| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0184/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/184 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцоож
Улсын яллагч Э.Ууганзаяа
Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.д холбогдох эрүүгийн 1936002230224 дугаартай, 178/2019/0184/Э/ индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******нгол улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ******* ******* Ко ХХК-д тогооч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******-*******ийн
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б. нь 2019 оны 02 дугаар сард Ховд аймгийн Жаргалант сумын нутаг Их буян зах дотор хохирогч Б.ийн Самсунг А-6 загварын 650000 төгрөгний үнэлгээтэй гар утсыг олж авсан, тухайн гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувьдаа авч завшиж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн гэх мэдүүлэг,
Хохирогч *******ин овогт гийн ийн / регистрийн дугаартай,37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Чандмань сумын дунд сургуульд багш / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би цагаан сар болохоос 2 хоногийн өмнө Их буян зах дотор явж байгаад утсаа гээгдүүлсэн. 2019 оны 03 дугаар сарын эхээр эмнэлэг дотор нэг хүн миний утсыг бариад явж байхыг манай дүү Пунсал хараад надад хэлсэн. Уг утасны гэрэн дотор манай гэр бүлийн зураг, ХААН болон Төрийн банкны картууд байсан.Тэр хүнийг Цээгий гэдэг гэж манай дүү хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 13-14-р хуудас/
Гэрч Н.Цэцэгбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Б. утас олж авсан гэж байсан.Гадна талдаа гэртэй, гэр нь чернилэн ягаан өнгөтэй, андройд утас байсан, маркийг нь анзаараагүй.Би Б. эгчээс утсыг нь гуйж 7 хоног барьж байгаад өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн *******-р хуудас/
Гэрч Б.Пунсалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Б. нь манай нөхрийн авга эгч, хохирогч Б.Ариунаа нь миний төрсөн эгч юм. Тиймээс би мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 48-р хуудас/
Гар утас үнэлсэн тухай шинжээчийн..Samsung А-6 маркийн гар утас 1 ширхэг-650000 төгрөг ...гэх дүгнэлт / хэргийн 50-р хуудас/
Шүүгдэгч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би Их буян захын машины зогсоол дээрээс гар утас олж авсан. Тэр утсаа 2019 оны 07 дугаар сарын үед Цэцэг сумын Хөшөөт тосгонд явж байгаад гээчихсэн.Хохирогчтой уулзаж хохирлыг нь барагдуулна... гэх мэдүүлэг / хэргийн 58-59-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Шүүгдэгч Б. нь 2019 оны 02 дугаар сард Ховд аймгийн Жаргалант сумын нутаг Их буян зах дотор явж байгаад Самсунг А-6 маркийн гар утсыг олж аваад өөрийн сим картаа хийж ашиглаж байсан нь уг утас бусдын өмчлөлийн гэдгийг мэдсээр байж завшсан гэм хэргийг үйлдсэн нь хохирогч Б.ийн мэдүүлэг, гэрч Н.Цэцэгбаярын мэдүүлэг, гар утас үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б. нь тухайн гар утсыг бусдын өмч гэдгийг мэдсээр байж завшсан үйлдэл нь түүнийг шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн болохыг нотолж байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-68/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Б.ийн “ хохирлоо гаргуулж авсан тул одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.гийн хувийн байдлын талаар гэрч Б.Даваагийн өгсөн...Б. нь шулуун шударга, ажилсаг,даруу төлөв зантай.Цэцэг суманд 8-р ангиа төгссөн.тогооч мэргэжилтэй ******* ******* Ко ХХК-д тогоочоор ажиллаж байгаа.Өөрийн гэсэн гэр хашаатай, Приус-20 маркийн автомашинтай, хүүхэд нь тусдаа гарсан, боломжийн амьдралтай ... гэх мэдүүлэг / хх- 47-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугшаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялын санал, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна гэх тайлбар, дүгнэлт,
Шүүгдэгч Б. өөрийгөө өмгөөлж: Миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлыг барагдуулж эвлэрсэн. Улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялыг зөвшөөрч байна, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх санал тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Б. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 500000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1, 36.2, 36.6-9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******-*******ийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******-*******ийн г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.д оногдуулсан торгох ялын 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг 03 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.д тайлбарласугай.
5.Шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Б.д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-*******7 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form