Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 5527

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар магсаржавын гудамж, 013-19 тоотод оршин суух, Боржигин овогт Энхтайваны Эрдэнэбулган /РД:ЦЖ81080967/-д холбогдох,

1,276,458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Эрдэнэбулган нь манай компанитай 20043606 тоот гэрээ байгуулан 99001067 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн гар утас зээлээр  худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан  iPhone 6 S 16Gb утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн ба хариуцагч Э.Эрдэнэбулган нь гэрээгээр заасан үүргээ үл биелүүлэн төлбөрөө төлөөгүй учир үйлчилгээг зогсоосон. “Анхааруулах хуудас” илгээн сануулж, хариуцагчаас барьцаа 100,000 төгрөг хассан. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1,276,458 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Эрдэнэбулган нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Мобиком корпораци” ХХК-ийн  нэхэмжилсэн 1,276,458 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК нь хариуцагч Э.Эрдэнэбулганаас 1,276,458 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Мобиком Корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 1,276,458 төгрөгийг хариуцагч Э.Эрдэнэбулган 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  35,185  төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 17,592 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 1,276,458 төгрөгийг хариуцагч Э.Эрдэнэбулган 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,185  төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 17,592 төгрөг, хариуцагч Э.Эрдэнэбулганаас 17,592 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

 

 

 

                                       ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА