| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00669/И |
| Дугаар | 709 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 709
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 17-30 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОГ90040456, Тугтан овогт Бат-Очирын Далайх,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 2-14 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОВ76012506, Булгадар овогт Орсоогийн Гэрэлцэцэг нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.127.394 төгрөг, нотариатын зардал 13.500 төгрөг, нийт 5.140.894 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Бат-Очир овогтой Далайх нь тус банкнаас 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1250022118 тоот зээлийн гэрээг байгуулан 4.750.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 27 хувийн хүүтэйгээр, автомашин худалдан авах зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны гэрээ дуусгавар болгох нөхцөлтэйгээр авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон 06-73 УБЯ улсын дугаартай соната-2 маркийн хар ногоон өнгийн суудлын автомашин, угаалгын машин, зурагт, 5 ханатай гэр зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа зээл авсан үеэсээ эхлэн хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 7 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзахад ажлаас халагдсан, цалин буугаагүй орлого байхгүй гэх зэргээр хариулж зээл төлөхөөс зайлсхийж зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү 1250022118 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д заасны дагуу зээлийн төлбөрөө төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс 1250022118 тоот зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Б.Далайх болон түүний хамтран зээлдэгч О.Гэрэлцэцэг нарын төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 4.746.466 төгрөг, зээлийн хүү 380.609 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 319 төгрөг, нийт 5.127.394 төгрөг мөн нотариатын зардал 13.500 төгрөг, нийт 5.140.894 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө болон зээлдэгч, хамтран зээлдэгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Далайх, О.Гэрэлцэцэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Б.Далайх, О.Гэрэлцэцэг нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.127.394 төгрөг, нотариатын зардал 13.500 төгрөг, нийт 5.140.894 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Далайх, О.Гэрэлцэцэг нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.127.394 төгрөг, нотариатын зардал 13.500 төгрөг, нийт 5.140.894 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Б.Далайх, О.Гэрэлцэцэг нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Далайх, О.Гэрэлцэцэг нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.127.394 төгрөг, нотариатын зардал 13.500 төгрөг, нийт 5.140.894 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97.204 төгрөгийн тал хувь болох 48.602 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 48.602 төгрөг, хариуцагч Б.Далайх, О.Гэрэлцэцэг нараас 48.602 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.127.394 төгрөг, нотариатын зардал 13.500 төгрөг, нийт 5.140.894 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Далайх, О.Гэрэлцэцэг нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 48.602 төгрөг, хариуцагч Б.Далайх, О.Гэрэлцэцэг нараас 48.602 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, 48.602 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Далайх, О.Гэрэлцэцэг нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ