Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/183

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүгч Б.Гантөгс, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

Улсын яллагч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Т.Батсүх

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Тилекгүл, түүний өмгөөлөгч К.Зулхаш / онлайнаар/

Шүүгдэгч М.******* түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, С.Нургайып,

Орчуулагч А.Еркегүл,

Иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэдалай

Шинжээч эмч К.Хайрат, гэрч Е.Унарбек, Б.Гүлдарайым, насанд хүрээгүй гэрч Ж.Сайлаубек нарыг оролцуулан

 Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн  шүүгдэгч М.*******т холбогдох  1813002830168 дугаартай эрүүгийн хэргийг  харьяалал тогтоосноор 2019 оны 10 дугаар сарын 10-ны  өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,  ******* оны 01 сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс-казак, бага боловсролтой ,мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-7, эх, дүү, бэр, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1-р баг Шар говь гэх газар  оршин суух, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх, ******* дугаарын регистртэй,  ******* овогт *******ын ******* / ******* хочтой/

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Яллагдагч М.*******  нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1-р багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ бага насны хүүхэд болох 11 сартай Т.Лаураг орон доогуур шидсэн, орой нь ээж М.Тилекгүлтэй марган хүүхдийн нэг талын бугуйнаас нь барьж савсан, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүүхдийг ор түшүүлж хүчээр зогсоох үед толгойгоороо газар мөргөж унасны дараа хоёр хөлний шилбэнээс нь барьж толгойг нь доош тонгойлгож савсан, өдөр нь хүүхэд сэрээд уйлахад нь хэд хэдэн удаа алгадаж зодсоны улмаас Т.Лаура нь тархины битүү хүнд хавсарсан гэмтэл болон олон эрхтний хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас барж, энэ хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг нь хохироож, хүнийг алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.7,2.8-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Цэнгэл сумын төвөөс 60 км орчим зайтай 1-р багийн нутаг дэвсгэрт Шар булаг гэх газар байрлах С.*******ын намаржаа болох 2 эсгий гэр байв.Хэрэг учрал болсон гэх эсгий гэр нь С.*******ын гэр байх ба уг гэрээс 17 метрийн зайд *******ын Асылбекийн гэр байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р х/хэргийн 10-13-р хуудас/

Цогцост үзлэг хийсэн...”Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн моргийн өрөөнд төмөр орон дээр нярайн цогцосыг улаан алаг өнгийн бүтээлгээр бүтээж тавьсан байв...70 см биеийн урттай, 0-2 орчим насны эмэгтэй нярайн цогцос байв. Цогцосны толгойд 0.6 см шар өнгийн үстэй, 2 нүд нь аниастай,амаа хагас ангайсан,ам хамар чихний хөндийгөөс гарсан ямар нэгэн шингэн зүйлгүй,хүүрийн толбо биеийн ар гадаргууд үүссэн.

Цогцосны духны зүүн талд 1.5х1.2 см хэмжээтэй дугуй хэлбэртэй хөх ягаан туяатай цус хуралттай,зүүн шанаа орчимд 0.5х0.2 см хөх ягаан туяатай цус хуралттай,дээд уруулын зүүн тал буюу завьж орчимд 1х0.6 см хөх ягаан туяатай цус хуралттай,доод эрүүний зүүн талд 0.5х0.2см хөх ягаан туяатай цус хуралттай,зүүн чихний дэлбэнгийн дотор хэсэгт 1.5х1.2 см хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн талын гар бугалганы гада хажууд 1.2х1 см цус хуралтын доод хэсэгт паралель байрлалтай 1.2х1.1 см тус тус хөх ягаан цус хуралттай,хэвлийн зүүн талд хавиргануудын доод харалдаа арьсанд 0.5х0.4 см   хэмжээ бүхий 4 ширхэг тархмал хөх ягаан туяатай цус хуралттай, баруун гарын бугалганы гадна талын дунд хэсэгт 5х2.5 см хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн талын хөлний шилбэний дунд хэсгийн гадна талын арьсанд 0.2х0.1 см хуучин тав тогтсон шархтай, цогцосны баруун талын хацар орчимд 3х1 см хөх ягаан туяатай цус хуралттай, баруун талын дээд доод эрүүний завьж орчим 3х0.1 см зурагдсан шархтай, духны баруун талд 1х0.8 см хөх ягаан туяатай цус хуралттай байв”... гэх тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 14-20-р хуудас/

Эд зүйлд / хүүхдийн модон өлгий/  үзлэг хийж хүлээлгэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 38-40-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ители овогт Салдатханы Тилекгүлийн / БА92092702 регистрийн дугаартай, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой багш мэргэжилтэй, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр охин Т.Лаурад хоол цай өгчихөөд гадна дулаахан байсан учир гадна гаргаж суулгаад өлгийг нь цэвэрлэж байтал М.******* түүнийг аваад “ энэ хүүхэд чинь яагаад хөлд орохгүй байгаа юм бэ,хөлөө тулж чадахгүй байна, энэ тахир дутуу хүүхэд, би тахир дутуу хүүхэд тэжээхгүй” гэж хэлээд охины маань бөгс, нүүрэн тус газар нь цохиж уйлуулсан.Би “ чи яагаад жоохон хүүхэд зодож байгаа юм бэ” гэхэд чи энэ хүүхдийн хөлийг тулуулж босгосонгүй гээд дахиад хэд хэдэн удаа алгадаж зодсон.

Дараа нь М.******* охиныг маань 3 удаа хүчээр албадаж өлгийг нь түшүүлж 2 хөл дээр нь босгож зогсоох үед охин толгойгоороо газар мөргөж унасан.Тэгтэл М.******* охины хоёр хөлний шилбэнээс 2 гараараа барьж байгаад толгойг нь доош тонгойлгож савалж байхаар нь би босож очоод “ одоо болно, хүүхэд чамд ямар гэм хийсэн юм бэ” гэхэд “ охин чинь унтчихлаа” гээд хүүхдийг надад өгсөн.Тэгээд охины гэрт оруулаад газарт ор засаж унтуулсан.Тэгээд гарч ааруулаа хатаачихаад ороод ирэхэд охин сэрээд уйлж байхаар нь аваад сүүг нь өгсөн.Тэр үед 15 цаг өнгөрч байсан ба охин уйлаад байхаар нь өлгийдсөн. Тэгтэл хадам ээж Замза орж ирээд намайг “ бороо орох нь, аргал түүгээд ир” гэхээр нь гэрээс гарах гэтэл охин уйлаад байсан.М.******* түүний хажууд очоод “энэ яагаад уйлаад байдаг юм бэ” гээд охиныг алгадаж байхаар нь би “хүүхэд юм чинь уйлна шүү дээ” гэж хэлээд аргал түүхээр гарсан.Нэг шуудай аргал түүгээд гэрт ирэхэд охин унтаж байсан. Тэр үед миний бие өвдөөд орж гараад байж байтал хадам ээж намайг ” чи худал өвдсөн гэж хэллээ” гээд загнасан.Орой 21 цаг болж байхад хадам дүү охин Т.Лаураг хурхирч байгаа юм биш үү аваач гэж надад хэлсэн.

Мөн гэрт байсан хадам ээж, авьсан болох Айым,Айгүл, хадам дүү Махпа, Асылбек нар бүгд надад охиныг өлгийнөөс нь тайлаад аваач гэхээр нь би охиноо тайлж авахад охины гар хөл хүйтэн болж ямар нэг хөдөлгөөнгүй болсон байсан.Гэхдээ хааяа нэг хурхирч байсан.Хадам дүү Махпа охины судсыг барьж үзээд амьд байна гэж хэлсэн.Зуухны хажууд суугаад дулаацуулах гэсэн боловч дулаацаагүй, Айым надад “ таны бие өвдөж байгаа ш дэ, хүүхдийг надад өгч бай би сүүг нь өгье” гээд аваад сүү өгөхөд бага зэрэг уух шиг болсон.Тэгээд дулаалж өлгийдөөд зуухны хажууд хэвтүүлсэн.М.*******, Ахан нар сүлжээ барьдаг газар очихоор гараад буцаж ирээд “ хүүхэд өвдсөн гэдгийг аавд чинь хэллээ, тэд эмнэлгийн машинд бензин хийгээд аваад ирэхээр боллоо “ гэсэн. Шөнө 00.30 цагийн үед миний хойт эцэг Муграж, ээж Еркетай, сумын эмч Сьез, нар ирээд хүүхдийг маань үзээд “ нас барсан байна” гэж хэлсэн.2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр М.******* охиныг минь тэвэрч байгаад “энэ хүүхэд чинь яагаад уйлаад байгаа юм, байнга уйлж байдаг” гэж загнаад орон доогуур ар нуруу, толгойн дагз хэсгээр газарт шидэж хаясан.Мөн орой нь “ энэ хүүхэд чинь яагаад хөлд орохгүй байгаа юм “гээд хэрүүл хийж байгаад намайг өшиглөж зодсон, би хүүхдээ тэвэрч байгаад хамт газарт унахад М.******* хүүхдийг аваад гараас нь барьж аваад савахад охин уйлсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 47-49-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Ж.Сайлаубекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...12 цагийн үед цай уухаар гэрт ирээд мориноос буух гэж байхад М.******* /Томпыш/  ах Т.Лаураг өлгий түшүүлээд босгож зогсоох үед хүүхэд хөл дээрэ зогсож чадалгүй бөгсөөрөө газарт суусан, тэгэхэд М.******* /Томпыш/ ах хүүхдийг дахиж дахиж өлгий түшүүлээд босгож зогсоох үед хүүхэд хөл дээрээ зогсож чадалгүй дахин суух гэж байтал түүний бөгс тус газар нэг удаа алгадаад,хүүхдийг өлгий түшүүлж зогсоох үед хүүхдийн гар өлгийгээс халтирч гулсаж байх үед М.******* /Томпыш/ ах хүүхдийн хувцасны ар нуруу бүсэлхийн хэсгээс барьж аваад толгойг нь доошоо унжуулж өргөж аваад Асылбек ахын гэрт орж гарсан. Тэгээд М.******* /Томпыш/ ах Асылбек ахын гэрээс хүүхдийг доошоо унжуулсан чигтээ гарч ирээд гэрт оруулж ирээд суулгасан. Тэгээд тэр орой хүүхдийн хурхирсан дуу чимээ гарахаар нь тайлж авсны дараа хүүхдийн цээжинд л амьтай байна, бусад бүх бие нь хөөрчихсөн байна гэж ярьцгааж байсан. М.******* /Томпыш/ ахын жинхэнэ нэрийг мэдэхгүй бид тэгж дууддаг"  гэх мэдүүлэг /1-р хх- ийн 54-57 дугаар хуудас/

Гэрч Е.Унарбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...гэрт би, М.******* /Томпыш/ Замза бид нар үлдсэн тэр үед өлгийдсөн охин уйлахад Томпыш энэ хүүхэд байнга уйлж байх юм гээд шууд очоод хацар тус газар нь хэд хэдэн удаа алгадахад нөгөө хүүхэд бүр их чанга дуугаар уйлахад нь Замза болон бид нар болиорой гэж хэлээд болиулсан юм. Нөгөө хүүхэд нэг хэсэг уйлж байгаад унтах шиг болсон Тилекгүл аргалаас ойролцоогоор 16 цагийн үед ирсэн байх ирээд хүүхэд рүү очиж хэн ч үзээгүй. Тэгээд орой 2 цагийн үед гэрт байсан Замза, Махпал, Томпыш, Айым, Ахан нар бүгд хүүхдийг Өлгийгөөс тайлж аваад хоол, цай өгөхгүй юм уу гэхэд Тилекгүл хүүхдийг өлгийгөөс нь тайлж авахад хүүхэд бүр ухаан алдсан байдалтай бие нь сул болчихсон байсан юм..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61дүгээр хуудас/,

Гэрч Е.Мугражийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...” 2018 оны 09 дүгээр сарын 04-ний шөнийн 22:28 цагийн үед манай зээ охин Лаураг өвдөж ухаан алдсан байна гэж М.******* над руу утсаар яриад сумын төвөөс эмч аваад ир гэж хэлсэн.Би эмч аваад эхнэрийн хамт шөнө М.*******ийнд очиход С.Тилекгүл ганцаараа унтаагүй байсан бусад хүмүүс унтаж байсан.Эмч хүүхдийг үзээд нас барсан байна гэсэн.Тэгтэл С.Тилекгүл “ хүүхдийг эд нар зодож алсан, намайг ч гэсэн зодоод миний бие зулбалт өгч байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 62-66-р хуудас/

Гэрч Ш.Еркетайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Гэрт ороход миний охин болох С.Тилекгүл ганцаараа унтаагүй байж байсан ба гэрт байсан бусад хүмүүс бүгд унтаж, амарч байсан. Гэрийн зуухны хажууд зээ охин болох талийгаач Т.Лаураг гудсанд ор засаж хэвтүүлсэн байсан ба хүүхдийн их эмч Сьезд Т.Лаураг үзээд хүүхэд нас барсан байна гэдгийг хэлсэн. Тэр үед С.Тилекгүл бид нарт хандаж хүүхдийг эд нар зодож алсан, намайг ч гэсэн зодсон гэдгийг хэлж уйлсан” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дугаар хуудас/,

Гэрч Х.Сьездийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Гэрийн зуухны хажууд бие нь өвдөж байгаа гэх хүүхдийг ор засаж хэвтүүлсэн байсан. Уг айлын гэрийн гэрэл бүдэг байсан ба бага зэрэг л гэрэл тусаж байсан. Миний бие хүүхдийг үзэхэд хүүхдийн бие нь хөрч, хөшиж нас барсан байсныг мэдсэн. Тэгээд би энэ хүүхэд нас барчихсан байна гэдгийг хэлэхэд тухайн гэрт унтаж байсан 8 хүнээс нэг ч хүн босож ирээд, гашуудаж эмгэнэл илэрхийлээгүй. Би ямар янзын хүмүүс бэ гэж дотроо гайхсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-74 дугаар хуудас/,

Гэрч М.Есболын / Серикбол/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... гэрт ороход  Мугражын эхнэр уйлж байсан. Гэрийн зуухны хажууд бага насны хүүхдийг хэвтүүлсэн байсан ба Сьезд эмч энэ хүүхэд нас барсан юм байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 дугаар хуудас/,

 Гэрч К.Өмиргүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Нас барсан хүүхдийн ээж болох С.Тилекгүл хүүхдийг нөхөр нь зодож амь насыг нь хохироосон гэж хэлж байсан учир миний бие энэ асуудлын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн болно" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110 дугаар хуудас/

 

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр 06-ны өдрийн ******* дугаартай “...Талийгаач Т.Лаурагийн биед тархины битүү хүнд зэргийн няцралтай, их тархины хэсэгт цус бүлээнтэй, тархины эдэд цус хуралттай,тархины хавантай, баруун ба зүүн уушиг няцарсан гэмтэл, дагз ясанд хөндлөн гишүү хэлбэрийн хугаралтай, хуйханд олон тооны тархмал дугуй хэлбэрийн цус хуралттай,бага тархинд цус хуралттай, тархины суурь хэсэгт цус хуралттай,дэлүүний няцарсан гэмтэл, зүрх болон элэгний няцарсан гэмтэл, гэдэсний чацархай орчмын няцарсан гэмтэл, нурууны 6-7-8-9-10-р бүсэлхийн нугалмын битүү няцарсан гэмтэл, цус хуралт, духны хэсэгт зүүн талд хөх ягаан өнгийн цус хуралттай,доод эрүүний зүүн талд хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн чихний дэлбэнгийн дотор хэсэгт хөх ягаан цус хуралттай, зүүн талын гарын бугалганы гадна хажууд мөн энэ цус хуралтын доод хэсэгт паралель байрлалтай хөх ягаан туяатай цус хуралттай, хэвлийн зүүн талд хавиргануудын доор харалдаа арьсанд бүхий 4 ширхэг тархмал хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай, баруун гарын бугалганы гадна талд 1х0.9 см няцарсан цус хуралттай, зүрхний булчинг үечлэн зүсэхэд цусан хангамж жигд байв.Гэдэсний чацархай орчим 8.5х4 см няцарсан цус хуралттай,цээжний хэнхэрцэг шалгахад нурууны 6-7-8-9-10-р бүсэлхийн нугалмын дискнүүд гэмтсэн цус шүүрч гарч байв.Нээж үзэхэд нугасанд няцарсан цус хуралттай, хавирга, эгэм, өвчүү, яс бүтэн гэмтэлгүй, аарцаг ууц яс, дээд доод мөчдийн яс бүтэн гэмтэлгүй. ...Дэлүү бүтэц хадгалагдсан, капсул нимгэн, цагаан зөөлц үржлийн хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, баруун талын хацар орчимд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун дээд ба доод эрүүний болон завьж орчимд зурагдсан шархтай, духны баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай зэрэг зөөлөн эдийн бэртэл зэрэг гэмтэл тогтоогдлоо, Талийгаач Т.Лаурагийн дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болно. Талийгаач Т.Лаура нь тархины битүү хүнд хавсарсан гэмтэл болон олон эрхтний хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ,Талийгаач Т.Лаурагийн уушгинд цочмог хэлбэрийн үрэвсэлтэй байна. Өөр ямар нэгэн архаг хууч өвчин үгүй, Талийгаач Т.Лаурагийн зүүн талын хөлийн шилбэний дунд хэсэгт гадна талд хуучин шархтай” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 125-126, 128-132 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц судлалын “...М.*******ийн хувьд хэрэг үйлдэх үед сэтгэцийн хувьд эрүүл, М.******* нь зөвөөр ойлгож, зөвөөр мэдүүлэг өгөх, чадвартай, М.******* нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хүлээх чадвартай, М.******* нь өөрийн харсан, сонссон зүйлийг зөв ойлгож, зөвөөр илэрхийлэх чадвартай” гэх магадлалгаа /1-хх- ийн 138-139 дугаар хуудас/,

Шинжээч К.Хайратын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...хохирогчийн биед олон эрхтний гэмтэл няцрал,шарх,цус хуралт, бэртэл гэмтлүүд шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээгээр тогтоогдсон.

 Дээрх гэмтлүүд нь 2-оос дээш буюу олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн гэмтэл болохыг шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийн задлан шинжилгээний оношийн хэсэгт тодорхой тусгасан.Энэ бүх гэмтлүүд нь хохирогч амьд байхад үүссэн гэмтлүүд болно.Тархинд байгаа цусан бүлэн цус хуралт зэрэг нь томорч амьсгал, зүрх судасны системийг дарах хүртэл тодорхой хугацаанд амьд байх боломжтой гэдэг нь цусан бүлэн цус харвалт зэрэг нь томорч хавагнаж системийн тархинд байгаа төвийг дарж үхэлд хүргэх хугацаа болно.Энэ хугацаа хүн бүрт авсан гэмтлээс шалтгаалж мөн тухайн хүний биеийн эсэргүүцэл, насны онцлогоос шалтгаалж янз бүр байна.Эмнэлгийн шинжлэх ухаанд нарийн тогтоосон хугацаа байхгүй.

Талийгаач Т.Лаурагийн биед архаг өвчний гаралтай эмгэг өөрчлөлт байгаагүй, бүтцийн өөрчлөлтөнд ороогүй,зөвхөн гэмтлийн гаралтай өөрчлөлт илэрсэн байсан.Хүүхдийн биед учирсан олон тооны хавсарсан гэмтлүүд нь зүгээр нэг өөрийн жингээр ойчих үед үүсэх гэмтэл биш.Уг гэмтлүүд мохоо зүйлээр цохих,түлхэх, шидэх, хаях үед үүсэх гэмтлүүд болно.Т.Лаурагийн биед үүссэн гэмтэл нь эрхтэн болгоныг бүхэлд нь хамарсан биш хэсэгчилсэн үүссэн учраас энэ нь өнхөрч унах үед үүсэх гэмтэл биш хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсэх гэмтэл болно.  ... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 213-214-р хуудас,3-р хх-ийн 29-р хуудас

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 22-25-р хуудас/

Хохирогч С.Тилекгүлийн мөрдан шалгах ажиллагаанд дахин өгсөн...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр охин Т.Лаурагийн хамар болон толгойн хэсгээс цус гарсан асуудал байхгүй.Тухайн өдөр М.******* намайг зодсоноос болж миний 1 сартай үр зулбасан.Би М.*******тэй гэр бүл болоод тэднийд очихдоо хүүхдийнхээ модон өлгийг авч очсон. Машинаар нүүх үед уг өлгийний толгойн хэсгийн банз модны баруун талын зах хэсгээр цуурч хагарсан байсан.Уг өлгийг хүүхэд нас барах хүртэл хадаж янзлаагүй хэрэглэж байсан.

 

Харин сүүлд өөрийнхөө төрхөмд авч ирэхэд аав Муграж банз хадаж янзалсан.2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цагийн үед М.******* хүүхдийн “ энэ хүүхэд яагаад байнга уйлаад байдаг юм бэ” гэж загнаж хүүхдийн ар нуруу, толгойн дагз хэсгээр газар хаяхад хүүхэд бид хоёрын унтдаг орны доогуур орсон байсан. Уг орны доор бидний хувцас хунар хийдэг цүнх байсан ба хүүхэд багтахаар зайтай байсан.2018 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө малд вакцин хийхээр явж байхдаа Сайлаубек мориноос унасан.Харин М.******* хүүхдийн машины копуд дээр суулгаж байхыг хараагүй... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 27-28-р хуудас/

Гэрч Б.Гүлдарайым шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 3-4-нд М.******* хүүхдээ зодоогүй,харин хүүхдийг хөлд оруулах тухай ярьж байсан. Лаура өмнө нь шатнаас унасан. Би энэ тухайгаа өмнө нь мөрдөн байцаалтанд хэлэх гэсэн боловч миний үгийг огт сонсоогүй...гэх мэдүүлэг,

Гэрч Е.Унарбекийн шүүхийн хэлэлцүүлэгт: Би М.*******ийн хүргэн нь.Тухайн үед хүргэн нь болоогүй байсан.Одоо эхнэртэйгээ Булган суманд амьдардаг.Мөрдөн байцаалтын үед мөрдөгч Мөнхдөл миний хавирга руу “яагаад хэлэхгүй байна, чи хэлэх ёстой” гээд цохисон. Мөн гарын үсэг зурахгүй бол ял шийтгэл эдлүүлнэ гэж хэлсэн. М.******* Т.Лаураг зодож цохиж байхыг хараагүй.Өмнө өгсөн мэдүүлэг худал, дарамталсан учраас тэгж мэдүүлсэн... гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Ж.Сайлаубекийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...2018 оны 09 дүгээр сарын 4-нд би хурга хариулаад явж байсан. Тухайн үед хичээл эхлээгүй байсан.М.******* /Томпыш/ ах хүүхдээ хөлийг нь доош харуулаад өргөөд явж байсан гэж мэдүүлэг өгөөгүй, цагдаагийн газарт мэдүүлэг аваад уншиж өгөөгүй, хүчээр гарын үсэг зуруулсан.Намайг харанхуй өрөөнд хорино гэж айлгасан.2018 оны 09 сарын 04-ний өдөр хонь руу явж байгаад мориноос унасан.Томпыш ах Лаураг зодож байхыг нэг ч хараагүй... гэх мэдүүлэг

Шүүгдэгч М.*******ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө чулуу хураахаар яваад өдөр цай уухаар ирэхэд хүүхэд өлгийтэй байсан. Дараа өдөр нь хүүхдийн өлгийний мод хугараад хүүхдийн чих хамарнаас цус гарсан байсан.09 сарын 04-ний өглөө малд вакцин хийлгэхээр яваад өдөр ирэхэд хүүхэд өлгийтэй байсан ба хүүхдийг өлгийнөөс гаргахад дагзнаас нь цус гарсан байсан. Өдөр 14-15 цагийн үед гэрт ирэхэд С.Тилекгүл хүүхдийг өлгийнөөсөө тайлаад аваад гадаа суулгаад хүүхдийн өлгий даавууг нь угааж байсан. С.Тилекгүл гал түлэхээр явсан байсан болохоор би хүүхдийг өргөж авч яваад Уаз 469 маркийн машины копут дээр суулгасан. Сайлаубек морьтой ирж байгаад мориноос унасан байсан болохоор түүнийг дурандах гэж байхад хүүхэд машины копутнаас унасан.Хүүхдээ эмчид үзүүлье гэхэд С.Тилекгүл “хэрэггүй” гэсэн.Малд яваад орой ирэхэд хүүхэд унтаж байсан ба өлгийнөөс нь гаргахад даавуу нь норчихсон байсан.Сумын эмч дуудахад Сьез эмч ирээд хүүхдийг үзээгүй.Хүүхэд нас барсан байна гэж хэлээд С.Тилекгүл нарыг аваад эмнэлэг рүү явсан. Орон доогуур шидсэн, зодсон гэсэн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Машины копутнаас унагааж авснаа хүлээн зөвшөөрч байна.Миний хоч нэрийг Томпыш, Тилекгүлийн хоч нэрийг Шолжах гэдэг” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Тилекгүлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүүхэд уйлахад М.******* хүүхдийг орон доогуур шидсэн.Орой нь намайг хүүхдээ хөлд оруулсангүй гээд намайг бас зодсон.Би нэг сартай жирэмсэн байгаад зулбасан.Намайг тэр гэрт очсоноос хойш хүүхдийг байнга ад үздэг байсан би тэнд очсоноос хойш би усанд ч орж үзээгүй.Эдний гэр бүлийнхэн шөнө морио эмэгтэйчүүдээр тавиулдаг байсан.2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сайлаубек морьноос унасан, ер нь дандаа морьноос унадаг.М.******* хүүхдийн хөлд оруулна гээд өлгийг нь түшүүлээд зогсооход хүүхэд унахаар нь хүүхдийг толгой руу нь цохиж, алгадсан.Асылбекийн гэр хүртэл толгойг нь доош харуулаад сэгсэрсэн.

Хүүхэд ухаан алдсан байхад хүүхэд унтсан байна гээд надад авчирч өгсөн.Тэгэхэд хүүхэд жаахан уйлсан.Би аргалд явахаар гэрээс гарахдаа эргээд харахад М.******* хүүхдийг алгадаж байсан.Орой 21 цагийн үед хүүхдийг өлгийнөөс гаргахад хүүхдийн бие хүйтэн зөвхөн судас нь цохиж байсан. Миний бие бас өвдөж байсан. Би эцэг эхдээ хэлээд тэд эмч дуудаад ирсэн.Шөнө 12 цагийн үед гэрт байсан 8 хүнээс нэг нь ч босоогүй. Би хүүхдээ хараад сууж байхад эцэг эх маань эмч авчирсан. Тэд ирээгүй бол би ч гэсэн цус алдаж үхэхээр байсан. Тэд ирээд сумын эмнэлэгт очиж шингэн хийлгэсэн.Тэднийд байх 2 сарын хугацаанд хүүхдийг маань байнга үзэн яддаг байсан.Би байнга гэрийн ажил хийдэг, намайг байхгүй үед хүүхдийг маань яадаг байсныг мэдэхгүй.Би М.*******ийг сайн мэддэгүй байсан ах маань танилцуулаад бид суусан. Хүүхдээ ээждээ үлдээх гэтэл хөхөө хөхдөг байсан болохоор авч явсан...Би хохирол 30 сая төгрөг нэхэмжилнэ.Хүүхдээ алдсан сэтгэл санааны хохирол болон өмгөөлөгч Зулхашд 700.000 төгрөг, өмгөөлөгч Сьездэд 1 сая төгрөг төлсөн эдгээр зардлыг гаргуулна гэх мэдүүлэг зэрэг баримт болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь  өөр хорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг үнэлэв.

Шүүгдэгч М.******* нь 11 сартай Т.Лаураг гэрийн гадна машины копуд дээр суулгачихаад Сайлаубекийн ирж яваад мориноос унахыг хараад дурандаж байтал хүүхэд копуднаас унасан, мөн модон өлгийний мод нь хугарч хүүхдийн толгойд цохиж гэмтэл авсан байх би хүүхдийг зодож алаагүй гэх мөн түүний өмгөөлөгч нараас шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүх хуралдаанд “зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хохирогч хэзээ аль гэмтлийг авсан нь тодорхойгүй.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй. Санаатай алсан гэх үйлдэл тогтоогдоогүй.

Харин машины копуднаас унасныг хүлээн зөвшөөрч байгаа тул болгоомжгүйгээр алсан гэж үзэх үндэслэлтэй. Мөрдөн байцаалтыг маш дутуу явуулсан хүчээр хэрэг хүлээлгэсэн.Хохирогчийг савсан, сэгсэрсэн гэж хэлж байгаа энэ 2 хоёр өөр ойлголт, гэрч нарыг зодсон, дарамталсан харанхуй өрөөнд байлгана гэж гарын үсэг зуруулсан, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, шинжээч үүргээ зөрчсөн. Хохирлыг завсарлага аваад төлөөгүй гэж эрх зүйн байдлыг хүндрүүлж болохгүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд төлсөн гэж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч ,

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй, хэн, хэзээ, хаана, хэрхэн яаж хэнийг зодсон цохисон талаар зөрүүтэй мэдүүлээгүй мэдүүлгийн эх сурвалж нь хэргийн газарт ирсэн гэрч Х.Сьезд, Е.Муграж, Ш.Еркетай, М.Есбол, К.Өмиргүль нарын мэдүүлэг, шинжээч эмчийн мэдүүлэг, шинжээчийн ******* дугаар дүгнэлтээр үгүйсгэгдэнэ.

Тухайлбал: хохирогч С.Тилекгүлийн ... 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр охин Т.Лаурагийн хамар болон толгойн хэсгээс цус гарсан асуудал байхгүй.Тухайн өдөр М.******* намайг зодсоноос болж миний 1 сартай үр зулбасан. 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цагийн үед М.******* хүүхдийн “ энэ хүүхэд яагаад байнга уйлаад байдаг юм бэ” гэж загнаж хүүхдийн ар нуруу, толгойн дагз хэсгээр газар хаяхад хүүхэд бид хоёрын унтдаг орны доогуур орсон байсан. Уг орны доор бидний хувцас хунар хийдэг цүнх байсан ба хүүхэд багтахаар зайтай байсан.2018 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө малд вакцин хийхээр явж байхдаа Сайлаубек мориноос унасан.

Харин М.******* хүүхдийн машины копуд дээр суулгаж байхыг хараагүй... гэх мэдүүлэг, шинжээч эмч К.Хайратын ... Талийгаач Лаурагийн биед архаг өвчний гаралтай эмгэг өөрчлөлт байгаагүй, бүтцийн өөрчлөлтөнд ороогүй,зөвхөн гэмтлийн гаралтай өөрчлөлт илэрсэн байсан.Хүүхдийн биед учирсан олон тооны хавсарсан гэмтлүүд нь зүгээр нэг өөрийн жингээр ойчих үед үүсэх гэмтэл биш.Уг гэмтлүүд мохоо зүйлээр цохих,түлхэх, шидэх, хаях үед үүсэх гэмтлүүд болно.Т.Лаурагийн биед үүссэн гэмтэл нь эрхтэн болгоныг бүхэлд нь хамарсан биш хэсэгчилсэн үүссэн учраас энэ нь өнхөрч унах үед үүсэх гэмтэл биш хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсэх гэмтэл болно...гэх мэдүүлгүүд болон цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байна..

Амь хохирогч Т.Лаура нь нас барах үедээ 11 сартай байсан нь хохирогчийн 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн тухай Төрсний гэрчилгээний хуулбараар / 1-р хх-ийн 243-р хуудас/ нотлогдож байна.

 

Шүүгдэгч М.******* нь онц харгис хэрцгийгээр хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Тилекгүлийн мэдүүлэг, гэрч Х.Сьезд, Е.Муграж, Ш.Еркетай, М.Есбол, К.Өмиргүль нарын мэдүүлэг, шинжээч эмчийн мэдүүлэг,

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр 06-ны өдрийн ******* дугаартай “...Талийгаач Т.Лаурагийн биед тархины битүү хүнд зэргийн няцаралттай, их тархины хэсэгт цус бүлээнтэй, тархины хавантай, баруун ба зүүн уушиг няцарсан гэмтэл, дагз ясанд хөндлөн гишүүн хэлбэрийн хугарлттай, хуйханд олон тооны дуги хэлбэрийн цус хуралттай, бага тархинд цус хуралттай, тархины суурь хэсэгт цус хуралттай, дэлүүний няцарсан гэмтэл, зүрх болон элэгний няцарсан гэмтэл, гэдэсний чацархай орчимын няцарсан гэмтэл, нурууны 6-7-8-9-10 –р бүсэлхийн нугаламын битүү няцарсан гэмтэл, цус хуралт, гэмтэл...Дэлүү бүтэц хадгалагдсан, капсул нимгэн, цагаан зөөлц үржлийн хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, баруун талын хацар орчимд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун дээд ба доод эрүүний болон завьж орчимд зурагдсан шархтай, духны баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай зэрэг зөөлөн эдийн бэртэл зэрэг гэмтэл тогтоогдлоо, Талийгаач Т.Лаурагийн дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болно, Талийгаач Т.Лаура нь тархины битүү хүнд хавсарсан гэмтэл болон олон эрхтний хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ,Талийгаач Т.Лаурагийн уушиганд цочмог хэлбэрийн үрэвсэлтэй байна. Өөр ямар нэгэн архаг хууч өвчин үгүй, Талийгаач Т.Лаурагийн зүүн талын хөлийн шилбэний дунд хэсэгт гадна талд хуучин шархтай” гэх дүгнэлт /хх-ийн 125-126 дугаар хуудас/,зэрэг баримтуудаар шүүгдэгч М.******* нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд зогсож чадахгүй, хэлд, хөлд ороогүй байдал, 11 сартайг гэдгийг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр буюу хохирогчийн биеийн дотор эрхтэнд олон тооны шарх, гэмтэл учруулж өвтгөн шаналгаж дээрх гэмтлийн улмаас зовж зүдрэхэд хүргэж хүнийг алсан гэж үзнэ.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.“гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг мөн 3.1.4.“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор заасан байдаг ба амь хохирогч Т.Лаура нь шүүгдэгч М.*******ийн дагавар охин ба өөрийн эх С.Тилекгүлийг дагаж ирсэн охин болох нь гэрч Е.Муграж, Ш.Еркетай, К.Сьезд нарын болон Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д гэр бүлийн хүчирхийллийг бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн  гэх хэлбэрээр илэрхийг хуульчилсан бөгөөд шүүгдэгч М.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс  2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүнийг удаа дараа зодож бие махбодид нь олон тооны гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийн бие махбодийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь:     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Тилекгүлийн: “2019 оны 09 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд 12 цагийн үед охиныг хөлд ордоггүй, дандаа уйлдаг, тахир дутуу гэх мэтээр хэлж нүүр, бөгс зэрэг газарт нь цохиж, орон доогуур авч шидсэн, 2 хөлнөөс барьж савсан..” гэх мэдүүлэг насанд хүрээгүй гэрч Ж.Сайлаубекийн: “...Томпыш ах хүүхдийн хувцасны ар нуруу бүсэлхийн хэсгээс барьж аваад толгойг нь доошоо унжуулж өргөж аваад Асылбек ахын гэрт орж гарсан. Тэгээд Томпыш ах Асылбек ахын гэрээс хүүхдийг доошоо унжуулсан чигтээ гарч ирээд гэрт оруулж ирээд суулгасан.” гэх мэдүүлэг гэрч  Е.Унарбекийн “...хүмүүс бүгд Томпыш ах руу хандаж чи хөлнөөс бариад толгойг нь доош харуулж барьснаас болоод хүүхэд өвдөж  ухаан алдсан гэж хэлж байхын сонссон...” гэх мэдүүлэг, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр 06-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт, шинжээч эмчийн: “...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед талийгаачийг орон доогуур ар нуруугаар болон толгойн дагз хэсгээр нь газарт шидэх болон 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 3 удаа зогсоох үед толгойгоороо унах үед тархины битүү хүнд зэргийн няцралт, цус бүлэгнэх, дагз ясанд хөндлөн гишүүн хугаралттай гэмтлүүд дээрх 2 хоногт учирах боломжтой.” гэх мэдүүлгүүд болон бичгийн баримтуудаар шүүгдэгч М.******* нь өөрийн дагавар охин 11сартай Т.Лаураг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь  тогтоогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч М.******* нь  амь хохирогчийн эсрэг хийж буй одоо болтол хөлд ордоггүй гэж хүчээр зогсоох үйлдэлийг байх ёстой, болдог зүйл гэж хандсан байдал нь гэмт хэрэг болж эсрэгээр нөлөөлсөн байна.

 Өөрөөр хэлбэл амь хохирогч 11 сартай хүүхдийг дандаа уйлдаг мөн хөлд оруулахаар хүчээр зогсоох, зогсож чадахгүй үед цохих, зодох,  савах, унахад толгой тархинд гэмтэл авах, орон доогуур шидэхэд юм мөргөх, бие махбодидоо гэмтэл авснаар  хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюултай үйлдэлийг хууль бус гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршиг буюу амь насыг нь хохироосон хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатайгаар үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч М.*******ийн амь хохирогчийг хөлд ордоггүй, дандаа уйлдаг гэх шалтгаанаар зодож, цохиж хоёр хөлний шилбэнээс барьж савах, орон доогуур нь шидсэн  үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмаар явагдаагүй, хохирогч Т.Лаурагийн хэрэгт авагдсан зураг өөр байна, гэрч Е.Унарбекийн “намайг мөрдөгч нар айлгаж цохиж мэдүүлэг авсан” гэрч Б.Гүлдарайымын “хэрэгт авагдсан хүүхдийн зураг талийгаач Т.Лаурагийн зураг биш...,надаас загнасан, хэлэх гэсэн зүйлийг бичээгүй” гэх, насанд хүрээгүй гэрч Ж.Сайлаубек “ надыг айлгаад харанхуй өрөөнд оруулна гэж гарын үсэг зуруулсан” гэж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.16 дугаар зүйлд зааснаар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгийг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч  М.*******,  гэрч Е.Унарбекийн Б.Гүлдарайым, насанд хүрээгүй гэрч Ж.Сайлаубек нар нь шүүх хуралдаанд гаргасан асуудлаар мөрдөн байцаалтын шатанд анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд хандсан талаарх санал, гомдол баримт хэрэгт авагдаагүй шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч М.*******ийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үеэс 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт байрлах Шар булаг гэх газар өөрийн дагавар охин 11 сартай Т.Лаураг дандаа уйлдаг, хөл орсонгүй гэх шалтгаанаар цохиж хөлний шилбэнээс барьж савах, шидсэнээс талийгаач  тархины битүү хүнд зэргийн няцаралттай, их тархины хэсэгт цус бүлээнтэй, тархины хавантай, баруун ба зүүн уушиг няцарсан гэмтэл, дагз ясанд хөндлөн гишүүн хэлбэрийн хугаралт, хуйханд олон тооны дуги хэлбэрийн цус хуралт, бага тархинд цус хуралт, тархины суурь хэсэгт цус хуралт, дэлүүний няцарсан гэмтэл, зүрх болон элэгний няцарсан гэмтэл, гэдэсний чацархай орчимын няцарсан гэмтэл, нурууны 6-7-8-9-10 –р бүсэлхийн нугаламын битүү няцарсан гэмтэл, цус хуралт, зэрэг гэмтлүүдээс үүдэн тархины битүү хүнд хавсарсан гэмтэл болон олон тооны эрхтний хүнд хавсарсан гэмтлийн улмаас амь насыг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д заасан “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хохирол төлөх талаар гаргасан хүсэлтийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар шүүх хуралдааныг завсарлуулав.

 

Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.******* нь 2010 оны 02 сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын  шүүхийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 2 сарын хугацаагар баривчлах ялаар шийтгүүлж байсан нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна./1хх-189,201х/

Шүүгдэгч М.******* нь 2017 оны эцсийн мал тооллогоор 3 хонь, 2 ямаа, Сайга маркын буу тоолуулсан, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг ам бүл 3, ард түмний дунд нэр хүндтэй, төлөв даруу, тусархаг гэсэн багийн засаг даргын а/545, а/544 дугаартай албан бичиг, хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгч М.*******ийн хувийн байдлын талаар гэрч Б.Болатбекийн өгсөн...Нэг багийн иргэний хувьд М.*******бек болон түүний өвөө талийгаач Субат нарын талаар сайн мэднэ.М.*******ийн зан байдлын хувьд бусадтай хатуу харгис харьцдаг, зөрүүд, багийн иргэдийн дунд нэр хүнд муутай, байнга бусадтай хэрүүл маргаан хийж явдаг залуу байгаа юм.Урьд нь эхнэртэй байсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээс эхнэр нь салаад явсан гэж сонссон.Мөн М.*******ийн төрсөн дүү Асылбек, Ахан нар ч гэсэн танхай, бусадтай маргаан зодоон хийж явдаг.М.******* хөдөө газар бэлчээрийн маргаан хийж бусадтай байнга зүй бус харьцаж явдаг ... гэх мэдүүлэг / 1-р хх-114-115-р хуудас/ зэрэг баримт  хэрэгт авагдсан байна.

  

Улсын яллагчаас: эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруу, учирсан хор уршиг, нялх хүүхдийг удаа дараа босгож зогсоох гэж зодсон.Хийсэн хэрэгтээ гэмшээгүй хүний амь нас хохирсон байхад унтаж байсан, малаа эргүүлсэн хохирол төлөөгүй байдлыг харгалзан 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, 453 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, битүүмжилсэн эд хөрөнгийг хэвээр үлдээх санал гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч М.*******ыг гэм буруутайд тооцсон тул хууль хэрэглээний тал дээр ямар нэгэн санал хэлэх зүйлгүй. Дараа дараагийн шатны шүүхэд хандах болно гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М. *******д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршиг, хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1,2.7,2.8-д зааснаар 18 жилийн хорих ял оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.******* хохирогчийн  30 сая төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, 2155000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлөх талаар шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс гаргасан санал хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг завсарлуулсан ба шүүгдэгч түүний өмөөлөгчийн зүгээс учирсан хохиролд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар гаргаж өгсөн 455.000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын дансанд байршуулсан баримтыг ирүүлсэн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч М.*******ээс 1700000 / нэг сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шинжээч, орчуулагчийг шүүх хуралдаанд оролцуулсан зардлаа шүүгдэгч М.*******ээс нэхэмжлэх эрхийг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газарт нээлттэй үлдээв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.*******ийн цагдан хоригдсон 453 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалагдах хугацаагаар хадгалахаар үлдээж, шүүгдэгч М.*******ийн нэр дээр бүртгэлтэй 3 хонь, 2 ямаа  битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5/74 дугаартай Прокурорын тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1,36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д заасан онц харгас хэрцгийгээр хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хээлийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг 18 /арван найм/                      жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 18  /арван найм/ жилийн хорих ялыг хаалтай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.*******ийн цагдан хоригдсон 453 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалагдах хугацаагаар хадгалж, шүүгдэгч М.*******ийн нэр дээр бүртгэлтэй 3 хонь, 2 ямаа  битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5/74 дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч М.******* нь хохиролд 455000 төгрөг төлснийг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч М.*******ээс 1700000 / нэг сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулж хохирогч С.Тилекгүлд олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шинжээч, орчуулагчийг шүүх хуралдаанд оролцуулсан зардлаа шүүгдэгч М.*******ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.*******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.