Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 159

 


    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    
 1. Шүүгдэгч Ч.Быг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
         
       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   
            
    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Ч.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний цагдан хоригдсон 39 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт  эд мөрийн баримт, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс   гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд  1 000 000 төгрөг төлсөн,  хохирогч С.Н сэтгэл санааны хохиролд 19,000,000 /арван есөн сая/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол,  хор уршгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг  тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА