| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оч |
| Хэргийн индекс | 2416000000002 |
| Дугаар | 2025/ХШТ/120 |
| Огноо | 2025-11-27 |
| Зүйл хэсэг | 10.1.2.2., 10.1.2.11., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2025/ХШТ/120
1.Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтын “...сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 205.920.000 (хоёр зуун таван сая есөн зуун хорин мянга) төгрөгийг...” гэснийг “...сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82.500.000 (наян хоёр сая таван зуун мянга) төгрөгийг...” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Д.-Б-ийн өмгөөлөгч Ж.Д-ийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
Ц.ОЧ
М.ПҮРЭВСҮРЭН
Ч.ХОСБАЯР