийн №18 тоот шинжээчийн дүгнэлт /3-р хавтас 113-114/ - Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2016 оны 11 сарын 21-ний өдрийн №1060 тоот албан бичгээр ирүүлсэн чулууны тодорхойлолт, дүгнэлт /3-р хавтас 122-127/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Энэ хэрэгт БНХАУ-ын иргэн / /, / / нарыг холбогдуулан шалгаж улмаар / /, / /, / /, Оросын Холбооны Улсын иргэн нарт холбогдох эрүүгийн 201701000033 дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 26-ны өдөр тусгаарласан, түүнчлэн 2015 оны 07 сарын 01-нээс дагаж мөрдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3, мөн зүйлийн 7-д заасны дагуу мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан 4-р хавтас Эрүүгийн хэргийг нэгтгэх болон тусгаарлах тогтоол /хх-ийн 221/, гэрч /хх-ийн 225-227/, Ч.Батсүх /хх-ийн 236-237/, С.Баттөр /хх-ийн 238-240/, О.Тэмүүлэн /хх-ийн 241-242/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 228-232/, эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тогтоол /хх-ийн 244/, 5-р хавтас гэрч Х.Бямбасүх /хх-ийн 4-5/ Б.Бат-Эрдэнэ /хх-ийн 6-7/, Б.Батсүх /хх-ийн 8-9/, эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тогтоол /хх-ийн 11/, мөрдөн байцаагчийн даалгавар /хх-ийн 15/, Тагнуулын Ерөнхий газрын албан бичиг /хх-ийн 19/, эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол /хх-ийн 23-24/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хэргийг буруу тусгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүх *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ДОР улсын дугаартай Тоёота Ланд круйзер-100 маркийн авто машиныг шүүгдэгч *******ыг “Бичил Глобус” ХХКомпанийн Дорнод аймаг дахь салбартай зээлийн гэрээ байгуулж улмаар барьцаанд тавьснаар тэдний өмчлөлд шилжсэн гэж үзэж уг машиныг “Бичил Глобус” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарт олгож, машины үнэ 20000000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 10000000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэснийг хууль зөрчөөгүй гэж үзнэ.
ймд шүүгдэгч *******ын “хэргийг буруу тусгаарласан, хэргийг хэрэгсэхгүй болгох, ******* бид хоёроос тус тус 10.000.000 төгрөг гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн, шүүгдэгч *******гийн “энэ хэрэг надад хамааралгүй, 10.000.000 төгрөг төлөх боломжгүй тул Бичил голобус ХХК-иас авсан зээлийн мөнгөний үлдэгдлийг төлж 7150 ДОР дугаартай машиныг 20.000.000 төгрөгийн өрөнд улсын орлого болгуулах” гэсэн гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
*******, ******* нарт холбогдох 201601000234 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль мөрдөгдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн /Шинэчлэн найруулга/ тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан ба уг зүйл хэсэгт “хорих ял” хасагдсан тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч нарыг ялаас чөлөөлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “Шүүгдэгч ******* овогт *******н *******, овогт ын нарыг бүлэглэн, давтан үйлдлээр хязгаарласан эд зүйлийг онц их хэмжээгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “Шүүгдэгч ******* овогт *******н *******, овогт ын нарыг хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж өөрчлөн, Эрүүгийн хуулийн /Шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт *******н *******ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дуаар зүйлийн 175.3-т зааснаар оногдуулсан хувьд ногдох хөрөнгөөс HAIR маркийн 32 инчийн 350000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хураан улсын орлого болгож, 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хорих ялаас, шүүгдэгч овогт ын г мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар оногдуулсан хувьд ногдох 200000 төгрөгнөөс 100000 төгрөгийг хураан улсын орлого болгож, 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хорих ялаас тус тус чөлөөлсүгэй.
2. *******, ******* нар нь 2017 оны 06 сарын 23-ны өдрөөс 2017 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл тус бүр 31 хоног цагдан хоригдсоныг дурдаж *******, ******* нарыг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.
3. *******, ******* нарыг, хэргийг анхан шатны шүүхэд очтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахыг шүүгчийн туслах Б.Отгонсүрэнд даалгасугай.
4. *******ын “хэргийг буруу тусгаарласан, хэргийг хэрэгсэхгүй болгох, ******* бид хоёроос тус тус 10.000.000 төгрөг гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй” гэх, *******гийн “энэ хэрэг надад хамааралгүй, 10.000.000 төгрөг төлөх боломжгүй тул “Бичил голобус” ХХК-иас авсан зээлийн мөнгөний үлдэгдлийг төлж 7150 ДОР дугаартай машиныг 20.000.000 төгрөгийн оронд улсын орлого болгуулах” гэх гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
5. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧД Б.СҮХГОМБО
Ж.ДОЛГОРМАА