Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 334

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 3 дугаар баг Соёмбын 3-13 тоотод оршин суух, Эзэн овогт Дэлгэрсайханы Өлзийсайхан РД/ЕЦ87062060/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг Захиргааны 16-12 тоотод оршин суух, Шаргалжуут овогт Нэргүйн Отгонжаргал РД/ТГ87031013/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч Д.Өлзийсайхан, хариуцагч Н.Отгонжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Өлзийсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь нөхөр Н.Отгонжаргалтай 2008 онд танилцаж, гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2010.12.27-нд хүү О.Баттэмүүлэн төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан л амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань байнга хөзөр тоглож цалин мөнгөө өгөхгүй, өр зээл ихээр тавьж, бидний амьдралын хэрүүл маргаан тасрахгүй болсон. Сүүлийн 3 жилд байнга л тусдаа амьдрах болсон.  Н.Отгонжаргал нь 2016 оны 1 сараас эхлэн Шинэчимэг гэх эмэгтэйтэй хамтран амьдарч эхэлсэн. Иймд гэрлэлтээ цуцлуулна. Насанд хүрээгүй хүүхдээ өөрийн асрамжид  авна. Хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Н.Отгонжаргал нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Д.Өлзийсайханаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхэд О.Баттэмүүлэнийг эх Д.Өлзийжаргалын асрамжид үлдээж хүүхдийн тэтгэлгийг сар болгон төлж байна. Д.Өлзийсайхан бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Өлзийсайхан нь хариуцагч Н.Отгонжаргалаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Зохигчид нь 2008 онд гэр бүл болж 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү О.Баттэмүүлэнийг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Зохигчид нь хувийн таарамжгүй харилцааны улмаас 3 жил гаран тус тусдаа амьдарч байгаа нь зохигчдын тайлбар мэдүүлэг, эвлэрүүлэн зуучлал дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул зохигчдын гэрлэлтийг цуцлахаар тогтов.

Хариуцагч Н.Отгонжаргал нь хүүхдийн асрамжийн тал дээр маргаан гаргаагүй бөгөөд 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн О.Баттэмүүлэнийг эх Д.Өлзийсайханы асрамжид үлдээж, эцэг Н.Отгонжаргалаар сар бүр тэжээн тэтгүүлж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Зохигчид нь эд хөрөнгийн маргаан гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Эзэн овогт Дэлгэрсайханы Өлзийсайхан, Шаргалжуут овогт Нэргүйн Отгонжаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 12 дугаар сарын 27-нд төрсөн хүү О.Баттэмүүлэнийг эх Д.Өлзийсайханы асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 12 дугаар сарын 27-нд төрсөн хүүО.Баттэмүүлэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18-н нас/ хүртэл хүн амын амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр эцэг  Н.Отгонжаргалаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйл, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Н.Отгонжаргалаас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс хамааруулж 28209 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Зохигчид нь эд хөрөнгийн маргааны нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Цэрэндуламд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид,  түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ     Л.БАТЖАРГАЛ