| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0188/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/194 |
| Огноо | 2019-12-17 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 136002170237 дугаартай 178/2016/0188/Э/ индекстэй хэргийг 201 оны 12 сарын 16-ны өдөр хүлээн авч, 12 сарын 17- ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух хаягтай, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн - тоотод түр оршин суух ,
Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 1 оны 04 сарын 26- ны өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.
2001 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,
Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Д.*******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон,
Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 121/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж, уг ялаас чөлөөлж байсан, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрээс 201 оны 08 сард нууцаар, хууль бусаар, бусдын 1 тооны үхэр буюу бод малыг хулгайлж 201 оны 08 сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэр 0-0 тоотод байрлах амбаартаа нядалж байгаад баригдсан, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч Х.*******т 450000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Хэргийн газар хийсэн...Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 0-0 тоот хашаанд иргэн Д.*******ын нүүрсний амбаарт үйлдэгдсэн байв. Хэргийн газарт ирэхэд хашаа нь банз болон шавар блокоор барьсан ертөнцийн зүгээр урд зүгрүү харсан төмөр ногоон өнгийн даамантай хашаа байх ба хашаан дотор ороход зүүн хойд буланд нэг давхар ногоон өнгийн байшинтай залган урд талдаа шавар амбаартай. Уг амбаараар дотогшоо ороход монгол гэрийг хурааж өрсөн модон банз гал зуух цэнхэр сав угаалгын машин угаалтуур, цаасан хайрцаг уут гэх эд зүйлүүд байх ба уг амбаараар дамжин ар талд нь залгаа нүүрсний амбаарлуу ордог хаалгаар дотогшоо ороход уг амбаарын голд гэдэс дотрыг нь гаргасан, арьсыг нь өвчсөн зүүн гуяыг нь салган тавьсан байдалтай үхэр байв. Улаан алаг үхрийн баруун урд хөл нь цагаан байв. Уг үхрэнд өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй байв. Үзлэгээр үхрийн арьс толгой эд мөрийн баримтаар хураа авав...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14-рт/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлээр... Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 0-0 тоот хашаанд 201 оны 08 сарны 15-наас 201 оны 08 сарын 16-нд шилжих шөнө иргэн Д.******* нь өөрийн эзэмшлийн амбаартаа бусдын 1 тооны үхэр нядалж алсан гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газрын үзлэгээр хураан авсан 1 тооны үхрийн арьс толгойг эд мөрийн баримтаар хураан авч гэрэл зураар бэхжүүлэв гэх баримт/хх-ийн 17-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд...хохирогч /Ховд аймгийн Буянт сумын багт оршин суух, 153 оны 02 сарын 01-нд Мянгад суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй тэтгэвэрт ******* дугаарын регистртэй/ ******* овогт *******ийн *******ийн өгсөн... Манайх гэрээрээ 201 оны 06 сарын 20-ны үед Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрт зусланд гарч зуссан. Манайх зусланд гарахдаа өөрийн эзэмшлийн 6 тооны монгол үхэр, 13 тооны сарлагтай гарсан юм. Монгол үхрийн хувьд 2 тооны эм, 2 тооны эм бэлхүүс улаан алга үхэр, 1 тооны эм халтар үхэр, 1 тооны хоо халзан үхэр байсан. Манай үхэр бэлчээрт өөрсдөө гараад буцаад хотондоо хүрээд ирдэг байсан юм. Намар болоод манай үхэр Буянт сумын гол руу явчихдаг байсан. Энэ жилийн хувьд манай эм үхрүүд сувай буюу тугал байхгүй байсан болохоор зарим үедээ хотондоо ирж хонохгүй хээр хонодог байсан. 201 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би хоо халзан бяруу өтчихсөн байсан. Өтийг нь түүгээд бэлчээрт нь гаргаад явуулсан. Тэр оройгоо манай үхэр бэлчээрээсээ хотондоо ирж хоноогүй. Манайх гэрээрээ Буянт сумын гол багийн “Шалбын хаяа” гэх нэртэй газар луу намаржаандаа 201 оны 08 дугаар сарын 20-ны өдөр буухад манай үхэр ирчихсэн байсан. Би үхрүүдээ бүртгэж үзэхэд нэг тооны цагаан алаг 5 настай эм үхэр дутуу байсан. Тэр үед би айлын үхэртэй хамт байгаа байх гэж бодоод хэсэг зуур сураглаж хайж байтал миний бие өвдөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Намайг эмнэлэгт хэвтсэнээс хойш тэр үхрийг гадуур хайсан хүн байхгүй. Тэр үед би болон манай гэр бүлийнхэн цагдаагийн байгууллагад үхрээ алдсан талаар мэдэгдээгүй. 201 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай нутгийн С.Гантулга гэх залуу миний дугаар луу залгаад “Facebook”-д танай хайгаад байгаа үхэртэй адил үхэр олдсон гэж цагдаагийн байгууллагаас зарлаж байна та очиж уулзаач” гэхээр нь би цагдаагийн байгууллага дээр ирж толгой, арьстай зургийг нь харахад манай алга болсон үхэр мөн байсныг таньсан. Би ямар шинж тэмдгээр нь таньж байна гэхээр нь уг үхэрний чихэнд ямар нэгэн им тамга байхгүй, бүсэлхий цагаан, нуруу орчим бор өнгийн тохом алаг, зүүн урд хөлийн тавхайн дээд хэсэгт цагаантай байснаар нь таньж байна.Манайх үхрээ хариулгатай байлгадаггүй юм. Манай үхэр бэлчээрт гараад буцаад өөрсдөө хотондоо ирдэг юм. Би Д.*******, Б.Баттулга гэх хүмүүсийг танихгүй . Надад бол ямар нэгэн гомдол санал нэхэмжпэх зүйл алга үхэр олж өгсөн явдалд маш их баярлаж байна. Үнэлгээний мэргэжилтэн Ч.Мөнхцоозын үнэлгээтэй танилцууллаа. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт алга байна...гэх мэдүүлэг / хх-ийн 21-21рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Отгонжаргалын гэрчээр өгсөн...201 оны 06 сарны 20-ны үед Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрт зусланд гэрээрээ гарч зуссан юм. Манайх зусланд гарахдаа өөрийн эзэмшлийн 6 тооны монгол үхэр, 13 тооны сарлагтай гарсан юм. Монгол үхрийн хувьд 2 тооны эм хөх үхэр, 2 тооны эм бэлхүүс улаан алга үхэр, 1 тооны эм халтар үхэр, 1 тооны хоо халзан бяруу байсан. Манай үхэр бэлчээрт өөрсдөө гараад буцаад хотондоо хүрээд ирдэг байсан юм. Намар болоод манай үхэр Буянт сумын гол руу өөрсдөө явчихдаг байсан. Энэ жилийн хувьд манай эм үхрүүд сувай буюу тугал байхгүй байсан болохоор зарим үедээ хотондоо ирж хонохгүй хээр хонодог байсан. 201 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бэлчээрт гарч яваад тэр оройгоо манай үхэр бэлчээрээсээ хотондоо ирээгүй. Манайх гэрээрээ Буянт сумын гол багийн “Шалбын хаяа” гэх нэртэй газар луу намаржаандаа 201 оны 08 дугаар сарын 20-ны өдөр орж буухад манай үхэр ирчихсэн байсан. Тэр үед нөхөр бид хоёр үхрүүдээ бүртгэж үзэхэд нэг тооны бүслүүр цагаан алга 5 настай эм үхэр дутуу байсан. Тэр үед цагдаагийн байгууллагад үхрээ алдсан талаар мэдэгдээгүй. 201 оны 12 дугаар сарын 03- ны өдөр манай нутгийн С.Гантулга гэх залуу манай нөхрийн дугаар луу залгаад “Facebook”-д танай хайгаад байгаа үхэртэй адил үхэр олдсон гэж цагдаагийн байгууллагаас зарлаж байна та очиж уулзаач “ гэхээр нь нөхөр бид хоёр цагдаагийн байгууллага дээр ирж үхрийн толгой, арьстай зургийг харахад манай алга болсон үхэр мөн байсан. Бид хоёр ямар шинж тэмдгээр нь таньж байна гэхээр нь уг үхэрний чихэнд ямар нэгэн им тамга байхгүй, бүсэлхий цагаан, нуруу орчим бор өнгийн тохом алаг, зүүн урд хөлийн тавхайн дээд хэсэгт цагаантай байснаар нь таньж байна. Манайх үхрээ хариулгатай байлгадаггүй юм. Манай үхэр өөрсдөө бэлчээрт гараад буцаад өөрсдөө хотондоо ирдэг юм. Урд өмнө хариулж байгаагүй.Манай алдагдсан үхрийг Сайн мэдэх хүмүүс гэвэл нөхөр бид хоёр л мэднэ...гэх мэдүүлэг / хэргийн 23-24-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.*******ын гэрчээр өгсөн...201 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ эхнэр С.Энхбаяр, 4 хүүхдийн хамт өнжсөн. Манай үхэр өглөө 07 цагийн үед бэлчээрт гараад орой 18-1 цагийн үед хашаандаа ирдэг юм. Үхэр ирэх цаг болж байсан болохоор би “тугал хаана байгаа, барьж уясан эсэхийг харах” гээд гарахад манай үхэр урдаас цувраад ирж яваа харагдсан. Манай үхрийг дагаад араас нь 6 тооны үхэр ирж байсан. Тэгээд би ямар учиртай үхэр болохыг нь харахад хоёр буурал эм үхэр, хоёр нь улаан алаг үхэр, улаан бяруу, хар өнгийн гунжин үхэр байсан. Тэр үхрүүд манай хашааны урд талын зүлгэн дээр идээшлээд байж байсан. Тэр үед би гэртэй ороод зурагт үзээд байж байхад манай хамаатны хүн Б.Баттулга гаднаас орж ирээд мэнд ус болоод цай уугаад хэсэг сууж байгаад би Б.Баттулгад чи орой манай гэрээр хүрээд ирээрэй би төв орж хүмүүстэй уулзах гэсэн юм гэхэд Б.Баттулга за гэж хэлээд явсан. Орой 21 цагийн үед гэрээс гараад ирэхэд манай үхрийг дагаж ирсэн үхрнүүд манай хашааны урд талын зүлгэн дээр байж байхаар нь хашаанаас цагаан өнгийн уяа аваад тухайн үхрүүд дээр явж очоод бага насны улаан алаг гунжин эм үхрийг нь барж аваад хашааны гадна талын шонгоос барьж уячихаад гэртээ орсон. Би орой 22 цагийн үед гэрээсээ гараад хашаан дотор байж байхад машины гэрэл гараад манай хашааны ар талын хаалга дээр ирээд зогсчихоор нь явж очоод уулзсан юм. Би Б.Баттулгад хэлэхдээ ”би нэг үхэр алах гэсэн юм. Чи туслаад алаад өгөөч” гэхэд Б.Баттулга ямар учиртай үхэр юм бэ гэхээр нь миний өөрийн үхэр байгаа юм. Надад бас мөнгөний хэрэг гараад маргааш бас хурим найрын ажилтай гэж хэлсэн юм. Тэгтэл Б.Баттулга ямар учиртай болоод шөнө үхэр алж байгаа юм гээд дургүйцэхээр нь өдөр гаргахаар халуун ялаа их гараад хэцүү шүү дээ гэж хэлсэн юм. Тэгээд Б.Баттулга надтай хамт гаргалцахаар болоод бид хоёр хашааны гадна байсан үхрээ хашаан дотор байх нүүрсний амбаар луу оруулаад алсан юм. Үхрээ алаад дотор гэдсийг нь гаргаад арьсыг нь өвчөөд нэг гуяыг нь салгаад байж байтал цагдаагийн алба хаагч нар ирээд ямар учиртай үхэр шөнө орой болсон хойно алж байгаа талаар асуухаар нь би болсон хэргийн талаар бүгдийг үнэн зөв хэлсэн. Тэр үед Б.Баттулга айгаад явчихсан юм шиг байна. Надад мөнгө хэрэг болоод байсан юм. Манай эхнэр, хүүхдүүд гэртээ унтаж амарч байсан. Намайг үхэр алж байгааг мэдээгүй.Намайг харсан хүн байхгүй байхаа гэж бодож байна. Цагдаагийн алба хаагч нар ирснийг бодоход хэн нэгэн хүн харж үзсэн байх. Надад бод мал гээд байх юм байхгүй. Манай хашаанд байгаа 5 эм үхэр, 3 тугал бол манай аавын мал байгаа юм. Би зуны цагт хараад сүүг нь хэрэглэдэг юм.Б.Баттулга нь хувиараа таксинд явдаг юм. Гэрийн хаягийг нь сайн мэдэхгүй байна. Б.Баттулгатай би үгсэн тохирсон юм байхгүй. Би Б.Баттулгад худлаа хэлсэн юм. Энэ гэмт хэргийг үйлдэх нь миний санаа байсан юм...гэх мэдүүлэг / хэргийн 25-26-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баттулгын гэрчээр өгсөн... 201 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би гадуур таксинд явж байсан. Орой 1 цагийн үед би Д.*******ын гэрийн ойролцоо хүн буулгачихаад Д.*******ын гэрээр яваад ороход Д.******* гэртээ бага хүүхэдтэйгээ хамт байж байсан. Эхнэр С.Энхбаяр нь гадна үхрээ саагаад байж байх шиг байсан. Тэр үед Д.******* чи орой хүрээд ирээч гэхээр яах гэж байгаа талаар асуухад чамтай уулзах уулзаа байна гэж надад хэлсэн. Тэгээд би орой 22 цагийн үед Д.*******ын хашааны ар талын хаалга дээр ирж зогсоод хашаан дотор ороод ирэхэд Д.******* хашаан дотор байж байсан. Тэгээд надад Д.******* хэлэхдээ “би нэг үхэр алах гэсэн юм. Чи надад туслаад алалцаад өгөөч” гэхэд нь би ямар учиртай үхэр юм бэ гэхэд миний өөрийн үхэр байгаа юм. Надад бас мөнгөний хэрэг гараад маргааш бас хурим найрын ажилтай гэж хэлсэн юм. Би Д.*******аас “ямар учиртай болоод шөнө үхэр алж байгаа юм” гэхэд “өдөр гаргахаар халуун ялаа их гараад хэцүү шүү дээ” гэж хэлсэн юм. Тэгээд Д.*******тай хамт гаргалцахаар болоод хашаан дотор байх нүүрсний амбаар луу оруулаад апсан юм. Үхрээ алаад дотор гэдсийг нь гаргаад арьсыг нь өвчөөд нэг гуяыг нь салгаад байж байтал хашааны гадна цагдаагийн алба хаагч нар ирэхээр нь айсандаа зугтаачихсан юм. Д.*******ын эхнэр, хүүхдүүд гэртээ унтаж амарч байсан. Бид хоёрыг үхэр алж байгааг мэдээгүй. Би Д.*******ыг хулгайн хууль бус үхэр нядалж алж байна гэж бодоогүй мэдээгүй. Д.*******аас хулгайн хууль бус үхэр биш биздээ гэж асуухад үгүй миний өөрийн үхэр байгаа юм. Надад бас мөнгөний хэрэг гараад маргааш бас хурим найрын ажилтай гэж хэлсэн. Яаж мэдсэн гэхээр сүүлд цагдаагийн алба хаагч нар ирэхээр нь хууль бус үхэр байсан юм байна гэж мэдээд зугтаасан юм...гэх мэдүүлэг / хэргийн 27-28-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Энхбаярын гэрчээр өгсөн...201 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ нөхөр, хүүхдүүдийн хамт өнжсөн. Орой 1 цагийн үед манай саадаг үхэр урдаас ирээд би гадна гараад үхрээ саагаад байж байхад манай гэрт манай нөхрийн хамаатан Б.Баттулга ирж харагдсан. Үхрээ 1:40 минутын үед сааж дуусаад гэртээ ороод ирэхэд манай гэрт манай нөхөр, 3 хүүхдийн хамт байж байсан. Би нөхрөөсөө Б.Баттулгыг ямар ажлаар яах гэж ирсэн талаар асууж сонирхоогүй. Тэр оройгоо манай гэр бүл зурагтаа үзэж байгаад би 21 цаг өнгөрөөд 3 хүүхдийн хамт унтаж амарсан.“Тэр үед нөхөр Д.******* гэрт орж гараад байж байсан. Нэг сэрэхэд 01 цагийн үед гаднаас хүн орж байх шиг байсан. Тэгээд намайг дуудахаар нь гайхаад хартал хоёр цагдаагийн алба хаагч байсан."Тэр хоёр цагдаа надаас манай нөхрийг асуухаар нь би сайн мэдэхгүй намайг унтаж амрах гэж байхад гэртээ байсан. Одоо хаашаа явсан талаар сайн мэдэхгүй байна” гээд хэлээд гэрийн гадна гараад байж байхад манай нөхөр хашааны арын хаалгаар ганцаараа ороод ирсэн. Би нөхрөөсөө юу болоод байгаа талаар асуулгүй гэртэй ороод орондоо ороод хэвтсэн. Манайд Б.Баттулга дахиж ирснийг би мэдээгүй. Орой унтаж байхад гадна ямар нэгэн дуу чимээ гарсан үгүйг сайн мэдэхгүй. Урд өмнө Д.*******, Б.Баттулга нар манай хашаанд болон амбаарт үхэр алж нядалж байсан удаа байгаагүй. Манай үхэр 1 цагийн үед урдаас цувраад ирж байхад араас нь 6-7 тооны үхэр дагачихсан ирж явж харагдсан. Тухайн үхрүүд нь хар, улаан алаг үхэр байх шиг харагдсан байсан анзаарч хараагүй. Тэр үхрүүд нь манай урд талын зүлэг дээр идээлээд байж байсан. Манай үхэр шууд хашаандаа ороод ирсэн...гэх мэдүүлэг / хэргийн 30-31-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Гантулгын гэрчээр өгсөн...Би Х.******* гэх айлд хэдэн тооны ямар зүсмийн Монгол үхэр байдаг талаар мэднэ. Х.*******т 2 тооны эм хөх үхэр, 2 тооны эм бэлхүүс улаан алга үхэр. 1 тооны эм халтар үхэр, 1 тооны хоо халзан бяруу байдаг юм. 201 оны 08 дугаар сарын сүүлээр 0 дүгээр сарын эхээр манай айлууд Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэр “Шалбагын хаяа” гэх нэртэй газарт Намаржаанд буучихсан байхад Х.******* нь манай нэг тооны эм бэлхүүс улаан алга үхэр алга болчихсон байна. Чи сураглаж харж яваарай гэхээр нь за гэж хэлээд таньж мэдэх хүмүүсээс сураглаж явсан газраа харж явдаг байсан. 201 оны 12 дугаар сарын 03-ны орой “Facebook”-д ороход Ховд аймгийн Цагдаагийн газар гэсэн хаяг дээр эм бэлхүүс улаан алга үхрийн зураг тавьчихсан уг үхэр олдсон талаар мэдээлэл байхаар нь Х.******* ахын дугаар луу залгаад та цагдаагийн газар очоод уулз таны үхэр олдсон юм шиг байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 35-рт/
Мал үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтээр шүдлэн эм үхэр 1 ширхэг 450000 төгрөг гэх баримт //х-ийн -рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...201 оны 08 сарын 15-ны орой манай үхэртэй хамт ирсэн үхэрнээс нэг тооны эм үхрийг Баттулгын хамт амбаартаа нядалж байгаад цагдаагийнханд баригдсан. Хохирогчийн хохирлыг төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж үзэхэд: Шүүгдэгч Д.******* нь 201 оны 08 сарын 15-ны шөнө өөрийнхөө үхэрнүүдийг дагаж ирсэн бүсэлхий цагаан, нуруу орчим бор өнгийн тохом алаг, зүүн урд хөлийн тавхайн дээд хэсэгт цагаантай шүдлэн насны эм үхрийг Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 0-0 тоот хашаанд нядалж байгаад цагдаагийн эргүүл хийж байсан албан хаагч нарт баригдаж, Д.******* нь бусдын малыг нядалж байгаагаа хүлээн зөвшөөрч, улмаар цагдаагийн байгууллагаас тухайн үхрийг алдсан хохирогчийг олж тогтоохоор “Facebook”-д зарлал тавьсныг гэрч С. Гантулга нь хохирогч Х.*******т мэдэгдэж, тухайн үхэр нь Ховд аймгийн Буянт сумын гол багийн малчин Х.*******ийн үхэр болох нь тогтоогдож, Д.******* нь хохирогчид учруулсан хохирол болох үхрийн үнэ 450000 төгрөгийг төлсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.*******ын өөрийнх нь мэдүүлснээр өөрийн үхрийг дагаж ирсэн гэх бусдын нэг тооны үхрийг шөнийн цагаар барьж авч, амбаартаа нядалж байгаад цагдаагийн эрүүлийн албан хаагч нарт баригдаж, улмаар бусдын үхрийг нядалж байгаагаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл нь...бусдын мал хулгайлсан...гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснар гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Д.*******ын үйлдсэн дээрхи гэмт хэрэгт нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.******* болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Д.*******ыг бусдын мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.******* нь...өөрт учирсан хохирлыг төлж өгсөн талаархи хүсэлтийг Цагдаагийн байгууллагад гаргасан нь /хх-ийн 85-рт/ дахь хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******ыг хохирогч Х.*******т учруулсан хохирол 450000 төгрөгийг төлсөн гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Д.******* нь хохирогчид учруулсан хохирол үхрийн үнэ болох 450000 төгрөгийг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Д.******* нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 1 оны 04 сарын 26-ны өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,
Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,
Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Д.*******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон,
Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 121 а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж, уг баривчлах ядаас чөлөөлж байсан нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 68-84 дүгээр хуудас дахь 117 дугаартай захирамж, 70 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, 148 дугаартай шийтгэх тогтоол, 21 дугаатай шийтгэх тогтоол, 12/ А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тус тус тогтоогдож байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Д.******* нь бусдын 1 тооны үхэр хулгайлсан гэмт хэрэг нь нотлогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчид 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, хохирогчид төлөх 1 үхрийн үнэ 450000 төгрөгийг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээх саналтай гэв.
Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч өмгөөлж гаргасан дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хохирол төлсөн зэргийг харгалзан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж өгнө үү? гэсэн саналтай байна гэв.
Шүүхээс шүүгдэгч Д.*******ыг бусдын мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шйитгэж, хохирогчид төлөх 1 үхрийн үнэ 450000 төгрөгийг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн 136002170237 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж шүүхэд ирүүлсэн 1 тооны үхрийн арьс, үхрийн толгой зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн 136002170237 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 тооны үхрийн арьс, үхрийн толгой зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 450000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч Д.*******д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын *******д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч Д.*******д “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА