Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 191

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Эд холбогдох 1930004250252 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, ахын нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын ... тоотод оршин суух, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2017/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Т.Э.

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ Б” цайны газарт хохирогч Т.А, Ж.Э нарыг зодож, Т.Аын эрүүл мэндэд “ хамрын дээд хэсэг, зүүн шанаанд зулгаралт, хамар, зүүн хацар, шанаа, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал ” бүхий, Ж.Эгийн эрүүл мэндэд “зүүн гарын бугуй гадна хэсэгт, баруун бугалганд зүсэгдсэн шарх ” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
                                             
     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Т.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тэр өдөр нэг шил архи, нэг шил пиво уусан. Б цайны газар руу Т.Атай уулзах гэж очсон. Т.А бид хоёр өмнө нь үерхэж байсан юм. Т.А манай найзтай явалдаад байсан. Би Нэлээн согтуу байсан. Ж.Эгийн гарыг хутгаар зүссэн байсан. Энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Хохирогч нартай уулзаж уучлалт гуйж, эвлэрсэн гэв.

- Хохирогч  Ж.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед туслах тогооч Т.А, дарга М нарын хамт ажлаа хийж байхад Шилийн богд дэлгүүрт ажилдаг Т.Э гэх залуу согтуу орж ирээд Т.Аыг хэл амаар доромжлоод дайрч давшлаад байсан. Тэгээд дарга бид хоёр Т.Аыг ажлынхаа арын өрөө рүү оруултал тэнд байгааг мэдээд араас нь орох гээд байсан. Тэгж байхдаа гал тогоонд байсан заазуур авч Т.Аыг ална, эсвэл би өөрийгөө ална гээд байсан. Энэ үед М эгч Т.Эы араас нь хоёр гараараа тэвэрч би заазуурыг нь булааж авах гэж байгаад зүүн гарын шуу, баруун гарын бугалганд зүсэгдсэн. Тэгээд Т.Аыг зугт гээд ажлаасаа гаргатал Т.Э нь гарч очоод ажлын үүдэнд Т.Аыг зодоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

-Хохирогч Ж.Эгийн тус аймгийн Прокурорын газарт гаргасан “ Хохирогч Ж.Э миний бие ямар нэгэн гомдол байхгүй. Бид хоёр эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй учир хөнгөн ял оногдуулж өгнө үү “ гэх хүсэлт.20119.11.01 /хх-52/

          -Хохирогч Т.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Т.Этай 2019 оны 03 дугаар сард танилцаж үерхэж эхэлсэн бөгөөд 2019 оны 07 дугаар сард салж байсан юм. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ буюу Б цайны газарт Нансалмаа, дарга М, Рэгзэдмаа нарын хамт байж байтал хажуу талын Шилийн богд дэлгүүрт ажилдаг миний хуучин найз залуу болох Т.Э нь согтуу орж ирээд намайг найзтайгаа хардаж, доромжилж, байгаад миний зүүн талын хацар руу нэг удаа алгадсан. Тэгж байтал манай дарга М орж иртэл Т.Э гараад явсан.Тэгээд би гал тогоондоо хоолоо бэлдэж байтал Т.Э гал тогоо руу ороод ирсэн. Тухайн үед Рэгзэдмаа, М хоёр байсан бөгөөд намайг хэл амаар доромжилж, байгаад заазуур бариад намайг ална гээд согтуурхаад байсан. М, Рэгзэдмаа эгч хоёр намайг арынхаа өрөө рүү ор гээд байхаар нь арын  өрөөнд орж нуугдсан. Намайг арын өрөөнд байж байхад Рэгзэдмаа эгчийн гарыг нь барьж байсан заазуураараа зүссэн байсан. Тэгээд намайг нуугдаж байгааг мэдчихээд хаалга татаад байхаар нь хаалгаа нээгээд гарч зугтаах гэж байтал цайны газрын урд намайг барьж аваад үснээс зулгаагаад гараараа толгой руу цохиод байсан. Удалгүй Энхсайханыг эгч, хүргэн ах хоёр нь ирж авсан гэсэн. Тухайн үед би ажил дээрээ байгаагүй...  гэх мэдүүлэг /хх-08/,

-Хохирогч Т.Аын тус аймгийн Прокурорын газарт гаргасан “ Хохирогч  Т.А миний бие ямар нэгэн гомдол байхгүй. Бид хоёр эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй тул хөнгөн ял оногдуулж өгнө үү “ гэх хүсэлт.20119.11.01./хх-53/,

-Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 509 дугаартай дүгнэлтэд: Т.Аын биед  хамрын дээд хэсэг, зүүн шанаанд зулгаралт, хамар, зүүн хацар, шанаа, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтэл нь шинэ байна. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн  хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ /хх-17/,

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 510 дугаартай дүгнэлтэд: Ж.Эгийн биед зүүн гарын бугуй гадна хэсэгт, баруун бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтэл нь шинэ байна. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үүсгэгдсэн. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн  хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ /хх-21/,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02/

-Хохирогч Т.А, Ж.Р нарт авсан яаралтай тусламжийн хуудас /хх-16,20/

- 2019 оны 10-р сарын 29-ны 1930004250252 дугаартай прокурорын тогтоол /хх-28-30/

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-33/

-Яллагдагч Т.Эы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-34/

-Яллагдагч Т.Эы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/

-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны 2017/ШЦТ/103 дугаартай тогтоол /хх-39-43/

-Хохирогч Т.Ад Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-45/

-Хохирогч Ж.Рд Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-44/

 -Хохирол төлсөн баримт/ Хаан банкны орлогын мэдүүлэг/.2019.10.25. /хх-51/

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 84 дугаартай санал /хх-54/ зэрэг баримтууд болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “ Б ” цайны газарт өмнө үерхэж байсан найз охин Т.Атай хувийн асуудлаар маргаан үүсгэж буюу бусадтай хардаж, хэл амаар доромжилж түүнийг гараараа цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамрын дээд хэсэг, зүүн шанаанд зулгаралт, хамар, зүүн хацар, шанаа, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол,  мөн түүний уг үйлдлийг зогсоож, хориглох гэсэн иргэн Ж.Эгийн гарыг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь “ зүүн гарын бугуй гадна хэсэгт, баруун бугалганд зүсэгдсэн шарх ” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
шүүгдэгч Т.Эы “ Би тэр өдөр нэг шил архи, нэг шил пиво уусан. Б цайны газар руу Т.Атай уулзах гэж очсон. Т.А бид хоёр өмнө нь үерхэж байсан юм. Т.А манай найзтай явалдаад байсан. Би Нэлээн согтуу байсан. Ж.Эгийн гарыг хутгаар зүссэн байсан. Энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна “ гэх,
 хохирогч  Ж.Эгийн “...Т.Э гал тогоонд байсан заазуур авч Т.Аыг ална, эсвэл би өөрийгөө ална гээд байсан. Энэ үед М эгч Т.Эы араас нь хоёр гараараа тэвэрч би урдаас нь заазуурыг нь булааж авах гэж байгаад зүүн гарын шуу, баруун гарын бугалганд зүсэгдсэн. Тэгээд Т.Аыг зугт гээд ажлаасаа гаргатал Т.Э нь гарч очоод ажлын үүдэнд Т.Аыг зодоод байсан...” гэх,
 хохирогч Т.Аын “...миний хуучин найз залуу болох Т.Э нь согтуу орж ирээд намайг найзтайгаа хардаж, доромжилж, байгаад миний зүүн талын хацар руу нэг удаа алгадсан. Тухайн үед Эрэгзэдмаа, М хоёр байсан бөгөөд намайг хэл амаар доромжилж, байгаад заазуур бариад намайг ална гээд согтуурхаад байсан. М, Эрэгзэдмаа эгч хоёр намайг арынхаа өрөө рүү ор гээд байхаар нь арын  өрөөнд орж нуугдсан. Намайг арын өрөөнд байж байхад Рэгзэдмаа эгчийн гарыг нь барьж байсан заазуураараа зүссэн байсан. Тэгээд намайг нуугдаж байгааг мэдчихээд хаалга татаад байхаар нь хаалгаа нээгээд гарч зугтаах гэж байтал цайны газрын урд намайг барьж аваад үснээс зулгаагаад гараараа толгой руу цохиод байсан...” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 509 дугаартай “ Т.Аын биед хамрын дээд хэсэг, зүүн шанаанд зулгаралт, хамар, зүүн хацар, шанаа, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ байна. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх,
510 дугаартай “ Ж.Эгийн биед зүүн гарын бугуй гадна хэсэгт, баруун бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтэл нь шинэ байна. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үүсгэгдсэн. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна ” дүгнэлтүүд,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Т.А, Ж.Р нарт авсан яаралтай тусламжийн хуудас зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Т.Э гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн асуудлаар хохирогч Т.Атай маргаан үүсгэн түүнийг зодож, мөн түүний уг үйлдлийг зогсоож хориглосон Ж.Эгийн гарыг заазуураар зүсэх зэргээр бусдын эрүүл мэндэд зориуд хөнгөн хохирол тус тус учруулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Эы нэг цаг хугацаад, үргэлжлүүлэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байна.
    
        Шүүгдэгч Т.Эы, хохирогч Т.Аыг зодож, Ж.Эгийн гарыг заазуураар зүсэж хөнгөн гэмтэл учруулсан үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан “ хоёр, түүнээс олон хүний “ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжээр тодорхойлогдоно.
    
        Т.Эы үйлдлийн улмаас хохирогч Т.А, Ж.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тэрээр Ж.Эгийн эмчилгээний зардалд 30.000 төгрөгийг нөхөн төлсөн, тэдгээр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь Хаан банкны 2019.10.25-ны өдрийн Орлогын мэдүүлэг, хохирогч Т.А, Ж.Э нарын тус аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтүүдээр нотлогдох бөгөөд шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

    Эрүүгийн хариуцлагын талаар:

    Шүүгдэгч Т.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.            

Т.Эын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.
Тухайлбал, шүүгдэгч Т.Эы үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Т.А, Ж.Э нар “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй ” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байн..

Иймд Т.Эд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
        
    Шүүгдэгч Т.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.


    Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Т.Эыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ялтан Т.Э шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

    4. Шүүхийн шатанд ялтан Т.Эд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

    5. Ялтан Т.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Т.А, Ж.Р нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
    
    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН











 2019 оны 07 сарын 30                   2019/ШЦТ/                                  Баруун-Урт сум


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул                                                                                                                     
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч О.Идэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Идэрмаад холбогдох эрүүгийн 1930002680162 дугаартай  хэргийг  2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн 1995  оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Номадик Жорнис аяллын компанид  хост ажилтай, ам бүл  4 эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр 12 айлын 12 тоотод  оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /рд:ЛЮ95031508/ Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмаа.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай  хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт  хэрэгт  холбогджээ.
 
  Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч  О.Идэрмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ээж, аав хоёр ажилдаа дээрээ байсан. Харин би гэртээ ганцаараа байсан. Ээж, аав хоёрын мэддэггүй гар утас надад байсан тэрийгээ цэнэглэчихээд гэрээсээ гараад явсан хойгуур ээж, аав хоёр гэртээ ирээд над руу залгаад хаана байна, гэрийн түлхүүрээ авъя гэж ярьсан. Тэгээд намайг тэр хоёр ирж авсан. Гэртээ ирэхэд аав тэр утсыг харчихаад юу утас юм бэ? гэж надаас асуугаад, бид хоёр маргалдаж зодоон болсон. Ээж бид хоёрыг салгах гэж дундуур ороход нь аав ээжийг зодсон. Тухайн үед ээж цагдаа дуудсан байсан. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн. Ээж бид хоёрыг зодсон учраас би цагдаад намайг хүчирхийлж байсан гэж худал мэдүүлэг өгсөн. Ингэж хэлвэл энэ хүн шоронд орчихно. Тэгээд ээжтэйгээ хамт тайван амьдарна гэж бодсон гэв.  

       Хохирогч Б.Чинбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэгээд гэртээ ирээд хаалга нээгээд дотогш ороход гэрт урьд нь харж байгаагүй гар утас  цэнэглээтэй байхаар нь хэний утас юм хаанаас авсан юм гэхэд аль миний утас өгөөдөх пизда минь  гэхээр нь өдийгөөс төдий хүртэл тэжээлэгчихээд намайг пизда гэлээ гэж хэлээд 2-3 удаа алгадчихаад утсыг нь аваад явсан. Тэгээд удалгүй цагдаагаас ярьж байна гэрийнхээ гадаа хүрээд ир гэсэн. Тэгээд 2 цагдаа та охиныхоо утсыг авсан байна утсыг нь өг гэсэн.  Тэгье өгье гэсэн чинь цагдаа дээр очоод учраа ол гэсэн. Тэгээд манай охин Идэрмаа надад зодуулсандаа шаралхаад намайг өөрийг нь хүчирхийлдэг байсан. Өөрийг нь жирэмсэн болгосон гэж гүтгэсэн. Миний хувьд яагаад ийм хэрэгт гүтгэсэн талаар мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй. Идэрмаань өөрөө учраа ойлгоод буюу мэдүүлэг өгснөө хүлээж байгаа учраас гомдол байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/.

    Гэрч Х.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн:Отгонбилэгийн Идэрмаа гэдэг хүн над дээр ирж үр хөндүүлсэн зүйл байхгүй. Миний хувьд Оточ болор нэртэй эмнэлэг дээр хувиараа эмэгтэйчүүдийн үзлэг хийдэг.  Уг газар ямар нэгэн мэс ажилбар хийх эрх байхгүй зөвхөн эхо болон үзлэг хийж эмчилгээ заадаг. Идэрмаа гэх хүнд үр хөндөлт хийсэн байлаа гэхэд би  уг хүмүүсийг огт танихгүй уулзаж байгаагүй хүмүүс байна. Насанд хүрээгүй хүн жирэмсэн болоод үр хөндөлт хийлгэх бол эмч нарын зөвлөгөөнөөр заавал оруулж, заавал улсын эмнэлэг дээр хийдэг. Миний хувьд Идэрмаа гэх хүнд огт үр хөндөлт хийгээгүй...  гэх мэдүүлэг /хх-ийн 15/

Яллагдагч О.Идэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Эхний мэдүүлгүүд дээр худлаа яриад байсан бололхоор ээж тэрийг мэдээд намайг үнэн ээ хэл гээд байгаа. Чинбаяр нь ээжийг байнга дарамталдаг мөн намайг гадуур гаргахгүй байсан болохоор чадах гээд  худал мэдүүлэг өгсөн. Би Чинбаярыг гүтгээд мэдүүлэг өгсөн болохоор үнэмшилтэй болгох гээд Чинбаяраас жирэмсэн болж үр хөндүүлсэн  гээд мэдүүлэг өгсөн. Би тухайн үед үерхэж байсан залуугаасаа жирэмсэн болоод үр хөндүүлсэн. Намайг жирэмсэн болгосон гэх үеийн хүүхдийг одоо санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13/

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын О.Идэрмаагийн ам бүл, оршин сугаа газрын талаарх  7/363 дугаар тодорхойлолт /хх-ийн 17-р хуудас/
О.Идэрмаагийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны  өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/
О.Идэрмаагийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны  өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31/
О.Идэрмаагийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны  өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл  /хх-ийн 32/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 45-46/
    О.Идэрмаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай  хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч О.Идэрмаагийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Чинбаяр,  гэрч У.Отгонбилэг, Х.Батмөнх нарын  мэдүүлэг, 20180001720222 дугаартай эрүүгийн хэрэгт О.Идэрмаагийн хохирогчоор өгсөн  “...2010 оны зун 7 сард байх манай хамаатны надтай үеийн охидууд ээж ааваасаа зөвшөөрөл аваад Улаанбаатар хот явна гэсэн энэ үед би бас хотыг ямар байдгийг үзэх гээд аав Чинбаярт хэлэхэд чи надтай нэг л удаа унтчих тэгвэл чамайг шууд явуулна гэж хэлсэн. Миний хувьд ямар нэгэн зүйл хэлээгүй, чи  ишээ хэвт гээд газраар хэвтүүлээд миний өмдийг шууд тайлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийж бэлгийн ажил хийсэн. Энэ үед би боль гэж эсэргүүцсэн боловч болиогүй хийж дуусгасан.  Энэ бүх зүйл ингэж эхэлсэн... Үүнээс хойш ээж гэртээ байхгүй байх үед Чинбаяр надад хандаж 2-лаа унтъя гэж хэлдэг болсон энэ үед үгүй гэхээр  1-2 хоногийн дараа архи ууж ирээд ээжийг болон намайг зодож дарамталж, гэрээс  хөөж гаргадаг байсан.  Үүнээс болоод би ээж болон өөрийгөө зодуулж, шөнө нойргүй хонож байснаас хүссэн үед нь бэлгийн харьцаанд орж байя гэж бодоод бэлгийн харьцаанд орох санал тавьсан үед нь эсэргүүцэлгүй ордог байсан ....2012 оны 01 сард 10 дугаар ангид байхад миний биеийн юм ирэхгүй байхаар нь Чинбаярт хэлсэн чинь жирэмсэн эсэхийг шалгадаг тест авчирч өгөөд шалгасан чинь жирэмсэн гэсэн тэмдэг гаргсан.  Маргааш нь надад эм авчирч өгөөд уулгасан боловч үйлчлээгүй,  Би ээжид жирэмсэн болсон гэж хэлэхэд ээж намайг болон Чинбаярыг загнаад байсан... Тухайн үед Батмөнх гэх эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд 3 сартай жирэмсэн байна гээд Батмөнх эмчээр үр хөндүүлсэн... Миний  хувьд Чинбаярын  бэлгийн хүчирхийлэл 2010 оны 07 дугаар сараас эхлээд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хүчиндүүлсэн. Энэ байдал 7 хоногт хамгийн багадаа 1 удаа эсвэл 2-3 удаа болдог байсан...” гэх мэдүүлэг,  шүүх сэтгэц эмгэг судлалын 661 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхна шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч О.Идэрмаад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч  О.Идэрмаа нь  худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг өөрийн хойт эцэг Б.Чинбаярыг ээжийг нь байнга зодож, дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдэг шалтгаанаар түүнээс хариугаа авах зорилгоор  Б.Чинбаярыг өөрийг нь 15 нас 4 сартайгаас эхлэн  хүчиндсэн, түүнээс жирэмсэн болж үр  хөндүүлсэн  хэмээн мөрдөн шалгах ажиллаганы явцад удаа дараа зориуд худал мэдүүлэг  уг гэмт хэргийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлджээ. Шүүгдэгч  өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдыг хүнд  гэмт  хэрэгт гүтгэж хохирол учруулсан байна.

Шүүгдэгч О.Идэрмаагийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул О.Идэрмааг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
    
    Шүүгдэгч О.Идэрмаад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  
    
    Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар О.Идэрмаад хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Идэрмаа  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмааг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Идэрмааг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.        
    
     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Идэрмаагийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй    
    
    4. Ялтан  О.Идэрмаа  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Чинбаяр, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
    
     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Идэрмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    
    
    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
    
    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.СУГАР