| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00609/И |
| Дугаар | 722 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 722
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-5, Бодьцамхаг, Бодь-Интернешнл ХХК-ийн байранд байрлах, улсын бүртгэлийн 9016001014, регистрийн 2075377 дугаартай, Голомт банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 3/60 байр 20 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОО88062018, Борлууд овогт Баянмөнхийн Ууганбаярт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.832.582 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөг, нийт 1.838.582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирал Л.Бурмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ууганбаяр нь 2015 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр Голомт банктай ЗГ6205100451 тоот зээлийн гэрээ болон БГ6205100451 тоот барьцааны гэрээ байгуулан нийт 5.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.90 хувь, жилийн 22.80 хувийн хүүтэй, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч иргэн Б.Ууганбаяр нь зээлийн гэрээнд заасан графикийн дагуу зээлээ төлөөгүй 50 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд зээлдэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй банкны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн ба банк удаа дараа зээлээ төлөхийг шаардаж, зээлдэгч тухай бүр зээлээ төлнө гэж мэдэгдэж байсан боловч үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй хэвээр байна. Зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт төлбөр 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 1.708.803,61 төгрөг, зээлийн үндсэн хүү 121.086,29 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 2.692,10 төгрөг, зээлийн нийт өр төлбөр 1.832.582 төгрөг байна. Зээлдэгч Б.Ууганбаяр нь гэрээний үүргээ зөрчиж хуваарь ёсоор зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Монгол Улсын Иргэний хууль, зээлдэгчтэй байгуулсан ЗГ6205100451 тоот зээлийн гэрээнд заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаарх зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 1.832.582 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд бусад орлогоор нь үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Ууганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Голомт банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү “ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Б.Ууганбаяраас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.832.582 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөг, нийт 1.838.582 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Ууганбаяр нь нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.832.582 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөг, нийт 1.838.582 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Б.Ууганбаяр нь нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Ууганбаяр нь нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.832.582 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөг, нийт 1.838.582 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.367 төгрөгийн тал хувь болох 22.184 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 22.184 төгрөг, хариуцагч Б.Ууганбаяраас 22.184 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.832.582 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөг, нийт 1.838.582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ууганбаяр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 22.184 /хорин хоёр мянга нэг зуун наян дөрөв/ төгрөг, хариуцагч Б.Ууганбаяраас 22.184 /хорин хоёр мянга нэг зуун наян дөрөв/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банкинд олгож, 22.184 /хорин хоёр мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Ууганбаяр сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ