| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07139/И |
| Дугаар | 5487 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 5487
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, “СОД-34” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 34-98 тоотод оршин суух, Боржигон овогт Жаалсүрэнгийн Ганбаатар /РД:ЦД61022473/-т холбогдох,
423,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сод-34” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Ганбаатар нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрөө хугацаанд нь төлж байхыг удаа дараа шаардаж, сануулж байсан боловч 2014 оны 5 сараас 2016 оны 9 сарыг дуустал хугацааны 423,270 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Ж.Ганбаатараас 423,270 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Ганбаатар нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Сод-34” СӨХ-ны нэхэмжилсэн 423,270 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 123,270 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Энэ маргааны талаар дахин гомдол гаргахгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сод-34” СӨХ нь хариуцагч Ж.Ганбаатараас 423,270 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Сод-34” СӨХ-ны нэхэмжилсэн 423,270 төгрөгийг хариуцагч Ж.Ганбаатар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 123,270 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 13,348 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 6,674 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Сод-34” СӨХ-ны нэхэмжилсэн 423,270 төгрөгийг хариуцагч Ж.Ганбаатар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 123,270 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,348 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 6,674 төгрөг, хариуцагч Ж.Ганбаатараас 6,674 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Сод-34” СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА