| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0185/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/190 |
| Огноо | 2019-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар , улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч/ хохирогч/ О.*******, түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун,шүүгдэгч/ хохирогч / Э.*******, түүний Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******, ******* ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 1936003180225 дугаартай, 178/2019/0185 /Э/ индекстэй хэргийг 2019 оны 12 сарын 10-ны өдөр хүлээн авч 2019 оны 12 сарын 11-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, оны 02 сарын 28-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс өөлд, дээд боловсролтой, хүнсний био технологийн инженер мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч дүүгийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух , аминдаа гэр-1 мотоцикль-1, Старикс маркийн машин-1, 1500 толгой малтай, ял шийтгүүлж байгаагүй, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт *******ын *******
2.Монгол улсын иргэн, оны 07 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс өөлд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух, аминдаа гэр-1, 150 толгой малтай, сарын өрхийн орлого 1 сая төгрөг, ял шийтгүүлж байгаагүй, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/ :
Шүүгдэгч О.*******, Э.******* нар нь 2019 оны 11 сарын 11-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дэвсгэр Салхитын хаг гэх газарт бэлчээрийн асуудлаас болж хоорондоо маргалдаж, харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / оны 07 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс өөлд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух, ******* дугаарын регистртэй/ ******* ******* овогт *******ын *******гийн өгсөн... “2019 оны 11 сарын 11-ний өдөр 13 цагийн үед Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонио багийн Салхитын хаг гэх газарт малаа хариулаад явж байхад О.******* гэх манай нутгийн дүү над дээр морьтойгоо ирээд манай хонийг хөөсөн. Тэгэхээр нь би намрын тарган мал хөөлөө гэж хэлсэн. Тэгтэл намайг “чи битгий хуцаад бай” гэж хэлэхээр нь барилцаж аваад тавьсан. О.*******гийн морь нь сул байсан болохоор миний мориноос үргээд явчихсан. Тэгтэл О.******* бид 2 дахиад барилцаж аваад ноцолдож байгаад О.*******гийн дээр нь дарж аваад хоолойг нь заамдаад сууж байхад О.*******гийн аав болох ******* ирсэн. Ирээд намайг барьж аваад татаж газарт унагаасан. Тэгтэл О.******* ирээд миний нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд ухаан алдсан байсан.Ухаан ороход О.******* байхгүй. ******* ах миний хажууд байсан. Тэгээд ******* ах надад чиний хонь даваад явчихлаа шүү. Цусаа угаагаад хонь руугаа яв гэж хэлсэн. Тэгээд би хонь руугаа явсан.О.******* миний нүүр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Өөр зодож цохисон зүйл байхгүй. Би О.*******гийн баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Эмнэлэгээр явж эм тариа авсан. Толгойны ТКГ-ын зураг, хөлний зураг авахуулсан. Ёстойхүүгийн эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн. Надаас нийт 500000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байгаа. Тухайн гарсан зардал нь бүгд баримтаараа байгаа. О.*******гээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / оны 02 сарын 28-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс өөлд, дээд боловсролтой, хүнсний био технологийн инженер мэргэжилтэй, хувиараа мал малладаг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух ******* дугаарын регистртэй / ******* ******* овогт *******ын *******гийн өгсөн... “2019 оны 11 сарын 11-ний өдөр 13 цагийн үед Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн “Салхитын хаг” гэх газарт малаа хариулаад явж байхад миний малын урдаас Э.******* гэх залуу малаа шахчихаад хэвтээд байхад Э.******* ирсэн. Тэгээд бид хоёр мэнд ус болоод чи яагаад малаа наашаа шахчихаад, яагаад суугаад байна залуу гэж хэлэхэд “чи өөрөө малаа аваад зайл” гэж надад хэлсэн. Тэгэхлээр би энд өвөлждөг биздээ, чи мэдэж байгаа биздээ гэж хэлэхэд, “энд чиний юм гэж ямар юм байдаг юм бэ малаа аваад зайл” гэж хэлсэн. Би “чи яагаад хүүхэд зодоод явуулчихсан юм бэ” гэж хэлэхэд ******* бүгдийг чинь шүүхэд өгнө, бүгдийг нь ална гэж хэлсэн. Тэгэхлээр нь би “чамайг тэгвэл ийшээ явуулахгүй, малаа буцаагаад аваад яв” гэж хэлэхэд надруу салаавч өгөөд чи өөрөө аваад яв гэж хэлээд миний морийг аргамжаарай бөгс хэсэгт нь цохисон. Тэгтэл миний морь үргээд таварсан. Э.******* араас хөөж ирээд миний толгой хэсэгт аргамжаарай нэг удаа цохисон. Тэгээд буцаж эргээд “би чиний малыг буцааж хөөнө харж байгаарай “гэж хэлээд миний малыг хөөгөөд доод айлын малтай нийлүүлсэн. Тэгээд миний хонийг хөөчихөөд буцаж таварч ирэхэд нь “би чиний малыг хөөгөөгүй байхад, яагаад миний толгой цохиж байгаа юм бэ” гэж асуухад Э.******* “та нарыг бүгдийг чинь ална, *******таа хэлээрэй” гэж хэлээд мориноосоо буугаад миний хөлөнд чулуугаар цохисон. Тэгтэл миний морь үргээд малынхан нөгөө талд гарсан. Тэгэхлээр би мориноосоо буугаад морио хөтлөөд очоод” яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд “чамайг ална” гэж хэлээд намайг барьж аваад, заамдаад, мордоод миний дээрээс дарж унахад нь би газар дээр өнхрөөд дээр нь гараад дээрээс нь дарахад “хоёулаа одоо болий, айлын хүмүүс хараад байна, ноолдохоо болий” гэж хэлсэн. Тэгэхэд нь Э.******* “намайг цохичих би чамайг шүүхэд өгнө” гэж хэлэхлээр нь би цохиогүй. Тэгээд Э.*******г босгоход морин дээрээ мордоод миний морийг хөөгөөд явуулчихаад буцаж ирэхэд “би чи яаж байгаа юм бэ зүгээр босож сууж байгаад яръя” гэж хэлчихээд яагаад морийг хөөж байгаа юм бэ гэж асуухад, Э.******* одоо чамайг жинхэнээсээ гэж хэлээд морьтойгоо дайраад миний нууруу хэсэгт аргамжаарай цохисон. Тэгээд бууж ирээд бид хоёр барилцаж аваад зогсож байхад ******* “чи суучих, би чамайг дүү болохоор чинь хүндэлж байна” гэж хэлэхэд би суусан. Тэгтэл миний дээрээс дараад миний баруун шанаа хэсэгт нэг удаа гараараа цохисон. Миний хүзүүнээс маажсан. Тэгээд ноцолдож байгаад би дээр нь гарч дараад би нүүр хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд дараад сууж байхад манай аав ирээд бид хоёрыг салгасан. Би Э.*******гийн нүүр хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, өөр зодож цохьсон зүйл байхгүй. Э.******* миний толгой хэсэгт цагаан өнгийн даавуун материалаар хийсэн аргамжаар цохисон. Мөн миний баруун хөл рүү чулуугаар цохьсон, баруун шанаа хэсэгт хоёр удаа цохьсон, хүзүү маажсан, баруун гарын долоовор хуруунаас хазсан. Өөр зодож цохисон зүйл байхгүй. Миний тархи хөдөлсөн байгаа, тархины хоёр талын судас нарийсаж, толгойн хоёр талд зөөлөн эдийн гэмтэл үүссэн. Баруун хөлний шагайны доод хэсэгт хөхөрсөн, хүзүү хэсэгт шалбарсан. Бид хоёр малын бэлчээрээс болж маргаан үүсээд тэгээд нэг нэгэнтэйгээ зодолдох болсон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Эмнэлэгээр явж, эм тариа авсан, толгойны КТГ-ын зураг, хөлний зураг авахуулсан, Очир-Сүлд гэх хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Надаас нийт 530000 төгрөгийн зардал гарсан. Тухайн гарсан зардал нь бүгд баримтаараа байгаа. Манай аав ямар нэгэн зодоонд оролцоогүй, бид хоёрыг зодолдож байхад ирж салгасан. Надад Э.Цагжавхлангаас ямар нэгэн нэхэмжпэх зүйл байхгүй, Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.*******ын гэрчээр өгсөн... 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 09 цагийн үед манай хүү О.******* малаа хариулахаар гарсан. Тэгээд бид гэртээ цай уучихаад тугалтай үхэрээ услахаар худаг руу явсан. Үхрээ усалж байхад “Хагийн хүүш” гэх нэртэй газрын хөдөө дээр нэг морьтой хүн морь хөөж байсан. Түүнийг морио барьж өгөх гэж байгаа юм боловуу гэж бодсон. Тэгтэл нөгөө хүн морио хөөж уул руу гаргачихаад буцаад хонин дээрээ очсон. Тэгэхлээр нь би дуран тавихад манай залуу О.*******, Э.******* хоёр байх шиг байсан. Тухайн үед 2-лаа цэнхэр дээлтэй байсан. Тэгтэл тэр хоёр ноцолдоод байх шиг харагдсан. Тэгэхээр нь би буцаад гэртээ очоод машинаа асаагаад нөгөө хоёр дээр очиход О.*******, Э.******* хоёр нэг нэгэнтэйгээ ноцолдоод байж байсан. Би тэр хоёрыг салгаад О.*******г морь луу нь хөөж явуулаад Э.*******г хажуудаа авч үлдсэн. Тэр үед Э.*******гийн зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гарчихсан байсан. Намайг очиход тэр хоёр газар дээр уначихсан нэг нэгнээ барьчихсан ноцолдож байсан. О.*******, Э.*******г цохисон эсэх талаар би хараагүй. Нэг нэгнээ цохиод цус гаргачихсан байсан...гэх мэдүүлэг / хэргийн -25-рт/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 823 дугаартай “...Э.*******гийн биед зүүн хөмсөг хэсэгт шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, хүзүүний зүүн хэсэгт зулгаралтууд, зүүн өвдөг хэсэгт зулгаралт, баруун өвдөг хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Э.*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.Тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой
Э.*******гийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй
Э.*******гийн биед учирсан дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /хх-ийн 31-32-рт/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 811 дугаартай О.*******гийн биед тархи доргилт, баруун хацар хэсэгт зулгаралт, доод уруулын баруун хэсэгт зулгаралт, доод уруулын баруун дотор хэсэгт зулгаралт, баруун доод эрүү хэсэгт зулгаралт, доод эрүүний урд хэсэгт зулгаралт, хоолой хэсэгт зулгаралтууд, баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар үений хэсэгт зулгаралт, баруун гарын 2 дугаар хурууны 3 дугаар үений хэсэгт зулгаралт, баруун хөлийн тавхайн дээд хэсэгт цус хуралт, I баруун өвдөг хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
О.*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.
О.*******гийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
О.*******гийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 35-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2019 оны 11 сарын 11-ний өдөр 13 цагийн үед Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн Салхитийн хаг гэх нэртэй газарт малаа хариулаад явж байхад О.******* ирээд бид хоёр бэлчээрээс болж маргалдаж харилцан зодолдсон. Түүний аав ирж бид нарыг салгасан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч прокурорын санал болгосон торгох ялыг зөвшөөрнө. Нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2019 оны 11 сарын 11-ний өдөр хонио хариулж яваад хохирогч Э.*******тай маргалдаж, зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрнө. Хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Прокурорын санал болгосон торгох ялыг зөвшөөрнө... гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:
Шүүгдэгч О.*******, Э.******* нар нь 2019 оны 11 сарын 11-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дэвсгэр “Салхитын хаг” гэх газарт өөр өөрсдийн хонио бэлчээрлүүлж яваад, малын бэлчээрээс болж маргалдаж, харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч О.*******,Э.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохиролгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.
Иймд шүүгдэгч Э.*******, О.******* нар нь 2019 оны 11 сарын 11-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дэвсгэр “Салхитын хаг” гэх газарт малын бэлчээрээс болж харилцан маргалдаж, шүүгдэгч Э.******* нь шүүгдэгч О.Очихүүгийн эрүүл мэндэд... тархи доргилт, баруун хацар хэсэгт зулгаралт, доод уруулын баруун хэсэгт зулгаралт, доод уруулын баруун дотор хэсэгт зулгаралт, баруун доод эрүү хэсэгт зулгаралт, доод эрүүний урд хэсэгт зулгаралт, хоолой хэсэгт зулгаралтууд, баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар үений хэсэгт зулгаралт, баруун хөлийн тавхайн хэсэгт цус хуралт “” гэх хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч О.******* нь шүүгдэгч Э.*******гийн эрүүл мэндэд ... зүүн хөмсөг хэсэгт шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, хүзүүний зүүн хэсэгт зулгаралтууд, зүүн өвдөг хэсэгт зулгаралт, баруун өвдөг хэсэгт зулгаралт.. гэх хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.*******, О.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Дээрхи гэмт хэрэг нь малын бэлчээрээс болж харилцан маргалдсаны улмаас үйлдэгджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг:
Шүүгдэгч О.*******, Э.******* нар нь харилцан маргалдаж, харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******, ******* ******* овогт *******ын ******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 52-53 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Золзаяагийн өгсөн...Э.******* даруухан дуу цөөтэй. Хүнд тусархаг, тогтуун тайван, нийтэч, бага наснаасаа мал дагаж амьдарч байгаа. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг, гэрч О.Очирбатын өгсөн... О.******* нь эцэг эхээс зургуулаа, айлын 3 дахь хүүхэд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, даруухан төлөв зантай, Улаанбаатар хотын ШУТИС- ийг био технологийн мэргэжлээр төгссөн. Гэмт хэрэг зөрчилд бхолбогдож байгаагүй...гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.*******, Э.******* нар нь харилцан төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч О.*******, Э.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч нарыг дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, торгох ял биелүүлэх хүртэл шүүгдэгч О.*******гийн 451464 төгрөг бүхий ХААН банкны 5862054233 дугаарын дансыг битүүмжилсэн, шүүгдэгч Э.*******гийн 450900 төгрөг бүхий Төрийн банкны 111600018476 дугаарын дансыг битүүмжилсэн прокурорын “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” –уудыг торгох ял биелэгдэх хүртэл тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт тайлбартаа: Шүүгдэгч О.*******, Э.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Улсыг яллагчийн санал болгосон дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрнө. Шүүгдэгч нар харицлан эвлэрсэн, нэхэмжлэх хохирол төлбөргүй гэв.
Шүүхээс шүүгдэгч О.*******, Э.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******, О.******* нарыг дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.*******, О.******* нарт оногдуулсан 460000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд тус тус хэсэгчилэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн 1936003180225 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.*******гийн 451464 төгрөг бүхий ХААН банкны 5862054233 дугаарын дансыг битүүмжилсэн, шүүгдэгч Э.*******гийн 450900 төгрөг бүхий Төрийн банкны 111600018476 дугаарын дансыг битүүмжилсэн прокурорын “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” –уудыг торгох ял биелэгдэх хүртэл, мөн шүүгдэгч нарт авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******, ******* ******* овогт *******ын ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******, ******* ******* овогт *******ын ******* нарт дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.*******, Э.******* нарт оногдуулсан дөрвөн зуун жаран мянган төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч О.*******, Э.******* нарт тайлбарласугай.
5. Эрүүгийн 1936003180225 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч О.*******гийн 451464 төгрөг бүхий ХААН банкны 5862054233 дугаарын дансыг битүүмжилсэн, шүүгдэгч Э.*******гийн 450900 төгрөг бүхий Төрийн банкны 111600018476 дугаарын дансыг битүүмжилсэн прокурорын “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” –уудыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шүүгдэгч О.*******, Э.******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА