Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ193

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Б.*******, хохирогч Г. нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************. дугаар зүйлийн *******-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн  *******т холбогдох эрүүгийн *******93000000229  дугаартай, *******78/20*******8/0*******87/Э/ индекстэй хэргийг 20*******9 оны *******2 дугаар сарын *******2-ны  өдөр  хүлээн  авч  20*******9 оны *******2 сарын *******-ны өдөр   хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд *******994 оны 02 сарын 0*******-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, ард халх, тусгай дунд боловсролтой,барилгачин, сантехникч, гагнуурчны мэргэжилтэй, ам бүл-7, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн -0 тоотод оршин суух хаягтай, Баян- Өлгий аймгийн 33******* дүгээр ангид ахлагчийн ажилтай, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 700000 төгрөг, ******* 94020*********************  регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******  

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/:

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 20*******9 оны ************** сарын *******-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” клаб баарны гадна иргэн Г.тэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,Эрүүгийн хуулийн  тусгай ангийн **************. дугаар зүйлийн *******-д заасан гэмт хэрэгт холбогджээ. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Мөрдөн  шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-4******* тоотод оршин суух, *******995 оны *******0 сарын 2-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эх дүүгийн хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, *******95*******02*******0 дугаарын регистртэй / ******* овогт ийн гийн өгсөн... 20*******9 оны ************** сарын *******-ны шөнө “Х” клаб бааранд найз нарынхаа хамт сууж байгаад гадна гараад тамхи татаж байтал Б.******* манай найз Гандөштэй маргалдаад байхаар нь би очоод “ боль” гэж хэлсэн. Тэгтэл чамд ямар хамаатай юм гээд толгой руу юугаар цохисон мэдэхгүй 2-3 удаа цохисон. Толгойноос цус гараад цагдаа, эмнэлэг дуудаад эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Би тухайн үеийн зарим зүйлийг санахгүй байгаа. Нэлээн архи уусан байсан. Мөн урууланд нэг удаа цохисон. Би *******ыг цохиогүй. Бид хоёр урьд өмнө маргалдаж байгаагүй. Миний толгой өвдөж  байна. Улаанбаатар хот руу явж үзүүлэх шаардлагатай. Эмчилгээний зардалд *******000000 төгрөг нэхэмжилнэ. Толгойноос идээ гараад байнга цэвэрлүүлж байна ... гэх мэдүүлэг.

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Батсэлэмийн өгсөн...20*******9 оны ************** сарын *******-ны орой Х клаб бааранд найзуудтайгаа байж байгаад гараад иртэл 00-ийн өрөөнөөс Б.*******, Г. хоёр маргаж, гадаа гарч ирээд маргалдаад байхаар нь салгасан. Тэр хоёр юунаас болж маргасан талаар сайн мэдэхгүй. Хэн нэгнийгээ хэрхэн цохисон талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг / хэргийн *******5 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Түвшинсанаагийн өгсөн...20*******9 оны ************** сарын *******- ны орой “Х клаб” бааранд  сууж байгаад гадна гараад тамхи татаад зогсож байтал Г. нэг залуутай маргалдаад байхаар нь баарлуу авч орсон. Тухайн залуугаас салгаж авахад Г.гийн духнаас цус гарч байсан. Толгойн араас нь бололтой хүзүү нь цус болсон байсан. Зодсон залууг харсан, өмнө нь хараагүй залуу байсан. Юугаар хэрхэн цохисныг хараагүй. Лавл маргалдаад зогсож байсан... гэх мэдүүлэг / хэргийн ******* дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Дүүрэнбаярын өгсөн...20*******9 оны ************** сарын *******-ны орой “Х клаб”  бааранд найзуудтайгаа байж байгаад гараад иртэл надтай хамт явсан *******, хоёр хоорондоо маргалдаж байсан. Тэгээд очиж салгасан. Юунаас болж маргалдсан талаар мэдэх зүйл байхгүй. Б.******* нь Баян- Өлгий аймгийн Сагсай сумын 33******* дүгээр ангид ажиллаж байгаа...гэх мэдүүлэг / хэргийн *******7 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20*******9 оны ************** сарын *******9-ний өдрийн 8*******7 дугаартай ... Г.гийн биед дагзны зүүн дээд хэсэгт шарх, дунд хэсэг зулгаралтууд, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, дээд уруулын дотор дунд хэсэгт зулгаралт, зүүн гарын бугалганы урд хэсэгт зулгаралт, зүүн гарын тохой хэсэгт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.

Г.гийн биед учирсан дээрхи гэмтэлүүд нь мохоо зүйлийн зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

Г.гийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн ерөнхий  чадвар тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй.

Г.гийн биед учирсан гэмтлүүд нь “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох  журам”-ын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт/ хэргийн 22 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...20*******9 оны ************** сарын *******-ны орой “Х клаб” бааранд  найзуудтайгаа сууж байгаад гараад иртэл надтай хамт явсан Сайханбаяр Г.тэй 00- өрөөнөө маргалдсан гарч ирсэн. Тэгээд юунаас болсны мэдэхгүй би нэг мэдсэн Г.тэй маргалдаж байсан. Манай найз нар салгасан. Би түүний толгойн  тус газар гараараа цохисон байсан. Маргааш нь миний биед  ил харагдах шарх сорив байгаагүй тул Г. намайг цохисон зүйл байхгүй. Би нэлээн согтуу байсан тул зарим зүйлийг санахгүй байгаа. Г.д 200000 төгрөг өгсөн боловч буцаагаад өгсөн байсан. Хохирол төлсөн асуудал байхгүй.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг    зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:  Шүүгдэгч Б.******* нь 20*******9 оны ************** сарын *******-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “Х клаб” бааранд найз нарын хамт архи ууж сууж байгаад тухайн барааны гадна хохирогч Г.тэй маргалдаж түүний толгой нүүр хэсэгт цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...дагзны зүүн дээд хэсэгт шарх, дунд хэсэг зулгаралтууд, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, дээд уруулын дотор дунд хэсэгт зулгаралт, зүүн гарын бугалганы урд хэсэгт зулгаралт, зүүн гарын тохой хэсэгт зулгаралтууд...гэх гэмтлийг учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж,   хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлд  заасан  хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Шүүгдэгч Б.*******ын  20*******9 оны ************** сарын *******-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х клаб” баарны гадна хохирогч Г.тэй маргалдаж, түүний  толгой болон нүүр хэсэгт цохиж, шинжээчийн дүгнэлтэр тогтоогдсон ... дагзны зүүн дээд хэсэгт шарх, дунд хэсэг зулгаралтууд, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, дээд уруулын дотор дунд хэсэгт зулгаралт, зүүн гарын бугалганы урд хэсэгт зулгаралт, зүүн гарын тохой хэсэгт зулгаралтууд...гэх хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.  дугаар зүйлийн *******-д заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************. дугаар зүйлийн *******-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Дээрхи гэмт хэрэг нь архидан согтуурсны улмаас үйлдэгджээ. 

                    Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг:

 Хохирогч Г. нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд *******000000 төгрөг гаргуулах, Улаанбаатар хот руу эмчилгээнд явах зардлаа гаргуулна...гэж мэдүүлж байгаа боловч энэ талаархи нотлох баримтаа  шүүхэд ирүүлээгүй байх тул Г. нь  эмчилгээний зардал болон Улаанбаатар хотод эмчлүүлсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдав. 

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  ******* овогт *******ийн ******* нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн  30 дугаар  хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.*******ийн өгсөн...Б.******* нь хүмүүжилтэй, шударга , муу зуршил байхгүй, хүний үгнээс гардаггүй, тусархаг, даруу төлөв зантай. Бидний гэр бүл дундын амьдралтай. Б.*******т өөрт ногдох хөрөнгө байхгүй. Бид нарын амьдарч байгаа гэр болон  зурагт, хөргөгч нь бидний дундын хөрөнгө. Б.******* нь  урьд нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг, гэрч Б.Отгонтөгсийн өгсөн...Би Б.*******ын нагац эгч нь. Б.******* нь сурлага хүмүүжилтэй, муу зуршил байхгүй, эцэг эх дүү нарын хамт амьдардаг. Б.******* нь урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэгээр  тогтоогдож байна.

 Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх  болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.******* нь  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************. дугаар зүйлийн *******-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Б.*******ыг  зургаан зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний,  зургаан зуун  мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, торгох ял биелүүлэх хүртэл түүний дундын эзэмшлийн тошиба маркын 42 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 20*******9 оны *******2 сарын 0-ны  өдрийн 5/*******30  дугаартай  “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг торгох ял биелэгдэх хүртэл тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.*******  өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын санал болгосон  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  зургаан   зуун  мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч , 2 сарын  хугацаанд  хэсэгчилэн төлөх саналтай байна гэв.

Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************. дугаар зүйлийн *******-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************. дугаар зүйлийн *******-д  зааснаар шүүгдэгч  Б.*******ыг зургаан зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний  зургаан  зуун   мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан  00000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн *******93000000229 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******ын дундын эзэмшлийн  тошиба маркын 42 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 20*******9 оны *******2 сарын 0-ны  өдрийн 5/*******30  дугаартай  “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг торгох ял биелэгдэх хүртэл , мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******7 дугаар зүйлийн *******7.4, 3.******* дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн *******,2,4 дэх хэсэг,  3., 3.7, 3.8,3.*******0,3.*******3  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************. дугаар зүйлийн *******-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************. дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг   зургаан зуун   нэгжтэй тэнцэх хэмжээний   зургаан зуун   мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 00000  төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн   төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******т  тайлбарласугай.

5.Эрүүгийн *******93000000229 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  нь  цагдан хоригдсон хоноггүй дурдаж, хохирогч Г. нь  эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай. 

. Б.*******ын дундын эзэмшлийн “Тошиба” маркын 42 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 20*******9 оны *******2 сарын 0- ны  өдрийн 5/*******30  дугаартай  “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг торгох ял биелэгдэх хүртэл  хэвээр үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Б.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА