Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 1127

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2016/01127

                  Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тамхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, Төгөл хус хотхон, 2-р байр, 11 тоот хаягт оршин суух, Тайжууд овогт Цээлэйн Янжиндулам /рд:ХЕ45070161/-ын нэхэмжлэлтэй,

 

Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд оршин байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баасангэрэл оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Ц.Янжиндуламаас 2016 оны 9 сарын 14-ний өдөр олгосон итгэмжлэлийн дагуу шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ц.Янжиндулам нь тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Хөгжил финанс ББСБ-тай харилцан тохиролцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Янжиндулам нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан, үнэлгээг хүчингүй болгуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Янжиндулам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Ц.Янжиндулам нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР