Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 178

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бэд холбогдох 1930003650219 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр  төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Х гэх газарт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б.Б.

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд  шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Шивээт гэх газарт иргэн С.Мг зодож эрүүл мэндэд нь “ зүүн талын эрүүний мултрал, хугарал “ бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.
                                             
     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 08 дугаар сарын 25-ны орой хоёр найзтайгаа найз Нийнд очсон. Очоод Нтэй сумын төв яваад оройны 22.00 цагийн үед буцаж ирсэн. Бид хоёрыг ирэхэд С.М эхнэр, хүүхэдтэйгээ ирсэн байсан. Тэгээд бид нар тэнд пиво ууцгаасан. Би гадаа гараад бөөлжих гээд сууж байхад С.М ирээд надтай муудах гээд байсан. Харин манай найз Ц ирээд бид хоёрыг салгасан. Намайг гадаа сууж байхад гэрийн гадаа байсан мотоциклийг нэг хүн давж гараад ойчиж байгаа харагдсан. Би араас нь гэр рүү ортол “намайг зодчихлоо” гээд С.М зогсож байсан. Би ороод “ тийм асуудал болоогүй ” гэж хэлээд түүнийг нэг удаа өшиглөсөн. Би Мд 4.500.000 төгрөг төлсөн...гэв.

- Хохирогч  С.Мгийн: 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай найз Нхүүгийн эхнэр Нын төрсөн өдөр болж би эхнэр Г, найз А, түүний эхнэр А, Э, түүний эхнэрийн хамт орой 22 цагийн үед Нхүүгийн хөдөө гэрт очсон. Гэрт нь очиход Нхүү, Б хоёр мотоцикльтой ирсэн бөгөөд ирэхдээ 2,5 литрийн пивотой ирсэн. Бид бүгдээрээ нийлж суугаад ойролцоогоор 2,5 литрийн 10 пиво хувааж ууцгаасан. Шөнө 03 цагийн үед явах  гээд найзуудаа цуглуулж байтал А байхгүй болохоор эхнэрээс нь асуутал гадаа хэвтэж байгаа гээд надад гараараа зүг зааж өгөхөөр нь би асаагуурын гэрэл асаагаад Аыг хайгаад явж байтал Бтэй тааралдахад “ юу хийж байгаа юм “ гэхээр нь би “ Аыг хайж байна “ гэтэл “ чи намайг хайж байгаа байлгүйдээ “ гээд толгой руу мөргөсөн. Дараа нь миний зүүн шанаа руу гараараа цохисон. Тэгээд би Бтэй зууралдаж байхад миний араас явж байсан Наранцогт гэх залуу ирээд тэвэрч аваад намайг газар унагахад Б ирээд миний дээрээс толгой руу өшиглөж байгаад яг эрүү рүү чанга өшиглөсөн. Үүнээс болж миний  эрүү хугарч мултарсан байх. Тэгээд би босож гэр рүү гүйж ороод сууж байтал Б миний араас орж ирээд дахиад миний баруун шанаа руу хөлөөрөө өшиглөсөн. Дахиж Б зодож цохиогүй хүмүүс салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 хуудас /,

- Гэрч Г.Аын: Манай найз Нхүүгийн эхнэр Згийн төрсөн өдөр болж би эхнэр хүүхэдтэй хамт орой 22 цагийн үед Нхүүгийн хөдөө байдаг гэр дээр нь М, Э, нарын хамт очсон. Нхүүгийн гэрт миний мэдэж байгаагаар бол 2,5 литрийн 5 пиво хувааж ууцгаасан. Намайг согтоод унтсанаас хойш дахиж ууцгаасан байх. Машинд суугаад сум руу явж байх замд М нь миний эрүү эвгүй болчихсон байна. Сая Б гэдэг залуутай маргалдаж муудаад зодуулсан талаараа надад хэлсэн. Би зодоон болох үед нь байгаагүй болохоор мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 8 хуудас /,

- Гэрч гэрч Б.Агийн: Манай нөхрийн найз Нхүүгийн эхнэр Згийн төрсөн өдөр болж нөхөр бид хоёрыг хөдөө гэртээ уриад, нөхөр бид хоёр Мгийн эхнэр Г, А түүний эхнэр А нарын хамт 22 цагийн үед очсон. Бид нарыг очиход хэд хэдэн танихгүй залуучууд байсан. Тэнд байсан бүх хүмүүс нийлээд пиво уусан. Би өөрөө архи, тамхи хэрэглэдэггүй болохоор машиндаа сууж байсан. Шөнө 01 цагийн үед М согтуу ирээд Аыг хайгаад надаас асуугаад яваад өгсөн. Удалгүй хүмүүс хоорондоо муудаж зодолдоод байгаа бололтой дуугараад байсан. Тухайн үед шөнө байсан болохоор хэн нь хэнтэйгээ маргалдаж муудсан талаар мэдэхгүй байна. Тэгээд би машинаасаа буутал нэг хүн унтаад, хурхираад байгаа дуу сонсогдохоор нь би Аыг байна гэж бодоод яваад очтол гадаа ганцаараа унтаж байсан бөгөөд сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Намайг би гэр рүү ортол М нь сандал дээр суучихсан Б гэх залуу дайраад байгаа бололтой тэнд байсан хүмүүс хориод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,

- Гэрч  С.Эын: Манай хамаатан Нхүүгийн эхнэр Нын төрсөн өдөр болж эхнэр бид хоёрыг хөдөө гэртээ урьсан юм. Тэгээд эхнэр бид хоёр, Мгийн эхнэр Г, А түүний эхнэр А нарын хамт 22 цагийн үед очсон. Бид нарыг очих үед 3 танихгүй залуу байсан. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ нийлээд миний санаж байгаагаар 2,5 литрийн 6 пиво ууцгаасан. Пиво ууж байгаад согтоод машиндаа унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь би суман дээр ирчихсэн Аын гэрт унтаж байсан. Тэнд болсон зодооны талаар би юу ч мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас /,

- Гэрч Г.Нын: “...Би 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хөдөөгүүр морио хайгаад явж байгаад Бийн гэрээр орсон юм. Гэтэл Б манай найзын гэр рүү хамт явах уу гэх нь зөвшөөрч 18 цагийн орчимд Нхүүгийн гэрт очсон... Б Нхүү хоёр 23 цагийн үед буцаж ирэхдээ 2.5 литрийн 6 ширхэг пивотой ирсэн бөгөөд бүгдээрээ авчирсан пивоноос ууцгаасан. Шөнө 2019 оны 08 дугаар сарын 26-ны 01-02 цагийн орчимд би гадаа гэрийн үүдэнд сууж байтал 2 хүн хоорондоо муудаад байхаар нь очиход Б, М 2 хоорондоо зууралдчихсан байхаар нь би салгасан. М нь гэр рүү явж байгаад үүдэнд байсан мотоцикль дээгүүр даваад унасан. Араас нь Б гэр рүү орсон. Гэр дотор юу болсныг би мэдэхгүй байна гэх мэдүүлэг / хх-ийн 12 хуудас/,

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дүгээр сарын 26-ны өдрийн 438 дугаартай дүгнэлтэнд: С.Мгийн биед  зүүн талын эрүүний мултрал, хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна.“ гэх  дүгнэлт/хх-ийн 14/,
 - Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны ийн 8/787 дугаартай тодорхойлолт /хх-27/

 - Б.Бийн Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-28/

-Б.Бийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/
    
    - Хохирогч С.Мд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 35/

     -  Яллагдагч Б.Бэд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 34/

    - Яллагдагч Б.Бийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх- 41/

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 77 дугаартай санал /хх-43/

-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх- 39-40/ зэрэг баримтууд болно.

  Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны шөнө 03.00 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Шивээт гэх газарт иргэн С.Мг зодож эрүүл мэндэд нь  “зүүн талын эрүүний мултрал, хугарал “ бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч С.М, гэрч Г.А, Б.А, С.Э, Г.Н нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 438 дугаартай дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ найз Аыг хайж явсан хохирогч С.Мг “  “ ямар нэгэн шалтгаангүйгээр мөргөх, гараар цохих, улмаар эрүүнд өшиглөх зэргээр зодсон үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь тухайн хэрэг гарахад хамт байсан гэрч Г.Аын “ Нхүүгийн хөдөө байдаг гэрт нь М, Э нарын хамт очсон. Миний мэдэж байгаагаар бол 2,5 литрийн 5 пиво хувааж ууцгаасан. Намайг согтоод унтсанаас хойш дахиж ууцгаасан байх. Машинд суугаад сум руу явж байх замд М нь миний эрүү эвгүй болчихсон байна. Сая Б гэдэг залуутай маргалдаж муудаад зодуулсан талаараа надад хэлсэн “ гэх,
гэрч Б.Агийн ” Шөнө 01 цагийн үед М нь согтуу ирээд Аыг хайгаад надаас асуугаад яваад өгсөн. Удалгүй хүмүүс хоорондоо муудаж зодолдоод байгаа бололтой  дуугараад байсан. Тухайн үед шөнө байсан болохоор хэн нь хэнтэйгээ маргалдаж муудсан талаар мэдэхгүй байна. Тэгээд би гэр рүүгээ яваад ортол М нь сандал дээр суучихсан Б гэх залуу дайраад байгаа бололтой тэнд байсан хүмүүс хориод байсан” ...гэх,
гэрч Г.Нын ” Нхүүгийн эхнэрийн төрсөн өдөр болж байгаа хүрээд ир гэхэд нь 19 цагийн үед Ёндонжамц, Наранцогт нарын хамт очсон. Би очоод Нхүүгийн хамт Сүхбаатар сум яваад 23 цагийн үед ирэхэд  М, Э, А нар нь эхнэр хүүхдүүдийн хамт ирсэн байсан. Бид бүгдээрээ нийлээд 2,5 литрийн 5-6 пиво хувааж ууцгаасан. Шөнө 1-2 цагийн  үед гадаа гарч бөөлжих гэж  байтал над руу гэрэл тусгаад байхаар нь хэн бэ, яах гээд байгаа юм гэтэл М нь намайг барж идэхгүй шүү гээд миний хамар руу гараараа цохихоор нь  бид хоорондоо зууралдтал нэг хүн ирээд бид хоёрыг салгасан. М нь гэр рүү орох гээд явж байгаад Нхүүгийн мотоцикль дээгүүр даваад ойчиж байсан. Би Мгийн араас  гэр рүү ортол намайг хүнтэй нийлж зодсон гээд байхаар нь тийм юм болоогүй гэж хоорондоо маргалдаж байгаад Мгийн нүүр рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад яваад өгсөн.” ... гэх мэдүүлэг
хохирогч С.Мгийн “Би эхнэр Г, найз А, түүний эхнэр А, Э, түүний эхнэрийн хамт орой 22 цагийн үед Шивээт гэх газарт Тэгээд Нхүүгийнд очсон. Гэрт нь Нхүү, Б хоёр мотоцикльтой ирэхдээ 2,5 литрийн пивотой ирсэн. Бид нийлж суугаад 2,5 литрийн ойролцоогоор 10 пиво хувааж ууцгаасан. Шөнө 03 цагийн үед явах гээд найзуудаа цуглуулж байтал А байхгүй болохоор нь эхнэрээс нь асуутал гадаа хэвтэж байгаа гээд надад гараараа зүг зааж өгөхөөр нь би асаагуурын гэрэл асаагаад Аыг хайгаад явж байтал Бтэй тааралдахад “ юу хийж байгаа юм”  гэхээр нь “ Аыг хайж байна “ гэтэл “ чи намайг хайж байгаа байлгүйдээ “ гээд толгой руу мөргөсөн. Дараа нь миний зүүн шанаа руу гараараа цохисон Би Бтэй зууралдаж байхад миний араас явж байсан Наранцогт гэх залуу ирээд тэвэрч аваад намайг газар унагахад Б ирээд миний дээрээс толгой руу өшиглөж байгаад яг эрүү рүү чанга өшиглөсөн. Үүнээс болж миний  эрүү хугарч мултарсан байх. Тэгээд би босож гэр рүү гүйж ороод сууж байтал Б миний араас орж ирээд дахиад миний баруун шанаа руу хөлөөрөө өшиглөсөн ” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 438 дугаартай “ С.Мгийн биед  зүүн талын эрүүний мултрал, хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна“ гэх  дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байна.
    
    Б.Б гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохиж, өшиглөснөөр гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа С.Мг мөргөх, гараар цохих, эрүүнд өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

    Шүүгдэгч Б.Бийн, хохирогч С.Мг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

    Б.Бийн үйлдлийн улмаас хохирогч С.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгчийн зүгээс түүний эмчилгээний зардалд 4.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.

    Шүүгдэгч Б.Бийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирол болох эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Б.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.
Тухайлбал, шүүгдэгч Б.Бийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирол буюу эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй ” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Б.Бэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
        
        Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

        
        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б.Бийг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Шүүхийн шатанд ялтан Б.Бэд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

        4. Ялтан Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч С.Мгийн эмчилгээний зардалд 4.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.
    
        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН











 2019 оны 07 сарын 30                   2019/ШЦТ/                                  Баруун-Урт сум


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул                                                                                                                     
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.З
Шүүгдэгч О.Идэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Идэрмаад холбогдох эрүүгийн 1930002680162 дугаартай  хэргийг  2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн 1995  оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Номадик Жорнис аяллын компанид  хост ажилтай, ам бүл  4 эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр 12 айлын 12 тоотод  оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /рд:ЛЮ95031508/ Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмаа.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай  хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт  хэрэгт  холбогджээ.
 
  Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч  О.Идэрмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ээж, аав хоёр ажилдаа дээрээ байсан. Харин би гэртээ ганцаараа байсан. Ээж, аав хоёрын мэддэггүй гар утас надад байсан тэрийгээ цэнэглэчихээд гэрээсээ гараад явсан хойгуур ээж, аав хоёр гэртээ ирээд над руу залгаад хаана байна, гэрийн түлхүүрээ авъя гэж ярьсан. Тэгээд намайг тэр хоёр ирж авсан. Гэртээ ирэхэд аав тэр утсыг харчихаад юу утас юм бэ? гэж надаас асуугаад, бид хоёр маргалдаж зодоон болсон. Ээж бид хоёрыг салгах гэж дундуур ороход нь аав ээжийг зодсон. Тухайн үед ээж цагдаа дуудсан байсан. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн. Ээж бид хоёрыг зодсон учраас би цагдаад намайг хүчирхийлж байсан гэж худал мэдүүлэг өгсөн. Ингэж хэлвэл энэ хүн шоронд орчихно. Тэгээд ээжтэйгээ хамт тайван амьдарна гэж бодсон гэв.  

       Хохирогч Б.Чинбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэгээд гэртээ ирээд хаалга нээгээд дотогш ороход гэрт урьд нь харж байгаагүй гар утас  цэнэглээтэй байхаар нь хэний утас юм хаанаас авсан юм гэхэд аль миний утас өгөөдөх пизда минь  гэхээр нь өдийгөөс төдий хүртэл тэжээлэгчихээд намайг пизда гэлээ гэж хэлээд 2-3 удаа алгадчихаад утсыг нь аваад явсан. Тэгээд удалгүй цагдаагаас ярьж байна гэрийнхээ гадаа хүрээд ир гэсэн. Тэгээд 2 цагдаа та охиныхоо утсыг авсан байна утсыг нь өг гэсэн.  Тэгье өгье гэсэн чинь цагдаа дээр очоод учраа ол гэсэн. Тэгээд манай охин Идэрмаа надад зодуулсандаа шаралхаад намайг өөрийг нь хүчирхийлдэг байсан. Өөрийг нь жирэмсэн болгосон гэж гүтгэсэн. Миний хувьд яагаад ийм хэрэгт гүтгэсэн талаар мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй. Идэрмаань өөрөө учраа ойлгоод буюу мэдүүлэг өгснөө хүлээж байгаа учраас гомдол байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/.

    Гэрч Х.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн:Отгонбилэгийн Идэрмаа гэдэг хүн над дээр ирж үр хөндүүлсэн зүйл байхгүй. Миний хувьд Оточ болор нэртэй эмнэлэг дээр хувиараа эмэгтэйчүүдийн үзлэг хийдэг.  Уг газар ямар нэгэн мэс ажилбар хийх эрх байхгүй зөвхөн эхо болон үзлэг хийж эмчилгээ заадаг. Идэрмаа гэх хүнд үр хөндөлт хийсэн байлаа гэхэд би  уг хүмүүсийг огт танихгүй уулзаж байгаагүй хүмүүс байна. Насанд хүрээгүй хүн жирэмсэн болоод үр хөндөлт хийлгэх бол эмч нарын зөвлөгөөнөөр заавал оруулж, заавал улсын эмнэлэг дээр хийдэг. Миний хувьд Идэрмаа гэх хүнд огт үр хөндөлт хийгээгүй...  гэх мэдүүлэг /хх-ийн 15/

Яллагдагч О.Идэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Эхний мэдүүлгүүд дээр худлаа яриад байсан бололхоор ээж тэрийг мэдээд намайг үнэн ээ хэл гээд байгаа. Чинбаяр нь ээжийг байнга дарамталдаг мөн намайг гадуур гаргахгүй байсан болохоор чадах гээд  худал мэдүүлэг өгсөн. Би Чинбаярыг гүтгээд мэдүүлэг өгсөн болохоор үнэмшилтэй болгох гээд Чинбаяраас жирэмсэн болж үр хөндүүлсэн  гээд мэдүүлэг өгсөн. Би тухайн үед үерхэж байсан залуугаасаа жирэмсэн болоод үр хөндүүлсэн. Намайг жирэмсэн болгосон гэх үеийн хүүхдийг одоо санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13/

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын О.Идэрмаагийн ам бүл, оршин сугаа газрын талаарх  7/363 дугаар тодорхойлолт /хх-ийн 17-р хуудас/
О.Идэрмаагийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны  өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/
О.Идэрмаагийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны  өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31/
О.Идэрмаагийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны  өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл  /хх-ийн 32/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 45-46/
    О.Идэрмаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай  хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч О.Идэрмаагийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Чинбаяр,  гэрч У.Отгонбилэг, Х.Батмөнх нарын  мэдүүлэг, 20180001720222 дугаартай эрүүгийн хэрэгт О.Идэрмаагийн хохирогчоор өгсөн  “...2010 оны зун 7 сард байх манай хамаатны надтай үеийн охидууд ээж ааваасаа зөвшөөрөл аваад Улаанбаатар хот явна гэсэн энэ үед би бас хотыг ямар байдгийг үзэх гээд аав Чинбаярт хэлэхэд чи надтай нэг л удаа унтчих тэгвэл чамайг шууд явуулна гэж хэлсэн. Миний хувьд ямар нэгэн зүйл хэлээгүй, чи  ишээ хэвт гээд газраар хэвтүүлээд миний өмдийг шууд тайлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийж бэлгийн ажил хийсэн. Энэ үед би боль гэж эсэргүүцсэн боловч болиогүй хийж дуусгасан.  Энэ бүх зүйл ингэж эхэлсэн... Үүнээс хойш ээж гэртээ байхгүй байх үед Чинбаяр надад хандаж 2-лаа унтъя гэж хэлдэг болсон энэ үед үгүй гэхээр  1-2 хоногийн дараа архи ууж ирээд ээжийг болон намайг зодож дарамталж, гэрээс  хөөж гаргадаг байсан.  Үүнээс болоод би ээж болон өөрийгөө зодуулж, шөнө нойргүй хонож байснаас хүссэн үед нь бэлгийн харьцаанд орж байя гэж бодоод бэлгийн харьцаанд орох санал тавьсан үед нь эсэргүүцэлгүй ордог байсан ....2012 оны 01 сард 10 дугаар ангид байхад миний биеийн юм ирэхгүй байхаар нь Чинбаярт хэлсэн чинь жирэмсэн эсэхийг шалгадаг тест авчирч өгөөд шалгасан чинь жирэмсэн гэсэн тэмдэг гаргсан.  Маргааш нь надад эм авчирч өгөөд уулгасан боловч үйлчлээгүй,  Би ээжид жирэмсэн болсон гэж хэлэхэд ээж намайг болон Чинбаярыг загнаад байсан... Тухайн үед Батмөнх гэх эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд 3 сартай жирэмсэн байна гээд Батмөнх эмчээр үр хөндүүлсэн... Миний  хувьд Чинбаярын  бэлгийн хүчирхийлэл 2010 оны 07 дугаар сараас эхлээд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хүчиндүүлсэн. Энэ байдал 7 хоногт хамгийн багадаа 1 удаа эсвэл 2-3 удаа болдог байсан...” гэх мэдүүлэг,  шүүх сэтгэц эмгэг судлалын 661 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхна шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч О.Идэрмаад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч  О.Идэрмаа нь  худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг өөрийн хойт эцэг Б.Чинбаярыг ээжийг нь байнга зодож, дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдэг шалтгаанаар түүнээс хариугаа авах зорилгоор  Б.Чинбаярыг өөрийг нь 15 нас 4 сартайгаас эхлэн  хүчиндсэн, түүнээс жирэмсэн болж үр  хөндүүлсэн  хэмээн мөрдөн шалгах ажиллаганы явцад удаа дараа зориуд худал мэдүүлэг  уг гэмт хэргийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлджээ. Шүүгдэгч  өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдыг хүнд  гэмт  хэрэгт гүтгэж хохирол учруулсан байна.

Шүүгдэгч О.Идэрмаагийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул О.Идэрмааг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
    
    Шүүгдэгч О.Идэрмаад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  
    
    Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар О.Идэрмаад хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Идэрмаа  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмааг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Идэрмааг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.        
    
     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Идэрмаагийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй    
    
    4. Ялтан  О.Идэрмаа  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Чинбаяр, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
    
     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Идэрмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    
    
    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
    
    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.СУГАР