| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0280/И |
| Дугаар | 328 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 328
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Хаан банкны Замын-Үүд салбарын /утас 70527375/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг Хорио цээрийн 24-01 тоотод оршин суух Хөхнүүд овогт Батцэнгэлийн Ариунтунгалаг /РД: ЕЛ80050403 yтас: 96710708/,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг Хорио цээрийн 24-01 тоотод оршин суух Дархан овогт Батцэнгэлийн Ариунмонгол /РД: ЕЛ79011105, утас: 96610013/,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг Хорио цээрийн 24-01 тоотод оршин суух Их монгол овогт Алтангэрэлийн Тогтохбаяр /РД:ЕЮ8105102, утас: 99024504/ нарт холбогдох
“Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү нийт 4,505,748 төгрөг” гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Ариунтунгалаг, А.Тогтохбаяр нар нь 2013 оны 12 сарын 16-ны өдөр ЗГ/326/13 тоот зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Уг зээлийн үлдэгдэл нь 5,206,884 төгрөг байхад нь нэмэлт цалингийн зээлээр 3,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 8,206,884 төгрөгийн зээл авсан. Анхны зээлэн дээр Б.Ариунтунгалагийн гэр бүлийн хүн болох А.Тогтохбаяр нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. Дараагийн нэмэлт зээлэн дээр Б.Ариунтунгалагийн эгч Б.Ариунмонгол хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. Анх авсан зээлийн гэрээний үүргийн хугацаа дуусаагүй байгаа учир уг зээлийг үндсэн зээлдэгч Б.Ариунтунгалаг, зээлдэгчийн гэр бүлийн хүн А.Тогтохбаяр, төрсөн эгч Б.Ариунмонгол нараас нэхэмжилж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4.3 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 4,150,287 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,461,553 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,071 төгрөг, нийт 6,614,911 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч Б.Ариунтунгалаг нь Бетот ХХК-д ажиллаж байхдаа энэ зээлийг авсан ба өнөөдрийн байдлаар тухайн компани нь Замын-Үүд дэх үйл ажиллагаагаа зогсоосон. Б.Ариунтунгалаг, А.Тогтохбаяр болон түүний эгч Б.Ариунмонгол нарт зээлээ төлөхийг олон удаа хэлж шаардсан боловч зээл төлөх сонирхолгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлахгүй, зээл төлөгдөхгүй өнөөдрийн байдлаар 241 хоног хугацаа хэтэрч байна. Үүнд үндсэн зээлийн төлбөр 4,056,597 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 426,598 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 22,553 төгрөг нийт 4,505,748 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Билгүүнбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус банк нь Б.Ариунтунгалаг, Б.Ариунмонгол, А.Тогтохбаяр нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Б.Ариунтунгалаг, Б.Ариунмонгол нарын гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч А.Тогтохбаяраас татгалзаж байна. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.
Хариуцагч Б.Ариунмонгол, Б.Ариунтунгалаг нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Ариунтунгалаг, Б.Ариунмонгол нар нь Хаан банкны Замын-Үүд салбарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Эхний ээлжид 2016 оны 12 дугаар сарын 05-ны гэхэд 1,500,000 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.
Хариуцагч А.Тогтохбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хаан банкнаас Б.Ариунтунгалагийн анхны зээлийг түүний гэр бүл болох А.Тогтохбаярын зөвшөөрлөөр түүнийг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр тогтоож гэрээг хийсэн боловч уг үүргийн гүйцэтгэлийн явцад дараагийн нэмэлт зээлийг түрүүчийн гэрээг ашиглан хамтран гүйцэтгэгч А.Тогтохбаярын зөвшөөрөлгүйгээр тэр тусмаа түүнд албан ёсоор мэдэгдэлгүйгээр дур мэдэн урдах зээлийн гэрээнд өөрчлөлт хийж 3 сая төгрөгний нэмэлт зээлийг хийсэн нь уг банк өөрсдөө гэрээний үүргээ ноцтойгоор зөрчиж хамтран зээлдэгчийн зөвшөөрлийг огт аваагүй түүнд мэдэгдээгүй өөрөөр хэлбэл хамтран зээлдэгч нь гэрээнд заасны дагуу зээлийг хамт авч ашиглах гэсэн эрхийг нь ноцтой зөрчсөн учраас А.Тогтохбаяр нь энэхүү зээлийн үлдэгдлийг хамтран хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Б.Ариунтунгалаг, Б.Ариунмонгол, А.Тогтохбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү нийт 4,505,748 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Б.Ариунтунгалаг, Б.Ариунмонгол нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч А.Тогтохбаярыг хариуцагчаар татахаас татгалзсан тухай тайлбаруудыг шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч Б.Ариунтунгалаг, Б.Ариунмонгол нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,042 төгрөгний 50 хувь болох 43,521 төгрөгийг төрийн сангаас, тэмдэгтийн хураамж 50 хувь болох 43,521 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлийн шаардлага болох 4,505,748 төгрөгийг хариуцагч Б.Ариунтунгалаг, Б.Ариунмонгол нар нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 061400941 тоот дансанд төлсөн 87,042 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 43,521 төгрөг, хариуцагч Б.Ариунтунгалаг, Б.Ариунмонгол нараас 43,521 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбарт олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ