Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/181

 

 

 

 

                                 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Л.Мөнхцоож

Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаягаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.д холбогдох эрүүгийн 18**************002*******90219 дугаартай, 178/2019/017*******/Э/ индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл *******, эцэг, эх, ах, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* багийн *******-******* тоотод оршин суух, ПЮ9*******2412 регистрийн дугаартай, ******* овогт *******ын  

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б. нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Спортын ордны дэргэдэх засмал зам дээр - ХОҮ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдал түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй / 9 нас ******* сар *******0 хоног/ хохирогч Ц.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.ийн өгсөн... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирол төлбөр төлсөн, прокурорын санал болгосон ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн...Уг зам тээврийн осол нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэр Спорт ордны урд засмал зам дээр бага насны 7-10 орчим насны хүүхэд замын хашлага дээр суусан байдалтай уйлж байв.Мөргөсөн гэх - ХОҮ улсын дугаартай Приус-11 маркийн автомашин урсгал дагаж замаас гарч зогссон байдалтай байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 9-11-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...үзлэгийг - ХОҮ улсын дугаартай Приус-11 маркийн саарал өнгийн автомашинд хийв.Уг автомашин нь гадна харагдах байдлын хувьд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, жолооны механизм хэвийн, тормозны ажиллагаа хэвийн байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 12-14-р хуудас/

Хураан авсан камерийн бичлэгт үзлэг хийсэн...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1*******:50:58 цагт саарал өнгийн машинаас буугаад автобусны буудлаас зам хөндлөн гүйж байгаа харагдах ба мөргүүлсэн гэх машин саарал өнгийн суудлын машин эсрэг урсгалаар шулуун чиглэлд явж байсан ба 1*******:51:15 цагт тус тээврийн хэрэгслийн жолооч талын урд их гэрэлний харалдаа тааз ташаа хэсгээр мөргүүлж жолооч зүүн тийш дарсан боловч агаарт 2-******* эргэлдэж замын захад боржурны хажууд унаж байгаа харагдав.Тус хүүхэд мөргөсөн тээврийн хэрэгсэл замын баруун талд машинаа тавьж дотроос нь 2 хүн гарч ирэв... гэх тэмдэглэл.../ хэргийн 18-19-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Цагаан овогт ын гийн / ПЮ102*******020******* регистрийн дугаартай, 9 настай эмэгтэй, бага боловсролтой, сурагч/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ гараад Спортын ордон орохоор таксинд суугаад ордны замын эсрэг талд буугаад нэг машин өнгөрөөгөөд замаар гүйгээд гарах гэтэл нэг приус машин миний биений баруун ташаа харалдаа мөргөж би машинаас шидэгдэж *******гоороо газарт унасан.Би замаар гарахдаа гарцаар гараагүй, ойр хавьд гарц байхгүй байсан.Миний гуя, шилбэ, хүзүү, ******* өвдөж байгаа ... гэх мэдүүлэг / хэргийн 25-2*******-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Ц.г гэрийн гаднаас таксинд суулгаад Спорт ордон дээр буулгачих гээд явуулсан.Гэтэл 1*******:52 цагийн үед эхнэр Д.Мөнхцэцэг над руу яриад охин машинд дайруулсан байна яаралтай хүрээд ир гэхээр нь би эмнэлэг дээр явж очсон.Юу болсон талаар асуухад: охин маань Спорт ордон руу зам хөндлөн гараад гүйтэл машинд мөргүүлсэн гэсэн.Ц.гийн аарцагны яс хугарсан нуруу нь зулгарсан, тархи нь хойт талдаа хавдсан гэмтэл учирсан. Улаанбаатар хотод очиж үзүүлээд 2 сар хэвтрийн дэглэм барихаар болсон... гэх мэдүүлэг /хэргийн *******2-**************-р хуудас/

Гэрч Б.Александрын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манай нөхөр Б.Ганбат дүү Б.ийн хамт машиныхаа дугуй нөхүүлэх гээд бид нар хамт машинтай дугуй засвар орохоор явсан. Б. машин жолоодоод спорт ордны урдуур дээшээ өгсөөд явж байтал замын зүүн гар талаас гэнэт хүүхэд гүйж ирээд мөргүүлсэн.Нэг машин өнгөрөөд машины ар талаас гараад ирсэн. Би машины ард сууж явсан... гэх мэдүүлэг / хэргийн 41-р хуудас/

Гэрч Б.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... би дүү Б.ээр машин бариулаад эхнэр Б.Александрын хамт машины дугуйгаа нөхүүлэхээр дугуй засвар луу явж байсан. Спорт ордны урдуур дээшээ өгсөөд явж байтал замын зүүн гар талаас гэнэт хүүхэд гүйж ирээд мөргүүлсэн.Нэг машин өнгөрөөд машины ар талаас гараад ирсэн... гэх мэдүүлэг / хэргийн 4*******-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн *******51 дугаартай шинжээчийн “...Ц.гийн биед баруун талын суудал ясны доод салааны хугарал, *******н дагзны хуйх хэсгийн зөөлөн эдийн няцрал,духны баруун хэсэгт зулгаралт,зүүн гарын шууны гадна дээд хэсэгт зулгаралт, нурууны хэсгээр олон тооны зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Ц.гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ц.гийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хэргийн 48-р хуудас/

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5******* дугаартай замын цагдаагийн шинжээчийн “...Жолооч Б. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.*******-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж,зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байна. Явган зорчигч Ц. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.*******-д “ Явган зорчигч явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна.Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц,гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг  өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.Мөн дүрмийн 5.12-т” Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно. д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх гэх заалтуудыг зөрчсөн байна.Уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь явган зорчигч Ц.гийн буруутай үйлдлээс болж гарсан байна.Мөн замын хөдөлгөөний дүрмийн 27.2-т” Замын хөдөлгөөнд оролцогчдоос бусад иргэн хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ.10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэх дүгнэлт / хэргийн 52-р хуудас/

Замын цагдаагийн шинжээч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хяналтын камерийн бичлэгээс үзэхэд - ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваа Б. нь явган зорчигчийг харах боломжгүй, эсрэг талын урсгалд хөдөлгөөн өрнөсөн.Насанд хүрээгүй хохирогч Ц. цувраа яваа машины араас гэнэт гүйж гарч ирж байгаа тул жолооч харах боломжгүй...” гэх мэдүүлэг / хэргийн 5*******-57-р хуудас/

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *******4 дугаартай замын цагдаагийн шинжээчдийн “...Б.Батсайханы 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5******* тоот дүгнэлтэнд хариулт өгөх боломжгүй.Жолооч Б. нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.******* дахь заалтыг зөрчсөн байна.Явган зорчигч Ц. нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.*******,5,12-д заасныг зөрчсөн байна. Мөн дүрмийн 1******* дугаар зүйлийн 2.7-д :эцэг эх асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр  замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэснийг тус тус зөрчсөн.Явган зорчигч Ц. нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.*******,5.12-д “ замын хөдөлгөөнд оролцогчдоос  бусад иргэн, хуулийн этгээд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дах хэсгүүдийг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан болж байна ...” гэх дүгнэлт / хэргийн *******2-р хуудас/

Шинжээч Д.Даваасамбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 11 дүгээр сарын 0*******-ны өдрийн мөрдөн шалгах туршилтаар - ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б. нь 25км/ цаг хурдтай явж байхад хохирогч Ц. гарч ирэхэд тоормос гишгэхэд мөргөсөн гэх А цэгт хүрэхгүй зогсож байна. Мөн дахин 40-50 км/ цаг хурдтай явахад А цэгийг очиж мөргөхгүй байна.Хэрэв жолооч Б. зогсоох арга хэмжээ авсан бол А Цэг буюу Ц.г мөргөхгүй зам тээврийн осол гаргахгүй  байх бүрэн боломжтой байна гэсэн туршилт гарсан.Жолооч Б. машинаа зогсоох арга хэмжээ аваагүй гэж дүгнэлт гаргасан.Зогсоох арга хэмжээ авах бүрэн боломжтой байсан гэж туршилтаар харагдсан...” гэх мэдүүлэг / хэргийн *******5-**************р хуудас/

Мөрдөн шалгах туршил хийсэн тэмдэглэл / хэргийн 74-77-р хуудас/

Шүүгдэгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр - ХОҮ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Спорт ордны урд талын засмал замаар дээшээ чиглэлтэй явж байтал замын зүүн талаас хүүхэд гэнэт гарч ирж машины урд хэсэгт мөргүүлж замын баруун тал руу шидэгдсэн.Тухайн үед би сандарсан болохоор зогсоох арга хэмжээ аваагүй тэр чигээрээ яваад зам чөлөөлж зогсоод нөгөө мөргүүлсэн хүүхэд дээр очиход зам дээрээ доошоо хараад суусан байдалтай байсан ба өрөөсөн гутал нь зам дээр байхаар нь аваад цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 81-82-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгч Б. нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байдал нь “Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл”-д... 0.00 хувь гэх / хэргийн 7-р хуудас/   гэх баримтаар тогтоогдсон.

Шүүгдэгч Б. нь - ХОҮ улсын дугаартай Приус-11  маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5******* дугаартай шинжээчийн... Жолооч Б. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.*******-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж,зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байна.. гэх дүгнэлтээр,

Мөн хохирогч Ц. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.*******-д “ Явган зорчигч явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна.Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц,гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг  өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.Мөн дүрмийн 5.12-т” Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно. д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх гэх заалтуудыг зөрчсөн байна.Уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь явган зорчигч Ц.гийн буруутай үйлдлээс болж гарсан байна... гэх дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц. нь - ХОҮ улсын дугаартай тээврийн жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж насанд хүрээгүй хохирогч Ц.гийн  биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Ц.гийн мэдүүлэг, гэрч Б.Ганбат,Б.Алексадр нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн *******51 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 15******* дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б. нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүйгээс зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Б.ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-102/ тогтоогдож байна. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй  болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.ын “харилцан тохирсны үндсэн дээр хохирлоо барагдуулж авсан” гэх гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.ийн  хувийн байдлын талаар гэрч Ш.Пүрэвхүүгийн  өгсөн “...Ц. нь айлын 2 дахь хүүхэд,дээрээ 1 ах, дороо 2 дүүтэй,2014 онд Баян-Өлгий аймагт цэргийн алба хаасан.Ааш зангийн хувьд даруухан,хар бор ажилд сайн, шулуун шударга зантай, үг дуу цөөтэй ..” гэх мэдүүлэг / хх-*******5-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн *******.******* дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: шүүгдэгч Б.д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн...  “шүүгдэгч Б. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах прокурорын саналыг зөвшөөрч байна. Зам тээврийн осол гарахад хохирогчийн буруутай байдал нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ялыг ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Б. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэрэг хувийн байдал зэрийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй  тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй,, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, *******4.1, **************.2, **************.*******-**************.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.******* дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.ийг торгох ялын таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийг 0******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.д тайлбарласугай.

5. Шүүгдэгч Б.д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

*******.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ГАНТӨГС

Top of Form