Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 330

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Хаан банк”-ны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 2 дугаар баг, Боссын 2-4 тоотод оршин суух Далай овогт Түдэвийн Төмөр-Очир /РД:ЕЭ65112370/,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 2 дугаар баг, Боссын 2-4 тоотод оршин суух, Вааран  овогт Батаагийн Алтантуяа /РД:ЕЮ70030909/  нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 5797582,55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хаан банк”-ны Замын-Үүд салбарын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Алтантуяа, Т.Төмөр-Очир нар нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ201542374481 тоот зээлийн гэрээ байгуулан 6080352 / Зургаан сая наян мянга гурван зуун гучин таван / төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Уг зээлийн үлдэгдэл нь 5797582,55 төгрөг. Гэр бүлийн хүн болох Т.Төмөр-Очир нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. Уг зээлийг үндсэн зээлдэгч Б.Алтантуяа , зээлдэгчийн гэр бүлийн хүн Т.ТөмөрОчир, нараас нэхэмжилж байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4.3-т заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 2702417,45 төгрөг,  зээлийн хүүгийн төлбөрт 1197982,1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2569,81 төгрөг нийт 3902968,36 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч Б.Алтантуяа нь Замын-Үүд ЕБ-н 2-р сургуульд ажиллаж байхдаа энэ зээлийг авсан ба өнөөдрийн байдлаар ажлаас халагдсан.Б.Алтантуяа, Т.ТөмөрОчир нарт зээлээ төлөхийг олон удаа хэлж шаардсан боловч зээл төлөх боломжгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл төлөгдөхгүй өнөөдрийн байдлаар 312 хоног хугацаа хэтэрч байна. Үүнд:

1.Зээлийн төлбөр:

- Үндсэн зээлийн төлбөр 4922236,25 төгрөг

 - Зээлийн хүүгийн төлбөр 849753,38 төгрөг

-Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25592,96 төгрөг Бүгд 5797582,85 төгрөг

-УTX 107711 төгрөг

Нийт 5797582,55 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Алтантуяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2015 оны  09 дүгээр сарын 11-ний өдөр Хаан банкнаас ЗГ201642374481 тоот зээлийн гэрээний дагуу 6080362 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Миний бие нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа халагдаад уг зээлийг төлөх чадваргүй болсон. Иймд  нөхрийн биеийн байдал  удаан хугацаагаар эмчилгээтэй байсан учир төлөлтийг сар сард нь хийж чадаагүй нь үнэн.  Тийм учир энэ зээлийн үлдэгдлийг төлж барагдуулна. Энэ асуудлыг түргэвчилсан байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Төмөр-Очир нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие Т.Төмөр-Очир нь хамтран хариуцагчаар Хаан банкнаас ЗГ201542374481 тоот зээлийн гэрээний дагуу 6080362 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Миний бие нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өвчний улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн. Ийм учраас уг зээлийн сарын төлөлтийг сар сард нь хийж чадаагүй. Одоо миний бие нь урт удаан эмчилгээтэй байгаа тул зээлээ төлж чадаагүй нь үнэн. Иймд энэ асуудлыг харгалзан түргэвчилсэн байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хаан банк”-ны Замын-Үүд салбар нь хариуцагч Б.Алтантуяа, Т.Төмөр-Очир нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 5797582,55 төгрөг гаргуулахаар  тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүхэд хянан хэлэлцэх явцад хариуцагч Б.Алтантуяа, Т.Төмөр-Очир нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Алтантуяа, Т.Төмөр-Очир нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 5797582,55 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч “Хаан банк”-ны Замын-Үүд салбарын зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 5797582,55 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Алтантуяа, Т.Төмөр-Очир нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107711 төгрөгийн 50 хувь болох 53855,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 061400941 тоот данснаас буюу улсын орлогоос 53855,5 төгрөгийг, хариуцагч Б.Алтантуяа, Т.Төмөр-Очир нараас 53855,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хаан банк”-ны Замын-Үүд салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Б.Алтантуяа, Т.Төмөр-Очир нар нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ