Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 201

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч П.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Хид холбогдох 1930000000238 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
 
 Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,  эх, ах, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, П.Х.

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 Шүүгдэгч П.Х нь 2019 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “Т” гэх газраас  иргэн Б.Аын худгийн помпыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450 000 төгрөгийг хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч П.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Худаг дээр нь очиход помп байсан тэгээд авмаар санагдаад аваад явсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид помп, шланкыг нь буцаагаад өгсөн. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Гэмшиж байна, Дахин ийм үйлдэл хийхгүй. 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байгаа...гэв.

- Хохирогч Б.Аын:2019 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө манай Тийн худгийн помп хулгайд алдагдсан. Би 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баруун-Урт сум руу хувийн ажлаар яваад шөнөдөө ирсэн бөгөөд маргааш нь малаа услах гэтэл худгийн помп, шланктайгаа байхгүй байсан. Улбар шар өнгөтэй, содон шинж тэмдэг гээд байхааргүй помп байгаа. Шар өнгийн 10 метр урт шланк бас хулгайд алдсан. Би 2019 оны 07 дугаар сард наадмаас өмнө аймгаас 360.000 төгрөгөөр худалдан авч тавьж байсан. 10 метр шланкаа 1 метрийг нь 9.000 төгрөгөөр нийт 90.000 төгрөгөөр авч байсан. Надад нийт 450.000 төгрөгийн хохирол учирсан байна. Манайхтай ойролцоо нутагладаг П.Х нь миний помпыг хулгайлж авч явсан байсныг би буцааж авсан. 3 метр шланкыг нь тасдаад жижиглэсэн байна лээ. Худгийн помпон дээр рамных нь хоёр талаас цохиж тэмдэг тавьж өөрчилсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Гэрч И.Сын: Манай ээжийн дүү П.Х ах 2019 оны 09 дүгээр сард манай гэрт ирээд чи манай худаг дээр байгаа худгийн помп, шланкыг аваад Аын гэдэг айлд  хүргэж өгөөд ир  гэж хэлэхээр нь би өөрийнхөө приус-10 маркийн 89-72 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард хийгээд А ахын гэрийн гадаа аваачиж тавьчихаад явсан. Тухайн үед тэднийд хүн байгаагүй.Би помпыг гэрийнх нь гадаа тавьсан талаараа А ахад өөрөө ирж уулз гэж хэлүүлсэн. Тэгээд би Хишигдорж ахад өөрөө ирж уулз гэж байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 33/

- Яллагдагч П.Хийн: Би 2019 оны 09 дүгээр сарын 18-нд сумын төв орчихоод 22 цагийн орчим хөдөө гэр рүүгээ явсан юм. Манайх сумын төвөөс 50 км зайтай бөгөөд би Тийн худгийн дэргэдүүр өнгөрөхдөө /Тийн худаг нь сумаас 25 орчим км зайтай гэх/ худаг дээр нь очиход худгийн помп нь уяатай байсан. Би авмаар санагдаад татаад үзтэл сул гараад ирсэн. Тэгээд би помпыг нь гаргаж ирээд шланктай нь цуг мотоциклынхоо ард дээр даруулаад аваад явчихсан юм. Тэгээд гэртээ очоод худагтаа хийгээд 2 өдөр мал усалсан. Сүүлд А гэдэг хүн помпоо манай худаг дээр байгааг мэдэхээр нь би С гэдэг дүүгээрээ буцаагаад өгчих гээд явуулсан юм. Манай худаг гар ховоогоор татаж малаа усалдаг юм. Тэгээд би худгийн помптой болмоор санагдаад А гэдэг хүний худгийн помпыг хулгайлчихсан юм. Шланк нь манай худагт хийхэд уртдаад байсан учир би голоор нь нэг удаа тайрч худагтаа тааруулж хийсэн. Худгийн помпыг нь шланкны хамтаар буцааж өгсөн байгаа. Манай гэрээс сум явдаг зам “Т” гэх газарт байх Аын худгийн яг дэргэдүүр нь өнгөрдөг юм. Өмнө нь олон удаа уг худгийн хажуугаар өнгөрч байсан учраас тэдний худагт помп, шланк байдаг гэдгийг мэддэг байсан. Би худгийн помпыг авахдаа ганцаараа байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

-Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  улаан өнгийн Супер Даюунг Эко загварын улсын дугааргүй мотоцикл, аралын дугаар L7GPCKLY8K1060580, моторын дугаар DY162FMJ-2K5052366 /хх-ийн 04-05/,

-  5/40 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ прокурорын тогтоол /хх-ийн 06-07/
-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 09-10/

- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эд зүйлийн үнэлгээ: худгийн помп 360.000 төгрөг, 1 метр 9000 төгрөг, 10 метр шланк 90.000 төгрөг..:гэжээ /хх-ийн 18-19/
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142 дугаартай тодорхойлолт  /хх-25/

-П.Хийн иргэний үнэмлэхийн хуулбар/ хх-ийн 27/,  

-П.Хийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/

- Хохирогч П.Хийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт  /хх-ийн 36/,

- 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 88 дугаартай “ Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх “ прокурорын санал/хх- 38/ зэрэг баримтууд болно.


 Шүүгдэгч П.Х нь 2019 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “Т” гэх газраас иргэн Б.Аын худгийн помпыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийг хохирол учруулсан болох нь шүүгдэгч П.Хийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.А, гэрч И.С нарын мэдүүлэг, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын эд зүйлийн үнэлгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 Хэргийн баримтыг үндэслэвэл, П.Х нь сумын төвөөс гэртээ харих замдаа сумын төвөөс 25 км-т байх Тийн худаг гэх газарт байх хохирогч Б.Аын эзэмшлийн худгийн помп, шланкыг хулгайлан авч явсан үйл баримт тогтоогдох ба энэ нь хохирогч Б.Аын  “ 2019 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө манай Тийн худгийн помп хулгайд алдагдсан. Би 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баруун-Урт сум руу хувийн ажлаар яваад шөнөдөө ирсэн бөгөөд маргааш нь малаа услах гэтэл худгийн помп, шланктайгаа байхгүй байсан. Би 2019 оны 07 дугаар сард наадмаас өмнө аймгаас 360.000 төгрөгөөр худалдан авч тавьж байсан. 10 метр шланкаа 1 метрийг нь 9.000 төгрөгөөр нийт 90.000 төгрөгөөр авч байсан. Надад нийт 450.000 төгрөгийн хохирол учирсан байна. Манайхтай ойролцоо нутагладаг П.Х нь миний помпыг хулгайлж авч явсан байсныг би буцааж авсан ” гэх,
гэрч  И.Сын “ Манай ээжийн дүү П.Х ах 2019 оны 09 дүгээр сард манай гэрт ирээд чи манай худаг дээр байгаа худгийн помп, шланкыг аваад Аын гэдэг айлд хүргэж өгөөд ир  гэж хэлэхээр нь би өөрийнхөө Приус-10 маркийн 89-72 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард хийгээд А  ахын гэрийн гадаа аваачиж тавьчихаад явсан ” гэх,
шүүгдэгч П.Хийн яллагдагчаар өгсөн “ Манайх сумын төвөөс 50 км зайтай бөгөөд би Тийн худгийн дэргэдүүр өнгөрөхдөө /Тийн худаг нь сумаас 25 орчим км зайтай гэх/ худаг дээр нь очиход худгийн помп нь уяатай байсан. Би авмаар санагдаад татаад үзтэл сул гараад ирсэн. Тэгээд би помпыг нь гаргаж ирээд шланктай нь цуг мотоциклынхоо ард дээр даруулаад аваад явчихсан юм. Тэгээд гэртээ очоод худагтаа хийгээд 2 өдөр мал усалсан. Сүүлд А гэдэг хүн помпоо манай худаг дээр байгааг мэдэхээр нь би С гэдэг дүүгээрээ буцаагаад өгчих гээд явуулсан юм ” гэх мэдүүлгүүдээр хөдөлбөргүй  нотлогдсон байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгслийг ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, уг материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, эзлэхүүн, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд шүүгдэгч П.Хийн хувьд анхнаасаа уг худгийн помп шланкыг авах санаа зорилгтой яваагүй ба сумын төвөөс гэрлүүгээ буцах замд тухайн газарт мотоциклиор явахдаа худгийн помп шланкыг авах санаа, зорилго гэнэт төрөн уг эд зүйлийг авсан хийгээд гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.  

    П.Х гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын бусдын эд зүйлийг авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын эзэмшлийн худгийн помп, шланкыг хулгайлж бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

    Шүүгдэгч П.Хийн бусдын худгийн помп, шланкыг хулгайлсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 Гэмт хэргийн улмаас хохирогч Д.А учирсан 450.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн буюу худгийн помп, шланк биет байдлаар буцаан олгогдсон,  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар “ би алдсан помп, шланкаа олж авсан. 3 метр шланкыг нь тасдаад жижиглэсэн,  помпон дээр рамных нь хоёр талаас цохиж тэмдэг тавьж өөрчилсөн байсан. Алдсан эд зүйлээ олоод авсан учир гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй “ гэж хэрэгт мэдүүлжээ.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эд зүйлийн үнэлгээгээр “ худгийн помп 360.000 төгрөг, 10 шланкыг 90.000 төгрөг ”-өөр тус тус үнэлжээ.
 
П.Хийн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

П.Хийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.
Тухайлбал, шүүгдэгч П.Хийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг биет байдлаар бүрэн нөхөн төлсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй ” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд П.Хид холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

    Шүүгдэгч П.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

    П.Хийг гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзээгүй тул түүний эзэмшлийн улаан өнгийн Супер Даюунг Эко загварын улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/40 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ Прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.


    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  П.Хийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хид 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ялтан П.Хийн  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
        
    4. Шүүхийн шатанд ялтан П.Хид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

    5. Хэрэгт П.Хийн эзэмшлийн улаан өнгийн Супер Даюунг Эко загварын улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/40 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

        6. Ялтан П.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
    
    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

    9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН




 2019 оны 07 сарын 30                   2019/ШЦТ/                                  Баруун-Урт сум


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул                                                                                                                     
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч О.Идэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Идэрмаад холбогдох эрүүгийн 1930002680162 дугаартай  хэргийг  2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн 1995  оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Номадик Жорнис аяллын компанид  хост ажилтай, ам бүл  4 эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр 12 айлын 12 тоотод  оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /рд:ЛЮ95031508/ Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмаа.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай  хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт  хэрэгт  холбогджээ.
 
  Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч  О.Идэрмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ээж, аав хоёр ажилдаа дээрээ байсан. Харин би гэртээ ганцаараа байсан. Ээж, аав хоёрын мэддэггүй гар утас надад байсан тэрийгээ цэнэглэчихээд гэрээсээ гараад явсан хойгуур ээж, аав хоёр гэртээ ирээд над руу залгаад хаана байна, гэрийн түлхүүрээ авъя гэж ярьсан. Тэгээд намайг тэр хоёр ирж авсан. Гэртээ ирэхэд аав тэр утсыг харчихаад юу утас юм бэ? гэж надаас асуугаад, бид хоёр маргалдаж зодоон болсон. Ээж бид хоёрыг салгах гэж дундуур ороход нь аав ээжийг зодсон. Тухайн үед ээж цагдаа дуудсан байсан. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн. Ээж бид хоёрыг зодсон учраас би цагдаад намайг хүчирхийлж байсан гэж худал мэдүүлэг өгсөн. Ингэж хэлвэл энэ хүн шоронд орчихно. Тэгээд ээжтэйгээ хамт тайван амьдарна гэж бодсон гэв.  

       Хохирогч Б.Чинбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэгээд гэртээ ирээд хаалга нээгээд дотогш ороход гэрт урьд нь харж байгаагүй гар утас  цэнэглээтэй байхаар нь хэний утас юм хаанаас авсан юм гэхэд аль миний утас өгөөдөх пизда минь  гэхээр нь өдийгөөс төдий хүртэл тэжээлэгчихээд намайг пизда гэлээ гэж хэлээд 2-3 удаа алгадчихаад утсыг нь аваад явсан. Тэгээд удалгүй цагдаагаас ярьж байна гэрийнхээ гадаа хүрээд ир гэсэн. Тэгээд 2 цагдаа та охиныхоо утсыг авсан байна утсыг нь өг гэсэн.  Тэгье өгье гэсэн чинь цагдаа дээр очоод учраа ол гэсэн. Тэгээд манай охин Идэрмаа надад зодуулсандаа шаралхаад намайг өөрийг нь хүчирхийлдэг байсан. Өөрийг нь жирэмсэн болгосон гэж гүтгэсэн. Миний хувьд яагаад ийм хэрэгт гүтгэсэн талаар мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй. Идэрмаань өөрөө учраа ойлгоод буюу мэдүүлэг өгснөө хүлээж байгаа учраас гомдол байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/.

    Гэрч Х.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн:Отгонбилэгийн Идэрмаа гэдэг хүн над дээр ирж үр хөндүүлсэн зүйл байхгүй. Миний хувьд Оточ болор нэртэй эмнэлэг дээр хувиараа эмэгтэйчүүдийн үзлэг хийдэг.  Уг газар ямар нэгэн мэс ажилбар хийх эрх байхгүй зөвхөн эхо болон үзлэг хийж эмчилгээ заадаг. Идэрмаа гэх хүнд үр хөндөлт хийсэн байлаа гэхэд би  уг хүмүүсийг огт танихгүй уулзаж байгаагүй хүмүүс байна. Насанд хүрээгүй хүн жирэмсэн болоод үр хөндөлт хийлгэх бол эмч нарын зөвлөгөөнөөр заавал оруулж, заавал улсын эмнэлэг дээр хийдэг. Миний хувьд Идэрмаа гэх хүнд огт үр хөндөлт хийгээгүй...  гэх мэдүүлэг /хх-ийн 15/

Яллагдагч О.Идэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Эхний мэдүүлгүүд дээр худлаа яриад байсан бололхоор ээж тэрийг мэдээд намайг үнэн ээ хэл гээд байгаа. Чинбаяр нь ээжийг байнга дарамталдаг мөн намайг гадуур гаргахгүй байсан болохоор чадах гээд  худал мэдүүлэг өгсөн. Би Чинбаярыг гүтгээд мэдүүлэг өгсөн болохоор үнэмшилтэй болгох гээд Чинбаяраас жирэмсэн болж үр хөндүүлсэн  гээд мэдүүлэг өгсөн. Би тухайн үед үерхэж байсан залуугаасаа жирэмсэн болоод үр хөндүүлсэн. Намайг жирэмсэн болгосон гэх үеийн хүүхдийг одоо санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13/

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын О.Идэрмаагийн ам бүл, оршин сугаа газрын талаарх  7/363 дугаар тодорхойлолт /хх-ийн 17-р хуудас/
О.Идэрмаагийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны  өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/
О.Идэрмаагийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны  өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31/
О.Идэрмаагийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны  өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл  /хх-ийн 32/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 45-46/
    О.Идэрмаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай  хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч О.Идэрмаагийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Чинбаяр,  гэрч У.Отгонбилэг, Х.Батмөнх нарын  мэдүүлэг, 20180001720222 дугаартай эрүүгийн хэрэгт О.Идэрмаагийн хохирогчоор өгсөн  “...2010 оны зун 7 сард байх манай хамаатны надтай үеийн охидууд ээж ааваасаа зөвшөөрөл аваад Улаанбаатар хот явна гэсэн энэ үед би бас хотыг ямар байдгийг үзэх гээд аав Чинбаярт хэлэхэд чи надтай нэг л удаа унтчих тэгвэл чамайг шууд явуулна гэж хэлсэн. Миний хувьд ямар нэгэн зүйл хэлээгүй, чи  ишээ хэвт гээд газраар хэвтүүлээд миний өмдийг шууд тайлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийж бэлгийн ажил хийсэн. Энэ үед би боль гэж эсэргүүцсэн боловч болиогүй хийж дуусгасан.  Энэ бүх зүйл ингэж эхэлсэн... Үүнээс хойш ээж гэртээ байхгүй байх үед Чинбаяр надад хандаж 2-лаа унтъя гэж хэлдэг болсон энэ үед үгүй гэхээр  1-2 хоногийн дараа архи ууж ирээд ээжийг болон намайг зодож дарамталж, гэрээс  хөөж гаргадаг байсан.  Үүнээс болоод би ээж болон өөрийгөө зодуулж, шөнө нойргүй хонож байснаас хүссэн үед нь бэлгийн харьцаанд орж байя гэж бодоод бэлгийн харьцаанд орох санал тавьсан үед нь эсэргүүцэлгүй ордог байсан ....2012 оны 01 сард 10 дугаар ангид байхад миний биеийн юм ирэхгүй байхаар нь Чинбаярт хэлсэн чинь жирэмсэн эсэхийг шалгадаг тест авчирч өгөөд шалгасан чинь жирэмсэн гэсэн тэмдэг гаргсан.  Маргааш нь надад эм авчирч өгөөд уулгасан боловч үйлчлээгүй,  Би ээжид жирэмсэн болсон гэж хэлэхэд ээж намайг болон Чинбаярыг загнаад байсан... Тухайн үед Батмөнх гэх эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд 3 сартай жирэмсэн байна гээд Батмөнх эмчээр үр хөндүүлсэн... Миний  хувьд Чинбаярын  бэлгийн хүчирхийлэл 2010 оны 07 дугаар сараас эхлээд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хүчиндүүлсэн. Энэ байдал 7 хоногт хамгийн багадаа 1 удаа эсвэл 2-3 удаа болдог байсан...” гэх мэдүүлэг,  шүүх сэтгэц эмгэг судлалын 661 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхна шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч О.Идэрмаад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч  О.Идэрмаа нь  худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг өөрийн хойт эцэг Б.Чинбаярыг ээжийг нь байнга зодож, дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдэг шалтгаанаар түүнээс хариугаа авах зорилгоор  Б.Чинбаярыг өөрийг нь 15 нас 4 сартайгаас эхлэн  хүчиндсэн, түүнээс жирэмсэн болж үр  хөндүүлсэн  хэмээн мөрдөн шалгах ажиллаганы явцад удаа дараа зориуд худал мэдүүлэг  уг гэмт хэргийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлджээ. Шүүгдэгч  өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдыг хүнд  гэмт  хэрэгт гүтгэж хохирол учруулсан байна.

Шүүгдэгч О.Идэрмаагийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул О.Идэрмааг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
    
    Шүүгдэгч О.Идэрмаад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  
    
    Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар О.Идэрмаад хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Идэрмаа  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмааг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Идэрмааг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.        
    
     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Идэрмаагийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй    
    
    4. Ялтан  О.Идэрмаа  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Чинбаяр, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
    
     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Идэрмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    
    
    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
    
    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.СУГАР