Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2025/ХШТ/122

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны 149 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.И-аас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болох 6.050.000 /зургаан сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж бага насны хохирогч Э.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Э нарт олгож” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан гомдлын “...сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 6.050.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох” гэсэн хэсгийг хангасугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                           Ч.ХОСБАЯР

 

            ШҮҮГЧ                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                Ц.ОЧ

 

                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                     

                                                     Б.ЦОГТ