Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2017/ДШМ/036

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Яллагдагч *******

Яллагдагчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаагийн гаргасан 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 168 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15 тоот эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 201705000063 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, .......... багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2014 оны 10 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар /*******/

******* нь 2017 оны 1 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Хунцат” гэх газарт байх иргэн ******* гэрт *******ыг эхнэртэйгээ хардсан хувийн сэдэлтийн улмаас хоолны заазуураар *******ын нүүрийг зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүх уг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг хянан шалгахад шүүгдэгч *******т холбогдох тухайн хэрэгт эрх зүйн дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

1. Хохирогч *******ын “...22-23 цагийн үед би унтах гээд Ониогийн гэрээс гараад хажууд нь байх Ажигийн гэрт ороод унтах гэж хэвтэж байхад араас Лхагваа орж ирээд миний хэвтэж байсан орны урд хэсэгт ирж суугаад юм яриад сууж байхад гаднаас ******* орж ирээд иргэнэг /гал тогооны тавиур/ дээр байсан заазуурыг авч ирээд миний зүүн талын хацар заазуурдсан..., ...урьд өмнө ерөөсөө маргаж байсан асуудал байхгүй, тэр өдөр хоорондоо маргаж, эсхүл үгээр зөрсөн асуудал байхгүй юуны учир намайг заазуурдсаныг мэдэхгүй байна...” /хх-ийн 33-34-р тал/,

“...би тухайн үед гэрийн хоймроор газраар хэвтэж байхад ******* нь гаднаас орж ирээд гэрийн зүүн талаар тойрч ирээд намайг заазуураар цохисон, тэр үед ******* бид хоёр ерөөсөө хэрэлдэж маргалдаагүй, би түүн рүү заазуур барьж дайраагүй...” /хх-ийн 229-230-р тал/,

Гэрч ******* “...манайхаас ******* унтлаа гээд манай аавынх руу орсон, араас нь ******* аавын гэр рүү орлоо гээд гараад явсан, тэгээд нэг мэдэхэд манай дүү хүүхдээ тэврээд *******, *******ыг заазуурдчих вуу, яав цус нь гараад байна гээд ороод ирсэн, би гэрт ороход ******* гэрийн гадаа зогсож байсан, ******* аавын гэрийн зүүн талын орон дээр дээшээ хараад хацар дээрээ нойлын цаас наачихсан хэвтэж байсан...” /хх-ийн 48-49-р тал/,

ын “...*******ыг орон дээрээс босч байхад заазуур барьсан зүйл мэдэгдээгүй, ******* баруун талын орон дээр сууж байсан..., ...*******, *******ыг түлхэх шиг болсон, ******* газар унасан, нүүрнээс нь цус гарч байсан, намайг тэр хоёр дээр очиход заазуур нь газар байгаа харагдсан, намайг анх гэрт ороход гэрт орсоноос хойш *******, ******* нар хоорондоо хэрэлдэж маргалдаагүй...” /хх-ийн 139-140-р тал/ нарын мэдүүлэг,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд “...зүүн хацарт 5x0,4 см зах ирмэг нь тэгш, ташуу босоо байрлалтай шархтай...” гэх зэрэг баримтуудаар тогтоогдсон байдлыг бодитой зөв үнэлж тухайн үйлдэлд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Түүнчлэн яллагдагчийн гэмт хэргийн нөхцөл, арга хэлбэрийг буюу бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн нөхцөл байдлуудыг хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд дахин бодитой бүх талаас нь бүрэн гүйцэд үнэлэх, хэргийг зөв зүйлчлэхэд анхаарах улмаар Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх асуудлыг үндэслэлтэй шийдвэрлэх шаардлагатай буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлож ирүүлээгүй, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэх, ноцтой зөрчихгүй гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулга 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй ба захирамжид дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

1. Шүүгчийн захирамжид прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн зүйл ангийг буруу бичсэн гэж үзэхээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн мэтээр бичсэн нь үндэслэлгүй байна. Яллах дүгнэлтийн эхлэл хэсэгт мөрдөн байцаалтаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргасныг прокурор хянаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн яллах дүгнэлт үйлдсэн нь тодорхой харагдана.

2. Хохирогч нь “...хэрэг болсон өдөр *******ийн хадам аавынх болох ын гэрт нь очиход *******, түүний эхнэр нар байсан ба *******ийн эхнэр нь чи д юу гэж ярьсан юм бэ миний талаар худлаа юм ярьсан байна гэхээр нь би д юу ч яриагүй шүү дээ худлаа гэвэл г аваад ирье гэсэн чинь тэд нар юм яриагүй. Мөн тэр үед ******* нь бас чи д юу ярьсан юм бэ гэж асуугаад байсан. Тэгээд түүнээс хойш хэд хоногийн дараа би тай Байдрагийн гүүрний тэнд тааралдаад чи *******т юу гэж хэлсэн юм бэ гэсэн чинь нь ******* надад хутга тулгаад эхнэрийнхээ талаар юм асуугаад айлгаад эхнэрийгээ той утсаар ярьдаг байсан уу гээд асуугаад байсан гэсэн. Тэгэхээр нь би чи тэгээд Б.Төмөхуягт юу гэж хэлсэн юм бэ гэсэн чинь намайг *******ийн эхнэртэй нь утсаар ярьдаг байсан л гэж хэлсэн гэсэн. Бас тэр өдөр би тэднийд архи пиво ууж байгаад явах гэсэн чинь миний мотоцикпийн түлхүүр, свечений толгой хоёр нь алга болчихсон байсан учир би тэр үедээ явж чадаагүй маргааш нь мотоциклийн түлхүүрийг кундакторт нь хийчихсэн байсан свечений толгойг нь ******* өгсөн, би *******ийн эхнэр ыг *******тай суухаас нь өмнө хааяа утсаар ярьдаг байсан харин үерхэж найзалж байгаагүй. хаана, хэзээ хутга тулгасныг хэлээгүй хутга тулгасан л гэж хэлсэн..., ...тэр өдөр ын гэрт нь очиход *******, эхнэр хоёр байж байгаад надад тэгж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 228-230-р тал/,

Мөн яг хэрэг үйлдэгдэх үед байсан гэрч , нар нь *******ийг гэрт оруулж ирээд унтуулсан байхад гаднаас орж ирээд *******ийг босоод ир гээд сэрээхэд ******* бие заслаа гээд гарч явсан. Тэгээд буцаж орж ирээд ыг заазуурдсан гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд хохирогч болон яллагдагч нарын хооронд болон *******ийн эхнэр нарын өмнөх харилцааны улмаас үүдэн хувийн таарамжгүй харьцаа үүсч үүний улмаас яллагдагч ******* нь хохирогч ыг заазуурдаж хөнгөн гэмтэл учруулсан болох нь эрүүгийн 201705000063 дугаартай хэрэгт авагдсан дээрх баримтууд болон бусад баримтуудаар тогтоогдсон тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн.

3. Шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээгүй атлаа шүүгчийн захирамжид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсгийг баримталсаныг хуулийг буруу барьсан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч *******ийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Прокуророос хэргийг зөв зүйлчлэн шийдвэрлэсэн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

Яллагдагч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар *******т холбогдох хэрэгт бичсэн прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүхээс хохирогч *******, гэрч Т.Оюун-Эрдэнэ, нарын мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтийн “...зүүн хацарт 5x0,4 см зах ирмэг нь тэгш, ташуу босоо байрлалтай шархтай...” гэх хэсгийг үндэслэн прокуророос хэргийн байдлыг бодитой зөв үнэлж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, яллагдагчийн гэмт хэргийн нөхцөл, арга хэлбэрийг буюу бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн нөхцөл байдлуудыг хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд дахин бодитой бүх талаас нь бүрэн гүйцэд үнэлэн хэргийг зөв зүйлчлэхэд анхаарах, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх асуудлыг үндэслэлтэй шийдвэрлэх шаардлагатай буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолж ирүүлээгүй гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлаж үзвэл шалгаж тогтоовол зохих зүйлийг бүгдийг шалган хэргийг зөв зүйлчилсэн байх тул *******т холбогдох хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1-т тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд түүний бусдад учруулсан хохирол, гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзнэ.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгчийн захирамж гаргаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа яллагдагчийн холбогдсон хэргийн зүйлчлэлийг буруу бичсэн, хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа хуулийн заалтыг буруу хэрэглэсэн зэрэг алдаа зөрчил гаргасан байгааг дурдав.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж мөрдөгдөн эхэлсэн тул *******т анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт заасан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн байсныг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.3-т

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 168 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, *******т холбогдох эрүүгийн 201705000063 тоот хэргийг хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 3-т зааснаар *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5, 39.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэх бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэр уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болох тул гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

      ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ

            Н.ЭНХМАА