Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/185

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Раднаабазар

Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж

Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Б.т холбогдох эрүүгийн *******36000000222 дугаартай, 178/20*******/0183/Э/ индекстэй хэргийг 20******* оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 20-ны өдөр  төрсөн, ******* настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух, ************** регистрийн дугаартай, ******* ******* овогт ийн

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б. нь 20******* оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирол төлбөргүй, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг,

Хохирогч ******* ******* овогт ийн гийн / *******71021704 регистрийн дугаартай,49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,агротехникч мэргэжилтэй, өвчний учир гурпэд байдаг / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 20******* оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би охин Нинжинг эгч рүү очоод мөнгө аваад ир, ээжийнх нь бие өвдөөд байна гэхэд Нинжин гарч яваад удалгүй ирээд “ мөнгө байхгүй, өгөхгүй гэнэ” гэж хэлэхээр нь би Б.ийн гэрт ороод мөнгөө нэхэхэд “ чамд мөнгө өгөхгүй” гээд намайг галын дэгээ төмрөөр миний толгой гар луу цохихоор нь би үснээс нь зулгаагаад жижиг сандал авч шидсэн.Тэгээд гэртээ орж ирээд байж байтал Б. араас орж ирээд миний нүүрийг маажаад үснээс зулгаагаад цээж рүү хөлөөрөө өшиглөсөн.Манай охин айгаад уйлахад Б. манайхаас гарч явсан.Б. бол миний төрсөн эгч юм. Би эгчээсээ 200.000 төгрөг авах ёстой байсан, 2 сарын өмнө надаас зээлж авсан байсан... гэх мэдүүлэг /хэргийн 13-14-р хуудас/

Гэрч Ц.Галдангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...20******* оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байж байтал Б.гийн охин Нинжин орж ирээд манай эхнэрээс “ ээж таниас мөнгө аваад ир гэж байна “гэхэд нь манай эхнэр “мөнгө байхгүй” гэхэд нь гараад явсан.Удалгүй Б. манайд орж ирээд Б.тэй маргалдаад тэр хоёр хоорондоо барилцаад авахаар нь би зөрөөд гараад явсан.Миний бие өвдөөд байдаг болохоор тэр хоёрын хэрүүлийг сонсох сонирхол байгаагүй... гэх мэдүүлэг /хэргийн *******-20-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 6-7р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20******* оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 806 дугаартай шинжээчийн “...Б.гийн биед баруун талын IX хавирганы цууралт, духны дунд хэсэгт зулгаралт,духны зүүн хэсэгт зулгаралт, зүүн хацар хэсэгт зулгаралт, хамар хэсэгт зулгаралтууд,зүүн нүдний зүүн хэсэгт зулгаралт, баруун гарын бугалганы гадна дээд хэсэгт цус хуралтууд, бруун гарын шууны гадна дээд хэсэгт цус хуралт,баруун далны хэсэгт зулгаралтууд, баруун далны хэсэгт цус хуралт гэмтэл  тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хэргийн 27-р хуудас/

Шүүгдэгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”... 20******* оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.гийн охин Нинжин орж ирээд “ ээж таныг авсан 200.000 төгрөгөө өгөөч гэж байна” гэхээр нь би “мөнгө байхгүй” гэхэд Нинжин гараад явсан.Удалгүй Б. орж ирээд уурлаад над руу сандал аваад шидэхээр нь би тухайн үед барьж байсан галын дэгээ төмрөөрөө толгой руу нь цохисон.Тэгээд манайхаас гараад явсан.Тэгтэл охин Нинжин нь орж ирээд “ манай ээж гэртээ ороод аяга таваг хагалаад байна” гэхээр нь би гэрт нь ороход Б. миний үснээс зулгаахаар нь би нүүрийг нь маажаад цээж рүү нь өшиглөсөн.Би 5 хоногийн өмнө Б.гээс 200000 төгрөг зээлж авсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 31-32-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Б. нь 20******* оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн төрсөн дүү Б.тэй зээлж авсан мөнгөө өгөөгүй, мөнгө байхгүй гэснээс шалтаглан маргалдаж  түүний нүүрийг маажиж, цээж рүү нь өшиглөснөөс эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь  хохирогч Б.гийн мэдүүлэг, гэрч Ц.Галдангийн мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20******* оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн  806 дугаартай “...Б.гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан..” гэх дүгнэлт, шүүгдэгч Б.ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.ийг хохирогч Б.гийн эрүүл мэндэд   хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д заасан ... гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцов.   

Шүүгдэгч Б. нь 20******* оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн төрсөн дүү Б.тэй үл ялих зүйлээр шалтгалан маргалдаж хэрүүл үүсгэн улмаар зодоон гаргасан нь төрсөн ах, эгч дүүсийн бие биеэ хүндэтгэх харьцааг үл ойшоосноос үүссэн гэж үзнэ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-36/,хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Х.гийн “...Б.ээс эмчилгээний зардал 300.000 төгрөг авсан.Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй”  гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.ийн хувийн байдлын талаар гэрч Н.Энхбаярын өгсөн...Б. бид хоёр багаасаа нэг ангид сурч байсан багын найзууд.Б. нь даруухан, дуу цөөтэй,хүнд их тусархаг, тогтуун тайван, нийтэч хүн байгаа юм.Эцэг эхээс 6-лаа, 4 эгч, 1 дүүтэй.Урьд  өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ....  гэх мэдүүлэг / хэргийн 21-22-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Б.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох,шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны 5861099004 тоот дансанд байгаа 341085 төгрөг битүүмжилсэн 20******* оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5/124 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх гэх санал, дүгнэлт,

 Шүүгдэгч Б.ийн өмгөөлөгч Д.Нямдоржийн:  шүүгдэгч Б. нь ялимгүй зүйлээс шалтаглан дүү Б.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчтой сайн дураар эвлэрч, хохирлын 300.000 төгрөгийг төлсөн, одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчид оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Б. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 500000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.т тайлбарлаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны 5861099004 тоот дансанд байгаа 341085 төгрөг битүүмжилсэн 20******* оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5/124 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээрүлдээхийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,17.5 дугаар зүйлийн 1,  36.2, 36.6-36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт ийн ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт ийн ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.т оногдуулсан таван  зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 / таван зуун мянган/  төгрөгөөр торгохыг ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.т тайлбарласугай.

5.Шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны 5861099004 тоот дансанд байгаа 341085 төгрөг битүүмжилсэн 20******* оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5/124 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шүүгдэгч Б.т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.ГАНТӨГС

Top of Form